Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголчууд дээд зэрэглэлийн хаалга, цонхоор гангарах боломжтой боллоо

2019-6-10
0
ЖИРГЭХ

Барилгын материалаа дийлэнх хувийг урд хөршөөс хангадаг, өөрсдийн гэсэн томоохон үйлдвэргүй манай улсын хувьд нэгэн онцлох үйл явдал өнгөрөгч баасан гарагт тохиолоо. Тодруулбал, Монголын алт компани бүтээн байгуулсан “МАК EURO WINDOOR” үйлдвэр нээлтээ хийсэн юм. Уг үйлдвэр нь 30 мянган мкв цонх, хаалга, фасат үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд Герман, Австри технологоор бүтээгдэхүүнээ үйлдвэрлэхээрээ ихээхэн онцлогтой.

Тус үйлдвэрийн нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын ерөнхийлөгч асан Н.Багабанди, Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Содном, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагаан, Барилга хот, байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар тэргүүтэй гадаад дотоодын олон зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж ерөөлийн билэгт үгээр үйлдвэрийг “мялааж” байлаа.

Тодруулбал, Монгол Улсын ерөнхийлөгч асан Н.Багабанди “1950-аад онд  манай хөршүүд эсгий үүдтэй байсан. Тэр үед ганц нэг модон хаалга нэвтэрч, модон хаалгатай айл чинээлэг, орчин үеийн айлын тоонд ордог байв.  Эсгий  үүднээс  модон хаалга руу тэр дундаа европын стандартыг эх орондоо нэвтрүүлж буй баярт үйл явдалд оролцож, улс орныхоо хөгжлийн нэгээхэн хэсгийг тольдон харж байгаад баяртай байна. Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Европ стандартыг Монголд нутагшуулах технологийг дамжуулж байгаа МАК-ийн хамт олонд халуун баяр хүргэе. Энэ технологийг нэрвүүлснээр дулааны алдагдлыг багасгаж, соёлын төвшин нэмэгдэж, хүний ахуйн соёл, амьдрах орчин, сэтгэл санааны таашаал бүгд дагалдах болно. Энэ сайхан үйлийг хийж байгаа хөдөлмөрч, бүтээлч хамт олны ажил үйлс нь улам өөдрөг байх болтугай. Шинэ шинэ зүйлийг Монголдоо нэвтрүүлээрэй, шинэ шинэ технологийг гаднаас авчраарай, олон олон хүнийг ажилтай, орлоготой, баяр хөөртэй  байлгахад нь тус дэм болоорой” гэв.

Харин “МАК” группын бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир “МАК компанийн бүтээн байгуулалтын түүхийн нэгэн баярт мөчид хамт байгаа та бүхэндээ гүн талархал илэрхийлье. Монгол Улс өнөөдөр барилгын материалынхаа 50 орчим хувийг өмнөд хөршөөсөө худалдан авч байна. Иймд барилгын материалын худалдан авалтад зориулагдсан гадаад валютын урсгалыг багасгах, өндөр чанартай бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэх бодлого зорилтыг МАК компани үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлдээ тусгасан билээ. Бид өнөөдөр ХБНГУ-ын хамгийн сүүлийн үеийн өндөр автоматчилал бүхий тоног төхөөрөмжтэй, жилдээ 30,000 м.кв хаалга, цонх, шилэн фасад үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг ашиглалтад оруулах гэж байна. Энэ үйлдвэрийг манай Монгол залуучууд ажиллуулж, хөнгөн цагаан, мод, хуванцар хүрээтэй, хийн дүүргэлт бүхий хоёроос гурван давхар шилэн суулгацтай цонх, хаалга, шилэн пасадыг хэрэглэгчдэд санал болгохоос гадна ганжуулсан төрөл бүрийн хэлбэр дүрс бүхий шилэн хийцийг нугас түгжээний хамт багцлан угсарч үйлдвэрлэх болно. Нээлтээ хийж байгаа энэ бүтээгдэхүүнүүд маань манай орны байгалийн эрс тэс уур амьсгалд бүрэн зохицсон, угсралт суурилуулалтын цаг хугацааг хэмнэсэн, евро стандартны шаардлагыг хангасан, хийц загварын хувьд олон сонголттойгоороо онцлогтой. Цаашид эх орныхоо эрдэс түүхий эдийг ашиглаж барилгын интерьер, гоёл чимэглэлийн хавтан, бетоны хийн 2-3 жижиг үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэх дараагийн зорилтоо тодорхойлоод байна. МАК-чуудын үйлдвэрлэсэн цонхоор мөнхөд гэрэл гэгээ цацарч, амжилт бүтээл, аз жаргал бялхаж байхын ерөөл өргөн дэвшүүлье” хэмээн үйлдвэрээ албан ёсоор хаалга дэлгэхэд урдаас нь Эрдэмийн театрын гоцлол бүжигчид алд цэнхэр хадаг барин гунхан бүжих нь гадаадын зочдын нүдийг баясгаж байлаа.

Нээрэн ч манай улс урд хөршийн хүнс, бараа бүтээгдэхүүнээс ихээхэн хамааралтай болоод удаж байна. Энэ хэрээр дотоодын валютыг урд хөрш рүү алддаг. Тэгвэл дотоодын компаниасаа тэр дундаа европ стандартаар хэрэглэгчийн хүсэлд нийцсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэнэ гэдэг нь томоохон дэвшил юм.

МАК компанийн Төслийн удидлагын газрын захирал П.Тэмүүлэн үйлдвэрээ танилцуулахдаа “Үйлдвэр нийт 7000 мкв талбайтай, гурван хэсгээс бүрдэнэ. Нэгдүгээр хэсэг хөнгөн цагаан цонхны рам, пасат үйлдвэрлэх хэсэг. Харин хоёрдугаар хэсэгт шил боловсруулах хэсэг, гуравдах хэсэгт тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан мод боловсруулах хэсгээс бүрдэнэ. Нэг, хоёрдугаар хэсэг тус бүр жилдээ 30 мянган мкв цонх, хаалга, фасат, шил үйлдвэрлэх хүчин чадалтай. Харин гурав дахь хэсэг нь 6000 мкв модон цонх, хаалга үйлдвэрлэх хүчин чадалтай. Бид ОХУ-ын Сибирээс хамгийн дээд зэрэглэлийн модыг авчираад өөрийн машинаар оруулж боловсруулаад дээд зэргийн чанартай, евро стандартын цонх хаалга үйлдвэрлэж байна. Тоног төхөөрөмж, технологмйн сонголт хийхдээ Германы тоног төхөөрөмжөөр бүрэн хангасан. Германы тоног төхөөрөмж сонгосоны учир нь стандартын алдагдал байхгүй. Монголчууд мэднэ дээ. Модон цонхнууд жил, хоёр жилийн дараа гаждаг, Онгойхоо больчихдог гэх мэт асуудлууд гардаг учраас модон хаалганд ам муутай байдаг. Үүнийг өөрчлөхийн тулд европ технологи ашиглаж Монголын хэрэглэгчиддээ сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэж хүргэхийг зорьж байна. харин шил боловсруулах хэсэг дээр Австрийн Лисе компанийн бүрэн автомат тоног төхөөрөмжийг сонгосон. Автомат төхөөрөмж дээр шилийг хэрэглэгчийн хүссэн хэмжээ загвараар зүсээд, бүрэн автомат шугамаар аргонжуулж битүүмжилдэг. Хүний оролцоо байхгүйгээр автомат машин маань бүгдийг нь хийдэг гэсэн үг. Тэгэхээр шилээр дулаан алдалт байхгүй. Дээрээс нь шил, цонх хийхдээ дан энгийн шилээр хийх биш, нэг талдаа дулаан алдалт багатай шил, нөгөө талдаа энгийн шил гэх мэт хэрэглэгчийнхээ хүсэл сонирхолд нийцүүлж бүтээгдэхүүнээ хийж байна. Хөнгөн цагааны хэсэгтээ Германы Шуко брэндийн тоног төхөөрөмжийг сонгосон. Шуко брэнд дэлхийд тэргүүлэгч. Тэр утгаараа бүх цоож, нугас, тоноглол маань Шукогоос шууд нийлүүлэгддэг. Тиймээс бидний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн евро технологийн маш чанартай бүтээгдэхүүнүүд юм” гэсэн юм.

Уг үйлдвэр ашиглалтад орсноор дунджаар 100 гаруй хүн ажлын байраар хангах боломжтой гэдгийг үйлдвэрийн удирдлагууд нээлтийн үеэр хэлж байсан юм. тэгвэл үүнтэй холбоотойгоор Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар “МАК-ийн хаалга, цонхны үйлдвэр ашиглалтад орсноор шууд болон шууд бусаар барилгын салбар, хот төлөвлөлтөд томоохон нөлөөтэй. Улаанбаатар хотын дагуул хотуудад аж үйлдвэрийн бүсийг бий болгосноор ажлын байрыг бий болгож нийгмийн дэд бүтэц сургууль, цэцэрлэгийг барихын хэрээр нийслэл хот дагуул хот хөгжих боломжтой” гэдгийг хэлсэн юм.

Р.Хишигжаргал

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
“Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
С.Баатар: ХХБ 3 жил үргэлжилж буй технологийн төсөлдөө 30 сая долларын хөрөнгө оруулалт хийгээд байна
Монголын хөрөнгийн бирж үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг тусад нь хүргэж эхэллээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • зочин (202.9.42.147)
    сайхан мэдээ...амжилт
    2019 оны 06 сарын 24 | Хариулах
  • Зочин (66.181.160.119)
    "Эм-Си-Эс" ХХК, "МАК" г.м. бүтээлч компаниуд л улс орныхоо эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах юм даа!!! Манайхан өөдтэй яваагаа нулимж харааж зүхэж доош татаж унагахыг л оролддог бузар булай арншингаа болиосой!!!!
    2019 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин (66.181.161.23)
    Sain medee bn bayrllaa
    2019 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин (66.181.179.202)
    ЦОНХ НЬ ДЭЭРЭЭ ПОРТЧИКТАЙ БАЙГААСАЙ ХУУХДЭД. АЮУЛ БАГАТАЙ
    2019 оны 06 сарын 10 | Хариулах
  • зочин (203.91.116.118)
    Болж байна, амжилт
    2019 оны 06 сарын 10 | Хариулах
  • зочин (202.21.125.35)
    Сайхан мэдээ байнаа гэхдээ гол үнэ ханш шүү дээ хэт өндөр үнэтэй бол өндөр үнэтэй барилга барьдаг компаниуд авах байхдаа. Ард түмэнд хүртээлгүй болно. Яагаад ингэж бичиж байна гэвэл энд 1 м2-н үнэ яригдаагүй тул ингэж хардахад хүргэж байна.
    2019 оны 06 сарын 10 | Хариулах
    • Үнэхээр маш сайн чанартай бол үнэ нь бас л тэр хэмжээнд байж таарна л даа!
      2019 оны 06 сарын 10
  • hereglegch (202.179.27.127)
    saikhan medee bna bayr hurgey, mak blok sain shuu
    2019 оны 06 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    10 цаг 52 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    11 цаг 18 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    11 цаг 19 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    12 цаг 22 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    13 цаг 0 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    13 цаг 17 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    13 цаг 37 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    13 цаг 40 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    14 цаг 41 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    14 цаг 52 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    15 цаг 45 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    15 цаг 48 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    16 цаг 5 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    16 цаг 49 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    17 цаг 36 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    17 цаг 51 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    18 цаг 32 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    18 цаг 56 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    18 цаг 59 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    19 цаг 5 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК