Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Р.Дагва: Улаанбаатар хотын хөгжлийн гарц нь технологи, инновац

2019-5-13
0
ЖИРГЭХ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, нийслэлийн ИТХ-ын Р.Дагва тэргүүтэй төрийн болон хувийн хэвшлийн  төлөөллүүд өнгөрөгч сард АНУ-ын Флорида мужийн  Майами хотод блокчейн технологийн дэлхийн томоохон компани болох “IOHK”-оос зохион байгуулсан “IOHK Summit 2019” олон улсын бага хуралд урилгаар оролцоод ирсэн билээ. Эл хурлын үеэр “IOHK” компани Монголын финтекийн болоод блокчейн технологийн өнөөгийн хөгжлийн тухай бүтэн панел хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Үүний дүнд Улаанбаатар хот, технологийн өөрчлөлтийн энэ эринд юу хийж байгаа, юу хийхээр төлөвлөж буйгаа танилцуулж, хөрөнгө оруулагчдад эх орноо сурталчилаад ирсэн.

Тэгвэл өнгөрсөн бямба гаригт Гадаад харилцааны яам, “Монголын Финтекийн холбоо”, Санхүүгийн зохицуулах хороо хамтран “Fintech Innovation in Frontier Market” сэдвийн дор “Frontier Fintech Summit 2019” арга хэмжээг Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Санхүүгийн салбарын уламжлалт үйлчилгээг илүү хурдан, хялбар, хямд байдлаар шийдвэрлэх боломжийг олгож буй энэхүү шинэ технологи нь манай улсад нэвтэрч, эрчимтэй хөгжиж буй юм. Өөрөөр хэлбэл, манай улсад финтекийн төрөл бүрийн компаниуд байгуулагдаж, банкууд ч үйл ажиллагаа, үйлчилгээндээ финтекийн шийдлүүдийг нэвтрүүлсээр байгаа юм.

Монгол Улсад дээрх чиглэлээр анх удаагаа болж буй энэхүү чуулга уулзалтад финтек салбарт дэлхийд тэргүүлж яваа энтрепренерүүдээс гадна Монголын бизнесийн манлайлагчид, бодлого тодорхойлогчид, чадварлаг мэргэжилтнүүд, хөрөнгө оруулагчид оролцож финтекийн хөгжил, сайн жишээ, асуудлын шийдлүүдийн талаар харилцан туршлага солилцож, мэдээ, мэдээллээ түгээсэн юм. Үүнээс гадна бодлого тодорхойлох түвшний эрх бүхий байгууллагуудын төлөөлөл хүрэлцэн ирж, энэхүү шинэ салбарт ямар бодлого, зохицуулалтын орчин дутагдаж байгаа талаар хэлэлцэж, шаардлагатай хууль тогтоомж, зохицуулалтын талаар байр сууриа илэрхийллээ.

Уг чуулга уулзалтад нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва оролцох үеэрээ “Дэлхий дахинаа хурдацтай хөгжиж, хүмүүсийн амьдралыг өөрчилж буй финтек салбарын тухай хэлэлцэх “Фронтийр Финтек Саммит” арга хэмжээг нээж байгаадаа баяртай байна” гээд энэхүү чухал салбарын, олон улсын хэмжээний ийм арга хэмжээ Улаанбаатар хотод маань болж байгаа нь бидний хувьд өндөр ач холбогдолтойг онцолж байв.

Мөн “Улаанбаатар хот хөгжлийн гарцаа технологи, инновац гэж үзэж, энэ хүрээнд дорвитой ажлуудыг санаачилж хэрэгжүүлэхийг зорьж байгаа. Тухайлбал, дундын оффис, инкубатор, лаборатори бүхий Инновацын төвийг бид саяхан ашиглалтад оруулаад байна. Энэ төвдөө бид хувийн хэвшлийнхэн, хөрөнгө оруулагчидтай амжилттай хамтран ажиллаж, залуучуудыг бизнес сэтгэлгээтэй болгоход, инновац шингэсэн гарааны компаниудыг дэмжихэд онцгой анхаарч байна. Мөн инновацын чөлөөт бүс байгуулахаар аль хэдийн бэлтгэл ажилдаа ороод байгаа.  Интернет, ухаалаг гар утасны нэвтрэлт зэрэг дэд бүтцийн шаардлагатай бүрдлүүд манайд харьцангуй сайн хөгжсөн, төлбөр тооцооны олон янзын аппликейшнууд гарч байгаа зэрэг нь финтекийн хөгжил манайд боломжийн байгааг, цаашид улам илүү хөгжих боломж байгааг илтгэн харуулдаг. Хүмүүсийг хөдөлгөх нэг гол хүчин зүйл нь төлбөр тооцоо байдаг болохоор финтекийн илүү дэвшилтэт, боловсронгуй шийдлүүд нь манай нийслэл хотод тулгамдаад буй олон асуудлыг шийдэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт би итгэдэг” хэмээгээд технологийн хөгжлөөс хоцролгүй, Улаанбаатар хотдоо финтекийн салбарын бүх л тоглогчдыг нэг дор цуглуулж, үнэтэй туршлага, сургамжаа хуваалцах гадаадын зочдыг ирүүлж, оролцогч талуудын хамтын ажиллагаа, хууль эрх зүйн зохицуулалтын тал дээр тодорхой алхмуудыг авч хэрэгжүүлэх гэж байгаа нь үнэхээр тэмдэглүүштэй үйл явдал гэдгийг онцолсон юм. Тиймээс Улаанбаатар хотын засаг захиргаа эл чиглэлийн үйл ажиллагаа, санал санаачилгыг бүх л талаар дэмжин ажиллахад бэлэн байгаагаа илэхийлсэн юм.

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    13 цаг 21 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    15 цаг 19 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    15 цаг 58 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    17 цаг 17 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    19 цаг 6 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК