Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдад сануулга өгчээ

2019-6-12
0
ЖИРГЭХ

Ерөнхийлөгч Х.Баттулга Е/38 дугаар албан бичгээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж, Засгийн газрын шугамаар томилогдсон дипломат албаны ажилтнууд тусгай эрх, хамгаалалтаа ашиглан тамхи, мансууруулах бодис худалдаалах төрлийн гэмт үйлдэлд холбогдож, улс орны нэр хүндийг гадаад орчинд үлэмж хэмжээгээр унаган, үндэсний аюулгүй байдалд хохиролтой, сөрөг нөлөөлөл бүхий асуудлууд үүсгэж байгааг анхаарч, дорвитой арга хэмжээ авах болсоныг санууллаа.

Уг албан бичигт:

Монгол Улсын Үндсэн хууль, Дипломат албаны тухай хууль болон холбогдох бусад хуульд зааснаар Монгол Улсаас гадаад улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд, Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгч, Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдын үүргийг хавсран гүйцэтгэж буй олон улсын бусад байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчийг Монгол Улсын Ерөнхийлөгч бусад дипломат албаны ажилтан, албан тушаалтнуудыг Засгийн газар, түүний гишүүн томилж чөлөөлдөг.

Тухайлбал олон улсын байгууллагын дэргэд суух Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүн, гадаад улсад суух Монгол Улсын Ерөнхий Консулыг Засгийн газар, дипломат төлөөлөгчийн газарт ажиллах элчин зөвлөх, байнгын төлөөлөгчийн орлогч, цэргийн атташег гадаад хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, дипломат ажилтан, үйлчилгээ, техникийн ажилтныг гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төрийн нарийн бичгийн дарга тус тус томилж байна.

Харамсалтай нь Засгийн газрын шугамаар томилогдсон, төрийн гадаад бодлогын зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх мэргэшсэн үйл ажиллагааг эрхлэх ёстой дипломат албаны ажилтнууд тусгай эрх, хамгаалалтаа ашиглан тамхи, мансууруулах бодис худалдаалах төрлийн гэмт үйлдэлд холбогдож, улс орны нэр хүндийг гадаад орчинд үлэмж хэмжээгээр унаган, үндэсний аюулгүй байдалд хохиролтой, сөрөг нөлөөлөл бүхий асуудлууд үүсгэж байна.

Тиймээс Монгол Улсын тусгаар тогтнол, төрийн бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг олон улсын харилцааны түгээмэл зарчим, эрх зүйн хувьд баталгаажуулах, улс орны аюулгүй байдал, үндэсний хөгжил дэвшлийг хангах таатай гадаад орчныг бүрдүүлэх зэрэг нэн хариуцлагатай үүрэг хүлээдэг дипломат алба болон тухайн салбарт ажиллагсдын үйл ажиллагаанд онцгой анхаарч, улс орны нэр хүндийг гутаасан үйлдэл дахин гаргуулахгүйн төлөө дорвитой арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна.

Төрийн албыг мөнгөөр үнэлэн арилжаалах “60 тэрбумын” схем төрийн албанд ажиллагсдын хууль бус үйл ажиллагааг гааруулж, албан тушаалын байдлаа урвуулан ашигладаг гэмт хэргийн нөхцөл байдлыг улам хүндрүүллээ. Мөнгө төлж албан тушаалд очдог, албан тушаалаа ашиглаж мөнгөө нөхдөг, ашиг хийдэг энэ гаж байдлыг бүрэн таслан зогсоохгүй бол байдал улам хүндэрнэ. Нэн ялангуяа гадаад харилцааны салбарт энэ нь байж болшгүй үзэгдэл юм.

Албан тушаалын эрх, хамгаалалтаа ашиглан хууль бус үйл ажиллагаа, гэмт үйлдэлд холбогдож, гадаад орчинд улс орны нэр хүндийг унагасан болон унагаж байгаа хүмүүсийн талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр тодорхой баримт бүхий мэдээллүүд гарч байна. Энэ байдалд дүгнэлт хийж хяналт, шалгалтын ажлыг эхлүүлж, эрчимжүүлэх хэрэгтэй. Тухайлбал дипломат ажилтнуудын улс орнуудаар зорчсон байдлыг паспортынх нь тэмдэглэгээгээр тогтоох боломжтой тул зорчсон зорилго, үйл ажиллагааг нь шалган нягталж болно.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт “Монгол Улсаас гадаад улс, Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг томилох, …саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх” нь Засгийн газрын бүрэн эрх байхаар хуульчилсан. Үүний хүрээнд Засгийн газар 10 гаруй элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнийг өргөн мэдүүлэхээр хэлэлцэж, зохих журмын дагуу зарим саналаа ирүүлсэн байна.

Хэдийгээр энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд хамаарах асуудал боловч дипломат алба нь үндэсний аюулгүй байдалд эерэг, сөрөг нөлөөллийн алийг нь ч үзүүлэх боломжтой төрийн тусгай алба тул тагнуулын байгууллагаас санал, зөвлөмж гаргуулан харгалздаг шинэ жишиг тогтоох нь зүйтэй гэж үзэж, хууль эрх зүйн боломжийн хүрээнд ажиллаж байгаа болно.

Иймд нөхцөл байдалд дүгнэлт хийж шаардлагатай арга хэмжээг шуурхай авч ажиллана уу” гэжээ.

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (28)

  • zochin (203.91.115.39)
    Zasgiin gazar arail bishee har tamhi zuusun hvniig solongos shig alah heregtei
    2019 оны 06 сарын 17 | Хариулах
  • Зочин (208.54.80.203)
    Jenko elbeg nar holbootoi hurtsiig elchigeer tomilohgeed dairaad baisan 17chingelegeer ehelsen shu
    2019 оны 06 сарын 17 | Хариулах
  • Mongol (66.181.161.71)
    Yu l bolood bna da
    2019 оны 06 сарын 16 | Хариулах
  • Өндөр настан (182.160.33.227)
    Маш зөв. Ерөнхийлөгчөө дэмжиж байна.
    2019 оны 06 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.161.106)
    Eр нь хууль барьж байгаа хүмүүс өөрсдөө хахууль авч байгаа ажил албан тушаал наймаалцдаг .Төрийн ажилыг цаг өнгөрөөж албан өрөанд архи согтууруулах ундаа хэрэглэж гадны хүмүүсийн оролцоотой мөнгөнөөс болж амжилттай яваа лидeр зөв хүнийг шахан зайлуулж хөнөөж байна.Энэ бүхнийг яаралтай хуулийн бүх сайд шүүгч ыг солих хэрэгтэй.
    2019 оны 06 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.179.24.89)
    Хар тамхи, хүн тамлаж гүтгэж шоронд хорих,бурууг нь хэлсэн хүмүүсийг дарамталж сүрдүүлэх ,газар нутгаа гаднынханд худалдах,газрын баялгаа улсдаа ямар ч ашиггүй гадаадын компаниудад найр тавин өгч өөрсдөө баяжиж үр хүүхдээрээ аль муухай хэрэг хийлгэж улсын хүндийг дэлхийн тавцанд унагаж байгаагаа гавьяа байгуулсан гэж бодож Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай яаж ичихгүй хэлэлцэж байна даа Та нар Монгол хүн мөн үү бүгдийг чинь тэнгэр ниргэг ард түмэн мөнх хааны алба халаатай эзний алба ээлжтэй хийсэн хэргийнхээ үйлийг үе удмаараа эдэлдэг ёс бий
    2019 оны 06 сарын 14 | Хариулах
  • иргэн (150.129.143.17)
    Дипломатууд нэг талаар зев.Шуугч нар хуний менге бизнес хулгайлдаг хэргээс мулталж псар их менге авдаг менге егсен талд шийдвэр гаргаж ендер шан авдаг.Засгийхан нь тендер тесел хетелбереес их менге унагадаг улсаа дээрэмддэг болохоор тэдэнд менге олох арга нь энэ болж.Дээдчуудтэй л адил албан тушаалаа ашиглаж.Дээдчууд нь харин цэвэр ариун бол харин тэд гутамшиг.
    2019 оны 06 сарын 13 | Хариулах
  • ЭРХЭМ ЕРӨНХИЙЛӨГЧИД (77.111.247.195)
    ХУДЛАА ИНГЭХЭЭ БОЛИЛДОО ХЭЛСЭН АМЛАЛТУУДАА БИЕЛҮҮЛЭЭЧ ЭЭ ШҮҮХИЙН ШУДАРГА БАЙДЛЫГ ХАНГАЖ, ШУДАРГА ШҮҮГЧЭЭР СЭЛБЭЖ ТОМИЛГОО ХИЙГЭЭЧ, ЕР НЬ ТЭГЭЭД ШУДАРГА БАЙХ АСУУДЛАА ӨӨРӨӨСӨӨ ЭХЭЛНЭ ҮҮ? ШУДАРГА ДҮР ЭСГЭЖ ЭНД ТЭНД ҮГ ХЭЛЖ, ПОПРОХОО ЗОГСООГООЧ ҮГ ХЭЛ ЯРЬСАН ЗҮЙЛСЭЭ ХЭРЭГЖҮҮЛЖ АЖИЛЛАНА УУ ГЭЖ ХҮСЧ БАЙНА
    2019 оны 06 сарын 13 | Хариулах
  • Samar (202.21.124.18)
    Battulga uuruusee ehleed shuumjilsen deeree uuruu 3 jiliin hugatsaand yu hiisen yum be. Harin ch Hurelsuh 1 jil garnii hugatsaand urid n henii ch hiij chadaagui ajluudiig hiij bgaad bayr hurgeh heregtei shuu
    2019 оны 06 сарын 13 | Хариулах
  • Саруул Баттөр (202.21.124.18)
    Ерөнхийлөгч өөрөө томилгоогоо хийж чадахгүй З.Энхболдод бүх эрх мэдлээ өгчихөөд Ерөнхий сайдыг шүүмжлэх юм.
    2019 оны 06 сарын 13 | Хариулах
    • Зочин
      Ёстой солиороорой гээд хэлчихье
      2019 оны 06 сарын 13
  • Зочин (64.119.16.139)
    МАН-ын Мангарууд Монгол улсыг дэлхий даяар гутааж байна аа МАНгуу МАН-ын фэн сонгогч зөнөг хөгшчүүдээ
    2019 оны 06 сарын 13 | Хариулах
  • Зочин (64.119.16.139)
    Мангараа элчингээс бусад дипломат ажилтануудыг засгийн газар санал болгодог тийм учраас засгийн газар оруулж ирдэг хүмүүсээ сайн нягтлан шалгуулж байж оруул гэж байна. Эцэг нь хүүдээ хатуу сануулга өгч байгааг ойлгохгүй мангар уу чи. 60 тэрбумынхантай тэмц гэж ерөнхий сайдад сануулахаас өөр яалгах гэв чи
    2019 оны 06 сарын 13 | Хариулах
  • Сайнаа (202.9.45.99)
    Өөрөө юу хийдэг юм бэ Ерөнхийлөгч өө? Та энэ улсын эцэг шүү дээ! Хүүхдүүд чинь хэрэг тариад байхад нь том хүүдээ тохож байгаа арчаагүй айлын Аав шиг үүрэг байна...
    2019 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (139.5.219.108)
    er n udaan bn halaa soliogoo zorigtoi hiigeehee.hurelsuhee.su batbold ogtsorson hoinoo tomilson surguuliin zahiral darga nar bur daam garchihsan baiguullaguudaar togloj baina sh tee
    2019 оны 06 сарын 12 | Хариулах
  • Топор (202.179.31.36)
    БҮГД Л ХҮРЭЛСҮХ ШИГ ТОПОР ДЭЭР ТЁГ ын ХУУРАМЧ ХУРАНДАА НАР гадаад яамныхан бүр биё биёээсээ айхаа болжээ уул нь Аюулаас хамгаалахын бүгд л консулийн 1.2 р нарын бичиг байдаг бэү дээ
    2019 оны 06 сарын 12 | Хариулах
  • Зочин (103.229.121.200)
    ЭЛЧИН САЙДААС ГАДНА ТҮҮНИЙ ДОР АЖИЛДАГ ДИПЛОМАТ НЭРТЭЙ АЛБАН ТУШААЛТНУУД ЧИНЬ ЯМАР Ч ЦЕНЗҮРГҮЙ ГХЯ-НЫ САЙД" ЧАМАЙГ ХАРЖ ҮЗНЭ" ГЭСЭН АМЛАЛТЫН ДАГУУ ЯВАГДДАГ ГЭЖ ТОМИЛГООГОО ХҮЛЭЭЖ БАЙГАА ХҮМҮҮС ЯРИААД СУУЖ БАЙНА. ДУРТАЙ БОЛ ТОМИЛОНО ҮГҮЙ БОЛ ӨӨР ХҮН ТОМИЛНО. АЖЛЫН УР ЧАДВАР ЗЭРЭГ ОГТ ХАМААГҮЙ БОЛОЛТОЙ. ХААН АЯТАЙ ЗА ЯАХАВ ЧАМАЙГ ЯВУУЛНАА ГЭЭД АМЛААД СУУЖ БАЙДАГ.
    2019 оны 06 сарын 12 | Хариулах
  • ОЮУ (202.179.22.204)
    гИШҮҮД БОЛОН ДЭЭГҮҮРХИ АЛБАН ТУШААЛТНЫ ХҮҮХДҮҮД АХ ДҮҮ ТАЛ ДЭЭР ЕРӨНХИЙ САЙД АНХААРААЧ ЭЭ ЖИШЭЭ НЬ н.ЭНХБОЛД нЯМДОРЖ ГМ
    2019 оны 06 сарын 12 | Хариулах
  • зочин (202.131.238.150)
    Энэ засгийн газар, УИХ үе үе засгийн газар, УИХ-с хамгийн дампуу нь
    2019 оны 06 сарын 12 | Хариулах
  • Мөнх-Очир (202.126.89.90)
    https://shuurhai.mn/n/2902
    2019 оны 06 сарын 12 | Хариулах
  • МөнхОчирын талаар (202.126.89.90)
    Энэбиш гэж махан толгой байсан, унждаг улаан махаа захирч чадалгүй амиа алдсан даа. Түүний улс төрд дагуулж орсон малууд шуналын туламнууд байна. За хүү нь бол бүр усан толгой шүү дээ. Олигтой ч боловсрол байхгүй, Ийм юм яаж элчин сайд хийдэг байнаа.
    2019 оны 06 сарын 12 | Хариулах
    • Дорлиг
      Гарамжав гэх УИХ-ын гишүүн авгай дээр мордох гэж байгаад чадарсан гэдэг үнэн байхаа.МАН-хан ил задгай ярьдаг юм байна лээ.
      2019 оны 06 сарын 12
  • Зозз (202.21.113.82)
    зөв юм бичжээ ерөнхийлөгч. харин өөрөө хулан мөнхбаясгалан гээд боловсрол муутай ч ам урантай нөхдөө бас шахах вий дээ одоогийн ажил нь хуланд гэхэд их томдсон ажил шүү
    2019 оны 06 сарын 12 | Хариулах
  • Иргэн (122.201.26.206)
    60-н тэрбумын зохиомол асуулал энд ямар хамаатай юм?! Ер нь л төрд байгаа хүмүүсийн дээр дор гэлтгүй байж байгаа байлал нь л энэшдээ?! Үүнд төрийн өндөрлөгүүд бүгд буруутайшдээ?! Хэн нь ч эгхийн цагаан тагтаануудсбиш бололтой?!
    2019 оны 06 сарын 12 | Хариулах
  • Иргэн (122.201.26.206)
    60-н тэрбумын зохиомол асуулал энд ямар хамаатай юм?! Ер нь л төрд байгаа хүмүүсийн дээр дор гэлтгүй байж байгаа байлал нь л энэшдээ?! Үүнд төрийн өндөрлөгүүд бүгд буруутайшдээ?! Хэн нь ч эгхийн цагаан тагтаануудсбиш бололтой?!
    2019 оны 06 сарын 12 | Хариулах
  • Иргэн (122.201.26.206)
    60-н тэрбумын зохиомол асуулал энд ямар хамаатай юм?! Ер нь л төрд байгаа хүмүүсийн дээр дор гэлтгүй байж байгаа байлал нь л энэшдээ?! Үүнд төрийн өндөрлөгүүд бүгд буруутайшдээ?! Хэн нь ч эгхийн цагаан тагтаануудсбиш бололтой?!
    2019 оны 06 сарын 12 | Хариулах
    • оо
      60 тэрбумыг өмөөрсөн нөхрөө мөнгө өгч албн тушаалд очсон нөхөд л шархаа нөхөх гэж Монголчуудыг дэлхийн тавцанд төрийн албыг ард түмэнд дампуу харуулж байгааг ойлгоооч тэнэг минь
      2019 оны 06 сарын 12
  • Зочин (66.181.161.38)
    Энэ Топор зөв юм хийж чадахгүй дээ!!! Мотоциклоо унаад л хар шил зүүгээд салхи татуулаад давхиж байвал таарна!
    2019 оны 06 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    8 цаг 26 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    8 цаг 51 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    8 цаг 53 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    9 цаг 56 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    10 цаг 34 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    10 цаг 50 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    11 цаг 11 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    11 цаг 14 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    12 цаг 15 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    12 цаг 25 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    13 цаг 19 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    13 цаг 22 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    13 цаг 38 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    14 цаг 23 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    15 цаг 10 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    15 цаг 25 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    16 цаг 6 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    16 цаг 30 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    16 цаг 33 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    16 цаг 39 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК