Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өнөөдөр дэлхийн Гэр бүлийн өдөр тохиож байна

2019-5-15
0
ЖИРГЭХ

Дэлхийн гэр бүлийн өдөр өнөөдөр тохиож байна. Энэ хүрээнд Монголын гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгээс Улаанбаатар хот болон салбар аймгуудаараа дамжуулан аймаг, сумын Эрүүл мэндийн газар, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хэлтэс, Өсвөр үеийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвүүд бусад төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулж байгаа юм. 
Улаанбаатар хотын салбар: Нийслэлийн Өргөө амаржих газрын “А” зааланд өнөөдөр 14.00 цагаас “Зөв хэвшилтэй залуу гэр бүл” өдөрлөгийг зохион байгуулна. Энэ хүрээнд гэр бүлийн хоолны цаг-хоолзүйчийн зөвлөгөө, төрөлтөнд бэлтгэх болон өглөөний дасгал, миний хүсдэг гэр бүл дотно ярилцлагын цаг, аавуудын цаг зэрэг олон сонирхолтой үйл ажиллагааг явуулах юм. 
 


Булган аймгийн Сайхан сумын салбар: Аз жаргалтай, эрүүл гэр бүлийн төлөө хамтдаа уриан дор залуучууд гэр бүлийн гишүүдэд Гэр бүлийн тухай хууль, хүчирхийлэл, хорт зуршлаас сэргийлэх, эр хүний эрхэмлэх чанар, эзэгтэй нарын эрхэмлэх зарчим сэдвүүдээр сургалт явуулна. Мөн “Аав, ээж, би” дугуйн буухиа уралдааныг зохион байгуулна. Өдөрлөг өнөөдөр тус сумын соёлын төвд 11.00 цагт эхэлнэ. 



Орхон аймгийн салбар: Аз жаргалын дуут шувуухай захидлын уралдааныг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохион байгуулна. Мөн “Аз жаргалтай Эрдэнэт хот” өдөрлөгийг өсвөрийн үе тэнгийн сургагч багш нарын дунд зохион байгуулна. 



Өмнөговь аймгийн салбар: Даланзадгад сумын найман багийн төв, Насан туршийн боловсролын төвтэй хамтран ажиллагч байгууллагуудын төлөөлөл 110 гэр бүл, 220 иргэнийг оролцуулсан сургалт, уулзалтыг зохион байгуулж байна. Энэ үеэр Монгол улсын гэр бүлийн тухай, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн өөрчлөлтийн талаарх мэдээлэл, гэр бүлийн үнэ цэнэ сургалт, гэр бүлийн эерэг харилцааг хэрхэн бий болгох вэ, гэр бүлийн санхүүгийн хуримтлалыг бий болгох нь сэдвээр сургалтыг тус тус зохион байгуулна. Сэтгэлийн илгээмж арга хэмжээний хүрээнд “Бидэн хоёр” чанга шивнээ цэнгээнт хөтөлбөр, гэр бүлийн аз жаргал хээрийн амт гэр бүлийн хоорондох сэтгэн бодох уралдааныг тус тус зохион байгуулна. 
 


Сэлэнгэ аймгийн салбар: Аз жаргалтай гэр бүл өдөрлөгийн хүрээнд энэ сарын 8-наас 20-ны өдрийг хүртэл дараах арга хэмжээг зохион байгуулна. Аймгийн иргэдийн дунд захидлын уралдааныг зарласан. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Ерөнхий боловсролын бага ангийн сурагчдын дунд “Аав ээждээ хүргэх сэтгэлийн үг”, дунд ангийн сурагчдын дунд “Миний гэр бүл-Миний аз жаргал” захидлын уралдаан, “Хүн бүрийн хүчин зүтгэлээр Хүчирхийлэлгүй Гэр бүлийн төлөө ахлах ангийн сурагчдын дунд эссе бичлэгийн уралдаан”-ыг зарласан. Мөн сумын ард иргэдийн дунд “Ханьдаа хүргэх сэтгэлийн илгээмж” захидлын уралдааныг тус тус зарласан. Түүнчлэн flash mob, лекц зохион байгуулна. 
 


Архангайн Хашаат сумын салбар: “Зөвлөе, дэмжье, хамтрая, тусалъя“ өдөрлөгийн хүрээнд хөдөө багууд, өрх толгойлсон эмэгтэйчүүд, сумын төвийн залуучууд, ахмад залуу гэр бүлүүдийг оролцуулсан “Миний гэр бүл “- сэдэвт тэмцээн, хөгжөөнт тоглоом, дартсын тэмцээн, дуу бүжгийн тэмцээнийг зохион байгуулна. Мөн “Давсгүй цай, хоол”–ны үзэсгэлэн гаргана. 
 


Сүхбаатар аймгийн салбар: Гэр бүлээрээ бид аз жаргалтай өдөрлөгийг “Амжилтын талст” төвтэй хамтран “Гэр бүлийн сэтгэл зүй” ярилцлагыг өрнүүлж, Чанга шивнээ гэр бүлүүдийн дунд хөгжөөнт тэмцээн болон Хүүхэд бүрийн инээмсэглэл хөгжөөнт тоглоомыг зохионо.


Өвөрхангай аймгийн салбар: “Тогтвортой, эрүүл гэр бүл-Улсын үндэс” залуу гэр бүлийн өдөрлөгийг энэ сарын 17-нд 10.00 цагт Хүүхдийн ордоны бага танхимд зохион байгуулна. Тус салбар Хөдөлмөр халамж, үйлчилгээний газар болон Гэр бүл, хүний хөгжлийн төвтэй хамтран зохион байгуулна. Тус арга хэмжээнд нийт Өвөрхангай аймгийн залуу гэр бүлийн төлөөлөл 80 гэр бүл оролцох бөгөөд Гэр бүлийн талаарх төрөөс баримталж буй бодлого чиглэл, нөхөн үржихүйн насны хүн амын эрүүл мэндийн байдал, тулгамдсан асуудал, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, нийгмийн халамж, дэмжлэгийн бодлого чиглэлийг хэлэлцэх болно. 
Түүнчлэн залуу гэр бүлийн клубыг шинээр байгуулж, Гэр бүл алдаршуулах ёслолын арга хэмжээг зохион байгуулна. Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран залуу гэр бүлийн гишүүдийг урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулна. 


Увс аймгийн салбар: “Гэр бүлийн үнэ цэнэ-үүрэг оролцоо” арга хэмжээг энэ сарын 1-нээс 15-ныг хүртэл зохион байгуулна. Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, ӨЭМТ-үүд Хүний эрхийн үндэсний комисс, Увсын хийморьлог эрчүүд клуб хамтарна. Улаангом сумын иргэд, ерөнхий боловсролын сургуулиуд, Улаангом мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, насан туршийн боловсрол, хөдөлмөрийн дээд сургуулийн оюутан, сурагчдын дунд “Залуу аав-залуу ээж” сургалтын дөрвөн өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран жирэмсний хяналтанд байгаа эхчүүд гэр бүлийн хамт оролцуулна. 
Аймгийн төрийн албан хаагч нарт бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд мэдээлэл сургалт сурталчилгаа өртөөчилсөн сургалтыг хийнэ. “Эрүүл мэнд-Өглөөний алхалт”-ыг зохион байгуулна. Увсын хийморьлог гэр бүл ТВ-ийн хөрөг нэвтрүүлэг зэрэг ажлыг тус тус зохион байгуулж байна. 


Дорнод аймаг: Албан байгууллага, аж ахуйн нэгжүүдэд нийгэмлэгийн үйл ажиллагааг сурталчлах, гэр бүлийн үнэ цэнэ, хүүхдийн эерэг хүмүүжил, хүчирхийлэлгүй нийгмийг бий болгох зэрэг сэдвүүдээр илтгэл лекц унших, шинээр гишүүн элсүүлэх ёслолыг хийнэ. Мөн “Залуу гишүүдийн дунд гэр бүл ба уур амьсгал” сэдвээр гар зургийн уралдаан зохионо. 
 


Дархан салбар: “Гэр бүлийн анхдугаар зөвлөгөөн”-ийг аж ахуй нэгж байгууллага, их дээд сургууль, ерөнхий боловсролын сургуулийн эцэг эхийн зөвлөл зэрэг төлөөллүүдэд 5 сарын 17-нд зохион байгуулна. Энэ сарын 18-нд “Гэр бүл аз жаргал” хэлэлцүүлгийг хол амьдардаг залуу гэр бүлүүдэд “Залуу ээжүүд” ТББ-тай хамтран зохион байгуулах юм. Мөн гэр бүл төлөвлөлт сэдвээр оюутны дотуур байранд амьдарч буй залуу гэр бүлүүдэд энэ сарын 1-15-ны хооронд сургалт зохион байгуулна. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
8660 хүүхэд гэртээ ойр суралцаж, анги дүүргэлтийн асуудал буурсан үзүүлэлттэй байна
ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг ухаалаг болгожээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
    7 цаг 50 мин
  • Үндэсний аврах бригад Имарттай хамтран 3,500 айл өрхөд угаарын хийн мэдрэгч суурилуулна
    8 цаг 48 мин
  • Европын 23 орны 23 киног БНСУ-ын Сөүл хотод үнэ төлбөргүй толилуулна
    9 цаг 52 мин
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Алтангэрэлийн Азбаяр Японы B.LEAGUE-ын "ASIA ALL-STARS" багийн бүрэлдэхүүнд шалгарчээ
    10 цаг 9 мин
  • Үнэт цаасны арилжаа түүхэн дээд үзүүлэлтэд хүрлээ
    10 цаг 15 мин
  • У.Хүрэлсүх: Эх орныхоо эрх ашгаас урвасан хэнтэй ч Монгол төр тохиролцох ёсгүй
    10 цаг 44 мин
  • Монгол улсын шигшээ багийн тамирчин Ч.Маргад эх орондоо ирлээ
    11 цаг 57 мин
  • "Доха" олон улсын кино наадам эхэллээ
    12 цаг 58 мин
  • Дэлхийн тайзанд шилдэг 20-т бичигдэж байгаа О.Намуунаа дараагийн шатанд үлдэхийн тулд олон нийтээс өндөр санал авах шаардлагатай байна
    13 цаг 30 мин
  • 8660 хүүхэд гэртээ ойр суралцаж, анги дүүргэлтийн асуудал буурсан үзүүлэлттэй байна
    13 цаг 48 мин
  • "Өмнөговийн Хүлэгүүд" баг Зүүн Азийн супер лигийн хоёр дахь тоглолтдоо 29 онооны хожигдлоос эргэн ирсэн ч хожигдол хүлээлээ
    14 цаг 26 мин
  • Д.Трамп Ши Жиньпин, В.Путин нартай түүхэн уулзалт хийхийнхээ өмнө Филиппин саатлаа
    16 цаг 4 мин
  • 13 жилийн хүлээлтийн эцэст “Grand Theft Auto 6” тоглоом дэлхий даяар нээлтээ хийлээ
    16 цаг 48 мин
  • Мьянмар улс Рохинжа үндэстний цөөнхийн эсрэг хийсэн үйлдлийнхээ төлөө геноцидын хэрэгт хариуцлага хүлээх анхны улс болно
    17 цаг 9 мин
  • Японы Кюүшюү аралд 5.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
    17 цаг 10 мин
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
    17 цаг 13 мин
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
    17 цаг 19 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д зодоглох Монголын 18 бөх
    17 цаг 27 мин
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
    17 цаг 38 мин
  • Агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна
    17 цаг 46 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Боксын гурван удаагийн дэлхийн аварга Хорхе Линаресыг АНУ-ын цагаачлалын албаныхан саатуулжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • Улаанбаатарт 168,000 орчим эзэнгүй нохой, муур байна
  • Я.Содбаатар: 2019, 2020 оны намын санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулна
24 баримт
  • У.Хүрэлсүхийн төрийн тэргүүний хувиар хэлсэн сүүлчийн үгнээс "онцлох" 24 эшлэл
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 24 БАРИМТ: Дэлхийн гүнжүүдийн тухай сонирхолтой түүхүүд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК