Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

200 өрх хашаандаа 1000 мод тарьж, хөрсөө цэвэршүүллээ

2019-5-12
0
ЖИРГЭХ

Улаанбаатар хотын нийт иргэдийн 58 хувь нь буюу 200 мянга орчим өрх нь гэр хороололд амьдардаг гэсэн судалгааг ТОСК-иас хэдэн жилийн өмнө гаргажээ. Нийслэлд тулгамдаж буй агаар, хөрсний бохирдолын дийлэнхийг гэр хорооллын яндангаас гарсан утаа, ил жорлонгын бохирдол үүсгэж буйг олон судалгаагаар баталсан нь бий. 

Тухайлбал, салбар яамнаас "Хөрсний бохирдлын нэг том шалтгаан нь гэр хорооллын ил жорлонгоос үүдэлтэй нянгийн бохирдол юм.

2014 оны судалгаагаар 310 мянга гаруй ил жорлон нийслэлд бий. Түүнийг дагаад 130 гаруй мянган угаадасны нүх байна гэх тооцоо гарсан.

Монгол Улс гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг зохицуулах стандарт баталсан. Гэвч нийслэлийн гэр хорооллын 80 гаруй хувь нь энэ стандартыг мөрддөггүй. Энэ бүгдээс үүдэн хөрсний бохирдол дээд цэгтээ хүрч байна" хэмээн мэдэгдэж байжээ. Энэ ч утгаараа хөрсний бохирдлын гол үүсгэгч ил жорлонг багасгаж, агаарыг бохирдуулагч гэр хорооллын яданыг цөөрүүлэхээр орон сууцжуулах шат дараатай ажил зохион байгуулж буй ч хангалттай үр дүнд хүрээгүй л байна. Тэгвэл эрдэмтэн, судлаачид дээрх асуудлаас хамгийн амархан бөгөөд хямд зардлаар салах боломжит хувилбар бол ногоон байгууламж гэдгийг онцолж байна. 

Тодруулбал, нэг га ойн мод, сөөг нь 18 сая шоо метр агаарыг цэвэршүүлж, утаа униарын 30-35 хувийг өөртөө шингээдэг байна. Тэр дундаа навчит мод дуу, чимээний  25 хувийг замхруулж, тоос шороог 21-76 хувь хүртэл өөртөө барьдаг.

Тэгвэл агаар орчин, хөрсний бохирдлыг цэвэршүүлэх зорилгоор НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү Үндэсний мод тарих өдөр тохиолдуулан Чингэлтэй дүүргийн XII хорооны 217 айлд тус бүр таван мод буюу нийт 1220 мод тарьж өглөө. 

Тэрбээр "Мод тарьж ургуулна гэдэг бол байгаль дэлхийгээ баярлуулж байгаа том үйл хэрэг. Үүнээс гадна нэг хүн 18 ширхэг модыг ургуулбал энэ насандаа байгалиас авсан хүчилтөрөгчийг буцааж өгсөнтэй тэнцдэг гэж судлаачид дүгнэсэн байдаг. Мод дагаж ус, ус дагаж амьдрал үргэлжлэдэг. Мод бол байгалийн хамгийн том тэнцвэржүүлэгч, цэвэршүүлэгч юм. Энэ үйл хэрэгт оролцож байгаа та бүхэнд баярлалаа. Модыг зөвхөн тариад орхих биш арчилж ургуулна гэдэг хамгийн чухал ажил юм. Учир нь мод тарих нь хүүхэд өсгөж, хүмүүжүүлэхтэй дүйцэхүйц ажиллагаа шаарддаг" гэлээ. 


Харин зорилтот бүлгийнхээ талаар тэрбээр "Модыг арчилж ургуулах боломжтой,  мод тарих хүсэлтэй 217 айлыг сонгож авсан. Ингэхдээ тэдний сонирхлын жимсний модыг тарьж өгч байна. Хавар нь цэцэглэж, намар нь үр жимсээ өгөх боломжтой чацаргана, монос зэргийг сонгосон. Үүнээс гадна хүүхдүүд энэ төрлийн модыг ургуулах, арчилах ихээхэн сонирхолтой байдаг. Үүгээрээ ч байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах сэтгэл багаас нь суудаг" гэсэн юм. Мөн үүнээс гадна эдгээр модыг авахдаа Нийслэлийн төсвөөс нэг ч төгрөг гаргаагүй. Мод үрслүүлж, ургуулдаг байгууллагууд дэмжсэн гэдгийг онцолж байлаа. 


Бид энэхүү сурвалжлагаа бэлтгэж явахдаа тус хорооны иргэн Ж.Цэдэвдорж хэмээх хичээнгүй, зүтгэлтэй, ажилсаг хүнтэй тааралдсан юм.

Учир нь одоогоос хэдэн жилийн өмнө хөрсөнд суулгахад бэлэн моднуудыг хог дээр хаясан байхал нь тэрбээр түүж аван хашаандаа тарьсан бөгөөд тэр нь чамлахааргүй сайн ургажээ.

Энэ талаар тэрбээр "Одоогоос 4, 5 жилийн өмнө Үндэсний мод тарих өдрийг тохиолдуулан XII хорооны айлуудад "тарь" гээд мод тараасан юм билээ. Гэвч айлууд нь тухайн модоо яаж тарих, хэрхэн арчлах талаар ямар ч мэдээлэлгүй учир хог дээр хаясан байсан. Тэднээс ургаж болохоор 20 чацарганы модыг хашаандаа тарьсан. Одоогоор 70 хувь нь ургаж, бусад нь үхсэн. Тарьсан моднууд бүгд чацарганы мод байсан. Эр мод нь байхгүй болохоор одоохондоо үр жимсийг нь хүртэж чадаагүй байна. Ямартай ч хашаа ногоорч сайхан л байх юм. Ер нь ногоон байгууламж, газар хүний сэтгэлийг тайвшруулдаг юм шиг санагддаг" гэсэн юм. 


Мөн тус хорооны иргэн Д.Орших "Мод тарьж өгч байгаад сэтгэл хангалуун байна. Бид өөрсдөө мод яаж тарихаа мэдэхгүй шүү дээ. Тэгтэл мод үнэгүй өгөөд дээр нь өөрсдөө тарьж өгнө гэдэг чинь их том буян юм. Гэртээ хүүхдээ хараад сууж байдаг миний хувьд энэ модыг арчлаад ургуулж чадалгүй яах вэ. Саяхан хороонд модыг хэрхэн ургуулж, арчлах талаар сургалт зохион байгуулсан. Түүнийхээ үр дүнг гаргана даа. Бас хорооноос хэрхэн ургуулж байгааг сар бүр шалгаж, заавар зөвөлгөө өгнө гэсэн. Тиймээс болох байлгүй. Уг нь хүүхдээ ногоон зүлгэн дээр тоглуулмаар л байх юм. Гэвч манай энэ хавиар тоос шороо ихтэй. Өвөлдөө агаарын бохирдол, утаа ихтэй. Ийм байхад айл өрх бүр ганц гэлтгүй мод тарьж өөртөө болон, байгаль дэлхийдээ буян үйлдэж байх хэрэгтэй. Тэгж байж л бид мөрөөдлийн орчиндоо амьдарч чадах байх л гэж боддог" хэмээн хуучилсан юм.

Мод тарих ажилд "Ногоон үндэстэн" төрийн бус байгууллага, "Утааны эсрэг ээж авуудын холбоо"-ны төлөөлөл, Нийслэлийн ус сувгийн үндэсний төв болон оюутнууд оролцсон юм. Энэ үеэр  "Ногоон үндэстэн" төрийн бус байгууллагын ажилтан н.Зоригтбаатар "Би 1995 онд Хөх хотод очиход их тоостой, жинхэнэ утгаараа Хөх хот байлаа. Дараа нь 2005 онд очсон. Тэгэхэд нов ногоон, агаар нь хүртэл чийглэг болчихсон, манан татсан байсан. Энэ нь мод тарьсны үр шим юм шүү дээ  Агаарын чийгний хэмжээг мод ихээр нэмэгдүүлдэг учраас агаарын бохирдлыг бууруулдаг" хэмээн ярилаа. 


Тус хороо нь хүн амын тоогоороо Чингэлтэй дүүрэгтээ гуравдугаарт ордог бөгөөд иргэдийн дийлэнх нь ажилгүй, амжиргааны түвшин доогуур гэсэн мэдээ бий. Тэгвэл тус хорооны иргэн Д.Батдэмбэрэл "Хоёр идэхгүй хоосон хонолгүй амьдарч байгаа хүмүүс өөрсдөө мод худалдан авч тарина гэдэг үлгэр. Хэрвээ өрх бүр өөрсдийн гэсэн цөөн хэдэн модтой, түүнийгээ дорвитойхон арчилж ургуулвал таны хэлдгээр наанадаж агаар, хөрсний бохирдол буурна. Гэр хорооллын хог хаягдал дийлдэхээ больсон гэхэд болно. Хаа сайгүй шороо, хог хаягдал байхгүй бол орчноо дагаад цэвэрхэн байна" гэлээ. Мөн тэрбээр "Мод усалгаа чухал нь үнэн байх. Энэ хавийн оршин суугчид чинь дээхнэ үед гурван км зайнаас усаа зөөдөг байлаа. Одоо ч нэлээд хэдэн худагтай болсон. Саяхан буюу гуравдугаар сард нэг худаг нээгдэж, үйл ажиллагаагаа явуулж байна. Ийм байхад мод тариулсан айлууд усалж ургуулаад үр жимс авах байлгүй дээ" хэмээн ярьснаар худаг усны асуудал нь анхаарал татав. Энэ талаар хамт мод тарилцсан Ус сувгийн үндэсний төвийн ажилтнаас тодруулахад "Үнэн. Би энд ус авчирдаг байсан. Сүүлд гурван худаг шинээр нээгдсэн. Тэрнээс бүр өмнө нь усны машин долоо хоногт хоёр удаа ирдэг байлаа. Машин ирээд сигналдангуут хүмүүс усны саваа аваад гүйлддэг байлаа" хэмээн хуучилсан юм. 


Дэлхий дээрх хамгийн бохирдолтой хотуудын тоонд нийслэл хот маань багтдаг.

Үүнээс гадна хуурайшилт их, агаар хөрсний бохирдол аюулын харанга дэлдэж буй гээд Улаанбаатарыг тойрсон асуудал дуусашгүй. Хэдий асуудал их ч асуудлыг өөрсдөөсөө зайлуулж үлдээх биш өөрсдөө асуудалд яг одооноос эхлээд анхаарал хандуулж, гарц гаргалгааг хайбал болохгүй зүйл байхгүй мэт. 


Ийнхүү иргэдийн төлөөлөл болсон цөөн хэдэн хүн 1000 гаруй мод тарихад хоёр өдрийг зарцуулсан юм.

Тэд 200 өрхийн хашаан дахь хөрсний бохирдол багасвал байгаль дэлхий баярлах биз ээ хэмээсэн. Гэвч зарим нэг иргэд "Мод тарьлаа гээд ямар хэрэг байна, сүр бадраах юм" гэх зэргээр хандаж байсан нь сэтгэл урах шиг болов. Уг нь нэг ч гэсэн мод тарьж, нэг ч гэсэн зүлэг талбайг арчилж байвал ард түмэн бидэнд л хэрэгтэй баймаарсан. Учир нь дээр хэлснээр гэр хорооллын хөрсний бохирдол газар авахын хэрээр гэдэсний халдварт өвчин тархах олширсон гэдгийг ХӨСҮТ-өөс анхааруулж бий. Ийнхүү зарим нэг иргэд попорлоо, сүртэй юм гэж хүлээж авсан хандлагыг нэгэн ах тас цохин өөрийн сэтгэгдлийг хуваалцсан юм. Тэрбээр тээврийн жолооч хийдэг ч ажлынхаа хажуугаар мод, ургамал тарих сонирхолтой. Сонирхолдоо хөтлөгдөн хашаандаа өргөст хэмхний хүлэмж байгуулжээ. Уг хүлэмжид сүүлийн таван жил өргөст хэмх тарьж, өрхийн хэрэгцээгээ хангадаг болсон талаар тэрбээр ярив. Ийн хөдөлмөртөө урамшиж, хашаандаа чацаргана, монос мод тарихаар Ц.Баатархүү төлөөлөгчид хандсан аж.

Тээврийн жолоочийн хүнд бэрх ажлын хажуугаар жимс, ногоо тарьж, орчны бохирдлыг бууруулахад өөрийн багахан чөлөөт цагаа хумслах тэр ахыг хараад өөрийн эрхгүй баярлав.

Дээр хэлсэнчлэн Улаанбаатар хотод 300 гаруй мянган ил жорлон бий. Тэгвэл айл өрх бүр хашаандаа тав, аравхан мод тарихад л нийслэлийн хөрсний бохирдол багасч, дагаад агаарын бохирдлоос салах боломжтой болно. Хүн хэмээх араатан агуу  бүхнийг бүтээж чаддаг шигээ агуу бүхнийг сүйтгэдэг этгээд араншинтай. Түүн лугаа хийж бүтээхийн төлөө тэмцэж чадвал юуг ч даван туулах чадамж бий.

Өнөөдөр эдийн засаг саарч, идэх хоол, өмсөх хувцсаар өлмөн зэлмэн байж болно.

Гэхдээ алс хэтээ харвал бидэнд ходоодондоо хийх хоолноос илүүтэй, амьсгалах агаар, гишгэх эрүүл хөрс нэг чухал гэдгийг ухаж ойлгох хэрэгтэй. Тиймээс иргэн бүр, өрх бүр мод тарьцгаая. Тэгж байж л нүхэн жорлонгийн бохирдлоос салах боломжтой болох биз ээ.

Р.Хишигжаргал

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Иргэн (122.201.24.95)
    Тарьж л өхгүй бол энэ малнууд чинь өөрсдөө чадахгүй ш дээ. Тэжээлгэсээр байгаад мал болчихсон оркууд хотын гэр хорооллыг бий болгож байгаа юм.
    2019 оны 05 сарын 12 | Хариулах
  • mbaDS BM (202.9.43.100)
    TARIJ OGLOO GESEN CHIN YU GESEN UG BE OORSDOO YU XIIJ BAINAA
    2019 оны 05 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    5 цаг 26 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    5 цаг 51 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    5 цаг 53 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    6 цаг 56 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    7 цаг 34 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    7 цаг 50 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    8 цаг 11 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    8 цаг 14 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    9 цаг 15 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    9 цаг 25 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    10 цаг 19 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    10 цаг 22 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    10 цаг 38 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    11 цаг 23 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    12 цаг 10 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    12 цаг 25 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    13 цаг 6 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    13 цаг 30 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    13 цаг 33 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    13 цаг 39 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК