Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Ихтамир: Хэн нэгнийг зодож хэргийг нь хүлээлгэвэл нотлох баримтад тооцогдохгүй

2019-6-06
0
ЖИРГЭХ

Хүний эрхийн үндэсний комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамиртай ярилцлаа.


-Эрүү шүүлт гэж юуг ойлгох вэ?

-Эрүү шүүлтийг эрх бүхий албан тушаалтан буюу хуулиар эрх олгосон хүмүүс үйлддэг. Олон улсын гэрээ конвенц, Эрүүдэн шүүхийн эсрэг гэрээ конвенцид зааснаар төрийн алыан тушаалтан мэдээ, мэдүүлэг, баримт гаргах зорилгоор өөрөө эсхүл бусдын өдөөн хатгалтаар бие махбодь болон сэтгэл санааны хувьд шаналган зовоож байгаа үйлдлийг эрүү шүүлт гэж үздэг. Тэгвэл 2002 онд батлагдан гарсан Эрүүгийн хуульд зөвхөн хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч эрүүгийн хэргийг шалгах явцдаа эрүү шүүлт тулгавал гэмт хэрэг гэж үздэг байсан. Харин 2017 оны долдугаар сарын 1-ээс мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуульд дээрх эрүү шүүлт тулгаж байгаа эрх бүхий нийт төрийн албан тушаалтныг хамруулан үздэг болсон юм.

Тухайлбал, өмнөх Эрүүгийн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байх үед Өмнөговь аймагт ажиллаж байсан хэсгийн төлөөлөгч хулгайн гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байсан хоёр, гурван хүнийг эрүүгийн хэрэгт сэжиглэн баривчилсан. Ингэхдээ тухайн иргэдийг дөрвөн хөллүүлж, аманд нь чулуу зуулгаж сумын гудамжаар харгис, балмад байдлаар авч явсан. Өөрөөр хэлбэл, ийм байдлаар эрүү шүүлт тулгасан гэсэн үг. Энэ асуудлаар тухайн иргэдийн өмгөөлөгч нь гомдол гаргахад аймгийн анхан болон давж заалдах шатны шүүхээс энэ нь танхайрах гэмт хэрэг гэж зүйлчилсэн. Учир нь өмнөх Эрүүгийн хуульд эрүү шүүлтийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч гэж заасан тул хэсгийн байцаагчид хамаараагүй юм. Ингээд тухайн хэсгийн байцаагчид танхайрах гэмт хэргээр ялласан ч Улсын Дээд шүүхээс Монгол Улс Эрүүдэн шүүхийн эсрэг гэрээ конвенцид нэгдэн орсныхоо хувьд энэ конвенц манай улсын хуулийн нэгэн адил үйлчлэх учраас уг заалтыг үндэслэл болгож, хэсгийн байцаагч төрийн чиг үүргийг хэрэгжүүлж байхдаа хэрэгт холбогдсон хүмүүсийг эрүүдэн шүүсэн тул эрүү шүүлт тулгах гэмт хэрэг гэж зүйлчилсэн байдаг. Түүчнлэн зодож цохихоос гадна сэтгэл зүйн дарамтад оруулах ч эрүүдэн шүүлтийн нэг хэлбэр болдог.

-Он гарсаар эрүү шүүлттэй холбоотой хэчнээн гомдол ирэв?

-Хүний эрхийн комисст ирж байгаа гомдлын дийлэнх хувийг цагдан хорих, хорих ангиудаас ирүүлдэг. Эрүү шүүлттэй холбоотой гомдол, мэдээлэл ч цөөнгүй ирдэг юм. Он гарсаар эрүү шүүлттэй холбоотой 20 гаруй гомдол ирсэн. Иргэдээс ирүүлсэн гомдолд Хүний эрхийн үндэсний комисс холбогдох ажиллагааг хуульд заасны үндсэн дээр явуулдаг. Уг асуудлыг материалжуулан харъяалах газар руу нь шаардлага хүргүүлж, шалгуулдаг юм. Тухайлбал, цагдаагийн алба хаагчийн үйлдсэн гэмт хэргийг АТГ шалгана. Цагдаагийн алба хаагч, АТГ-ын алба хаагчийн үйлдсэн гэмт хэргийг ТЕГ шалгадаг. Шүүх, прокурор, АТГ, ТЕГ-ын алба хаагчийн үйлдсэн гэмт хэргийг Цагдаагийн ерөнхий газрын мөрдөн байцаах алба шалгана. Өөрөөр хэлбэл, эрүү шүүлт явуулсан алба хаагчийг мөрдөн шалгах харьяаллыг ингэж тогтоож өгсөн байдаг.

-Өнгөрсөн оны хувьд Хүний эрхийн үндэсний комисст ирүүлсэн гомдол, мэдээллээс хэдийг нь шалгаж, шийдвэрлэгдсэн бэ?

-Прокурорын байгууллагаас ирсэн мэдээллээс үзвэл 2018 онд эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шинжтэй 69 гомдол мэдээлэл хүлээн авч, 22 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, 46 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэсэн. Манай байгууллагад ирж байгаа гомдол мэдээллийн тоо шүүхээр шийдвэрлэгдсэн гомдлын тоо эрс зөрүүтэй. Тухайлбал,  цагдаагийн алба хаагчид хоёрдугаар сард нэгэн иргэнийг гэрээс нь баривчилахдаа хөл нүцгэн авч явсан асуудлаар гомдол ирүүлсэн. Бид уг асуудлыг материалжуулан харъяаллын дагуу шалгуулахад “өвлийн улиралд гэрээс нь гуталгүй авч гарсан нь цагдаагийн алба хаагчийн буруу байна. Гэхдээ гэртээ архидан согтуурч байна гэж дуудлага өгсөн байна. Энэ хэргийн зорилго нь мэдүүлэг, байцаалт авах биш юм. Харин эрүүлжүүлэхээр авч явсан байна. Тиймээс энэ бол эрүү шүүлт тулгах гэмт хэрэг биш. Энэ асуудал цагдаагийн албан хаагчийн ёс зүйн зөрчил байгаа учраас тухайн албан тушаалтанд хариуцлага тооцлоо” гэсэн хариу өгсөн.

-Төрийн алба хаагч чиг үүргээ явуулахдаа бие махбодь болон сэтгэл санаанд дарамт учруулахыг эрүү шүүлтийн нэг хэлбэр гэж үзнэ гэлээ. Тэгвэл гэмт хэрэгт сэжиглэгдэж буй тухайн этгээд хэн нэгний дарамт, шахалтаар хэрэг хүлээн ялаа эдэлж байх үедээ гомдол гаргах боломжтой юу?

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд гомдол гаргах эрхтэй. Мөн шийтгэл авсан ч нээлттэй. Эрүүдэн шүүж байгаад цуглуулсан баримт нотлох баримтад хамаарахгүй. Тухайлбал, хэн нэгнийг зодож байгаад хэргийг нь хүлээлгэвэл энэ нь нотлох баримтад тооцогдохгүй гэсэн үг. Түүнчлэн эрүү шүүлт тулгаж авсан баримтаас гадна гэмт хэрэг үйлдсэн нь бусад баримтаар нотлогдож болдог. Өөрөөр хэлбэл, эрүү шүүлт тулгасан нь тухайн этгээд гэмт хэрэг үйлдээгүй гэдгийг нотолж байгаа асуудал биш. Хоорондоо ялгаатай ойлголт. “Би хэрэг хийгээгүй. Учир нь намайг ингэж эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн” хэмээн гомдол гаргаж, энэ нь нотлогдвол хэргийг дахин шалгадаг юм.

-Аль ч нийгмийн үед эрүү шүүлт байдаг ярьдаг... Мөн эрүү шүүлтийг халахад олон жил, сайн хууль, түүнийг хэрэгжүүлэхээс шалтгаална гэж хуульчид ярьдаг, үүнийг шийдвэрлэх ёстой байх... Эрүү шүүлт гэдэг зүйлийг үндсээр нь авч хаях, халах тийм боломж байгаа болов уу. Та энэ талаар ямар байр суурьтай байдаг вэ?

-Байлгүй яах вэ. Аль ч нийгмийн үед эрүү шүүлт байсаар ирснийг түүх харуулдаг. Эрүү  шүүлт нь хүний халдашгүй байх эрхэнд халдаж байгаа үйлдэл юм. Эрүү шүүлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэх зэрэг нь хоорондоо уялдаа холбоотой. Үүнд хамгийн чухал үүрэг гүйцэтгэх эрх бүхий субъект нь төр юм. Төр эрүү шүүлттэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, түүнд тохирсон ял шийтгэл оноох, бодлого боловсруулах, түүнчлэн иргэн болн иргэний нийгмийн байгууллагууд хамрагдаж байж үр дүнд хүрнэ. Дан ганц төр гэлтгүй хөндлөнгийн хяналтууд ч хэрэгтэй. Эрүүдэн шүүхийн эсрэг конвенцийн нэмэлт протуколд нэгдэн орсон улсууд “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизм” бие даасан байгууллага байгуулахыг конвенц шаарддаг юм. Энд нэгдэн орсон улсууд нэг хүртэлх жилийн дотор уг байгууллагыг байгуулах ёстой ч манай улс байгуулалж чадалгүй таван жил өнгөрлөө. Өөрөөр хэлбэл, төр эрүү шүүлтийн эсрэг урьдчилан сэргийлэх ажлуудаа хийхгүй байна гэсэн үг шүү дээ. Тиймээс уг байгууллагыг байгуулахыг Хүний эрхийн үндэсний комиссоос удаа дараа шаардлага хүргүүлсэн.

-Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизм байгуулснаар ямар давуу талтай вэ?

-Энэ байгууллага нь аль ч объект руу нэвтрэн орж, хяналт шалгалтыг хийх бүрэн эрхтэй. Комиссын гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай объект руу нэвтэрч хяналт, шалгалт хийх эрхтэй боловч эрхээ бүрэн хэрэгжүүлэхэд тодорхой саад бэрхшээл тулгардаг юм. Харин “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизм” нь зөвхөн төвлөрсөн цагдан хорих, хорих ангиар зогсохгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн дотуур байр, цэргийн анги, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг эмчилдэг асрамжийн газар зэрэг газруудад чиг үүргийнхээ дагуу шууд хүрч үйлчлэх боломжтой. Учир нь чөлөөтэй нэвтрэх боломжгүй объектуудад байгаа хүмүүс эрүү шүзүлтэд өртөх магадлал өндөр байдаг тул тухайн байгууллага энд шууд хүрч ажиллана гэсэн үг.

-Хүний эрхийн үндэсний комисс хуулийн байгууллагатай хэрхэн уялдан ажилладаг вэ?

-Эрүү шүүлттэй холбогдуулан хууль хяналтын байгууллага, зэвсэгт хүчин, хил хамгаалах ерөнхий газар, цагдаагийн ерөнхий газар, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар тус бүрт сургагч багш нарыг бэлтгэж байна. Мөн орон нутгийн ажилчид тухайн газартаа сурталчилгаа, мэдээллийг иргэдэд өгөх ажлуудыг иргэдэд өгч ажилладаг. Түүнчлэн дээрх байгууллагуудтай хамтран санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд хяналт шалгалт, сургалт сурталчилгаа, ажилчдын мэдлэг чадавхийг нэмэгдүүлэх бүх ажлыг төлөвлөгөө гарган хийж байна.

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (124.158.111.6)
    Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаа сэргээгээд байгуулчих...
    2019 оны 06 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    1 цаг 23 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    4 цаг 44 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    4 цаг 49 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    19 цаг 54 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    20 цаг 19 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    20 цаг 21 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    21 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    22 цаг 2 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    22 цаг 18 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    22 цаг 39 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    22 цаг 42 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    23 цаг 43 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    23 цаг 53 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК