Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Мэдэгдэл

2019-6-12
0
ЖИРГЭХ

МЭДЭГДЭЛ

2019-06-12                                                                                        Улаанбаатар хот

 

“Сауд гоби коэл транс” ХХК нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Баянтэсийн уурхайд үйл ажиллагаа явуулдаг. Манай компани тухайн лицензийг 2011 онд гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “SGS” ХХК-иас худалдан авч өөрсдийн хөрөнгөөр хайгуул хийн нөөц илрүүлсэн бөгөөд 2012, 2014 онд ТЭЗҮ (Техник эдийн засгийн үндэслэл) батлуулж, ашиглалтын зөвшөөрлийг авсан билээ. Ингээд 2018 оноос уурхайн үйл ажиллагааг эхлүүлсэн. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хайгуулын лиценз худалдан авч байхдаа 100 хувь монголчууд хувьцаа эзэмшдэг уурхай эхлүүлэхийг зорьж, байгалийн баялгийн үр шимийг нутгийн иргэд, монголчууд хүртэж улмаар үр ашиг нь улсын төсвийн тодорхой хэсгийг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулах ёстой гэсэн мөрөөдөл дүүрэн байсан юм. Харамсалтай нь манай компани хайгуул хийх үе шат болон ашиглалтын үйл ажиллагаа явуулж эхлэхтэй зэрэгцэн тодорхой зорилго бүхий хүмүүс сошиал орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр удаа дараа илт буруу ташаа, гүтгэлгийн шинжтэй мэдээллүүдийг зориудаар тараан бидний явуулж байгаа үйл ажиллагааг бүхэлд нь харлуулахаар улайрч эхэлсэн. Ийм худал ташаа, гүтгэлгийн чанартай мэдээлэл нь улам гүнзгийрч, уурхайн үйл ажиллагааг харлуулах гэсэн ажиллагаанд эрх бүхий хүмүүс хүртэл хутгалдан оролцож эхэлсэн учраас залруулга хийж дараах мэдэгдлийг гаргаж байна. Үүнд:

Нэгдүгээрт,

Өнөөдрийн байдлаар Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг, Нарийнсухайтын нүүрсний бүлэг ордод долоон компанийн арав гаруй уурхай үйл ажиллагаа явуулж буй бөгөөд эдгээр уурхайнууд нь сунаж тогтсон бүтэцтэй, уул нуруудаас ижил зайд алслагдсан. Гэтэл ганцхан “Сауд гоби коэл транс” ХХК-ийн Баянтэсийн уурхай руу зохион байгуулалттайгаар дайрч, гүтгэлгийн чанартай, үнэнд үл нийцэх мэдээллүүдийг зориудаар тарааж байгааг бид эрс эсэргүүцэж байна. Манай компани Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нуруунд үйл ажиллагаа явуулдаггүй болохыг хариуцлагатай мэдэгдэж байна. “Сауд гоби коал транс” ХХК-ийн тусгай зөвшөөрлүүд нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль болон бусад эрх зүйн хүчин төгөлдөр гэрээ, хэлцлүүдийг ямар ч байдлаар зөрчөөгүй. Бүх үйл ажиллагаагаа хуулийн хүрээнд явуулдаг. Гэвч илтэд тодорхой байгаа энэ асуудлыг улстөржүүлж, ашиг хонжоо олох хэрэгсэл болгож байгаад харамсч буйгаа илэрхийлье.

Хоёрдугаарт, Уурхайн олборлолтын бүсэд ямар нэгэн булаг шанд, гол, горхи  өртөөгүй бөгөөд цаашид ч булаг шанд, гол горхитой газар үйл ажиллагаа явуулахгүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Уурхай эхлэх үед байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, гидрогеологийн судалгаа хийсний дараа зохих зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа болно. Мөн бид тухайн нутгийн эко систем, булаг шандын урсац зэрэгт нутгийн ард иргэд, нийт монголчуудын нэгэн адил санаа зовж байгаа бөгөөд бидний үйл ажиллагаа явуулж байгаа талбай нь Хөвдийн булаг, Хуршуутын булагт нөлөө үзүүлэхүйц бус хол. Бид энэхүү үүргийг ухамсарлан Хөвд, Хуршуут орчмын  талбайг өөрийн лицензийн талбайгаас 2014 онд хасалт хийлгэж улсад хүлээлгэж өгсөн. УИХ-ын гишүүн Л.Энхболдын Ерөнхий сайдад тавьсан асуулгын хариуд ““Сауд гоби коэл транс” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүд нь гол, мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс, улсын тусгай хамгаалалттай газар нутагтай тус тус давхцаагүй байна” гэж Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ хариулт өгөхдөө тодорхой хуулийн дагуу тайлбарласан байгаа. Манай компани нь 100 хувь дотоодын хөрөнгө оруулагч хувьцаа эзэмшигчтэй бөгөөд нийт монголчуудынхаа адил нутаг усныхаа экосистемд хариуцлагатайгаар хандаж ирсэн. Хэрвээ бидний явуулж байгаа үйл ажиллагаа Хөвд, Хуршуутын булгийн урсацад сөргөөр нөлөөлөх аваас бусдын шахалтаас үл шалтгаалан үйл ажиллагаагаа зогсоох ухамсар байгаа гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье.

Гуравдугаарт, Манай компанийг УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн, ХХБ-ны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг нартай холбоотой мэтээр ташаа мэдээлэл зориудаар түгээх боллоо. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нь манай компанийн хувьцаа эзэмшигч байсан боловч 2016 онд өөрийн эзэмшлийн хувьцааг шилжүүлэн өгснөөр “Сауд гоби коэл транс” ХХК-тай хамааралгүй болсон болно. “Сауд гоби коэл транс” компанийн хувьцааг Худалдаа хөгжлийн банк эзэмших болсон гэдэг нь мөн л үнэнээс хол зөрсөн гүтгэлэг юм. Манай компани нь уурхайн үйл ажиллагаа эхлүүлэхдээ ХХБ-наас бизнесийн зээл авснаас өөрөөр тухайн хүнтэй ямар ч холбоогүй болохыг мэдэгдье.

Дөрөвдүгээрт, Өмнөговь аймгийн Мэргэжлийн хяналтын газраас манай уурхайд хяналт шалгалт хийгээд 31 зүйл бүхий хугацаат үүрэг даалгаврыг 2019 оны дөрөвдүгээр сарын 5-нд өгсөн. Үүрэг даалгаварт дурдсан хугацаа нь дуусаагүй байхад аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Сауд гоби коэл транс” ХХК-ийн Баянтэсийн уурхайд дахин шалгалт хийхээр болсны цаана улс төрийн ашиг хонжоо хайсан хэн нэгэн эрх мэдэлтний хувийн хонзогнол оржээ гэж бид үзэж байна. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаярын хувийн явцуу ашиг сонирхол, шахалтад автан Мэргэжлийн хяналтын байгууллага өөрсдийн тогтоосон үүрэг даалгаврын хугацаа дуусаагүй байхад дахин шалгалт оруулахаар болсныг бид улс төрийн сонирхол оржээ гэж үзэж буйгаа мэдэгдье. Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр хувийн ашиг сонирхлоор дүгнэлт гаргаад түүнийгээ аймгийн Мэргэжлийн хяналтын газар тулган хүлээлгэж батлуулах арга зам хайж байгаа нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.4-ийг ноцтой зөрчиж байна.

Энэ мэтээр сүүлийн үед тодорхой хэвлэл мэдээллийн хэрэгслээр зөвхөн манай уурхай руу чиглэсэн илтэд буруу, ташаа, үнэнээс хол, мушгин гуйвуулсан, гүтгэлгийн шинжтэй мэдээллүүд явж байгаад компанийн удирдлагууд, нийт ажилчин, хамтран ажиллагч, бэлтгэн нийлүүлэгч байгууллагууд харамсаж байгаагаа илэрхийлж байна. Гүтгэлэг, илт гуйвуулсан ташаа мэдээллүүдийг зарим нэг хүн зориудаар тарааж байгаа учир манай компани нэр хүндээ сэргээж, учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр хууль, шүүхийн байгууллагад хандсан болно. Манай компанитай холбоотойгоор зориуд тарааж байгаа гүтгэлгээ зогсоохыг шаардаж байна.

    

“САУД ГОБИ КОЭЛ ТРАНС” ХХК

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • ЗОЧИНД (202.126.89.56)
    Хажууд байгаа жинхэнэ гол усны суурь бүтэц устгасан уурхайтай тэмцэхгүй байгаа нь улс төржилтээс гадна Чойжилсүрэнг МӨНГӨ гэж харсан хэдэн ШАНТААЧИДЫН бай болсон. Өсөх зоосын талбайг МАК компани гол ус байгаа гээд буцаан өгөхөд маргааш тэд аваад гол ус устгасан. Тэгэхээр нутгийн ард түмэнтэй камергүй яривал арай өөр дүр зураг гарна. Тэмцвэл зохих зүйлд биш Сонгуульд өөрсдийгөө нэр олох гэсэн эсьэл зүгээр л мөнгө гэж явдагхүмүүс нутгийн иргэдээс илүү шантааж хийж байна.
    2019 оны 06 сарын 12 | Хариулах
  • зочин (117.111.16.125)
    за битгий шаа тийм л юм бол тэр талаар бичсэн сэтгүүлчидийг оруулаад зураг хөргийг нь авхуулаад ийм байна гээд үзүүлж харуулаадхаач. угаасаа арьсаа хамгаална гөлөгнүүд. байгаль эх хариугаа нэг л өдөр авах вий муу новшнуудаа
    2019 оны 06 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    1 цаг 0 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    12 цаг 41 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    12 цаг 47 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    23 цаг 13 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК