Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Энхмандах: Агааржуулалтгүй, хэт олон сурагчтай орчинд сүрьеэгийн халдвар тархах эрсдэл өндөр

2019-5-15
0
ЖИРГЭХ

Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 15 дугаар сургуульд сүрьеэгийн тохиолдол илэрсэн билээ. Тиймээс ХСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны төвөөс тус сургуулийн хүүхдүүдийг шинжилгээнд хамруулсан юм. Энэ талаар тус төвийн  ХСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга, клиникийн профессор Д.Энхмандахтай ярилцлаа.


-15 дугаар сургуулийн 38 сурагч, нэг багш сүрьеэтэй гэж оношлогдсон хэмээн салбарын сайд өчигдөр мэдээлсэн. Танай байгууллагаас тус сургуулийн бүх сурагчдыг үзлэгт хамруулж байна. Шинжилгээний хариу гарсан уу?

-15 дугаар сургуульд үзлэг хийсэн. Одоогоор 38 сурагч, нэг багш халдваргүй сүрьеэтэй гэж оношлогдсон. Тиймээс эдгээр иргэдийг сүрьеэгийн халдвар тараах эрсдэлгүй гэж ойлгож болно. Халдвар тараахгүй учир эмчийн бичиж өгсөн эмийг ууж эмчилгээгээ, хяналтандаа орно.

-38 сурагчийг багшаасаа халдвар авсан гэсэн мэдээлэл цацагдсан. Энэ үнэн юм болов уу?

-Хэнээс халдвар авсныг мэдэх боломжгүй. Энэ өвчин агаар дуслын замаар тархдаг нийгмийн халдварт өвчин. Гэтэл сургууль, цэцэрлэгүүдэд агааржуулагч алга, олон ээлжээр хичээллэдэг, нэг ангид хэт олон хүүхэд суралцдаг. Ийм орчинд халдвар талрах эрсдэл өндөр. Түүнчлэн дан ганц сургууль, цэцэрлэг гэлтгүй олон нийтийн газар, гэр орноосоо халдвар авах боломжтой. Судалгаагаар гурван хүн тутмын нэг нь сүрьеэгийн халдвар авдаг. Би гэхэд сүрьеэ халдвартай. Гэхдээ унтаа байдалд байгаа учир бусдад халдаахгүй. Өнөөдөр бид хаанаас ч халдвар авч, хэн ч энэ өвчнөөр өвдөх боломжтой.

-Олон нийт зүгээс тухайн сургуульд багшилж байсан багшийг буруутгаж, дайрах нь их байна. Багшид нь шинжилгээ хийхэд ямар хариу гарсан юм бэ?

-Тухайн багшид холбогдох бүх шинжилгээ хийсэн. Шинжилгээгээр халдваргүй сүрьеэ гэж батлагдсан учраас эмчилгээ хийж байна. Тиймээс сүрьеэ өвчний халдвар бусдад тараахгүй гэж ойлгож болно.

-Халдвар авсан сурагчид, багш хэдэн сарын дараа бүрэн эмчлэгдэх вэ?

-Хамгийн багадаа зургаан сар эм уух ёстой. Ууж байгаа эм нь урьдчилан сэргийлэх эмчилгээ гэсэн үг. Эдгээр сурагчид сүрьеэ өвчин туссан юм биш. Сүрьеэгийн халдвар авсан. Сүрьеэгийн халдвартай хүний дархлаа сулрах, ядрах, буруу зуршлаас болж энэ нь хүндэрч, сүрьеэ өвчин болдог. Тиймээс сүрьеэ өвчин тусахаас нь урьдчилан сэргийлж эмчилгээ хийж байна гэсэн үг. Гэтэл иргэд үүнийг буруу ойлгож байна. “ЕБ-ын 15 дугаар сургуулийн бүх хүүхдүүд сүрьеэ туссан байна. 38 хүүхэд нэг багш сүрьеэгээр өвсөн байна” гэдэг бол ташаа ойлголт.

-Сургуулиудад танай байгууллагаас хэдэн сарын давтамжтай шинжилгээ хийдэг вэ?

-Бид зургаан сарын зайтай шинжилгээ хийх журамтай. Тэр дагуу үзлэг шинжилгээгээ хийдэг. Одоогийн байдлаар “Глобал сан”-гийн санхүүжилтээр 90 сургуульд үзлэг, шинжилгээ хийсэн. Нэг сургуулиас 100 гаруй багш ажилчид хүүхдүүдийг хамруулсан. Сүрьеэний шинж тэмдэг илэрсэн сургуулийн хүүхэд багш ажилчдыг үзлэгт хамруулдаг. Одоо ч үргэлжилж байна. Он гарсаар 14 сургуулийг үзлэг, шинжилгээнд хамруулаад байна.

-2015 оноос 15 дугаар сургуульд сүрьеэгийн шинж тэмдэг илэрсэн гэсэн мэдээлэл байна. Танай байгууллагаас хийсэн шинжилгээгээр өмнө нь илрээгүй юм уу?

-Бид ямар нэг зорилгогүйгээр сургуулиудад очиж шинжилгээ хийдэггүй. Тодорхой хэмжээнд сүрьеэгийн тохиолдол илэрсэн сургуулиудад очиж шинжилгээ хийдэг. Тухайн сургуулийг төлөвлөгөөндөө тусгаж, зургаан сар бүр үзлэг хийдэг. Хэрвээ сүрьеэтэй гэж оношлогдвол эмчилгээ хийж эдгээдэг. Манай сүрьеэгийн тандалт судалгааны албаны төв энэ чиглэлээр мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч, газар дээр нь ажилладаг. 

-Тэгэхээр цаашид хичээлээ үргэлжлүүлээд явах боломжтой гэж ойлгож болох уу?

-Шинжилгээнд хамрагдсан хүүхдүүд халдваргүй гэж оношлогдсон. Тиймээс халдвар тархана гэсэн эрсдэл байхгүй. Гэхдээ сургуулиуд дээр ариун цэврийн шаардлага хангах, агаарын сэлгэлтийг маш сайн хийх, агааржуулалтын системийг яаралтай тавих ёстой. Энд дан ганц сургууль агааржуулалтад анхаарах биш, Монгол Улсын барилга байгууламжийн агааржуулалтын системд онцгой анхаарах хэрэгтэй байна.

-Сүрьеэгийн тохиолдол жилд хэр олон бүртгэгддэг вэ?

-Монгол Улсад жилд сүрьеэгийн 4000 тохиолдол бүртгэгдэж байна. Түүний 10 хувь хүүхдийн сүрьеэ эзэлдэг. Голцуу 5-14 настай хүүхдүүд, залуучууд их өвдөж байна. Шалтгаан нь чанаргүй хоол унд хэрэглэх, агааржуулалт байхгүйтэй холбоотой. Энэ өвчнийг эрт илрүүлж, эрт эмнэлэгт хандаж эмчлүүлэх юм бол зургаан сарын дотор бүрэн эдгэрэх боломжтой. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн халдвартай сүрьеэ авлаа гэхэд эхний 14-21 хоног заасан эмийг нь уувал халдваргүй болно гэсэн үг.

Б.Хишигжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (64.119.23.219)
    Haldvargui surye geh yum. Tegvel neg surguuliin 38 huuhed haanaas haldsan baij taarah ve? Oilgomjgui tailbar bna.
    2019 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (59.153.113.37)
    Хүн бүрт л сүрьеэгийн нян байдаг ч нойрмог унтаа хэлбэрт байдаг .Анги танхим агаар муу хэт их олон хүүхэдтэй агааржуулалт муу гадуур иргэд нус цэрээ их хаяна гээд л их асуудал байна ш дээ Тэр багш нь ч бас л тэгж халдвар авсаэ байна ш дээ Багшийн буруутгаж болохгүй Багш халдаасан гэдгийг хэн батлахын
    2019 оны 05 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    4 жилийн өмнөөс энэ 15 дугаар сургууль сүрьеэ энэ тэр яригдаад байсан . тэрнээс хойш мэргэжлийн хяналтын байгууллага боловсролын газар хэлтэс дүүргийн засаг дарга цаашлаад МХГ , НМХГ, ДҮҮРГИЙН МХГ, засаг дарга , БСШУЯ, НИЙСЛЭЛ ДҮҮРГИЙН БОЛОВСРОЛ СОЁЛЫН ГАЗАР АРГА ХЭМЖЭЭ АВАХГҮЙ ТООХГҮЙ АЖИЛАА ХИЙХГҮЙ БАЙССААР БАЙГААД 500 ХҮҮХЭД ХАЛВАДР АВСАН ГЭЭ БИЗ ДЭЭ
    2019 оны 05 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    2 цаг 36 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    4 цаг 34 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    5 цаг 12 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    6 цаг 31 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    8 цаг 21 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    20 цаг 2 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    20 цаг 8 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК