Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Гарамжав: Гэмт хэрэг, зөрчлийн мэдээллийг иргэдээс төлбөртэй авдаг болно

2019-6-13
0
ЖИРГЭХ

Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж баталсан билээ. Энэ талаар Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Гарамжавтай ярилцлаа.


-Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль хэрэгжиж эхэлснээр ямар үр дүн гарах вэ. Хуулийн гол ач холбогдлыг юу вэ?

-Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж баталлаа. Хуулийг УИХ-ын гишүүдийн олонх нь дэмжсэн. 1997 онд Гэмт хэргээс сэргээлэх тухай хууль гэж байсан. Үүнийг Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болгож өргөжүүлж, өнөө цаг үеийн нөхцөлд байдалд тааруулж шинэчлэн найруулсан.

Хууль үндсэн таван чиглэлд хэрэгжинэ. Тусгайлсан болон нэг бүрчилсэн арга хэмжээ авч ажиллана. Тусгайлсан арга хэмжээ гэдэгт тодорхой нэг гэмт хэрэгт чиглэсэн үйл ажиллагаа явуулна. Өөрөөр хэлбэл, хүн худалдаалах, хар тамхи наймаалцах, архидан согтуурах хэрэгт тусгайлан үйл ажиллагаа явагдана гэсэн үг.

Нэг бүрчлэн гэдэг нь хууль хяналтын байгууллага шалгах шаардлагатай, урьдчилан сэргийлэх шаардлагатай, гэмт хэрэгт өртөж болзошгүй, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх шаардлагатай гэр бүл, хүүхэд, сургуульд нөхцөл байдлаас нь шалтгаалж нэг бүрчилсэн үйл ажиллагаа явуулна.  

Үүнээс гадна хуульд соён гэгээрүүлэх үйл ажиллагааг түлхүү хэрэгжүүлнэ гэсэн шинэ бодлого орж ирснээрээ ихээхэн онцлогтой. Урьд нь Монгол Улс гэмт хэрэг зөрчлийн талаарх ойлголт, мэргэшүүлэх мэдлэг олгох ажил, бага наснаас нь гэмт хэргээс сэргийлэх бодлого орхигдсон байсан. Харин энэ хуульд соён гэгээрүүлэх үйл ажиллагааг нэлээд түлхүү оруулж ирсэн. Энэ үйл ажиллагаа өргөн хүрээг хамарна. Тухайлбал, төрийн болон төрийн бус байгууллагын боловсон хүчнийг давтан бэлтгэх ажлыг тасралтгүй явуулна гэж хуульд тусгасан. Ингэж олон улсын хэмжээнд нийцсэн боловсон хүчин бэлтгэе гэж зорьсон. Учир нь эдгээр мэргэжилтний хийж чаддаггүй, туршлага дутдаг хэрэг байна. Тухайлбал, хүн худалдаалах, террорисст үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх ажиллагаа төдийлөн Монгол Улсад хөгжөөгүй учраас үүнд анхаарсан заалт, чиглэл оруулсан. Мэргэшсэн мэргэжилтнүүдийг их, дээд сургууль, олон улсын мэргэжлийн байгууллагатай хамтарч ажиллаж бэлтгэх юм.

Энд бидэнд анхаарууштай зүйл бий. Монгол Улсад биеэ хамгаалах чадваргүй иргэдийг хүчирхийлэх асуудал газар авч байна. Үүнд хүүхэд, эмэгтэйчүүд их өртөж байна. Яаж анхаарах вэ гэдэг асуудал гарч ирнэ. Тэгвэл Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх судалгааг улс орон даяар хийнэ. Мөн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллаж байгаа хууль хяналтын байгууллага нэгдсэн судалгаа, системд хамрагдах юм. Тухайлбал, улс орон даяар камержуулалтад хамрагдана. Мөн төсвийн мөнгөөр худалдан авч байгаа камеруудыг чанаржуулна. Чанаргүй камер худалдаж авснаас үүдэж нөгөөх нь салхи, бороотой үед эдэлгээ даахгүй хэрэглээнээс хасагдах тохиолдол их байна. Тиймээс төсвийн мөнгөөр худалдаж авч байгаа камержуулалтыг чанартай болгох шаардлагатай байгаа юм. Цаашлаад нэгдсэн сүлжээнд холбох хэрэгтэй байна. Ингэснээр гэмт хэргийн судалгаа явуулах, хэргийг хянаж шалгахад дөхөм болно. Өөрөөр хэлбэл, зөрчил гарах магадлалтай газарт урьдчилан сэргийлэх ажил хийхэд камержуулалт нэн хэрэгтэй байгаа юм. Тиймээс хуульд үүнийг тусгаж нэгдсэн сүлжээнд холбогдоно гэж зүйлчилсэн.

-Холбогдох бусад хуультай хэрхэн уялдаж байгаа вэ. Уялдаа, холбоотой болж чадсан уу?

-Хүүхэд хамгааллын хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуультай нягт уялдаа холбоотой болсон. Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд тусгагдсан хамгааллын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх юм. Тэр дундаа хүүхдийн сэтгэлзүйд тохирсон боловсон хүчин, мэргэжилтнүүдийг дахин бэлтгэнэ.

Үүнээс гадна хүүхэд хамгааллын хуульд хэрэгжихгүй байгаа санхүү, зардлыг тодорхой хэмжээгээр олгох боломжуудыг нээж өгсөн. Улсын хэмжээнд аливаа зөрчлийг хянан шийдвэрлэдэг 30 гаруй байгууллага байна. Архидан согтуурахын эсрэг төв, Хүчирхийллийн эсрэг байгууллага, Мэргэжлийн хяналтын газар, Банк санхүүгийн зохицуулах хороо, Татварын байгууллагууд гэх мэт. Эдгээр төрийн байгууллага, төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн. Хэрвээ хүсвэл иргэд, иргэдийн холбоод, хуулийн этгээд болон хуулийн этгээдүүдийн холбоод сайн дурын санаачлагаар гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд оролцож болно. Үүнд оролцож байгаа иргэд, төрийн бус байгууллагын идэвх санаачлага сайн байх юм бол төрөөс төрийн дээд одон медалиар иргэдээ шагнана. Үүнийг хуульд зүйл заалтаар тусгасан. Иймээс энэ хууль маань нийт ард иргэд болон нийгмийн идэвхийг сэргээхэд чиглэсэн гэж дүгнэж болох юм. Үүнээс гадна энэ үйл ажиллагаанд оролцож байгаа иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаална. Үйл ажиллагаанд оролцож яваад осол гэмтэлд өртөж, бэртсэн байх юм бол тодорхой хэмжээний тэтгэмж, тэтгэлэг олгоно.

-Урьдчилан сэргийлэхэд зарцуулах мөнгийг нэмэгдүүлсэн юм билээ. Яг хэдэн хувиар нэмэгдүүлсэн юм бол?

-Эрүүгийн тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн зүйл, заалтаар арга хэмжээ авч төрийн санд төвлөрсөн мөнгөний 40 орчим хувийг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд зарцуулна гэж заасан. Энэ нь урьдчилан сэргийлэх ажилд хангалттай хүрэлцдэггүй байсан байна. Тиймээс үүнийг торгууль, зөрчилд ногдуулж төрийн санд төвлөрүүлсэн мөнгөний 40 доошгүй хувийг урьдчилан сэргийлэх ажилд зарцуулна гэж тусгасан. “Доошгүй” гэж заасан учраас 50, 60 бүр 100 хувийг ч зарцуулж болох нь байна шүү дээ. Миний бодлоор төвлөрсөн мөнгийг 100 хувь урьдчилан сэргийлэх ажилд зарцуулаасай гэж хүсч байгаа юм.

-Энэ хуульд сайшаалтай олон зүйл заалт тусгагдсан гэж сонссон. Жишээ нь?

-Хуульд орсон нэг эерэг зүйлийг хэлье. Хүүхэд залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлэх газар бага байдаг. Тэгвэл хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх газруудыг дэмжинэ, хамтарч ажиллана гэсэн заалт орсон. Эрх зүйн орчныг нь бий болгосон. Дэмжлэгийн хувьд яг ямар арга хэмжээг авахыг зохицуулах үүрэгтэй мэргэжилтэн анхаарч ажиллана. Дэмжлэг нь тодорхой байх ёстой. Үнэхээр гэмт хэрэг зөрчлөөс сэргийлье гэсэн сайд байх юм бол дэмжлэгээ бодитой үзүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Хууль гаргаж болно хамгийн гол нь хэрэгжүүлэлтэд хамаг учир нь байдаг.

-Хуулийн хэрэгжилтэд хэрхэн анхаарах юм бэ. Хэн хяналт тавих уу?

-Иргэд, иргэдийн холбоод, хуулийн этгээдүүд болох аж ахуй нэгж байгууллагууд төрийн байгууллагын ажиллагаанд хяналт тавьж хамтарна ажиллана гэсэн заалт бий. Гэмт хэрэг зөрчилтэй төрийн байгууллагууд тэмцэж чадаж байна уу, төлөвлөлт, хэрэгжилт нь зөв байна уу гэдгийг иргэд хянах боломжтой болж байгаа юм. Иргэдийн зүгээс санал оруулна, судалгаанд оролцоно. Үүнээс гадна нэг онцлох зохицуулалт бий. Энэ нь гэмт хэрэг зөрчлөөс сэргийлэх чиглэлээр ажиллаж байгаа зөвлөлүүдийн ажлын тайланг УИХ хоёр жилд нэг удаа, ҮАБЗ жилд нэг удаа авч хэлэлцэхээр заасан. Гэмт хэрэг, зөрчлөөс хэрхэн урьдчилан сэргийлж ажилласан болон цаашид юунд анхаарах учиртайг УИХ, ҮАБЗ дээр анхаарал хандуулж ажиллана. Энэ нь гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлаа судалгаатай нарийн явуулъя. Явуулах ажлын санхүү зардалтай байя, нийт нийгмээрээ энэ ажиллагаанд хамтарч ажиллаж болно гэсэн өргөн утгатай хууль болсон. Мөн олон нийтийн байцаагч ажиллуулахаар зохицуулсан. Бас гэмт хэрэг зөрчлийн мэдээллийг урамшуулал, төлбөртэй авах хуулийн зохицуулалт оруулсан.

-Зөрчлийн тухай нэг мэдээллийг хэдэн төгрөгөөр үнэлнэ гэсэн үг вэ?

-Гэмт хэрэг, зөрчлийн торгуулийн хэмжээнээс шалтгаална. 200 мянган төгрөг хүртэлх торгуулийн төлбөртэй бол 20 хувийг нь, түүнээс доош бол 10 хувийг нь авдаг болно. Өөрөөр хэлбэл, “Тэнд нэг нөхөр хууль бус үйл ажиллагаа хийх гээд байна” гэсэн мэдээллийг өгч тэр мэдээлэл нь батлагдвал хуулиар урамшуулал өгнө гэсэн үг. Гэмт хэрэг, зөрчилтэй идэвхтэй тэмцэж байгаа иргэнд төрийн дээд одон медаль ч өгдөг болох тухай түрүүн хэлсэн шүү дээ. Ингээд нийгмийн идэвхийг сэргээх энэ мэт олон зүйл заалт орсон. Жишээлбэл, тэтгэвэртээ гарсан ахмад настан гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх холбоо байгуулж замын хөдөлгөөнд хэрхэн оролцох талаар хүүхдүүдтэй ажиллаж болно шүү дээ. Автозамын хөдөлгөөний зохицуулалтыг талаарх мэдээллийг хүүхдүүдэд өгч, урьдчилан сэргийлэх арга замыг зааж болно гэсэн үг. Нэг жишээ дурдъя л даа. Намайг Япон Улсад явж байхад багш нар нь сургуулийн өмнөх боловсролын хүүхдүүдэд хантааз өмсүүлчхээд гэрлэн дохиогоор нааш цааш олон дахин авч гарч байхыг хараад их гайхаж байлаа. Тэгсэн тэр багш нар хүүхдүүдийг ногоон гэрлээр гарахыг сургаж байсан юм билээ.

Р.Хишигжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (103.9.90.98)
    Таныг хөгжлийн банкаас асар их хэмжээни мөнгө аваад төлөхгүй байна гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр яваад байсан.....
    2019 оны 06 сарын 13 | Хариулах
    • зочин
      ХЭДЭН ЖИЛИЙН ӨМНӨ ХЯТАДААС ЧАНАРГҮЙ ЦЕМЕНТ ЗӨӨЖ ЯМАРХУУ БАЙЛАА, АМАРХАН МАРТАХ ЮМ АА, ЭНЭ ТОМ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ТӨР ЗАСАГ, ҮНЭЛЭЖ, ЗЭЭЛЭЭС ЧӨЛӨӨЛСӨН Ч БОЛОХГҮЙ ЗҮЙЛГҮЙ, ТӨРИЙН МӨНГӨ ЭЛДЭВ ШОУ, ХУРАЛ ЦУГЛААН ГЭРЭЛТ ГУДАМЖ, БОЛСОН БОЛООГҮЙ ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ ХӨШӨӨ ... ГЭХ МЭТ ШАЛ ДЭМИЙ, ҮР ДҮНГҮЙ ЗҮЙЛД МАШ ИХ ҮРЭГДЭЖ БАЙГААТАЙ ХАРЬЦУУЛЖ НЭГ ҮЗ ДЭЭ
      2019 оны 06 сарын 13
    • зочин
      УЛС ОРНЫ ХЭМЖЭЭНИЙ ТОМООХОН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛД ИХ ХЭМЖЭЭНИЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, ХҮН ХҮЧ ХӨДӨЛМӨР ШААРДДАГ ГЭДГИЙГ ХҮМҮҮС САЙН ОЙЛГОЖ БАЙМААР ЮМ. ТЭР ЗЭЭЛИЙН ХҮЧИНД МАШ ОЛОН ХҮН АЖЛЫН БАЙРТАЙ, ОРЛОГТОЙ БОЛСОН ШҮҮ ДЭЭ,
      2019 оны 06 сарын 13
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    50 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    2 цаг 40 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    14 цаг 21 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    14 цаг 27 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК