Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зөрчлийн тухай хуулийг эргэж харах цаг дор...

2019-6-10
0
ЖИРГЭХ

2017 оны долоодугаар сарын 1 -нээс Зөрчлийн тухай хууль хэмээх шинэ ойлголт бидний амьдралд нэвтэрсэн. Хуулийн төслийг анх хэлэлцүүлэх үед “Баруун, зүүнээ мэддэггүй иргэдийн давруу аашийг хазаарлана” гэж сүржнээр лоозондсон ч харамсалтай нь хөрсөндөө буусангүй.

Учир нь олон талт судалгаа дутуу хийсэн, салбар хоорондын уялдаагүй гэж адлагдсан Зөрчлийн тухай хууль бас нэгэн хууль бус үйлдлийг өөгшүүлсэн хэрэгт унаад буй. Цагдаагийн алба хаагчдын хэлснээр саун, массаж нэртэй биеэ үнэлэгчдийн уурхай дахь буглааг шахаж гаргах гэхээр өнөөх Зөрчлийн тухай хуулийг өөдөөс нь бариад суучихдаг гэх. Өмнө нь биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулбал, 2002 оны Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйл ангиар тасалдаг байсныг болиулж, Зөрчлийн тухай хуульд оруулсан явдал юм. Уг нь цагдаагийн алба хаагчид хяналт, шалгалтын ажлыг хийхгүй биш хийдэг.

Өөрөөр хэлбэл, жилдээ 3-4 удаа нийслэлийн хэмжээнд шалгалт хийж, биеэ үнэлсэн, холбон зуучилсан, орон байраар хангасан нөхдүүдэд дээрх Эрүүгийн тухай хуулиар хариуцлага тооцдог байж. Гэтэл зүйл анги өөрчлөгдсөнөөр ийм гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд Зөрчлийн тухай хуульд зааснаар 100 мянган төгрөгөөр торгуулсан болоод л чөлөөтэй гүйлдэх болж.

Үүнээс гадна энэ төрлийн гэмт хэргийг шийдвэрлэхэд хууль хяналтын байгууллагынхан хуулийн нэгдсэн нэг ойлголттой байхгүйгээс болж гэмт хэрэгтнүүд ял завших тохиолдол цөөнгүй гардаг байна. За яахав, сайн дураараа биеэ үнэлсэн хүмүүс 100 мянган төгрөгөөр торгуулаад өнгөрчхөж болдог юм байна гэж бодъё. Гэтэл асуудлын цаана энэ хүн үнэхээр өөрийн хүсэл сонирхлоор биеэ үнэлсэн үү гэдгийг судлаад, шалгаад үзэхээр тэнгэр, газар шиг ялгаа гардаг гэсэн. Хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэг зөвхөн гаднын улсад л үйлдэгддэг гэсэн ойлголт иргэдийн дунд түгээмэл байдаг.

Тэгвэл холбогдох эх сурвалжаас авсан мэдээллээр “Өөрийн төрсөн охиноо таван настайгаас нь эхэлж хүчээр биеийг нь үнэлүүлсэн”, “15 жил бусдын хорионд байж, хүчээр биеэ үнэлсэн охин”, “Хоёр дахь нөхрөөсөө салахдаа төрсөн охиноо хойт эцэгт нь үлдээсний улмаас охиныг нь удаа дараа хүчирхийлж жирэмсэн болгосон. Охин ээжээсээ тусламж хүсэхэд биеэ үнэлэхийг шаардсан", “10 гаруй жил хүчээр биеийг нь үнэлүүлэх хугацаандаа гадуур гаргадаггүй, зодож дарамталдаг байсан" гээд хүн худалдаалах гэмт хэргийн золиос болсон тохиолдол бидний дунд олон бий.

Хэдийгээр цагдаагийн алба хаагчид энэ мэт бусармаг үйлдлийг илрүүлдэг ч шүүхээс гэмт хэрэгтнүүдэд тохирох ялыг нь оноодоггүй байна. Энэ нь дээр хэлсэнчлэн хууль хяналтын байгууллагынхан хуулийн нэгдсэн ойлголтгүйгээс үүдэлтэй аж. Эндээс л биеэ үнэлэлтийг өөгшүүлсэн Зөрчлийн тухай хуулийг эргэж харахгүй бол 100 мянган төгрөгийн торгуулийн шийтгэл бидний ирээдүйг устгана уу гэхээс аврахгүй болох нь харагдах буй за.

Дэлхийн аль ч улс орны гэмт хэргийн жагсаалтыг хуурамч эм, эмэн бүтээгдэхүүний худалдаа тэргүүлдэг бол биеэ үнэлэлт, хүн худалдаалах гэмт хэрэг удаахад бичигддэг. Манай улсын хувьд хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн гэмт хэргийн гаралт сүүлийн жилүүдэд буурсан гэх статистик байдаг ч бодит байдал дээр энэ нь өнгөлөн далдлах хэлбэрт шилжих цаашлаад нуугдмал, далд хэлбэрт үйлдэгдэх болсон нь хэрэг илрүүлэхэд хүндрэл учруулж байгааг албаны эх сурвалж өгүүлсэн.

Гадаадад эмчилгээнд явуулна, өндөр цалинтай ажилд зуучилна, олон улсад үнэгүй сургалтад сургана гэх зар сурталчилгаанд итгэсэн олон иргэн бие, сэтгэлээрээ хохирсон. Одоо ч хохирсоор байгаа. Сүүлийн зургаан жилийн хугацаанд хүн худалдаалах 54, биеэ үнэлэхийг зохион байгуулсан 122 гэмт хэрэг үйлдэгджээ. Үүнээс найман удаагийн хүн худалдаалах гэмт хэрэгт 15 хүн өртөж, биеэ үнэлэхэд татан оролцуулж зохион байгуулсан 36 хэргээр 54 хүн ял шийтгүүлсэн байна. Гэхдээ энэ бол зөвхөн гаднын улсад холбон зуучлуулах үедээ хохирсон иргэдийн мөрөөр хууль хяналтын байгууллагынхан шалгаж, тогтоон шүүхээр шийдвэрлэсэн хэргийн тоо. Үүний цаана илрээгүй, хохирогч амьд эсэх нь мэдэгдэхгүй цаашлаад хэрэг нь шийдэгдээгүй олон тохиолдол бий.

Ганцхан жишээ дурдахад л, 2006 онд Шанхай хотод загвар өмсөгчөөр ажиллуулна гэсэн зараар зуучлуулсан эмэгтэй хэдхэн сарын дараа сураг алдарсан байдаг. 2009 оны өвөл шөнө дундын үед дүүтэйгээ цахимаар холбогдох үедээ “Гоо сайхны хагалгаанд хүчээр оруулсан учир танигдахааргүй болсон. Тайчих бааранд хүчээр бүжиглүүлдэг. Хэрвээ эсэргүүцвэл зодож, бас хар тамхи тарьдаг.

Өөрөөс нь гадна олон монгол охин бий. Өнөөдөр гэхэд гурван шинэ охин ирсэн. Эзнийхээ оч гэсэн газарт очдог. Одоо Малайзад байна. Гэхдээ яг хаана байгаагаа мэдэхгүй байна. Хулгайгаар интернет орж байна. Намайг авраач” гэж бичжээ. Дүү нь тухайн үед Хүйсийн тэгш эрхийн төвийн ажилчдад эгчийнхээ бичсэн захидал болон холбогдсон IP хаягтай хамт өгсөн байна. Маргааш нь БНХАУ-ын Элчин сайдын яаманд IP хаягийг шалгаж өгөхийг хүсэхэд гурав хоногийн дараа шалгалтын хариу ирж.

Гэхдээ Хүйсийн тэгш эрхийн төвийнхөн болоод хохирогч эмэгтэйн дүүгийн хүссэн хариу байсангүй. Учир нь дээрх IP хаяг бүртгэлтэй ч, холбогдох дугаар нь устгагдсан, нэр хаяг бүртгэгдээгүй дугаар байж. Гэтэл хэд хоногийн дараагаас эхлэн эгчийнх нь хаягнаас дүүд нь сүрдүүлсэн утга бүхий захидал ирэх болсон байна. Сүрдүүлэг ингээд зогссонгүй. Гар утас руу нь хүртэл залгаж айлган сүрдүүлж эхэлжээ.

Хэд хоногийн дараа эгчийнх нь гоо сайхны хагалгаанд орохоос өмнө болон дараагийн зургийг и-мэйлээр илгээж “Эгчийнхээ үхэлд чи буруутай. Эгч чинь үхсэн. Ахиж хайх хэрэггүй” гэсэн захидал иржээ. Дүү нь үүнд итгэхийг хүсээгүй ч эрэл мухардаж, чих тавихаас өөр аргагүйд хүрсэн байна. Энэ бол бодит түүх. Үүнээс гадна сэтгэл шимшрүүлж, өр өвтгөсөн түүх олон.

Гэхдээ энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдын талаарх мэдээллийг олонд нийтэд цацахаас хууль хяналтын байгууллагынхан эмээдэг аж. Учир нь охид бүсгүйчүүд өөрийн хүсэл сонирхлоор биеэ үнэлдэг гэсэн ойлголт иргэдийн сэтгэхүйд бугшсан байдаг учир үнэн түүхийг яаж ийгээд л мушгиж ойлгодог гэсэн.

БУСДЫН ЭРХЭНД ҮҮ ЭСВЭЛ ӨӨРИЙН ХҮСЛЭЭР ҮҮ

Энэ асуултын хариултыг олоход маш хэцүү. Учир нь хүний наймаа тэр дундаа бэлгийн мөлжлөгт өртсөн иргэдийн талаарх сөрөг мэдээлэл нийгэмд түлхүү цацагддаг учир өөрийн хүслээр биеэ үнэлсэн мэтээр иргэд ойлгодог. Гэтэл асуудлын гол зангилаа нь энэ төрлийн гэмт хэргийг зохион байгуулж өдөөсөн нөхдүүд ийм мессежийг зориуд зохион байгуулалттайгаар тараадаг байна. Ингэснээр гэмт хэрэгтнүүдэд олон давуу талыг олгодог аж.

Нэгдүгээрт, дараагийн хохирогч олон нийтийн өмнө ил гарах зоригийг мохоох зорилготой. Ингэснээр хохирсон иргэд нийгмээс тусгаарлагдаж, гэмтнүүд дараагийн хохирогчоо авлах боломжийг олгодог гэсэн.

Хоёрдугаарт, гэмт хэрэгтнүүд ул мөрөө баллах цаг хождог бол

гуравдугаарт, хууль, эрх зүйн орчин дутмагаас болж гэмт хэрэгтнүүд хэргээс мултардаг байна.

Ийм болохоор л хүний наймаа, бэлгийн мөлжлөгийн золиос болсон иргэдийн олонх нь хууль хяналтын байгууллагад хандалгүй өнгөрөх нь түгээмэл аж. Холбогдох эх сурвалжаас авсан мэдээллээр 2003 оноос хойш энэ төрлийн гэмт хэргийн холбогдогч нарт оноосон ял шийтгэл  нь зөвхөн толгойг нь илээд өнгөрөх төдийхнөөр өнгөрчээ. Цаг хугацааны эргэлтэд хууль, эрхзүйн орчин сайжирч, ял шийтгэл чангарсан ч гэлээ өмнөхөөсөө дээрдсэнгүй.

Дээр хэлсэнчлэн хохирогчийг буруутгах хандлага нийгэмд ноёлсон, хууль хяналтынхан хүртэл ийм хандлагаар хандаж шийдвэрлэсэн болж аргацаахаас гадна Зөрчлийн тухай хуулиар зүйлчлэхээс эхлээд хууль, эрх зүйн орчин хяналттай төвшинд бүрдээгүй гээд нөлөөлөх зүйлс олон аж. Тодорхой жишээ дурдвал, ах дүү гурав нийлж 40 гаруй иргэн, үүнээс гадна насанд хүрээгүй хүүхдийг хуурамч бичиг баримт ашиглаж, Макаод худалджээ. 

Хэрэгтнүүд шүүх хурлын үеэр хэргээ хүлээн зөвшөөрсөн байхад тэдэнд 3.6-хан жилийн хорих ял оноосон гашуун түүх бий. Бүхэл бүтэн 40 гаруй иргэдийг хил дамнуулан худалдсан. Дээр нь насанд хүрээгүй хүүхдийг наймаалчхаад байхад Монголын төр гэмт хэрэгтний толгойг нь илээд суух нь хэр шударга зүйл бэ. Хэрэгтнүүд хэргээс энэ мэтчилэн хөнгөхөн мултардгийн шалтгаан мөн л хэд хэдэн хүчин зүйлээс хамааралтай гэсэн.

Гэмт хэрэг үйлдсэн ах, дүү гурвын хувьд ээж нь хуулийн байгууллагад олон жил ажилласан, бас ч үгүй шаггүй өмгөөлөгч байсан учир шүүхэд хөндлөнгөөс шууд нөлөөлсөн гэдгийг гэрчүүд илтгэлтэй хариулсан. Дараагийн хүчин зүйл нь хэргийн жинхэнэ захиалагчийг олж илрүүлсэн тохиолдол манай улсад хараахан бүртгэгдээгүй аж. Өөрөөр хэлбэл, анх өгөөш хаясан, холбон зуучилсан, хил дамнуулсан, хүлээж авсан зэрэг гүйцэтгэх ажиллагаанд оролцсон этгээдүүд хөнгөн ял аваад өнгөрөхөөс бус захиалга өгч, төлбөр өгч авалцсан цаад эзэд нь гэм зэмээс ангид үлддэг байна.

Энэ мэтчилэн хөрсөндөө сууж өгөөгүй Зөрчлийн тухай хуулиас болж Монголд биеэ үнэлэлт гаарч, тэр хэрээрээ зохион байгуулалттай гэмт хэргийн гаралт газар авч байна. Үүнийг нь хууль хяналтын байгууллагаас хийсэн удаа дараагийн шалгалтаар нотлоод, асуудлыг хөндсөн ч холбогдох албаныхан амаа үдүүлсэн мэт чимээгүй л сууна. Тиймээс үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгтэй тэмцье гэвэл Зөрчлийн тухай хуулиа эргэж нэг хараач гэж эрх баригчдаас хүсье.

Г.Нацаг-Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Мөнх-Эрдэнэ С.Чулууны нэр төрд халдаж, гүтгэсэн асуудлаарх нэхэмжлэлийг Дээд шүүх хангаж шийдвэрлэлээ
"Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ ТАЛААР...
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    1 цаг 29 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    4 цаг 50 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    4 цаг 55 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    20 цаг 0 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    20 цаг 25 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    20 цаг 27 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    21 цаг 30 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    22 цаг 8 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    22 цаг 24 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    22 цаг 45 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    22 цаг 48 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    23 цаг 49 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    23 цаг 59 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК