Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Нямдорж: Энэ их зодуур, яргаллыг даван гарч амьд үлдсэнд нь бахархсан

2019-6-07
0
ЖИРГЭХ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржоос дараах зүйлийг тодрууллаа.


-Танд Б.Содномдаржаагаас захидал ирүүлсэн гэсэн. Ямар утгатай захидал байв?

-Ерөнхийлөгч Ерөнхий сайд, Их Хурлын дарга болон надад захидал ирүүлсэн. Захидалд “Нэгдүгээрт, эрүүдэн шүүгдсэн. Хоёрдугаарт, 10 сар цагдан хоригдохдоо гурван удаа мэдүүлэг өгсөн. Гуравдугаарт, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын гурван хүн С.Зоригийн амь насыг хөнөөгөөгүй. Хэлсээр шийтгүүллээ. Дөрөвдүгээрт, одоо миний охиныг оролдож эхэллээ. Тухайн үед 13 настай байсан охин одоо нас биед хүрсэн. Тэр охинтой чинь хамт очиж уулзъя. Хамтдаа явъя гэх мэтээр тагнуулынхан хэлж байна. Миний өвөө хэлмэгдсэн хүн. Би 10 сар хоригдож, хохирлоо. Одоо миний гурав дахь үе рүү орж байна. Миний охиноор оролдохгүй байх арга хэмжээ авч өгөөч” гэж өргөдөл ирүүлсэн юм.  

Эрүүдэн шүүсэн асуудлын тухайд өдөржин тагнуулын газар байцаагаад орой нь гэрээр чинь оръё гэхээр нь гурван хүнтэй гэртээ иртэл 20 орчим масктай залуус гэнэт хаалгыг нь онгойлгож орж ирээд баривчилсан. Тагнуулын байгууллагад буцаад ирэхэд нь Б.Булганыг өдөржин хоргоосон, Ц.Амгаланбаатарыг оруулсан. Ингээд Ц.Амгаланбаатар "Үнэнээ хэл" гэж баахан дарамталсан утга бүхий өргөдөл байсан. Тухайн үйл явдлыг харж байхад Б.Булганыг эрүүдэн шүүсэн болж таарсан. Ц.Амгаланбаатарыг Б.Булган дээр ороод Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын өрөөнд ороод хэлж байсан тэр л зүйл байна лээ. Надад ийм өргөдөл ирэх үед уг хэргийг шалгаж байгаа газарт нь мэдэгдэж хүргүүлсэн. Айлын хашаанд нас барсан хүний цогцос аваачиж хаясан, мөн 300-аад мессеж шоронгоос бичиж Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг дарамталсан нь эрүүдэн шүүх ажиллагааны сэтгэл санааны хэлбэр шүү дээ. Ийм зүйл байсан учраас 2016 онд энэ нам ялсны дараа уг асуудлыг ярьж эхэлсэн. Намайг сонгуультай холбогдуулан өнөөдөр ярьж байна гэж зарим хүмүүс хэлэх гээд байх шиг байна. Тийм зүйл байхгүй.

-Б.Булганыг эрүүдэн шүүсэн бичлэгийг олон нийтэд цацах талаар зарим гишүүд ярьж байгаа?

-Ж.Батзандан гишүүн тийм юм ярьж байна лээ. Нэг хэргийн хоёр холбогдогчийг хамтад нь хорьдоггүй. Уг нь Төв аймгийн хорихын подволийг 2001 онд хаачихсан. Гэтэл зориуд тухайн подволийг урьдчилан бэлтгэж, техник суурилуулж, хүн хүч, хаалга нэмж хийсэн ажиллагаа. Энэ зүгээр нэг мэргэжлийн алдаа биш. Яг ийм байдлаар асуудлыг шийдвэрлэнэ гэж зохиол бичээд, бичигдсэн зохиолоороо эрүүдэн шүүж, хэрэг зохиосон ийм онцлогтой. Учир нь өөр хорих ангиуд камертай тул ажиллагаа явуулах боломжгүй л дээ. Хааяа сэжим буруу дэвшүүлэх мэргэжлийн алдаа гардаг. Энэ бол тийм алдаа биш. Урьдчилж зохион байгуулсан тамлалт юм. 

-Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр бичлэг гаргасан нь бас зохиолын нэг хэсэг үү?  

-Үүнийг Түр хороогоор Ж.Батзандан гишүүн ярьж байсан. Ер нь бол ил гаргачихсан бичлэг шүү дээ. 25 минутын бичлэгийг тагнуулаас сэргээсэн. Уг бичлэгийг Засгийн газар нууцаас гаргачихсан байсан юм.

-Хошууч генерал Б.Хурцыг цагдан хорьж байгаад сулласан. Түүнд холбогдох асуудал юу болсон бэ?

-Хэд хэдэн хүний асуудал яллах дүгнэлт үйлдүүлэхээр өчигдөр прокурорт шилжсэн. Эрүүдэн шүүсэн асуудалтай холбоотой найман хүн бий. Дотор нь прокурор, тагнуулын ажилтан зэрэг албан тушаалтнууд байна. Энд оролцоогүй албан тушаалтан байхгүй. Улсын Ерөнхий прокурорын газар тэр чигтээ оролцсон. Нас барсан хүнд хүртэл ял тогтоосон шүү дээ.

-Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг задлах боломж байгаа юу?

-Хамгийн их сэтгэл зовоосон асуудал болоод байна. Хэрэв би Ерөнхий шүүгч байсан бол бүх Улсын Дээд шүүхийн шүүгчдийг яаралтай хуралдуулж, эдгээр хүмүүс эрүү шүүлт амссан байна. Тэдэнд гаргасан шийдвэрийг цуцалж, шийдвэрлэ гэдэг саналыг оруулах байсан. Шулуухан хэлэхэд би Улсын Ерөнхий прокурор байсан бол аль хэдийн ийм санал оруулах байсан юм. Хуулийн эрх нь тэдэнд байгаа. Нарийн хэлбэл, Ц.Амгаланбаатар ч асар их дарамт шахалтын дунд энэ ажиллагаанд оролцсон. Хоригдол хүн худлаа хэрэг үүрэх нь зөндөө бий. Гэтэл нэг хоригдлын аманд багтана гэдэг өрөвдөлтэй зүйл. Худлаа хэлчхээд дараа нь үнэнээ хэлэх гэсэн чинь шахалт, дарамт үзүүлэн яргалдаг аргуудаа хэрэглэсэн байна. Энэ хүмүүсийг шууд суллах асуудлыг Ерөнхий шүүгч, прокурор хөндөж гаргах ёстой асуудал.  Мөн ар гэрт нь учирсан сэтгэл санааны дарамт аймшигтай. Энэ их зодуур, яргаллыг давж гараад амьд байгаад нь бахархсан.

-Станбулийн консулын газрын дэд консул 70 кг геройн ХБНГУ-ын хилээр гаргах гэж байгаад баригдлаа. Монголын хууль хяналтын байгууллага энэ талаар анхаарал хандуулах уу. Монголын тагнуулынхан оролцож барьсан гэдэг нь үнэн үү?

-Энэ бол туйлын ноцтой асуудал. Өмнө нь хар тамхины наймаа их явагддаг байсан бол одоо хар тамхины наймааны асуудал анхаарал татаж байна. Мөнгөний хувьд ч тэр, хэмжээний хувьд ч тэр өндрөөр үнэлэгдэх ийм хэрэг гарсанд харамсаж байна.

-Хар тамхи хэрэглэдэг залуусын тоо нэмэгдэж байна гэсэн судалгаа байна. Энэ асуудалд яамнаас ямар бодлого баримталж ажиллаж байна вэ?

-Асуудал төвөгтэй байгаа нь үнэн. Өнгөрсөн жил цагдаагийн байгууллагын бүтцэд өөрчлөлт хийж хар тамхитай тэмцэх тусгай алба байгуулсан. Энэ алба гайгүй ажиллаж эхэлж байгаа. Хяналтаас гарчих гээд байдаг төвөгтэй асуудал.

-Нэр бүхий сэтгүүлчдийн дансны мэдээллийг та гаргуулж шалгуулсан юм уу. Тийм асуудал яригдаад байна. Энэ талаар тайлбар өгнө үү?

-Би та нарыг юуг нь шалгах юм бэ. Энэ бүгдийг нь мэднэ. Энэ мэдээлэл худлаа.

-10 сая ам.долларын авлига авсан сайдын асуудал юу болсон бэ?

-Энэ талаар ямар ч мэдээлэл алга. Нэг сонин дээр худлаа мэдээлэл гаргаад үнэн болгох гэж баахан зовлоо шүү дээ. Худал мэдээлэл тараачхаад ийм зүйл болгоод байна. Хамгийн гол нь сайдын нэр, авсан мөнгөний баримтыг нь гаргаад хуулийн байгууллагад өгчихвөл асуудал цэгцлэгдэнэ.

 

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • Z (94.2.165.100)
    Nimka hol estoi ard tumnii setgehuigeer togloj bn shd eniig buulgahgui bol huuli zui gej ugaasaa bhgui deeree bur aimshigtai bolno
    2019 оны 06 сарын 11 | Хариулах
  • тэнэ,,, (64.119.26.156)
    хуульчид нэртэй хүмүүс дипломоо хураалгавал таарна.
    2019 оны 06 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.126.88.227)
    Булган тийм л сүрхий чамд сүжрээд байгаа юм бол алуурчинг хэлүүлчихээч . . хүний үхлээр тоглож 20 жил схйд хийээ . юун матрын нулимс унагасан өрөвчхөн болчихов.. өстэй олонч хүнийг шоронд хийсэндээ
    2019 оны 06 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.126.88.227)
    алуурчин нөхөр Булган нарын бичсэн захиа одоо үнэн болчихдог нь юу вэ. чи ер нь эрүүл үү
    2019 оны 06 сарын 08 | Хариулах
  • zochin (185.39.141.4)
    ervvden shvvsen baidag baij ... nymdorj tanii chalchaad baigaag zub gej bodiii .. hamgiin gol ni tagnuuliinhan ... esvel amgalanbaatar geech yaltan yaagaad ... yaagaad ..... mongoliin 3 say irged dotoroos . chimgee sodnomdarjaa 2 iig songood oroldood hashaand ni belen zelen hvvr avaachij hayaad . 3 4 jil msj bicheed baisan ni ..... yamarch todorhoigvi ... nymdorj heregiin bvh materialiin svvliin huudasiig l 1000 dahin davtan unshij heregtnvvdiig ervvdsen bn geed orilood baih yum . nymdorj vnendee svvlchiin sentii suudal svvlchiin bolomjoo hvcheer ashiglahaar ulairan dairch bui vildel ni ilt anzaaragdaj bn
    2019 оны 06 сарын 07 | Хариулах
  • Зочин (150.129.142.73)
    Монголын хууль шүүх худлаа ажилладаг нь илрээд олон улсын өмнө шившигтэй байдалд орж байна доо энэ эрүүдэн шүүлт гэдэг үг хэтэрхий гоёдох үг байх үнэн бодитоор нь яргалал тамлалт гэх зөв биз бас энэ бүх бузар булай зүйлийг төрийн нууц гэдгээ болимоор юм ямар юмны төрийн нууц байдгийн төрийн нууц гэдэг хэллэг арай өөр зүйл дээр яригдах ёстой юм болов уу эсвэл төрийн халхавч дор бузар булай хүний ёсонд байх ёсгүй үйл ажиллагааг төрийн нууц гэдэг юм уу
    2019 оны 06 сарын 07 | Хариулах
  • Menget Nyamka sejigtei (108.218.234.108)
    Menget Ali Baba umnu ni Zorigiin hergeer helmegdsen olon humuus baihad toohgui baisan baij odoo genet sandraad l ene humuusiig umuuruud l uuchlal guigaad l sulluulah geed l chichirch guigeed baigaa ni neg l sejigtei. Menget ahiin no ilreh geed l sandraad l Bulgan ni tend chuluu huulguud l ... Ed nar mash sejigtei.
    2019 оны 06 сарын 07 | Хариулах
  • Иргэн (103.229.122.106)
    ЦААЗЫН ЯЛЫГ ХАЛААГҮЙ БӨЙСАН БОЛ ЭНЭ ХҮМҮҮСТ ЮУ ТОХИОЛДОХ БАЙСАН БОЛ ОО. БОДОХООС АЙМААР ...
    2019 оны 06 сарын 07 | Хариулах
  • irgen (188.155.76.116)
    naad hymyysee yaraltai choloolj sullah erh oort chin baina, yagaad odoo boltol sullahgui baina ve ????? hils ni togtoogdson baihad gazar deer ni shiidver gargah huuli alich ulsad baidag. !!!! yaraltai sullaj zagaatgaj, hohirliig ondor hemjeegeer tolyyl mash yaraltai,,,naad hymyys chin toriin yargalald ortoj biegui bolchihood baina !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! ene zavaan asuudlaas chin bolj hynii ami hyrtel yregdsen baigaa bizdee…!!!
    2019 оны 06 сарын 07 | Хариулах
  • irgen (188.155.76.116)
    naad hymyysee yaraltai choloolj sullah erh oort chin baina, yagaad odoo boltol sullahgui baina ve ????? hils ni togtoogdson baihad gazar deer ni shiidver gargah huuli alich ulsad baidag. !!!! yaraltai sullaj zagaatgaj, hohirliig ondor hemjeegeer tolyyl mash yaraltai,,,naad hymyys chin toriin yargalald ortoj biegui bolchihood baina !!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!! ene zavaan asuudlaas chin bolj hynii ami hyrtel yregdsen baigaa bizdee…!!!
    2019 оны 06 сарын 07 | Хариулах
    • Buren erht 3 shatnii suuh ni buruutai geed togtoochood baina
      Zorigiin heregeer umnu ni helmegdsen humuusiig yagaad tsagaatgahgui baigaan tegvel? Yagaad Nyamdorj ter helmegdsen humuusiig toodgui baisiin? Yagaad ted naraas bolon ar gerees ni odoo hurtel uuchlalt guihgui baigaan? Yagaad zuvhun ene humuusees uuchlalt guigaad sulluulah gej guigeed bn? Shorond eruuden shuult uurd baisaar irsen, getel yagaad zaaval ene humuusiig ontsolj ireed halamjlaad baigaan? Shorond ni hun uhhed bichleg ni baidgui baij yagaad ene humuusiig eruuden shuuh uyed bichleg ni baigaad baidgiin? Ene buh asuultuud chin harin ch ene humuus aluurchin mun baina gej bodogduulj bn. Ter bichleg bol beldej hiisenees gartsaagui. Albaar ard irgediig uyaruulj baigaad demjleg avch jinhene heregtnuudiig sulluulah geed baigaa Nyamdorj ih sejigtei bn. Jinhene heregtnuud sullagdval harin ch uchir bituuleg alagdaj magadgui. Tegeed daraa ni gadnii nuluugui amia horlolt bn geed zahialagchiig ch medej chadalgui Zorigiin hereg uurd ilrehgui zamhrana.
      2019 оны 06 сарын 07
  • Зочин (66.181.161.93)
    хэн дарамтлуулж эрүүдэн шүүлгэж байгаа нь гол биш хэнийг ч гэсэн эрүүдэн шүүх нь хүний эрх зөрчиж байгаа явдал гэдэг талаас нь ярих хэрэгтэй сүүлийн үед хараад байхад зөвхөн амгаланбаатар содномдаржаа чимгээ нарын тухай юм шиг яриад бх юмаа угаасаа хүнийг эрүүдэн шүүх нь өөрөө гэмт хэрэг
    2019 оны 06 сарын 07 | Хариулах
  • hahahaha (185.39.141.4)
    bulgan 3 veeeree helmegdeh ni geneee kkkkk aav ni helmegdsen baij .. hudlaa daa . . harin bulgan ooroo gertee nuhuruu hvn alj baihad ni hamt baisan gerch .. horigdoh baatsaagdah gvi yaadiim . ter tusmaa ene hvnvvs mun bish gej budliuulan am zurgiig ni mun geed . bish geed jinhene aluurchin bulgan uuruu bolj taarlaa
    2019 оны 06 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.9.45.139)
    шударга сайд та захиалагчийн тухай ярь л даа нэрийг нь зарла л даа тэгэхгүй бол таныг шударга гэхэд эргэлзэж байна
    2019 оны 06 сарын 07 | Хариулах
  • харамсаж байна (64.119.21.156)
    Шинээр арай ядан томилсон Ерөнхий прокурор, ерөнхий шүүгч нар нь хөдөлж өгөхгүй байгаа юм байна. БАЙГАА асуудлуудыг яаралтай, шуурхай шийднэ хэмээн яриад байсан хүмүүс амаа үдүүлжээ. ЭНЭ хуулийнхангд ИХ асуудал байна
    2019 оны 06 сарын 07 | Хариулах
    • Яг тийм б.на
      2019 оны 06 сарын 07
  • Иргэн (64.119.20.105)
    Мануухай минь ээ, Содномдаржаагийн биш, Булганы захидлын тухай яриад байгаа юм биш үү? Наад бичиж байгаа юмаа харж хянадагагүй юм уу? мал аа.
    2019 оны 06 сарын 07 | Хариулах
  • Иргэн (64.119.20.105)
    Мануухай минь ээ, Содномдаржаагийн биш, Булганы захидлын тухай яриад байгаа юм биш үү? Наад бияиж байгаа юмаа харж хянадагагүй юм уу? мал аа
    2019 оны 06 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    10 цаг 2 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    10 цаг 27 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    10 цаг 29 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    11 цаг 32 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    12 цаг 10 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    12 цаг 26 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    12 цаг 47 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    12 цаг 50 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    13 цаг 51 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    14 цаг 1 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    14 цаг 55 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    14 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    15 цаг 15 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    15 цаг 59 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    16 цаг 46 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    17 цаг 1 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    17 цаг 42 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    18 цаг 6 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    18 цаг 9 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    18 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК