Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхий сайд “базах уу, барьцаалагдах уу?”

2019-6-08
0
ЖИРГЭХ

Г.Занданшатар УИХ-ын дарга болсныхоо дараа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн тухай нэг биш нэлээд хэдэн удаа тодотгосон, ярьсан, бүрэн эрхийнхээ хугацаанд хийхээ “амласан”. Энэ хүрээнд 2016 оноос бүр 2013 оны сүүлээс эхтэй шүүж, “нухсан” бараг “шахсан бяслаг” шиг болгох, засаглалын гажуудлыг засч сайжруулах, хуваарилалт эрх мэдлийг нэг зүгт харуулах үүрэгтэй Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын хэсгийн төлөөлөлд учирлаж, үүнийгээ “Бидэнд ухрах зам байхгүй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хаврын чуулганаар хэлэлцэнэ” гэдгээ илэрхийлж байв. Тэр нь ч ёсоор бол Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцангаар ахлуулсан ажлын хэсгээс албан ёсоор “Эцэг хууль”-даа гар хүрэх, зарим зүйл заалтад нь нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг өргөн барилаа. Улмаар Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярт ч түүнийгээ гардуулав.

УИХ-ын хаврын чуулган ирэх долдугаар сард хөшгөө хаана гэж тооцвол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл намрын чуулган руу шилжих магадлал нь өндөр. Гэхдээ Г.Занданшатар дарга хаврын чуулганаар хэлэлцэнэ гэдгээ хэлсэн болохоор энэ парламент Үндэсний Их баяр наадмын өмнө завгүйхэн ажиллахаар харагдаж байна. Учир нь, хуульд зааснаар УИХ төслийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж эхлэх заалт бий.

Нэгэнт хэлэлцэж эхэлбэл УИХ-ын 76 гишүүний дөрөвний гурав буюу 57-гоос доошгүйн ирцтэй бол түүнийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг авч хэлэлцэхэд хүчин төгөлдөр гэж үзэхээр хуульд тусгасан байдаг.

Үүгээр Д.Лүндээжанцан тэргүүтэй Ажлын хэсгээс өргөн барьсан нэмэлт, өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн тохиолдолд УИХ-ын гишүүд найр наадам хэсэх, түүгээр дамжуулан ирэх сонгуулийн бэлтгэлээ базаах “эрх”-ээ хязгаарлуулна. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс баталсан хэлэлцэх асуудлын дараалалд Үндсэн хуулийн өөрчлөлтийг оруулж, нэгдүгээр хэлэлцүүлгийг хийх эсэх тухай оруулсан нь зүгээр ч нэг цаг хугацааны давхцал биш болов уу.

2010 оны арванхоёрдугаар сарын 23-нд баталсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд энэ талаар тодорхой заажээ. Үүнд:

11.3.2.Улсын Их Хурлын гишүүн хуралдаанд биеэр оролцож, саналаа өгнө. Бусдыг төлөөлж санал өгөхийг хориглоно;

11.3.3.төслийг батлахдаа гурван хэлэлцүүлгээр шийдвэрлэнэ. Нэг болон хоёр дахь хэлэлцүүлгээр төслийг эцэслэн батлахыг хориглоно;

11.3.4.чуулганаар урьдчилан тогтсон зөвхөн нэг төсөл хэлэлцэнэ. Өөр өөр үзэл баримтлалтай хоёр буюу хэд хэдэн төслийг саналын түвшинд харгалзан үзэж болох ба харин бие даасан байдлаар зэрэгцүүлэн хэлэлцэхийг хориглоно;

11.3.5.Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд санал хураалтыг асуудлын шинж байдал, нөхцөл байдлыг харгалзан илээр, эсхүл нууцаар хурааж болох бөгөөд аль хэлбэрээр санал хураахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ;

11.3.6.хэлэлцүүлгийг тасралтгүй явуулна. Төслийг чуулган нэгэнт хэлэлцэж эхэлсэн бол эцсийн шийдвэр гартал Улсын Их Хурал өөр асуудал хэлэлцэхгүй.

11.4.Хэлэлцүүлэг хоорондын хугацаа хэлэлцэж байгаа асуудлын шинж байдал, цар хэмжээнээс хамааран долоогоос доошгүй ажлын өдөр байх бөгөөд дээд хязгаарыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар тогтоож болно. Энэ хугацаанд Байнгын хороо, гишүүд олон нийтийн санал бодлыг сонсох, төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлыг хийж, санал, дүгнэлтээ гаргана. Энэ нь тасралтгүй ажиллагаанд хамаарна.

11.5.Энэ хуулийн 11.3.6 дахь заалт нь хэлэлцүүлгийн үе шат хооронд зохион байгуулалтын болон нэг удаагийн /хэм хэмжээний бус/ шинжтэй хойшлуулшгүй асуудлыг шийдвэрлэхэд хамаарахгүй гэжээ.

Эндээс харахад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалд тогтолцооны ямар салхи оруулах вэ гэдэг нь анхаарал татах нь мэдээж. Гагцхүү Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайдын эрх мэдлийг хэрхэн нэмэгдүүлэх, гишүүд түүнд нь “косметик хагалгаа” хийх эсэх нь сонирхолтой сэдэв юм.

Жишээ нь, Ерөнхий сайд улсын төсөв, бодлогын тодорхой асуудлаар өөрт нь илтгэл хүлээлгэх тогтоолын төсөл оруулбал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн 10 хоногийн дотор олонхийн саналаар шийдвэрлэнэ гэсэн заалтыг хуульд тусгажээ. Мөн УИХ тогтоолыг баталбал Ерөнхий сайдад итгэл үзүүлж, тухайн асуудлыг дэмжсэнд тооцно. Харин батлахгүй бол Ерөнхий сайдыг огцорсонд тооцож шинэ Ерөнхий сайдыг 30 хоногийн дотор томилно гэжээ.

Улсын төсөв болон бодлогын тодорхой асуудлыг Засгийн газрын төвшинд ямар нэгэн хийдэлгүй төсөл боловсруулж УИХ-д оруулж ирэхгүй бол Ерөнхий сайдыг огцруулах хэмжээнд асуудал хөндөгдөх нь сайн хэрэг.

Үүнийг дагаад улсын төсвийн сахилга бат сайжирна, бодлогын асуудлууд чанаржина. Үрэлгэн зардал багасч, төсвийн гүйцэтгэл чанаржиж мэдэх. Хэн нэгний ашиг сонирхол орох нь бага. Бүхэл бүтэн албан тушаалаараа дэнчин тавьж төсөл оруулж ирж буй гэдэг утгаараа Ерөнхий сайдын зүгээс ч дэмжлэг хүлээхгүй төсөл оруулж ирэхгүй нь лав. Үндсэн хуулийн энэ өөрчлөлтөөр Ерөнхий сайд парламентынхаа барьцаанд орохгүй гэсэн баталгаа байхгүй юм. Гэхдээ энд нэг асуулт төрж байна.

Санаачилсан төсөв, боловсруулсан бодлогын асуудлаар нь гишүүд Ерөнхий сайдыг барьцаалахыг үгүйсгэхгүй. Жил бүр улсын төсвийг батлах үеэр тойрогтоо ахиухан бүтээн байгуулалтын санхүүжилт олгуулахыг эрмэлздэг, тэр хэрээрээ Сангийн сайдыг боорголдог гишүүд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан тохиолдолд Ерөнхий сайдаа барьцаалах магадлал нь өндөр.  

Гэхдээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Ерөнхий сайдын эрх мэдэлтэй холбоотой дэвшилттэй зүйл байна уу гэвэл байна. Тэр нь Ерөнхий сайд Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар өөрөө томилж, чөлөөлж, огцруулахаар заажээ. Мөн Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлэх юм. Энэ асуудлыг долоо хоногийн дотор Ерөнхийлөгчтэй зөвшилцаж чадаагүй бол УИХ-д өөрөө өргөн мэдүүлэх аж. Мөн Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн нь УИХ-ын гишүүний албан тушаалыг хавсарч болохоор тусгасан нь гүйцэтгэх засаглал, парламентын үйл ажиллагаа холилдохоос зааглаж өгснөөрөө онцлог болж байна.

Нэг үгээр сайд нараа томилж, огцруулж, чөлөөлөх асуудлыг УИХ-д өргөн мэдүүлж, тэндээс шийдвэр гаргуулж ирсэн уламжлал энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр байхгүй болгох хэрэг. Хууль санаачлагчдын зүгээс ингэж тусгаж өгсөн нь гүйцэтгэх засаглалд бий болсон алдаа дутагдлын эцсийн хариуцлагыг Ерөнхий сайдад хамаатуулж буйгаараа онцлог гэдгийг хэлж байгаа юм. Танхимаа бүрдүүлэхээс эхлээд төсөв санаачлах хүртэлх Ерөнхий сайдын эрх мэдлийг Үндсэн хуулиар дархалж өгнө гэсэн үг. Эндээс нэг талаараа Засгийн газрын бодлого, түүний бүрэлдэхүүнийг базаж, зангидах бүрэн эрхийг нь Ерөнхий сайдад олгож, нөгөө талаар төсөв, бодлогын төсөлд нь томоохон цензур тогтоосныг харж болно.   

Ямартай ч удтал дуншсаны эцэст Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах галт тэрэг хөдөллөө.

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ondor nastan (182.160.36.171)
    narangerel akademichiin ugiig sonsohson.
    2019 оны 06 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    8 цаг 12 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    8 цаг 18 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    18 цаг 45 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    22 цаг 6 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    22 цаг 11 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Уржигдар 11 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК