Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.02
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нутагтаа хайргүй өмнийн говьчууд

2019-6-03
0
ЖИРГЭХ

Эх орон, төрсөн нутаг, уул, ус... хаанаас, юунаас эхлэлтэй, ямар ухагдахуунтай үг бэ. Магад зарим хүнд төрсөн ээж, аав, гэр бүлээс нь ялгаагүй дотно санагдах тийм л гүн утга агуулгатай байх. Гэтэл нутаг, нутаг гэж цээжээ дэлдэх зарим иргэдийн хувьд зүгээр л нэг хоосон үг төдийхөн бололтой. Яг ийм бодол төрж, сэтгэл урж, харууслын гуниг төрүүлсэн мэдрэмжийг одоогоос хэд хоногийн авсан юм.

Зэвэргэн салхи хавирга нэвтэлж, хүйтэн бороо хувцас норгосон өдөр болоод ч тэр үү, говь нутгийн үзэмж тийм ч таатай биш харагдана. Энэ цаг дор өмнийн шаргал говийн элсэн манхан дундах Ханбогд сум алсаас дүнсийн уйтгартай харагдах нь сэтгэлд эгшээсэн өнөөх бодлыг үлдэн хөөх аж. Учир нь “Оюутолгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалттай зэрэгцэн Ханбогд сумын сэргэн мандалт эхэлсэн тухай мэдээлэл цацагдахад говь нутгийнхны нуруу тэнийж, ахуй амьдрал нь дээшилж, нутаг, усаа хөгжүүлж байгаа юм байна даа гэж бодсон. Энэ л горьдлогыг тээсээр тус суманд ирээд ийн урам хугарсан нь энэ.

 

Говь нутгийнхны амьдрал дээшилжээ. Гоё ганган хашаатай гэж жигтэйхэн юм. Ганган хашаа бүрт том том хаус сүндэрлэж байна. Хаус бүрийн гадна 2-3 машин дэнхийж байна. Приусээс эхлээд том жип машинууд гудамжаар сүлжилдэх нь сүрдмээр. Даана ч энэ бүхэн зөвхөн хэрэглээ төдий хоосон зүйл. Учир нь өмнийн говьчууд ганган хашаа, чамин хаус, том машинтай атлаа хашаандаа, гудамжиндаа мод, бут тарьсан нь хэд гуравханаас цааш хэтрэхгүй харагдана. Тоолоод үзье, нүхлээд харая гэсэн ч гарын арван хуруунд багтахаар цөөхөн. Бүхэл бүтэн 7000 иргэний дунд шүү дээ. Уг нь “Оюутолгой”-н гэрээт компани тус суманд говь нутгийн уугуул ургамлыг тарьж, үржүүлдэг юм байна. Тус үржүүлгийн талбайд нутгийн бүхий л төрлийн ургамлаас гадна нэн ховордсон ургамлыг хүртэл өсгөн бойжуулсан байх аж.

Үржүүлгийн талбай алсаас ногоорон харагдах нь Ханбогдын ганц нүд хужирлах “эрдэнэс” гэлтэй.

Хашаагаар орохтой зэрэгцэн ногоон байгууламжийн сэнгэнэсэн анхилам үнэр хамар цоргиж, үзэсгэлэнт төгөлийн гоо үзэмж нүд баясгаж, сэтгэл сэргээв. Хүлэмжинд суулгацаа төлжүүлсний дараагаар ил талбайд гаргаж, хөрсөндөө суулгах бөгөөд жилийн дараагаас нөхөн сэргээлтийн талбайд гаргадаг. Энэ цикл жилийн дөрвөн улирал тасралтгүй үргэлжилдэг гэсэн.

“Оюутолгой” компанийн хувьд 2013 оноос загийн бортоготой суулгацын тариалалт хийж эхэлсэн байдаг. Одоогийн байдлаар 70 га орчим талбайд суулгац суулгаж, арилчилгааг нь хийж байна. Говь нутагт 70 га талбай гэдэг бол маш их тоо. Нэг ширхэг суулгац суулгаж, түүнийгээ ургуулахад ихээхэн хичээл зүтгэл гаргадаг. Үүнийнхээ үр шимээр хөрсний усаа хамгаалаад зосохгүй, элсний нүүдлийг барих сайн талтай. Тарьж, тордсон мод, сөөгөө нөхөн сэргээлт хийх шаардлагатай талбайд гаргаж, тарих ажлыг “Оюутолгой”-н ажилчид өөрсдөө хариуцан ажилладаг. Ингэхдээ хүсэлт гаргасан иргэн, аж ахуйд үнэ төлбөргүй өгөөд зогсохгүй, суулгацыг анх суулгахаас эхлээд нас биед хүртэл нь арчилгаа, тордолгоон дээр нь тусалж дэмждэг байна.

 

Хамгийн гол нь энэ бүх процесс үнэ төлбөргүй. Үнэгүй юмыг ашиглаад хашаагаар дүүрэн мод тарьчихмаар санагдана. Гэвч тэд тэгсэнгүй. Тэгэх сэтгэл ч алга. Уг нь Ханбогдчууд хүнээс үнэгүй юм царай алдаад байх хэмжээий ядарсан улс биш. Тус сум нийтдээ 7000 орчим хүн амтай. Үүн дээр Оюутолгойд ажилладаг, ирж, очин байдаг иргэдийг нэмбэл бараг 12 мянга орчим болно. Явуулын хүмүүсийн хувьд олонх нь дэн буудлаар байрладаг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд шилжин ирэгсэд олноор нэмэгдсэн. Бүр Улаанбаатарын утаанаас зугтаж, Ханбогдод өвөлжчихөөд буцдаг гийчид хүртэл цөөнгүй гэсэн. Энэ мэтчилэн ганган хашаа, том хаус, бандгар жийпнээс үзвэл тус суманд амьдардаг хүмүүс нэг байтугай нэлээд хэдэн бут, сөөг тарьчих бэлтэй, хөрөнгөтэй хүмүүс. Гэсэн атлаа ганц, хоёрхон бут аваад хашаандаа тарьчих сэтгэлгүй гангарч сууна.

Сумын хувьд сургууль, цэцэрлэг гээд тоотой хэдхэн албан байгууллагын хашаанд мод, сөөг тарьсан байх. Харамсалтай нь үүнийг нутгийн иргэд гэхээс илүүтэй өнөө л Оюутолгойн санал санаачилгын хүрээнд ажилчид нь тарьжээ.

Дээр нь хэдхэн жилийн өмнө нь хөрсний ус эс бөгөөс гүний худагны хужир, шүүтэй усаар амны цангаагаа тайлдаг байсан Ханбогдчууд өнөөдөр хэд дахин цэвэршүүлсэн гүний усыг хоолойгоор дамжуулан авч, шүдээ угааж байна. Усыг бол бараг л үнэгүй хэрэглэдэг юм билээ. Нийслэлийн зарим гэр хороолол шиг олон км-ын цаанаас ус зөөнө гэж зүдрэх юм алга. Алаг дарам сумын төвд дөрвийн дөрвөн гүнийн худаг байна. Ая тааваа тааруулаад, ахиухан мод, зүлэг тарьчихаад сүүдэрт нь тарвалзаж суусан ч Ханбогдчуудын дур байлтай. Гэсэн ч тэдэнд тийм хүсэл, сэтгэл алга болох нь харагдсан юм.

Энэ бол юу ч биш. Ханбогд сумыг алсаас харахад цоохор эрээн нүүртэй хүн шиг л харагдана.

Ойртоод очихын хэрээр гялгар уутнаас эхлээд элдэв хог энд тэнд хийсэх нь хийсч, эсвэл бутанд торсон зарим нь салхи исгэрүүлэн сэрчигнэнэ. Энэ бүхэн нь цаанаа л эвгүй харагдах аж. Хэчнээн цэвэрлээд ч нэмэргүй. Учир нь хашаа болгонд шинэ хаус сүндэрлэхийн хэрээр барилгын материалын хаягдал хог болон “үйлдвэрлэгдэнэ”. Энэ бүх хаягдал мэдээж хогийн цэгийг зорино. Хогийн цэг гэх зүйл нь ил задгай. Хүчтэйхэн шиг салхи сэвэлзэх төдийд л өнөөх хог новш нь энд тэндгүй хийсч, заг, тоорой зэрэг модыг “чимэглэх” нь жихүүдэс төрүүлнэ. Хогондоо дарагдаж, ногоон байгууламжийн гачигдалд орсон Ханбогдчууд ийм л байр байдалтай байна.

 

Өөрсдийн нөөц боломжоо дайчлаад хажуу хавиргаа цэвэрлэж чадахгүй хэрнээ “Төр засаг болохгүй байна. Уул уурхайн компаниуд бага татаас өгч байна” гэнэ. Худалч хүнд ирээд хашаа цэвэрлэ гэх нь холгүй.

Зөвхөн Ханбогдчууд ч гэлтгүй. Зэргэлдээ сум, Өмнөговь аймгийн төв хүртэл ийм нөхцөл байдалтай байх аж. Мод үржүүлгийн талбайгаас мод авахыг хүсвэл үнэ төлбөргүй өгдөг гэж дээр хэлсэн. Ийм байхад л аймгийн төв, зэргэлдээх сумынхан үл ойшоодог байна.

 

Өмнөговь аймгийн Засаг даргаар Н.Наранбаатар, Тамгын даргаар нь Ө.Баянмөнх гэж хүн бий.

Нас залуу, цус шингэн залуу хүмүүс. Эрч хүчтэй, санал санаачилгатай ажиллана гэж энэ албан тушаалд тухалсан байлгүй. Гэтэл тэдний хийж бүтээсэн зүйл хаана байна вэ.

Тус аймгийн хувьд ашигт малтмалын 80 гаруй орд, 200 гаруй илрэлтэйгээс  "Тавантолгой", "Оюу толгой", "Нарийнсухайт" гэсэн стратегийн ач холбогдолтой гурван  томоохон ордтой. Дээр нь нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд  "Оюутолгой", "Тавантолгой", "Эрдэнэставан толгой", "Энержи ресурс", "Мөнх ноён суварга", "Дун юань", "Олон овоот гоулд", "Зөв зүг", "МАК", "Чинхуа-Мак-Нарийн сухайт", "Саус гоби сэндс", "Өсөх зоос", "Терра энержи", "Жавхлант" орд зэрэг 14 компаниуд ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс их бага гэлтгүй аймгийн данс руу мөнгө ордог. Дээр нь нийгмийн хариуцлагын хүрээнд бага гэлтгүй ажил зохион байгуулдаг. Гэсэн атал говь нутаг хогондоо дарагдаж, элсэндээ живж байхад улс төрийн намчирхал төдийхнөөс хэтрэхгүй байгаа нь харамсалтай. Бусад сумдын Засаг дарга нар ч ялгаа алга.

Ерөөс ганц нэгхэн хувийн байгууллагууд л мод тарих хүсэлт гаргаж байснаас биш төрийнхөн бол таг гэдгийг тус үржүүлгийн ажилчид хэлсэн. Өнөөдөр элсний нүүдэл газар авч, Монгол Улсын нийт газар нутгийн дийлэх нь цөлжилтөд өртөөд буй. Элсний нүүдлийг сааруулах цор ганц арга бол ногоон байгууламжийг олноор бий болгох.

100 гаруйхан км-ын цаана хятадууд ойн хот байгуулчихаад бидэн рүү марсайн инээж байна.

Гэтэл монголчууд бид тэр дундаа БНХАУ-тай хил залгаа, улсаас татаас авдаггүй хамгийн баян аймаг гэгддэг Өмнөговь өнөөдөр ийм байр байдалтай дүнсийн байна. Ингэж болно гэж үү. Муухайгаар хэлбэл, “Хоолоо аягалаад ид ээ” гээд бэлдээд өгчихсөн байхад л аягалаад идчих сэтгэлгүй. Амаа ангайн хэвтэх  мэт харагдаж байна. 

Тиймээс нэг л асуулт асууя.

Өмнийн говьчууд аа, нутгаа хайрлаж мод оо тавьж, хогоо цэвэрлээч ээ. Нутаг, нутаг гэж цээжээ дэлдэх атлаа нутгаа хайрлах сэтгэл тань хаана гээгдчихээ вэ.

 

Г.Нацаг-Эрдэнэ

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хоёр Ихнаядын тендер “авсан” ч осол гаргасаар байгаа “СПЕЙШЛ МАЙНИНГ СЕРВИС” компанид хариуцлага тооцох уу?
РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (61)

  • Зочин (202.126.89.61)
    Iim uhvar muchid bgaa uchraas l nuur nudgui shuurah elsendee zovj bgaa gangarsan bayan gegdeh-tarhinii turaaluud. Tiimees surgalt zohion baiguulj bainga oilguulag hiilgeh ajliig horoo nejgees ni ehlen todorhoi hushuuregtei zohion baiguulah heregtei. Huns helehees naashgui gedeg l ene dee
    2022 оны 01 сарын 27 | Хариулах
  • Зочин (64.119.23.192)
    HEN govi ruu tsologdoh ve
    2019 оны 09 сарын 28 | Хариулах
  • Sonnen (103.229.121.251)
    Өмнөговь ч гэлтгүй монголчуудын л төрх. Зөв амьдралын хэв маягт сураагүй бүдүүлгээрээ л байгаагын жишээ.
    2019 оны 08 сарын 25 | Хариулах
  • Зочин (64.119.20.174)
    Өмнө говиор том том жип унасан тэнэг пээдгэр усан толгойтуудаар дүүрсэн шүү дээ. Дээр үеийн нөгөө сайхан говьчууд хаалга үүдээ түгждэггүй арлын хүн ирэхээр баярладаг тэр сайхан тэнүүн говийн тэр сайхан сэтгэлтэнгүүд одоо үгүй болж дээ.
    2019 оны 08 сарын 24 | Хариулах
  • Иргэн (66.181.161.39)
    Говийнх 10 жилийн омно хун явахад хоорцоглодог хэний хуухэл гаргаснаа нээх сайн мэддэггуй бсн бол одоо онго монгонд хэт шунасан тэнэг болж дууссан оровдмоор ардууд болж
    2019 оны 08 сарын 24 | Хариулах
  • Зочин (66.181.161.39)
    20 jiliiin daraa ene buxen uneguitej omnogovi sarnii gadarguu shig bolj tsoljino ter tsagt buff zugtana
    2019 оны 08 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.26.193.236)
    Залхаг залхуу заваан тэнэг шунал тав л харагдаж байна даа
    2019 оны 08 сарын 24 | Хариулах
  • зочин (43.228.129.20)
    Эх орон гэж мэддэггүй ухаан дутуу төрсөн учраас л ийм арчаагүй амьдарч байгаа юм мөнгөтэй байж болно тэр мөнгө ханаас гарсан ямар гарал үүсэлтэй гэдгийг мэдэх тэнхэлгүй төрсөн ухаан дутуу өрөвдөлтжй амьтас Эдгээр хүмүүс монголоос өөр улсад төрсөн бол өдийд хогон дээр хэвтэж байх байсан учир нь үнэн сэтгэлээсээ өөрийнхөө болон улс орныхоо төлөө ажиллаж чадахгүй арчаагүй атаач залхуу хүн сүгнүүд Эцэг өвгөдийн маань амь насаараа хамгаалж үр хойч бидэнд үлдээсэн газар шороо баялгын хүчээр гадны компанаас хахууль авч амаа үдүүлж бид нар л болж байвал бусад нь хамаагүй гэсэн өрөөл хүний хогийн сэтгэлээр амьдарч байгаа хүиүүс гэж Өмнө говьчуудыг хэлнэ Угнь эх орон газар шорооны төлөөх тэмцэл хамгийн түрүүнд хамгийн их баялагтай Өмнө говьчуудаас өөрсдөөс нь гарч газар шороо уул ус эд баялгаа зохистойгоор хамгаалах байсан юм
    2019 оны 08 сарын 16 | Хариулах
  • Зочин (103.229.123.176)
    ochoon olon baylag teesen gazar nytagiin ezed gexed xyjaa erliiz tsarailsan noxodyyd gexees oor xelex vg alga
    2019 оны 08 сарын 04 | Хариулах
  • Mongol (103.229.122.179)
    Yostoi unen garchig bna..
    2019 оны 07 сарын 29 | Хариулах
  • зочин (202.179.27.248)
    Говьд юм урагдаггүйд учир бий, тэр нь хүн бишээ байгаль экологийн нөхцөл нь юм. Хогондоо дарагдахын хувьд хөдөөгийн монголчууд бүгд адил. Тэр нь бас л нүүдэлч хүн амыг яаж хогийн менежементээр хангахыг шийдээгүй, хогоо саванд хийж сургаагүй л гай. Энд шүүмжилж байгаа нь ч, өмөөрч байгаа нь ч бүгд нэг л нийгэмшээгүй, учир ба шалтааныг холбож сураагүй уншигчид байна.
    2019 оны 06 сарын 06 | Хариулах
    • Өмнөговийн ажилгүй, арчаагүй иргэн, өнчин тархи байна,
      говьд ургамал тарьж болдоггүй хэцүү гэж ямар биологич хэлээв???? сэтгэл байхгүй болохоор ногоон байгууламж байхгүй байгаа юм л даа
      2019 оны 06 сарын 06
  • Нийгэмш ханбогдынхоон (66.181.161.18)
    Угаасаа өмнөговь аймгийн ханбогд сумын хүмүүс гэж ёстой харьцаагүй муутай, хачин жалга довны үзэлээсээ гараагүй, өөрсдийгөө нэг л сүрхий хүмүүс гээд бодцон, хөөрцөн гарууд л бдын байна лээ
    2019 оны 06 сарын 04 | Хариулах
  • Зочин (66.181.161.28)
    Чадаж байгаа юманд арга байж уу. Юу байна мөнгө байна та нар тэгээд яадын.
    2019 оны 06 сарын 04 | Хариулах
    • zochun
      jivehgui yavsaar irsii tsaashdaa yavah bolno uuriin huch hudulmur shingesen mungu bolhoor zuv bsih bolno
      2019 оны 06 сарын 04
    • Хөлдүү дагз
      Хаха живэх вий дээ
      2019 оны 06 сарын 04
    • Чам шиг юмтай ч юу ярихвээдээ
      2019 оны 06 сарын 04
  • иргэн (202.126.89.171)
    Нэг л шүүмжлүүлэх дургүй хүмүүс. Хогондоо дарагдсан чинь үнэн биз дээ. Ханбогдын ахмадууд, цэцэрлэг сургуульд тарьсан жаахан модноос өөр юу байгаан. Архи ууж агсам тавьсан, нэгэндээ баярхаж цээжээ дэлдсэн хар юмнууд л байна. Нэгнээ өмөөрөөд үхэх нь ээ. Өмөөрч мөөрөхын оронд хашаагаа цэвэрлэх, модоо тарь тэнэг Өмнөговьчуудаа. Адаглаад Баян Өлгий, Ховдыг хар. Та нараас орлого багатай. гэтэл ямар байна. Ичэцугээ
    2019 оны 06 сарын 04 | Хариулах
  • Zochin (66.181.161.30)
    Chi ehleed ataarhjee. Daraa ni shuumjilj Uls turjuulj. hambogdoor orohdoo zamiin hajuu taliin modiig haraagui yu. Ter heseg modiig manai ahmaduud tarisan. Sohor baisiin bol nudtei hun daguulaad yavahgui dee. Utaatai. Hursnii bohirdoltoi ulaanbaatraa ta hugjuulsen chin haana bn.tegeed neg l huduuniihuur ni duudaad. Hotod hog baihgui gejuu.
    2019 оны 06 сарын 03 | Хариулах
    • хуц чи. өөр юу байгаан
      тэрнээс аөр мод гээд хэлчих зүйл юу байгаан. хаашаа л харна хогрндоо дарагдсан чинь үнэн биз дээ
      2019 оны 06 сарын 03
  • Zochin (66.181.161.30)
    End bichij shuumjilj baigaa humuus uursduu yu hiisen bee. Ih bichdeg humuusiig harhaar uursduu huruugaa ch hudulguhgui baij hun shuuljileed. Shantaachilagch baidag. Uuruu neg mod tarisan bolov u.
    2019 оны 06 сарын 03 | Хариулах
  • D (66.181.161.42)
    Өөрсдийгөө л хичээцгээ нэг л их хүн шүүмжилж шүлсээ үсчүүлсэн хүмүүс та нар тийм л сүрхий юм ыол хотынхоо гудамжинд нус цэрээ хаяхгүй , машиныхаа цонхоор хогоо хаяхгүй байх нь яасийн
    2019 оны 06 сарын 03 | Хариулах
  • х (202.9.43.80)
    Монголчууд төвдүүд шиг мулгуу гахай царайлсан юмнууд л гахай шиг амьдрах юм даа. Мод тарих талаар мулгуу толгой нь ажиллахгүй. Архи уух, өс хонзон санахаас өөр ямар ч чадваргүй
    2019 оны 06 сарын 03 | Хариулах
  • Пүрвээ (103.229.120.244)
    Өмнөговь аймгийнхан залхуу Оюутолгойгоор тэжээлгээд мөн Орон нутгийн Тавантолгойгоос мөнгө саагаад байх юм Яг үнэндээ Үндсэн хуулийн 6.1 ээр баыгалийн баялаг бүх ард түмний өмч би улаанбаатар хот төрсөн болохоор энэ баялагаас хүртэх эрхгүй юм шиг бхыгаа боловч хүний эрхийн хүрээнд хүртэх л хүний нэг тэгэхээр Өмнөговьчууд нэг бодоод үзээрэй
    2019 оны 06 сарын 03 | Хариулах
  • БОЛОРОО (66.181.161.17)
    МАНАЙ ГОВИЙНХОН ЭХ НУТГИЙН ТӨЛӨӨ ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ НИРГЭСЭН ХОЙНО ХАШГИРАВ ГЭГЧ БОЛОХ БИЙ
    2019 оны 06 сарын 03 | Хариулах
  • иргэн (66.181.161.98)
    нутаг нутагтаа тэр модоо ургуул . ,харин өмнийн говийн баялагт шунахын хэрэггүй жш ни: хулгайч чойжилсурен гэгч тэжээвэр гөлөгнүүдээ аваад тосон бумбаас үтэр түргэн тонил !
    2019 оны 06 сарын 03 | Хариулах
  • зочин (202.9.42.120)
    Яг хоосон толгойнууд хөдөөнии тэнэгүүд байнадаа. Арай ч дээ тэнэгүүд
    2019 оны 06 сарын 03 | Хариулах
    • zochin
      hotiin guilgachinuu uuruu
      2019 оны 06 сарын 03
  • Монгол говь (202.126.88.192)
    Энэ бичигч өөрөө мод тарьж үзсэн болвуу гэж бодлоо.Өмнөговь аймаг улсдаа тарьмал ойн хэмжээгээрээ улсдаа тэргүүлдэг.Ханбогд сумын хувьд бол мод тарилтаар нойл тэр бол үнэн.Тэр суманд дүүрэн улс төрчид нэг л их бэлэг сэлт тараасан наадам найр хийсэн одон медал тараасан хүмүүс байдгын.Тэд бүгд материаллаг үзэлтэй олзоо булаалдсан баньд нар байдаг санагдсан.Уг нь Ханбогд шиг жижигхэн сумыг ногооруулахад амарханлдаа даанч тэнд хийх хэмжээний тархитай хүн байдгүй байх.
    2019 оны 06 сарын 03 | Хариулах
    • zochin
      uurusnuu barag mod tarih hachaachgui bgaadaa
      2019 оны 06 сарын 03
    • Хуццан гөлөг вэ чи чинь хэзээ Ханбогдод ирж үзэв. Баньд нар нтр ч гэцэн байх шиг зоргоороо хуцаж байх шив. Ханбогдод хашаандаа модгүй айл хайгаад үзээрэй.Лав олдохгүй байх үзээгүй хараагү байж дэргэд нь байгаа хүн шиг хуцах юм
      2019 оны 06 сарын 03
  • Зочин (66.181.181.165)
    сэтгэлгүй л хүмүүс байна даа мод тарих хэрэгтэй дээ ажилгүй залхуучууд худлаа шүүмжлэгч нар их болсо доо
    2019 оны 06 сарын 03 | Хариулах
  • говь (202.126.89.107)
    Бусад аймгийн улсууд шүлсээ битгий үсчүүл нутаг нутагтаа эзэн байяа. монголын шээснүүдийг манай нутаг тэжээж байгаа шүү
    2019 оны 06 сарын 03 | Хариулах
    • Ах
      бусад нутаг... монголын шээс ч гэх шиг. Хир зунгагтаа баригдсан чам шиг юмыг л харин шээс гэх байх даа.
      2019 оны 06 сарын 03
    • зочин
      чи хаанахын шээс вэ хятадынх уу өмхий хятад монгол хүн шээс болох болоогүй шүү өмхий хятад минь
      2019 оны 06 сарын 03
  • MGL DZ (66.181.161.16)
    Iim setguulch gj bhuu hudlaa tom tom shaahaa boli chadhgui bol tsatsag tsarailaad zail za
    2019 оны 06 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.57.92.100)
    Зарим талаар үнэн ч бас бүгдээрээ ч ийм биш л дээ. Шүүмжилсэн зүйлээс хэрэгтэй юмаа олж аваад хөгжвөл болно доо. Өмнөговьчууд одоо Монгол түмнээ тэжээж байгааг бас үгүйсгэж болохгүй. Тэд чинь харин нутгархаж бусдыг доош нь хийж ад үздэггүй сайхан сэтгэлтэй улсууд шүү.
    2019 оны 06 сарын 03 | Хариулах
    • иргэн
      Хүн бүр л ажиллаж байна. Гэхдээ үнэгүй мод байгаа бол тэрийг нь тарих хэрэгтэй ш дээ. Бидэнд тэр байшин сав гэхээс илүүтэй уул ус, газар шороо маань л үлдэнэ ш дээ
      2019 оны 06 сарын 03
  • Sss (66.181.160.80)
    Yostoi unen unen setgelgui uramgui sonin humuus baidag yum bil ee taivanch yum uu teneg yum uu medehgui
    2019 оны 06 сарын 03 | Хариулах
    • яг үнэн
      хэлээд юу гэх вээ. Үнэн дүнхүү хүмүүс их байна.
      2019 оны 06 сарын 03
  • zochin (185.39.141.183)
    umnugovi gantsaaraa bishee. mongol chuud bvgd iim . huvsguld 1 tsaatan mod tarij bn gej sonsson uu ?? .bvvr esergeereee ted taigad nvvdellen urtsaa oromjoo barij bn geed nyalh 20 garui shurgaag ustgadag ( 1 tsaatan 1 udaa nvvhdee ).... gallagaaa bol zambraagvi ...heden urh ingej eh oron svtgej buig elbegdorj manjlan tetgemj olgoj sanal avahiin tuld 1 ch shvvmj heleegvi udii hvrsen yum .
    2019 оны 06 сарын 03 | Хариулах
    • зөзөзөзөз
      ямар аймаар юм бэ. Цаатангуудыг чинь их л байгальдаа хайртай хүмүүс гэж бодсон ш дээ. энэ сэтгүүлчид хэлээч. байгалиа хамгаалдаг сэтгүүлч юм шиг санагддаг
      2019 оны 06 сарын 03
  • Нутгийн иргэн (66.181.161.91)
    Ихэнх айл хашаандаа мод тарьсан байдаг энэ хүн айл болгоны хашааруу өнгийсөн юмуу. Мэдээж хүн бүр нутаг орноо гэсэн сэтгэлтэй харин суугуул хүмүүс ямар бололтойг мэдэхгүй юм.
    2019 оны 06 сарын 03 | Хариулах
    • Худлаа хэл. Хаана байна тэр мод чинь
      худлаа хэл. Би Хан богдод очиж үзсэн хүн шүү. Чи бас ингэж худлаа хэлж болохгүй. Жилийн өмнө очсон, шороо, хогоор шуурсан газар л байна лээ дэг
      2019 оны 06 сарын 03
  • Mash unen xeljee bid eznii setgeleer amidarch bgaa gazaraa ood ni tataj nogoon bux bolgoj chaddagui. mashin unaal davxiad bdag daa eostoi unen... (202.131.225.197)
    Selenge
    2019 оны 06 сарын 03 | Хариулах
    • иргэн
      санал нэг байна
      2019 оны 06 сарын 03
  • Жаргал (103.57.93.161)
    Санаа авч ажил болгоорой Өмнөговьчууд аа
    2019 оны 06 сарын 03 | Хариулах
  • иргэн (66.181.161.98)
    алтын л авч байвал авдарт ни хог үлдэнэ үү хүүр үлдэнэ үү хамаа алга даа гэж бддог хүмүүс дээ хайран сх нутаг мини чой мэтийн хулгайчуудад ухуулаад хэдэн халтар зоостой л болж бвл болоо гэж боддог бололтой
    2019 оны 06 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.161.12)
    Энэ үнэн шүү! Өөрсдөө залхуу бас чадах юм аар маруухан мөртлөө их жалга довны үзэлтэй ижилхэн Монгол хүн ирээд юм хийж өгч байхад тэднийг цагаач л гэж хэлдэг дээ
    2019 оны 06 сарын 03 | Хариулах
  • зочин (64.119.22.76)
    харамсалтай юм бодит үнэн л дээ
    2019 оны 06 сарын 03 | Хариулах
    • zochin
      zaaa yaahav dee oyutolgoi alt sandailan 50 jiliig vdeh yum chin geed hytadaas heden suulgats avchran tarij bodvol baga ch gesen aya tuhaa bodoj svvdert ni saun barij tansaglahaa bodsiim baigaa bizdee . mod tarij bn gej hashaalsan gazaraa yuu ch nuuj boloh modoor daldlah gesen ireedvin arga zali ch baij boloh .
      2019 оны 06 сарын 03
  • Зочин (66.181.161.89)
    Ерөөс бэлэнчлэх сэтгэлгээтэй, залхуу монголчуудын араншин!!! Монголчуудыг хатуу гараар захиргаадаж удирдахгүй бол энэ янзаар хол явахгүй ээ!!!!
    2019 оны 06 сарын 03 | Хариулах
  • иргэн (202.126.89.156)
    Засаг дарга гэж ямар матар байна аа. ийм ч юмаа зохицуулж чадахгүй арчаагүй новш бээ. Суудлын бөглөөсийг авч хаявал таарна
    2019 оны 06 сарын 03 | Хариулах
    • иргэн
      яг втийм. Засаг дарга нь гэж ямар намын мал байгаа юм болоо
      2019 оны 06 сарын 03
  • иргэн (202.126.89.156)
    Уул уурхай дагасан нутгийн иргэд залхуу зарга болчихдог юм биш үү. бэлэн юм нэхсэн хүмүүс л байх юм билээ
    2019 оны 06 сарын 03 | Хариулах
    • Залхуу иргэн
      Монголчууд бүгдээрээ залхуу. Идэж уухаараа уургын морь шиг. Чи ч бас залхуу болохоор Өмнөговийн, монголын залхуучуудаа өмөөрөөд байгаа юм уу
      2019 оны 06 сарын 03
    • Нутгийн иргэн
      Залхуу ч гэх шиг үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл ажиллаж байж л сайхан амьдарч байна Зүгээр олддог юм гэж юу байхав дээ
      2019 оны 06 сарын 03
    • Залхуу ч гэх шиг үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл ажиллаж байж л сайхан амьдарч байна Зүгээр олддог юм гэж юу байхав дээ
      2019 оны 06 сарын 03
  • зочин (103.194.176.117)
    Өмнөговийн Цагаан хад Ханбогд Цогтцэций Гурвантэс сумдууд тэр чигээрээ л хогын цэг гэсэн үг
    2019 оны 06 сарын 03 | Хариулах
    • zochin
      ter bol tsagaachid ih zugaldag bolhoor tiim baigaan busdaar nutgiin humuusiih ajilgui gevel mongold ajiltai hun oldphgui bh ataarhaad uhleeldee ene humuus uurusduu ingej amidarch chadahguidee ugaasaa
      2019 оны 06 сарын 03
    • Zochin
      Gashuun ch gesen unenii ortoi shuu
      2019 оны 06 сарын 03
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хотын дарга Х.Нямбаатар ЕСБХБ-ны Төв Ази, Монгол Улсыг хариуцсан Бүсийн захирал Хусейн Озхантай уулзлаа
    11 мин
  • “Экспорт, гадаад худалдааны боломжууд” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
    35 мин
  • Ардчилсан Намын дарга, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэл Ардчилсан социалист хөдөлгөөнийг үүсгэн байгуулагч, ахмад гишүүдэд “Ардчиллын гэрэгэ”-г гардууллаа
    45 мин
  • Али Хаменеигийн үхлийн араас Ираныг удирдах магадлалтай ГУРВАН эрхэм
    1 цаг 23 мин
  • Г.Занданшатар: Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд залуучууд, эмэгтэйчүүд, ахмадуудын ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана
    1 цаг 50 мин
  • НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар 2026 оны төсвийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байна
    1 цаг 56 мин
  • УИХ-ын гишүүн П.Ганзориг: Хөвсгөл аймгийн Цагаан нуур, Рэнчинлхүмбэ, Улаан-Уул сумдын “зуухан галлагаа”-тай сургуулиудын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэлээ
    2 цаг 26 мин
  • Ойрхи Дорнодын бүс нутагт манай улсын 350 орчим иргэн байна
    2 цаг 42 мин
  • Х.Нямбаатар: Дөрөвдүгээр сарын 15-наас өмнө бүх тендер шалгаруулалтыг дуусгаж, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ
    2 цаг 51 мин
  • ФОТО: "Эх орончдын өдөр"-т зориулсан улс, аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан боллоо
    3 цаг 10 мин
  • "Тэмээний гоо сайхны наадам"-д оролцсон 20 орчим тэмээнд ботокс, филлер тарилга хэрэглэсэн байжээ
    3 цаг 25 мин
  • Иран Ойрхи Дорнодод цохилт өгснөөр дэлхийн газрын тосны үнэ ОГЦОМ өсжээ
    3 цаг 52 мин
  • BLACKPINK хамтлагийн гишүүн Rosé 46‑р “BRIT Awards”-аас алдарт "APT" дуугаараа “International Song of the Year” шагналыг хүртжээ
    4 цаг 1 мин
  • Ираны арми Дубай хот руу пуужин харвасны улмаас Палм Жумейра арал аюулд оржээ
    4 цаг 14 мин
  • “Монгол төрийн мэргэн сайд Агданбуугийн Амар - 140 жил” үзэсгэлэн  нээлтээ хийлээ
    4 цаг 34 мин
  • АНУ-Израил-Иран хооронд өрнөж буй зөрчилдөөний талаарх ХАМГИЙН сүүлийн үеийн мэдээлэл
    4 цаг 36 мин
  • Архитектурын гайхамшиг, үнэнч хайрын бэлгэ тэмдэг болсон Таж Махалаар алдартай Энэтхэг Улс дэлхийн аялал жуулчлалын топ 10-т багтжээ
    4 цаг 39 мин
  • ESL Pro League Season 23 тэмцээний шинэ форматыг танилцуулж байна
    4 цаг 41 мин
  • Вэйп никотин дамжуулагч төдий биш, хар тамхи зөөвөрлөгч болж эхэлснийг Сингапур улс зарлажээ
    4 цаг 47 мин
  • Олон орны уламжлалт соёлд “муу ёрын дохио” хэмээн үздэг “Улаан сарны хиртэлт”-ийн тухай 24 баримт
    5 цаг 9 мин
  • Монголчуудыг CS:GO-д дурлуулсан М.Азбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Лхагвадуламын орчуулсан хайрын тухай 10 ГОЁ шүлэг
  • Монголд эргэн ирсэн NBA-ийн супер од ДеМаркус Казинсын тухай сонирхолтой 24 баримт
  • Уран бүтээлээрээ сонсогчдын зүрхийг мялаасаар буй Б.Өлзий-Учрал
  • Шилийн голын “Алтан бүс”-ийн төлөөх барилдаанд зодоглох 16 монгол бөх
  • Владимирынхны зөрчил "дэлхийг өвтгөсөн" дөрвөн он
  • Н.Цэрэнсамбуу: Монголын нүүрсийг дэлхий тойрч эргэхгүй
  • Кино ертөнцийн өнгөт хувьсгалын эхлэл: 1909 он, Лондон хот
  • Н.Учрал: Ардын нам унасан ч босдог, уруудсан ч өгсдөг нам
  • Монгол ард намын 105 жилийн түүхээс онцлох 24 баримт
  • Дэлхийд ховордсон Монголын эрдэнэ мазаалайн тухай 24 баримт
  • Исламын шашинтны эх орон гэгддэг Иран улсын тухай 24 баримт
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хохирогчийн аав Л.Сүмбанд: Канте бааранд Б.Амарсайхан бусдыг турхирч, хүүг минь зодуулсан
  • Словак улс Украинд нийлүүлдэг яаралтай цахилгаан эрчим хүчний тусламжаа зогсоох шийдвэр гаргалаа
  • Цуутай хар тамхины наймаачныг устгаснаас болж Мексикийн 20 мужид үймээн дэгдэв
  • Г.Амартүвшин: Цаашид ч шаардлагатай гэвэл орон тооны цомхотгол хийнэ
  • АНУ-д өвлийн шуурганы гамшиг нүүрлэсний улмаас олон мянган нислэг цуцлагдав
  • Хөлбөмбөг хэрхэн дэлхий нийтийн спорт болж хөгжсөн бэ? 
  • Монголд эргэн ирсэн NBA-ийн супер од ДеМаркус Казинсын тухай сонирхолтой 24 баримт
  • Монголчуудыг CS:GO-д дурлуулсан М.Азбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Цуутай хар тамхины наймаачныг устгаснаас болж Мексикийн 20 мужид үймээн дэгдэв
  • Словак улс Украинд нийлүүлдэг яаралтай цахилгаан эрчим хүчний тусламжаа зогсоох шийдвэр гаргалаа
  • Уран бүтээлээрээ сонсогчдын зүрхийг мялаасаар буй Б.Өлзий-Учрал
  • Хохирогчийн аав Л.Сүмбанд: Канте бааранд Б.Амарсайхан бусдыг турхирч, хүүг минь зодуулсан
  • Бөхчүүдийн чансааг Улсын арслан Э.Батмагнай тэргүүлж байна
  • Сар шинээр төрийн болон хувийн 700 гаруй аж ахуйн нэгж, байгууллага хашаагаа нээжээ
  • АНУ-д өвлийн шуурганы гамшиг нүүрлэсний улмаас олон мянган нислэг цуцлагдав
  • Хөлбөмбөг хэрхэн дэлхий нийтийн спорт болж хөгжсөн бэ? 
  • Жайка болон МТҮП мэдээлэл технологийн салбарыг хөгжүүлэх төслийг хэрэгжүүлж эхэллээ
  • Г.Амартүвшин: Цаашид ч шаардлагатай гэвэл орон тооны цомхотгол хийнэ
  • XXI зууны онцлох спорт кинонуудын нэг болох Марти Суприм
  • COP21: Парисын гэрээ дэлхийн уур амьсгалын асуудалд хэрхэн нөлөөлөв?
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Г.Лхагвадуламын орчуулсан хайрын тухай 10 ГОЁ шүлэг
  • Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун дахин намын даргаар сонгогджээ
  • НИТХ-ын ээлжит бус Х хуралдаанаар нийслэлийн 2026 оны төсвийн тодотгол болон бусад асуудлыг хэлэлцэж байна
  • Ардчилсан Намын дарга, УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Морьтон” клубийн гишүүдэд “Ардчиллын гэрэгэ”-г гардуулав
  • Мөсөн дээгүүр явганаар болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхаарууллаа
24 баримт
  • Олон орны уламжлалт соёлд “муу ёрын дохио” хэмээн үздэг “Улаан сарны хиртэлт”-ийн тухай 24 баримт
  • Монголчуудыг CS:GO-д дурлуулсан М.Азбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Исламын шашинтны эх орон гэгддэг Иран улсын тухай 24 баримт
  • Дэлхийд ховордсон Монголын эрдэнэ мазаалайн тухай 24 баримт
  • Монгол ард намын 105 жилийн түүхээс онцлох 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК