Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.20
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Аюурсайхан: Бизнесийн бүлэглэлүүд улс төрд өөрийн хүнээ шахах үүднээс намуудыг санхүүжүүлдэг

2019-6-25
0
ЖИРГЭХ

 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхантай ярилцлаа.

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг дэмжиж гарын үсэг зурсан гишүүдийн нэг нь та. Өнөө үед МАН 65 суудал буюу хэт олонх болж эрх барьж байна. Хүчтэй сөрөг хүчингүй энэ үед Үндсэн хуулийн төслийг хэлэлцэх нь хэр зөв юм бэ?

-Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт оруулах тухайд МАН сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусгасан улс төрийн амлалтуудынх нь нэг байсан. Мэдээж ард түмэндээ амалсан амлалтдаа хүрэх ёстой. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр нэн тэргүүнд өнөөдрийн нийгмийн улстөрийн тулгамдсан асуудлууд болоод нийгэм дэх улс төрийн талцал хуваагдлыг арилгасан, шударга ёсыг тогтоосон өөрчлөлтүүд хийх ёстой гэж үзэж байгаа. Үндсэн хуульд тусгаж буй нэмэлт өөрчлөлтийн төслийг маш сайн хэлэлцэх ёстой. Хэлэлцүүлгийн явцад зүйл, заалт бүрээр нь ярих ёстой. Аль нэг улс төрийн нам олонх байж Үндсэн хуулийн өөрчлөлтийг явуулна. Өмнөх парламентын үеүдэд ч Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг санаачилж байсан. Гэвяч улс төрийн өнцөг, эрх мэдлийн тэмцлээс шалтгаалж бүтэж байгаагүй. Одоогийн нэмэлт, өөрчлөлтөд хэрэгтэй олон зүйл заалтууд бий.

-Шүүхийг улстөрөөс хараат байлгахын тулд ямар заалтууд оруулж өгч байгаа вэ?

-Үндсэндээ шударга ёсыг шүүхээс шаардаж байна. Сүүлийн үеийн томоохон хэргүүдийг нэр бүхий гишүүд 23 зүйлд багцалж Улсын Ерөнхий прокурор, АТГ-ын удирдлагуудад хүргэсэн. Үүний дагуу уг байгууллагууд дээр ажлын хэсэг ажиллаж, эхнээс нь хэргүүдийг боон шүүхрүү шилжүүлж байна. Өнөөдөр бид нийтээрээ шүүхээс хамааралтай. Шүүхийг хэрхэн ажиллахыг эндээс харна. Өнгөрсөн хугацаанд шүүх засаглал яаж ажилласан нь иргэдэд тодорхой. Шүүх шударга бус ажиллаж, авилгад идэгдэж байгааг шүүмжилдэг. Тиймээс хариуцлагажуулах хэрэгтэй учраас Шүүхийн хариуцлагын зөвлөл гэж Үндсэн хуулиараа зааж өгөх юм. Шүүхийн томилгоог нэлээн сайн хуульчилж өгсөн. Ямар зарчмаар хэрхэн томилох зэргийг тодорхой тусгасан. Дээд шүүхийн шүүгчийг 12 жилээр томилно гэдэгтэй санал нийлэхгүй байгаа. Шүүхийн хариуцлагын зөвлөлтэй болчихлоо гэхэд эндээс ямар нэг асуудлын үндэслэлийг нь гаргах бол 12 жилээс өмнө чөлөөлөгдөх эрх зүйн орчинтой болох юм. Ингэхээр тухайн хүн ажилдаа шударга хариуцлагатай болно. Үндсэн хуульд 12 жил гээд заачихвал хэн ч өөрчлөх эрхгүй болно. 12 жилийн турш нэг хүнийг сонгоно гэдэг өндөр эрсдэлтэй. Мөн Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг есөн жилээр сонгоно гэж бий. Зургаан жилээр байдаг хэрнээ халдашгүй дархан эрхийн цаана ард түмний бухимдлыг төрүүлсээр байна.

Зарим нь бүр сугардаггүй нэр авчихсан.

Хуулийн байгууллага иргэдээс асуудал үүсгээд байхад сугарч өгдөггүй. Есөн жил болчихвол яах вэ гэдэг асуулт гарна. Ядаж одоогийн зохицуулалтаараа зургаан жил хэвээрээ үлдсэн нь зөв гэж үзэж байгаа. Мөн 21.4-т сонгуулийн тогтолцоо, журмыг хуулиар тогтооно гэж оруулсан. Өмнө нь журмыг хуулиар тогтооно гэж байсан. Тогтолцоо гэж оруулснаар шууд пропорцианал намын жагсаалтаар сонгогддогийг хуульд оруулж өг гэж байгаа юм. Хуульдаа оруулчихбал Үндсэн хуулийн зөрчил биш болно. Яагаад гэвэл, Үндсэн хуулийн тогтолцоог хуулиар зохицуулна гээд заачихсан. Хэдий гишүүдийг ард түмэн шууд сонгоно гэдэг заалт нь хэвээрээ ч хоёр дахь заалтаараа тогтолцоог хуулиар зохицуулна гээд оруулсан учраас Үндсэн хуулийн зөрчил биш байна гээд одоогийн намын нэрсийн жагсаалтын цаана сонгогддог заалтыг Үндсэн хууль зөрчсөн гээд Цэцийн дүгнэлт байгаа. Энэ дүгнэлт хуулийн үйлчлэл нь шууд зогсоно. Улс төрийн намын шинэчлэлийг хэлэх нь зүйтэй байх. Улстөрийн нам бол нийт ард түмний нийтлэг эрх ашигт нийцэж ажиллана гэж Үндсэн хуульд заасан. Үүнийг зөрчсөн хуваагдал, талцал, нийтлэг эрх ашигт нийцээгүй явцуу зорилготой улс төрийн нам Үндсэн хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах боломжгүй болох юм. Улс төрийн намуудын үйл ажиллагааг ил болгохыг Үндсэн хуульдаа заана гэдэг нь улс төрийн намын санхүүжилтийн цаана төрийн шинэчлэлийн асуудал нягт уялдаатай байдагтай холбоотой. Улс төрийн намуудаар дамжуулж төрийн эрхийг барьдаг тогтолцоо манай улсад үйлчилж байна. Бизнесийн бүлэглэл өөрсдийн төлөөллийг улстөрийн намаар дамжуулж, төр лүү оруулдаг. Тэр нь эргээд бизнес бүлэглэлдээ үйлчилдэг. Ийм зүйл яваад байдаг. Угтаа улс төрийн нам иргэдийг төртэй холбох ёстой байтал бизнес бүлэглэлийг төртэй холбодог шинж чанартай болчихоод байгаа юм. Бизнесийн бүлэглэлүүд улс төрийн намаар дамжуулж төрд өөрийн хүнээ оруулдаг гол шалтгаан нь далд санхүүжилтээр улс төрийн намыг тэтгэдэг асуудал.

Энэ бол төрийн хямрал.

Улс орон буруу явж байгаагийн нэг жишээ. Намын санхүүжилтийг ил болгоно гэдэг энэ зүйлийг таслан зогсоож байгаа хэлбэр юм.

-Хуулийн төслөөр сумын иргэд засаг даргаа сонгоно. Харин чөлөөлөх, орны хнүнийг томилох асуудлыг аймаг, нийслэлийн Засаг дарга шийднэ хэмээн зүйлчилсэн байна. Энэ заалтыг шүүмжлэх иргэд олон байна. Учир нь энд хэт улс төржилт болоод, иргэдийн сонголтод аймгийн Засаг дарга нөлөөлөх эрхийг нээж өгч байна гэж шүүмжилж байна?

-Аливаа томилсон субьект нь өөрөө чөлөөлдөг эрх зүйн орчин байдаг. Сум дүүргийн засаг даргыг иргэдээсээ сонгогдоно гэж заасан. Харин тухайн хүнийг хэн нэгэн дээд шатны дарга нь чөлөөлнө гэдэг бол энэ зарчимд нийцэхгүй. Тиймээс сум, дүүргийн иргэдийн хурлын саналаар дээд шатны Засаг дарга нь чөлөөлдөг заалт оруулж байгаа. Яагаад иргэдээс сонгуулах гээд байна гэхээр сонгогдосон хүн нь иргэдийн хурлын хэдэн хүнд үйлчлэхгүй, нийт иргэддээ үйлчилдэг улс төрждөггүй байлгахын тулд. Гэтэл тухайн хүнийг томилдог хүмүүс нь намын хүмүүс болчихоор иргэдээсээ мандатаа авсан хэрнээ ажлаасаа чөлөөлөгдөхгүйн тулд намдаа үйлчилдэг хоёрдмол заалт орж байна. Энэ тал дээр анхаарч засах ёстой. Сум, дүүргийн Засаг даргыг иргэд сонгоод нийслэл, дүүрэг, аймгийн Засаг дарга нь 15 хоногийн дотор батламжлана гэж заасан. 15 хоног бол дэндүү урт хугацаа. Иргэдээсээ сонгогдсон хүнийг гурав хоногийн дотор батламжлахад ямар ч асуудалгүй. Аймаг, нийслэлийн Засаг даргыг тухайн шатны иргэдийн хурал нь нэр дэвшүүлж, Ерөнхий сайд томилно гэж байгаа. Харин энэ тал дээр Ерөнхий сайд хэд хоногийн дотор томилох ёстой гэсэн хугацаатай заалт оруулж болно.

-Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлж, Ерөнхий сайд өөрөө кабинетаа бүрдүүлснээр дэвшилтэт зүйл юу байна гэж харж байгаа вэ?

-Ерөнхий сайдыг огцруулах асуудал нь нийт гишүүдийн ¼-ийн саналаар эрх нь хадгалагдаж үлдэнэ. Харин хэлэлцэх хугацааг нь богинохон болгосон. Хэлэлцэх хугацаа нь долоо хоногийн дотор байнгын хороо, дараа нь чуулган гээд Үндсэн хуульд 15 хоногийн дотор эцэслэн шийдвэрлэнэ гэдгийг гурав, гурав хоногоор болгож хугацааг нь заасан. Ерөнхий сайд огцорвол кабинет нь бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорно гээд заалт нь хэвээрээ. Ерөнхий сайд Ерөнхийлөгчтэй зөвшилдөж, сайд нараа нэг нэгээр нь чуулганаар оруулж, томиолдог байсан. Тэгвэл УИХ болон Ерөнхийлөгчид мэдэгдээд сайд нараа өөрөө томилон, чөлөөлөх эрхтэй болж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл кабинетын зарчмаар ажиллах боломжыг нь өгөх хэрэгтэй гэдэг утгаар нь ийм өөрчлөлт, оруулахаар төлөвлөсөн. Улстөрийн нам шахалтаар каминатаа бүрдүүлдэг тогтолцоо одоог хүртэл байна. Тэр тогтолцоо яг шууд удирдлагад бус шахааны хүн орж Засгийн газрын нэр хүндийг унагааж байна. Хэдий Ерөнхий сайдыг 19 гишүүн санал гаргаж огцруулах болон дараагийн Ерөнхий сайдын нэрийг өргөн барих ч дараагийн Ерөнхий сайдыг нь зэрэг хэлэлцээд явна гэсэн үг. Ингэхээр төрийн ажил цалгардахгүй, эрсдэлд оруулахгүй гэх үндэслэлтэй гэж ойлгож болно.

-Байгалийн баялгийг төр иргэдэд тэгш хүртээнэ гэж байгаа. Байгалийн баялагийг ард түмний эрх мэдэлд оруулах заалт бий юу?

-Одоогийн 6.1-т байгаль эх газрын хэвлий дэх баялаг ард түмний хяналтад төрийн өмч байна гэдгийг илүү тодотгож, тэгш шударга хүртээх зохицуулалтыг нь оруулж өгсөн. Баялагийн сан байгуулж орлогын дахин хуваарилалтын асуудлыг Үндсэн хуулиар боломжыг нь нээж өгч байна гэсэн үг.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Ерөнхий сайдыг төлөөлөн ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын хуралдаанд оролцож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХБНГУ-д төрийн айлчлал өнөөдөр эхэлнэ
Танилц: Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Zochin (202.9.45.42)
    Ayursaihan ta neeh unench tsarailad shudarga es yridag getel ta egch dvv naraa Toriin ondor alban tushaald tavisan bdag ene chin ariun yvdalu .ta nar bugd hudlaa yridag hoer nuurten Ard tumniig hezee ch bodohgui
    2019 оны 07 сарын 02 | Хариулах
  • Бор (66.181.161.42)
    Өнгөрсөн хугацаанд ҮХ-ийг хамгийн ихээр гажуудуулсан хүмүүс бол төрийн дээр байгаа хүмүүс өөрсдөө хуулиа биелүүлэхгүй монголын баялагыг хувааж идэхээр хоорондоо зодолдохоос өөр ажилгүй авилга хээл хахуулийг хөгжүүлсэн хүмүүс ҮХ-ийг өөрчиллөө гээд нэг их ахиц харагдахгүй байна төрд ажиллаж байгаа хүмүүс эсвэл төрдөө шудрагаар ажиллах эсвэл бизнесээ хийгээд төрөөс хол явдаг эрх зүйн зохицуулалтыг оруулж өгвөл монгол хөгжинө бизнес улстөрийг хамтад нь хийгээд л монголын баялагыг хувааж идээд байхад монгол яаж хөгжих вэ
    2019 оны 06 сарын 25 | Хариулах
  • Ахмад настан (66.181.161.21)
    ПОП та нар хоосон чанарын юм ярихаас өөр юу ч алга албан тушаалын шунал хөрөнгө мөнгөний шуналаас өөр юм ёстой алга хурдан төрөөс зайлаасай гэж хүсэж байна
    2019 оны 06 сарын 25 | Хариулах
  • Зочин (59.153.112.95)
    Prokurorin baiguullagin udirdlaguud Tsagdaagaar duurch b san shig Shuukhin Erunkhii Zuvlugig Huulich bish Bagsh naraar duurgesen Tsetsin gishuud bugd namin hariyalaltai humuuseer duurgesen aldaagaa hezee zasah ve gishuun darga aa!!!!
    2019 оны 06 сарын 25 | Хариулах
  • Иргэн (122.201.26.206)
    Хамгийн гол нь ҮХ-даа өөрчлөлт оруулаад авах хэрэгтэй?! Ямартайч хуулиа дээрдүүлээл авбал чухал алхам болох нь дамжиггүйшдээ?! Өөрчлөлтийн шинэ хувилбарыг дэмжиж байгаа?! Авурсайхан бол худлаа шоулаж л байна?!
    2019 оны 06 сарын 25 | Хариулах
  • zochin (66.181.161.55)
    Хагас галзуу ийм хүнээр төр бариулахаар монгол яаж хөгжих вэ дээ
    2019 оны 06 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ENJOY AI 2026” УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ!
    10 цаг 5 мин
  • Азийн V пара наадамд Монгол Улсаа төлөөлөн 44 тамирчин оролцож байна
    11 цаг 3 мин
  • Өнгөрсөн 24 цагийн хугацаанд баавгайтай холбоотой 16 дуудлага бүртгэгджээ
    12 цаг 11 мин
  • Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр Ерөнхий сайдыг төлөөлөн ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын хуралдаанд оролцож байна
    12 цаг 14 мин
  • Шимпанзег устаж үгүй болох аюулд орсон амьтны ангилалд анх удаа оруулсан түүх
    12 цаг 23 мин
  • Б.Мөнхтамир: АИ92 автобензиний 10 хоногийн нөөцтэй байна
    12 цаг 50 мин
  • “Star dance” Mongolia клубын гурван баг дэлхийн аваргын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох эрхээ авлаа
    14 цаг 12 мин
  • Нийслэлийн 42 байршилд зам засвар, шинэчлэлийн ажил хийж байна
    14 цаг 17 мин
  • Азийн V пара наадам албан ёсоор хөшгөө нээлээ
    14 цаг 49 мин
  • Болливудын жүжигчин Тайгер Шрофф буутай халдлагаас эсэн мэнд үлджээ
    14 цаг 55 мин
  • ​​​​​​​Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ
    15 цаг 4 мин
  • Төрийн албаны тусгай шалгалт улсын хэмжээнд эхэллээ
    15 цаг 13 мин
  • “ОВГОР” уран сайхны киноны БНСУ болон орон нутгийн үзвэрийн тасалбар эрэлттэй байна
    15 цаг 27 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ХБНГУ-д төрийн айлчлал өнөөдөр эхэлнэ
    15 цаг 36 мин
  • Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын барилга угсралтын ажил 40 хувьд хүрчээ
    15 цаг 42 мин
  • Франц улс сүүлийн хэдэн жилийн хамгийн хүнд өдрүүдийн нэгийг даван туулж байна
    15 цаг 44 мин
  • Аравдугаар сарын 16-ны өдрөөс хойш ямааны годрон өвчний шинэ тохиолдол бүртгэгдээгүй
    15 цаг 49 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
    16 цаг 2 мин
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
    16 цаг 12 мин
  • Украинчууд Санкт-Петербургийг бөмбөгдсөний дараа Трамп Зеленскийг ЗЭМЛЭВ
    16 цаг 28 мин
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Airbus A380 онгоцоор 220 удаа ниссэн нисэхийн хорхойтон тансаг зэрэглэлийн бүхээгийг нь гэртээ авчирчээ
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • “Мөхлийн мөсөн гол” эрдэмтдийн тооцоолж байснаас хоёр дахин хурдан хайлж байж болзошгүй
  • Хойд Солонгос, Хятад улс 12 жилээр хойшилсон шинэ гүүрээ нээж, худалдааны шинэ цаг үеийг эхлүүллээ
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
  • 16 настай хүү бага сургуульд гал нээж гурван сурагч, нэг багшийг хөнөөжээ
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Ө.Шижир: Оюутан залуусын сурч хөгжих боломжийг дэмжих нь ирээдүйд оруулж буй чухал хөрөнгө оруулалт
  • Хаврын морин уралдааныг эрх зүйн зохицуулалттай болгоход чиглэсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
  • Засгийн газар “Оюу толгой" төслийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар хуралдаж байна
  • 2026 оны "Зэрлэг ан амьтдын гэрэл зурагчин" уралдааны шилдэг 20 бүтээл
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Баавгайн ходоодноос хүний цусны ДНХ илэрчээ
  • Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар суурьшлын бүс рүү орсон 20 баавгайг устгасан
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Н.Учрал: Өрхийн орлогыг хамгаалахын төлөө хүнээ бодсон тодотгол батлагдлаа
  • Сүүлийн 24 цагт баавгайтай холбоотой 21 дуудлага бүртгэгджээ
  • Ханиадыг хашраах 15 арга
  • Б.Мөнгөнзул Монголын найм дахь эмэгтэй шатрын их мастер боллоо
  • БӨХЧҮҮДИЙН ГЭРГИЙ НАРЫН СПОРТЫН НӨХӨРСӨГ ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
  • Германчууд ОХУ руу явдаг хийн хоолойг дэлбэлсэн хэрэгт Украин залууг буруутгалаа
  • С.Хүслэн гэх Монгол залуу найз охиных нь дугаарыг асуусан Uber Eats-ийн жолоочийг бууджээ
  • Ирэх арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Өнөөдөр тоглолтоо хийх дуучин Н.Ундралын сонсогчдын сайн мэдэх 10 дуу
  • НӨАТ-ын сугалаа ирэх Лхагва гарагт явагдана
  • Цагаан ордны шинэ ХНБД Кэти Захариа өмгөөлөгчийн шалгалтад тэнцээгүй ч өөрийгөө хуульч гэж танилцуулсан нийтлэлүүдээ түгээж байжээ
24 баримт
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Ядуугаас репийн хаан болсон Эминемийн амьдралын итгэмээргүй 24 баримт
  • АН-ын бүлгийн жолоог атгасан Б.Түвшин гишүүний 24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК