Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Энхболд: Тавантолгойн нүүрсний хулгайн эзнийг заавал олох ёстой

2019-6-07
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн Л.Энхболдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-"Монгол Улс-нэг тойрог" тогтолцоогоор ирэх жилийн сонгуулийг явуулах хуулийн төслийг танай нам санаачилж удахгүй өргөн барина гэж мэдээлсэн. Энэ хуулийн төслийг та дэмжих үү. Учир нь уг тогтолцоо жижиг тойрог болон анхан сонгогдож буй гишүүдийн дэмжигдэх боломжийг хязгаарласан хуулийн төсөл байна гэж хэлэх хүн цөөнгүй байна?

-Хуулийн төслийг удахгүй өргөн барих юм билээ. Бүлгийн хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн. Үндсэн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас мажоритар системээр зохион байгуулах нь зөв. Хэрэв Үндсэн хуульд пропорционал тогтолцоотой байж болно гэж тусгавал хуулийнхаа дагуу явах байх. Томсгосон можиратар буюу 26 тойрог юм уу эсвэл "Монгол улс-нэг тойрог” гэсэн санал орж ирж байгаа юм. “Монгол Улс-Нэг тойрог” нь хэд хэдэн давуу талтай. Миний хувьд энэ тогтолцоог одоогоор дэмжинэ, дэмжихгүй гэдгээ илэрхийлэх боломжгүй.

Улсын төсөв хөгжлийн гол асуудалдаа биш 76 тойрогт хуваагдаад байгааг зогсоох боломжийг нээнэ. Улсын төсөв жижиг тойргуудын асуудалд зарцуулагдах бус нэгдсэн бодлогоор улс орны хөгжилд зайлшгүй хэрэгцээтэй ажилд зарцуулагдах боломжтой болох юм. Мөн хувьчилж авах системийг халж, мөнгөтэй хүмүүс жижиг тойргийг худалдаж авдаг асуудлыг таслах давуу талтай гэж харж байна.

Сөрөг талыг нь дурдвал, шинээр байгуулагдсан намуудад эрсдэлтэй байхыг үгүйсгэхгүй. Сонгогчдоос авсан саналаараа эрэмблэгдээд эхний 76-д орсон хүмүүс л УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй болно гэсэн үг шүү дээ. Шүүлтүүрийн хувьд энэ систем нь зөв. Гэхдээ сонгогчдод танигдаж амжаагүй шинэ гишүүд, шинэ нэр дэвшигчдэд хүндрэлтэй байх талтай. Тиймээс бид аль аль талыг нь сайн судалж, саналаа илэрхийлэх ёстой. Хуульд нэг сайшаалтай заалт орж ирж байгаа нь УИХ, орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуулийг тус бүр өөрийн өөрийн хуулиар зохицуулсан. Тухайлбал, орон нутгийн сонгуулийг орон нутгийн Сонгуулийн тухай хуулиар, УИХ-ын сонгуулийг УИХ-ын сонгуулийн тухай хуулиар зохицуулна гэсэн үг. Өөр нэг сайн заалт нь эдийн засгийн чадавхиа харж тооцоолоогүй хэт их популизмтай мөрийн хөтөлбөрүүдийг хязгаарласан заалт оруулсан байна. Хэт их бэлэн мөнгө амласан өгсөн мөрийн хөтөлбөрүүдийг хааж өгөх заалт орж ирж байгааг нь дэмжиж байна.

-Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд  Ерөнхийлөгч тавьсан хориг тавьсан. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

-Хуулийн төсөлд Засгийн газар болон түүний харьяа агентлагийн гаргасан шийдвэрийг Захиргааны хэргийн шүүхээр хянахгүй гэсэн шийдвэр орсон. Захиргааны ерөнхий хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах нэлээд хэдэн кэйс бий. Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудал. Үйлдвэрийг хууль бусаар авсан. Уг асуудалтай холбогдуулан УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд тогтоол гаргасан юм. Гэтэл уг тогтоолыг захиргааны хуулиар Засгийн газар хэрэгжүүлэх боломжгүй байсан. Ээдрээтэй томоохон асуудал бий учраас Захиргааны хэргийн шүүхээр оруулахгүй шийдвэрлэх хэдэн зүйл заалт нэмсэн. Анх орж ирсэн санал өргөн цар хүрээтэй байсан учраас тодорхой хэмжээнд хумж оруулсан. Дээрх шалтгааны улмаас энэ хуулийн төслийг би дэмжсэн. Тусгай хууль хүчний байгууллагын томилгоотой холбоотой асуудлуудыг Захиргааны ерөнхий хуулиар хязгаарласан.

-Нүүрстэй холбоотой асуудлаар таныг прокурорын байгууллагад шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл гараад байсан. Энэ асуудал юу болсон бэ?

-Тийм. Монгол Улсын гурван сая иргэний өмчилдөг Эрдэнэс тавантолгойн лицензтэй толгойгоос нүүрс алга болсон асуудал яригдсан. Нийт 268 мянган тонн нүүрс алга болсон гэдэг асуудлыг тавьж байсан. Дараа нь Засгийн газраас байгуулсан ажлын хэсэг 340 мянган тонн гэдгийг тогтоосон юм. Монгол Улсын нэлээд хэдэн хууль тогтоомжийг зөрчсөн байна гэж дүгнэсэн. Тиймээс уг асуудлыг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандсан байна. Үүнээс хойш нэлээд хугацаа өнгөрлөө. “Хууль хяналтын байгууллага хэр хэмжээнд шалгаж байна вэ” гэдгээр Ерөнхий сайдад асуулга тавьсан.

Лицензтэй Тавантолгойгоос хэн хулгай хийсэн бэ гэдгийг олох ёстой. Үүнийг хууль хяналтын байгууллага тогтооно. Алдагдсан болох нь тодорхой болсон учраас тэр шүү дээ.

Орон нутгаас сонгогдсон гишүүний хувьд “Орон нутгийн Тавантолгой, Эрдэнэс Тавантолгойн тусгай зөвшөөрөлтэй хэсгээс давж нүүрс олборложээ” гэдгийг анх гаргаж ирсэн. Харин орон нутгийн Тавантолгойн гүйцэтгэх захирал Р.Сэддорж “Давж олборлосон нь үнэн. Бид үүнийг төлнө” гээд гэрээ байгуулсан байдаг. Эргүүлэн төлөх дүнийг өнөөдрийн ханшаар бодвол 60 тэрбум орчим төгрөгийн нүүрс байгаа юм. Энд нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Өмнөговь аймаг тийм баян юм уу. 60 тэрбум төгрөг өгнө гээд гэрээ байгуулах нь зөв үү, буруу юу. 60 тэрбум төгрөгийг төлөх ордны 51 хувь Өмнөговь аймгийн ард түмэн буюу аймгийн эзэмшилд байдаг. Тиймээс Өмнөговь аймгийн эзэмшлийн тавантолгой түүнийг төлөх субъект мөн үү, биш үү гэдгийг шалгах ёстой байсан. Дорж гэдэг хэн нэгэн нөхрийн хулгай хийсэн юмыг Өмнөговийн ард түмэн төлж болохгүй. Тиймээс буруутай этгээдийг олуулахаар хууль хяналтын байгууллагад өгсөн.

Удахгүй хууль хяналтын байгууллагатай уулзаж, уг асуудлыг хурдан шийдэхийг шахаж шаардана. Энэ асуудал энэ сарын сүүлч гэхэд шийдэгдэх болов уу гэж бодож байна.  Монгол Улсын эдийн засгаас энэ мэтчилэнгээр шимэгчлээд байвал яаж эдийн засаг сэргэх вэ. Бид ард түмнийг сайн сайхан амьдруулна гээд хулгайчаар дүүрээд байж болохгүй.

Р.Хишигжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.9.90.98)
    2.5 сая хувьцаа эзэмшигч 1072 ш хувьцааны ноогдол ашиг шаардаж байна. Ашиг тараах үүргийг 1 дүгээр улиралд багтаахыг ерөнхий сайд үүрэг болгосон. ЭТТ удирдалаг ч ашиг тараахаа амалсан
    2019 оны 06 сарын 07 | Хариулах
  • Зочин (66.181.161.79)
    "Ёстой" гээд сууж байхын оронд олооч тэр хулгайчаа!!!
    2019 оны 06 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    2 цаг 32 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    4 цаг 30 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    5 цаг 8 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    6 цаг 27 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    8 цаг 17 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    19 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    20 цаг 4 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК