Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын харьяат, гавьяат тамирчин, Монгол Улсын гарьд Пунцагийн Сүхбат агсаны нэрэмжит улс, аймгийн цолтой хүчит 64 бөхийн барилдаан Баянхонгор аймгийн Биеийн тамир, спортын хорооны зааланд болж байна.
Энэ барилдаанд улсын харцага Д.Батболд, Н.Золбоо, Т.Бэгзсүрэн, начин Б.Сангисүрэн, Д.Цэрэнтогтох тэргүүтэй 64 бөх барилдахад улсын начин Д.Цэрэнтогтох түрүүлж, аймгийн арслан Б.Баянмөнх үзүүрлэлээ. Их шөвөгт улсын харцага Н.Золбоо, аймгийн хурц арслан Б.Эрдэнэхүү нар шалгарлаа.
Б.Жаргал