Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

17 тэрбум төгрөгийн хохирлыг Хөгжлийн банкнаас хаажээ

2019-5-10
0
ЖИРГЭХ

Үндэсний аудитийн газраас  Монгол Улсын Хөгжлийн банкны 2011-2018 оныг  хүртэл үйл ажиллагаа, зээл олголтын үр дүн, эргэн төлөлтийн байдалд хоёр үе шаттайгаар аудит хийсэн байна.


Шалтгалтын эхний үе шат  2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл, дараагийн үед шат нь 2018 оны 10 дугаар сарын 24-өөс 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд  гүйцэтгэлийн аудит хийснээ өнгөрсөн долоо хоногийн Төсвийн байнгын хорооны хурлаар танилцууллаа.

Шалгалтаар 2011-2016 оны хооронд МУХБ-аас авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа хангалтгүй үнэлгээ авсан хэдий ч 2017 оноос МУХБ-ны тухай хуулийг шинэчлэн батлуулснаар үйл ажиллагааны доголдол, тухайн нөхцөл байдалд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ харьцангуй сайжирч, хяналтын тогтолцоо боловсронгуй болсныг аудитын тайланд дурджээ.

Байгуулагдаад 8 жилийн нүүр үзэж байгаа  Хөгжлийн банкны үйл ажиллагааг 2016 оны 9 дүгээр сараас өмнөх, түүнээс хойшхи гэж ангилж үздэг. Аудитын тайланд дурьдсанаар холбогдох хууль, журмыг зөрчсөн үйл ажиллагааны дүнд 3 их наяд орчим төгрөгийн алдаа, зөрчил гарсныг тайланд дурьдсан байна. Нийт 16 зөрчил, 8 алдаа аудит хийсэн хугацаанд гарснаас 2 зөрчил нь одоогийн удирдлагын үед харин 22 алдаа, зөрчил нь 2016 оныг хүртэлх удирдлагын үйл ажиллагаа, шийдвэр гаргалттай холбоотой байна. Хамгийн өндөр алдагдал үүсгэсэн үйл ажиллагаа нь Сангийн яам 2013 онд Чингис бондын эх үүсвэрээс 1,2 тэрбум ам.долларыг Хөгжлийн банкинд төгрөгөөр байршуулснаас 2016  оны 12 дугаар сарын 31-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 761.1 тэрбум төгрөгийн ханшийн алдагдал хүлээсэн тооцоо гарч энэ нь төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах” гэж заасныг зөрчсөн байна.

Арилжааны банкаар дамжуулан өмнөх удирдлагын үед 1,0 их наяд  төгрөгийн зээл олгосон нь МУХБ-ны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 “ Хөгжлийн банк нь УИХ-ын баталсан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг УИХ-ын жил бүрийн хаврын чуулганаар батална” гэсэн тухай үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн заалтыг зөрчсөн гээд өмнөх удирдлагын үед гарсан хэд хэдэн зөрчил байгаа юм.

Үндэсний аудитын газрын шалгалтаар илэрсэн дээрх зөрчлүүдийн дийлэнх нь  2016 онд хийсэн Засгийн газрын шалгалтаар илэрүүлсэн зөрчилүүд бөгөөд МУХБ-ны өмнөх удирдлагын үед хийсэн алдаа дутагдалтай ажлууд хууль хяналтын байгууллагад шилжин шалгагдаж байгаа. Тухайн үед ажлаа аваад байсан одоогийн удирдлагын багт зөрчил дутагдлыг засаж, залруулах, банкыг хүнд байдлаас гаргах төлөвлөгөө боловсруулан ажиллах үүрэг өгөгдсөн. 2016 оны Засгийн газрын шалгалтаар өгсөн 98 зөрчлийн дагуу авах арга хэмжээний биелэлт 2019 оны шалгалтын дүнгээр 84 хувийн биелэлттэй байгаа юм байна. Энэ хүрээнд олон ажлууд хийгдэж байна. Тухайлбал, 2018 оны жилийн эцсийн байдлаар  актив хөрөнгө өмнөх оны мөн үеэс 14 хувиар өсч 4.2 их наяд төгрөгт хүрсэн бол өөрийн хөрөнгө 1.1 их наяд төгрөгт тус тус хүрсэн байна. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд 6,1 их наяд төгрөгийн зээл эргэн төлүүлж, 2,4 тэрбум ам долларын өр барагдуулжээ. Гадаад валютын ханшийн эрсдэлээр 2016 онд 191 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байсан бол өнгөрсөн 2 жилд 79 тэрбум төгрөгийн татварын өмнөх ашигтай ажиллаж улсад 74 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна.

Зээл олголтын дараах хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх хүрээнд 10 дэд хөтөлбөрт 11 банкаар дамжуулан олгосон 1325 дэд зээлдэгчийн үйл ажиллагаанд түүвэрлэсэн хяналт, шалгалтыг хийж, зориулалтын бусаар ашигласан 9.1 тэрбум төгрөгийн зээлийг хугацаанаас нь өмнө эргэн төлүүллээ.

Хугацаа хэтэрсэн 12 зээлийг тусгай активт шилжүүлж 6.2 тэрбум төгрөг бүхий 3 зээл дээр шүүхийн шийдвэр МУХБ-ны талд эцэслэн гарсан. МУХБ-ны хариуцагчаар оролцсон 4 хэрэг дээр шийдвэр гарч, учирч болох 17.2 тэрбум төгрөгийн эрсдэлийг хаасан байна.

2017 оныг хүртэл Засгийн газрын эх үүсвэр болон Засгийн газрын баталгаа ашиглаж байсан бол өнгөрсөн 2 жилд 568 сая ам долларын эх үүсвэрийг Засгийн газрын  баталгаагүйгээр босгож чаджээ.

 Монгол Улсын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэгч банкны хувьд 2018 онд Засгийн Газраас баталсан “Ноолуур хөтөлбөр”, эрчим хүч, газар тариалан, газрын тос болон түрээсийн орон сууц хөтөлбөрүүдийг дэмжиж, санхүүжүүлж ажиллаж байна.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
“Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
С.Баатар: ХХБ 3 жил үргэлжилж буй технологийн төсөлдөө 30 сая долларын хөрөнгө оруулалт хийгээд байна
Монголын хөрөнгийн бирж үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг тусад нь хүргэж эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    15 цаг 8 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    15 цаг 33 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    15 цаг 34 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    16 цаг 38 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    17 цаг 16 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    17 цаг 32 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    17 цаг 53 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    17 цаг 56 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    18 цаг 57 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    19 цаг 7 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    20 цаг 1 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    20 цаг 4 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    20 цаг 20 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    21 цаг 4 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    21 цаг 52 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    22 цаг 7 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    22 цаг 48 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    23 цаг 12 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    23 цаг 15 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    23 цаг 21 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК