Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Содном: Улс эх орны хөгжлийг тарж алга болдог, хариуцлага хүлээдэггүй ажлын хэсгээр ахлуулж болохгүй

2019-6-27
0
ЖИРГЭХ

Ерөнхий сайд асан Думаагийн Содномтой ярилцлаа.


-МАН үнэмлэхүй олноор засгийн эрхийг барьж байна. Гурван жилийн хугацаанд Засгийн газраа, нийслэлийн удирдлагаа огцрууллаа. Одоогийн Ерөнхий сайдаа огцруулах асуудлыг хэлэлцсэн. Засгийг яаж тогтвортой байлгах, намыг яаж зангидах ёстой юм бэ?

-Монголын төр Монгол улсынхаа нийгэм эдийн засгийг хөгжүүлэх урт хугацааны бодлого төлөвлөгөөтэй, Засгийн газар нь тэр бодлого төлөвлөгөөнд тусгагдсан зорилтуудаас сонгогдсон дөрвөн жилийн хугацаандаа ямар зорилтыг, ямар тодорхой төсөл арга хэмжээгээр хэрэгжүүлэхийг төлөвлөж ажилладаг, ямар зорилтуудыг хэрхэн шийдвэрлэж байгааг иргэддээ тогтмол мэдээлж байдаг болмоор байна. Ийм нөхцөлд үүрэг нь тодорхой, хариуцлагаа ухамсарлаж тогтвортой ажилладаг, идэвхтэй, хүчтэй Засгийн газартай байх болно.

Засаг тогтворгүй, нам хуваагдмал байдалд хүрдэг явдал төр, засгийн эрх барих эрх авсан улс төрийн намын удирдлагад ажиллагсадад улс төр, нийгэм, эдийн засгийн байдал, түүнд гарч байгаа өөрчлөлтөөр хийдэг судалгаа мэдрэмж дутуу, тулгарсан асуудлуудыг тухай бүрт эвийн хүчээр шийдэх чадвар, мэдлэг боловсрол дутаж байгаатай холбоотой. Ер нь төлөвшсөн, зөв улс төрийн нам байх нь чухал. Улс орноо сайн мэддэг, нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх тодорхой бодлого хэрэгжүүлэхэд бүхнийг зориулах сэтгэлтэй хамт олноос бүрдсэн улс төрийн намыг зөвшөөрдөг, эрх мэдэл албан тушаалд хүрэхээс өөр зорилго, хүсэлгүй хүмүүст улс төрийн нам нэртэй хэсэг бүлэг байгуулахыг хориглодог хууль хэрэгтэй.  Үүнийг Улс төрийн намын тухай хуулиар шийдэж болно.

-Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн рейтинг намынхаа нэр хүндээс дээгүүр гарсан гэх юм.  Тиймүү?

-Монгол Ардын Намын дарга У.Хүрэлсүх намынхаа нэр хүндийг унагаж өөрийнхийг өсгөх боломжгүй. Тийм ухамсартай хүн биш. Эрх баригч намын дарга бөгөөд Засгийн газрын тэргүүн бол улс ард түмний өмнө маш өндөр хариуцлага хүлээсэн хүн. Түүний ретинг нь эцсийн эцэст төрийн идэвхтэй оролцоогоор Монгол улсыг хөгжүүлж байгаа эсэх, төрийн хүч чадамжийг улс хөгжих нөхцөл болгож байгаа эсэхээр тодорхойлогдоно.  Намын дарга хүний рейтинг намын нь нэр хүндээр тодорхойлогдоно. Үзэл санаа, үйл ажлаараа нягт нэгдсэн намын хамт олонгүй бол намын дарга ганц хүн юу ч бүтээж чадахгүй. Тийм учраас намын хамт олныг ухаалгаар удирдаж, эвтэй бүтээмжтэй ажиллуулж чадаж байгаа эсэх түүний рейтингд нөлөөлнө.

-Засгийн газрын ажилд анхаарах шаардлагатай асуудлаар таны санал бодол?

-Зарим нэг санаагаа хэлэе. Улсынхаа нийгэм, эдийн засгийг алс хэтийг харсан бодлогоор хөгжүүлдэг болох талаар Засгийн газар идэвх гаргаж ажиллаасай гэж иргэд хүсч байдаг. Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 он нэртэй баримт бичгийг УИХ 2016 онд баталж гаргасан. Гэвч түүнд тусгагдсан зорилтууд ямар төсөл арга хэмжээгээр хэрэгжих ёстойг мэддэг, хэрэгжиж байгаа эсэхийг нь дүгнэдэг төрийн алба, албан тушаалтан байдаггүй гэхэд хэтрүүлэг болохгүй. Хөгжлийн үзэл баримтлал байдаг, түүнд ямар зорилт тусгагдсан, хэрэгжүүлэхэд иргэд хэрхэн оролцох, ямар ач холбогдолтой талаар иргэдэд өгсөн мэдээлэл сурталчилгаа байдаггүй учраас тэр хөгжлийн үзэл баримтлал гэгчийг мэддэг, хэрэгжүүлэхэд нь оролцохыг сонирхдог хүн байдаггүй.

Тэрхүү Хөгжлийн үзэл баримтлалын төслийг Засгийн газар боловсруулаагүй, УИХ-ын Төрийн байгуулалтын Байнгын хорооны санаачилгаар түр ажлын хэсэг боловсруулахад УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо оролцоогүй учраас хариуцах эзэнгүй баримт бичиг гэж үзэж болно. Тийм учраас одоогийн Засгийн газар Монгол улсын эдийн засаг, нийгмийг 15-20 жилд хөгжүүлэх бодлого төлөвлөгөөг Хүрэх зорилт, хэрэгжүүлэх гол төсөл арга хэмжээний хамт тав, таван жилийн хуваарьтай боловсруулах хэрэгтэй. Энэ чухал ажлыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар санаачилж байгаа бололтой.  Харин энэ ажлыг хариуцлага хүлээдэггүй, тараад алга болдог түр ажлын хэсгээр хийлгэж болохгүй. “МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ЯАМ”-ыг даруй байгуулж энэ ажлыг хариуцуулах хэрэгтэйг онцолж хэлмээр байна.  Одоо байгаа эдийн засгийн судалгаа сургалт сурталчилгааны хүрээлэнгүүдийг нэгтгэж, ажиллагсадаас нь шилж сонгох үндсэн дээр Хөгжлийн бодлогын яамны харьяанд Хөгжлийн бодлого боловсруулахад оролцох чадварлаг эрдэм шинжилгээний хүрээлэн байгуулах нь зүйтэй.

  • Засгийн газар хүчтэй, өндөр чадвартай байх ёстой.  Хүчтэй чадвартай Засгийн газар л авилга ашиглалыг эцэс болгож, хуулийг хэрэгжүүлж, хариуцлагыг өндөржүүж улсынхаа хөгжлийг урагшлуулна.  Ардчилал, хүний эрх эрх чөлөө ярьж чаддаг, бүтээлч хөдөлмөр эрхэлдэггүй анархистуудын эсрэг Сахилга дэг журамын төлөө тууштай тэмцдэг Засгийн газар байх ёстой.  Энэ л үгүйлэгдээд байгаа учраас УИХ-ын зарим гишүүд сахилга дэг журамтай байх тэмцэл өрнүүлж байгаа.
  • Улсын төсөв, гадаад худалдааны тэнцвэрийг сайжруулж, өрийн дарамтыг арилгахад нөлөөлөх Эдийн засгийн хувьд өндөр үр ашигтай төслүүдийг зөв сонгож цаг алдахгүй хэрэгжүүлмээр байна.

 

Миний бодлоор, гурван сум болгоны дунд нэг буюу 100 суманд мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэр барьж улсын төвлөрсөн хэрэгцээ болон экспортод зөвхөн үйлдвэрийн нөхцөлд төхөөрч боловсруулсан малын мах нийлүүлдэг болох төсөл яаралтай хэрэгжүүлмээр байна.  Ямааны ноолуур сарлагийн хөөвөрийг бүрэн хэмжээгээр боловсруулж 4000 орчим тонн ээрсэн утас үйлдвэрлэдэг, жилд 20 орчим сая ширхэг малын арьс ширийг бүрэн боловсруулдаг үйлдвэрүүдтэй болох асуудлыг шийдмээр байна.  Эдгээр бол хөдөөг хөгжүүлэх, монгол улсыг хөгжүүлэхэд шийдвэрлэх ач холбогдолтой төсөл.  Малын гаралтай дээр дурьдсан түүхий эдийг бүрэн боловсруулж экспортод гаргаснаар 30 сая тонн нүүрс экспортод гаргаад олж байгаатай тэнцэх валют олох боломжтой гэсэн тооцоо байгаа.

Мөн  Тавантолгой, Шивээ овоогийн нүүрсний ордын дулааны цахилгаан станц болон Сэлэнгэ мөрний усан цахилгаан станцыг яаралтай барьж цахилгаан эрчим хүчний хэрэгцээг өөрийн эх үүсвэрээр хангах зорилтоо хэрэгжүүлэх хэрэгтэй.  Эдгээр станцыг барих хөрөнгө оруулалтын зардлыг цахилгааны борлуулалт, ашиглалтаас олох ашиг болон импортын зардлын хэмнэлтээр нөхөх боломж байгаа.

Түүнчлэн Тавантолгойн болон Нарийнсухайтын нүүрсний ордоос улсын хил хүртэл нарийн царигийн төмөр замыг ойрын хугацаанд барьвал экспортын орлогыг эрс нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.

Нөгөөтэйгүүр, Дорноговь аймагт барьж эхэлсэн газрын тос боловсруулах үйлдвэрт хэрэгцээтэй газрын тосыг Оросын холбооны улсаас импортоор авч байх боломжийг хайх хэрэгжүүлэх нь зүйтэй.  Бойр нуурын орчим олборлож байгаа газрын тосыг БНХАУ-ын компаниас авах нөхцөлд түүний 80 орчим хувийг дэлхийн зах зээлийн үнээр худалдаж авна.  Газрын тос шахаж авах 600 гаруй км ган хоолойг насосууд, цахилгаан дэмжуулах өндөр хүчдэлийн шугам, үйлчилгээний обьектуудын хамт байгуулахад ямар хэмжээний зардал гарах, ган хоолойн ашиглалтад хүндрэл учирч болохыг анхаарахгүй, тооцохгүй байж боломгүй. Ер нь газрын тосны тухай хууль журам, Бүтээгдэхүүн хуваах гэрээний нөхцөлийг нарийн судалж сайжруулах, Үндэсний компанид газрын тос хайх олборлох зөвшөөрөл олгохдоо олон төрлийн татвар төлбөр шаарддагийг болих хэрэгтэй юм.

 

Оюу Толгойн гэрээний нөхцөл, түүний хэрэгжилт Монголын талд хохирол учруулж байгаа гэсэн яриа эцэс төгсөлгүй үргэлжилж байна.  Манай эдийн засагчид болон гадаадын зарим мэргэжлийн хүмүүс монголын талд хохиролтой гэрээ гэж байгааг анхаарахгүй байж болохгүй.  Хөрөнгө оруулагчийн зүгээс хөрөнгө оруулалтын болон ашиглалтын зардлыг дэвэргэж Монголын талд хуваагдах ашгийг багасгаж байх үйлдэл хийж байгаа нь тодорхой. Үйлдвэрлэлийг зогсоохгүй явуулж байх Хоёр талын сонирхолыг бодолцож, орлого ашиг хувиарлах шударга, хялбар аргыг тохирох тохиролцоог хийж болмоор санагддаг.  Тэр нь “Гэрээ хийж байх үед тодорхойлж байсан эдийн засгийн үндэслэл тооцооны дагуу Монгол улсын хуулийн дагуу төлөгдөх ёстой гэж үзэж байсан татвар хураамжийн орлого болон 34 хувийн хувьцаанд оногдох ёстой орлогыг тэр үед тооцож байсан борлуулалтын орлогод харьцуулсан хувийг тодорхойлж, цаашид өртөг зардал ашгийг тодорхойлох гэсэн маргааныг эцэс болгож, борлуулалтын орлогоос нь монгол улс авах ёстой орлогоо тодорхой хувиар тооцож авдаг болох хэрэгтэй”.  Гарч байгаа бүтээгдэхүүний үнэ нь дэлхийн биржид тогтоогдож байдаг учраас борлуулалтын орлогыг тодорхойлж байхад бэрхшээл гарахгүй.  Энэ асуудлыг Засгийн газар анхааралдаа авч хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийж зохистой шийдлийг олох талаар Ерөнхий сайд санаачлагатай ажилламаар санагддаг.

 

Дорноговь аймгийн Цагаансуваргын зэсийн ордыг ашиглахад саад болж байгаа яриаг таслан зогсоох хэрэгтэй.  “Монголын Алт” компани арав гаруй жилийн хугацаанд 400 гаруй сая доллар зарцуулж геолог хайгуулын ажлыг зохих стандартын дагуу шинээр хийж, ордын нөөцийг батлуулсан. Ордыг ашиглах техник эдийн засгийн үндэслэл зохиосон. Ордын хүдэрийг олборлох нөхцөлийг бүрдүүлж, цахилгаан эрчим хүчээр хангах болон бусад дэд бүтэцийн асуудлыг үндсэндээ шийдсэн байна.  Одоо баяжуулах үйлдвэрийг байгуулах асуудлыг шийдэж ашиглалтыг эхлүүлбэл арваад жил ашиглах нөөцтэй энэ жижиг ордоос гарах бүтээгдэхүүний жилийн хэмжээ Эрдэнэт үйлдвэрийн бүтээгдэхүүний 40 орчим хувьтай тэнцэх тооцоотой юм билээ.

Эдгээр нь эдийн засгийн хөгжилд чухал ач холбогдолтой гэж үздэг зарим төсөл арга хэмжээний талаарх миний санал бодол.

-Нэг улс төрийн нам эрх мэдлийг авсан энэ үед Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь хэр зохимжтой вэ?

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг ард иргэд, эрдэмтэд, улс төрийн намуудын саналыг авч, санал нэг бүрийг эерэг сөрөг талаас нь хэлэлцэн зөвшилцөж боловсруулсан төслөөр шийдэх ёстой.  Сонин хэвлэл, телевизийн мэдээлэлээс хархад үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн тодорхой асуудлаар улс төрийн намууд төсөл саналаа солилцох, мэтгэлцэх зэрэг ажил хэрэгч ухаалаг яриа явагдахгүй байна.  Нэг намын боловсруулж байгаа төслийг зөвшөөрөхгүй гэсэн яриа их гарч байна.

 

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах ёстой гол асуудал бол Төрийн тогтолцоонд оруулах өөрчлөлт.

Одоо манай улсад нам төвтэй засаглал бий болсон.  Гэтэл сонгуулиар засгийн эрхийг авч байгаа улс төрийн нам нь Монгол улсын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх бодлого төлөвлөгөөгүй, түүнийг боловсруулж хэрэгжүүлж байх сонирхолгүй, чадваргүй байдаг.  Үүнээс болоод Монгол улс өнгөрсөн гуч шахам жилд цэгцтэй бодлогоор хөгжиж байсангүй. Үндсэн хуулийн суурь заалтын дагуу Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх ёстой.  Улс орныг авч явах тодорхой бодлого төлөвлөгөөгүй улс төрийн намын мэдэлд байх ёсгүй.

Дээрх ойлголтоор би Улсын парламентыг хоёр танхимтай болгох шаардлагатай гэж үздэг.  Сум дүүрэг нэг бүрээс сонгогдсон 400-500 гишүүдээс бүрдсэн Дээд танхим буюу Ардын Их Хурал, Ардын Их Хурлаас хууль боловсруулж байх үүрэгтэй Доод Танхим буюу Улсын Бага Хуралтай байх нь зүйтэй гэж үздэг юм.  Ардын Их Хурлаас Засгийн газрын Ерөнхий сайд, Улсын Дээд шүүх, Ерөнхий Прокурорыг томилно.  Ардын Их Хурал Монгол улсын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх урт дунд хугацааны бодлого төлөвлөгөөг баталж, түүний хэрэгжилтийг Гүйцэтгэх засаглал хэрхэн хэрэгжүүлж байгааг хянаж байх болно.  Төрийн тогтолцоонд ийм өөрчлөлт оруулснаар засгийн эрх ард түмний мэдэлд ойртож, ард түмний хяналт бий болж, хариуцлага өндөржинө.

Монгол улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах төслийг боловсруулахдаа Ардын Их Хурлын тухай хууль, Улсын Бага Хурлын тухай хууль, Засгийн газрын тухай хууль, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль, Төрийн албаны тухай хууль, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль зэрэг холбогдох хуулиудын төслийг нэгэн зэрэг уялдаатай боловсруулж иж бүрдлээр баталж гаргах нь зүйтэй.  Энэ нөхцөлд органик гэж нэрлэдэг хуулиудаар Үндсэн хуулийн үзэл санааг гажуудуулдаг дутагдал засагдана.

-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх, Улсын Ерөнхийлөгчид 55 нас хүрсэн хүнийг зургаан жилийн хугацаагаар нэг удаа сонгох санал хэлэлцэгдэж байна. Таны бодол?

-Идэвхтэй, хүчтэй, ухаалаг гүйцэтгэх засаглал хэрэгтэй.  Тийм учраас гүйцэтгэх засаглалын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх санал боловсрогдож байгаа байх.  Засаглалын гурван салбар байх ёстой, тухайлбал Хууль тогтоох, Гүйцэтгэх, Шүүх гэсэн гурван салбар байх ёстой гэж ойлгодог.  Хэрэв энэ зөв бол Монгол улсын Ерөнхийлөгч аль салбарт хамаарах эрх үүрэгтэй байх вэ гэсэн асуудал байдаг.  Миний бодлоор бол манай улсын Ерөнхийлөгч хууль тогтоогч биш, шүүгч биш, харин гүйцэтгэх засаглалын үүрэг хариуцлагыг үүрч ажиллах ёстой.  Тийм учраас би Монгол улсын Ерөнхийлөгчийг Ардын Их Хурлаас сонгогдож, Засгийн газрыг толгойлж ажилладаг байх нь зүйтэй гэж боддог.  Энэ нь гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг нэмэгдүүлэх, идэвхтэй, хүчтэй, өндөр хариуцлагатай болгох ач холбогдолтой.  Монгол улсын Ерөнхийлөгч ямар үүрэг хариуцлага хүлээж ажиллавал улс орны хөгжилд илүү өгөөжтэй байхыг анхаарах нь чухал, хэдэн настай хүнийг ямар хугацаагаар сонгох нь чухал биш.

-Аймаг сумын засаг даргыг иргэдээс сонгох нь зөв шийдэл үү. Улс төрийн нөлөөлөл орж огцруулаад байх бишүү?

-Засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх үзэл баримтлалаар энэ асуудалд хандах хэрэгтэй. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах дээрх саналуудаа би сонин хэвлэлд 1992 оноос хойш олон удаа нийтлүүлж, хурал уулзалтуудад ярьж, ном зохиолдоо бичсэн.  Эрх мэдэлтэй нөхөд миний саналыг анхаарч санал төсөлдөө тусгахаас цааргалдаг.  Улс төрийн намаар дамжиж засаг төрийн эрх барих, эрх мэдэл албан тушаал олж авч байх сонирхолоор биш байгаасай, засгийн эрх мэдлийг ард түмний мэдэлд өгөхөөс айдаггүй байгаасай гэж л хүсч байдаг.

 

Р.Хишигжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (64.119.21.222)
    Энэ хүн өнгөрсөн цаг хугацаатайгаа цуг, ард үлдэж өөрийгөө ойлгож амаа хамхиж явах хэрэгтэй. Бас болоогүй ээ, цагийн салхийнд хамхуулын адил хийсэх санаатай Цэдэнбалыгаа муулдаг болсон байна лээ. Өнгө мөнгөний цагаа гэж..
    2019 оны 06 сарын 28 | Хариулах
  • Зочин (66.181.161.84)
    1990 онд боловсролгүй атамануудад яах гэж суудлаа өгсөн юм. 30 жил дампуурч байна энэ улс чинь.
    2019 оны 06 сарын 28 | Хариулах
  • Уншигч (66.181.188.242)
    Энэ хүнийг хүндэлж явдаг гэхдээ ярилулага нэг л өөр МАК ХХК'ний зөвлөх гэдэг талаасаа арай яриагүй л баймаар
    2019 оны 06 сарын 27 | Хариулах
  • zunujee (185.39.141.234)
    zunug zalgaj demiireed .
    2019 оны 06 сарын 27 | Хариулах
  • зочин (202.21.125.35)
    Энэ рио тинтогийн бууны нохой өвгөн юу гээд хуцаад байнаа
    2019 оны 06 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Улаанбаатарт 20 градус дулаан байна
    27 мин
  • Монгол, БНСУ-ын Цагаачлалын байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
    18 цаг 54 мин
  • СОР17: Монгол Улсад 1 тэрбум 480 сая ам.долларын төсөл хэрэгжүүлэхээр боллоо
    19 цаг 12 мин
  • Ц.Идэрбат: COP17 хурлын шийдвэр баримт бичиг төдий бус, санхүүжилт, хөрөнгө оруулалтын боломж болно гэдэгт итгэж байна
    19 цаг 19 мин
  • Непалын үер: Амиа алдсан хүний тоо 600 орчим болж, 2400 гаруй хүн сураггүй байна
    19 цаг 33 мин
  • Украин ОХУ руу өдөрт 1000 дроноор довтолгоо хийнэ
    19 цаг 42 мин
  • Норвегийн хаан Харальд V 89 насандаа таалал төгсөж, хүү нь хаан ширээнд суув
    19 цаг 49 мин
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
    20 цаг 0 мин
  • ФОТО: Монголын шигшээ баг Вьетнамын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
    Уржигдар 22 цаг 40 мин
  • Монголын шигшээ баг Вьетнамын шигшээг 98:64 харьцаагаар буулган авлаа
    Уржигдар 22 цаг 18 мин
  • Эв нэгдэл, шийдвэр гаргалт, хамтын дэмжлэгтэй Мэргэжлийн нэгдсэн холбоо
    Уржигдар 18 цаг 23 мин
  • “Шийдлийн мод” нь өнөөдөр “Ирээдүйн тунхаглал” болон ирж, хүүхдүүдийн төлөөллөөс хүлээн авлаа
    Уржигдар 17 цаг 12 мин
  • СЭЛЭНГЭ АЙМАГ 421.4 МЯНГАН ТОНН УРГАЦ ХУРААН АВНА
    Уржигдар 16 цаг 57 мин
  • ЦАГААННУУР СУМЫН ГАЗАР ТАРИАЛАНГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭЛ 30–50 ТЭРБУМ ТӨГРӨГТ ХҮРЧ БАЙНА
    Уржигдар 16 цаг 54 мин
  • Газрын тосны үнэ долоо хоногийн дүнгээр 5 гаруй хувиар буурчээ
    Уржигдар 16 цаг 14 мин
  • Оюу толгой батлагдсан хэмжээнээс 2 дахин бага ус ашиглаж байна
    Уржигдар 14 цаг 39 мин
  • УРГАЦ ХУРААЛТЫН ЧИЙГИЙГ БУУРУУЛЖ, БОЛЦЫГ ЖИГДРҮҮЛЭХ ЗОРИЛГООР ДЕСИКАЦИ ХИЙХИЙГ ЗӨВЛӨЖ БАЙНА
    Уржигдар 12 цаг 25 мин
  • Сири улс олон улсын санхүүгийн системд эргэн нэгдэж, 15 жилийн дараа олон улсын карт ашиглаж эхэллээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто ба түүний хамтрал
    Уржигдар 12 цаг 00 мин
  • Өнөөдөр болох Хилчин спорт хорооны 80 жилийн барилдааныг Улсын арслан Э.Оюунболд, харцага Э.Даш нар манлайлна
    Уржигдар 11 цаг 50 мин
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
  • Аймшгийн киноны бэлгэ тэмдэг Тим Карри хорвоог орхижээ
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • ОХУ олон нийтийн шүүмжлэлээс болж алслагдсан нутгаасаа 300 мянган цэрэг Украин руу дайчилна
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • Холбооны шүүх Д.Трампын 75 оронд тавьсан визны хоригийг хүчингүй болголоо
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Пакистаны эх хүүхдийн эмнэлэгт гал гарсны улмаас 14 нярай амиа алджээ
  • Калифорнид хэдэн зуун соно нэг дор сүрэглэн нисэж, хүмүүсийг гайхшруулжээ
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
  • АНУ-ын Тагнуулын төв газрын захирал Жон Рэтклифф Москваг нууцаар зорьсон мэдээллийн мөрөөр...
  • ТАНИЛЦ: Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүд
  • УИХ-ын дарга С.Бямбацогт анхны гадаад айлчлалаа Люксембургийн Их Гүнт Улсаас эхлүүллээ
  • САНГИЙН САЙД З.МЭНДСАЙХАН АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ СКОТТ МОРРИСЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
  • Н.Ганибал: Нэг сайдын марзан байдлаас болж ард түмэн элэгээрээ хэвтлээ
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхөө больж, 700 мянга орчим өр төлбөрийн мэдээлэл хасагджээ
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
  • ФОТО: "Алтан намар-2026" өргөтгөсөн худалдаа эхэллээ
  • ХХБ Бразилын алдарт зураач Ромеро Бриттог Монголд авчрах гэж байна
  • Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
24 баримт
  • 1972 оны хар хулгана жилээс хойш төрсөн ХУЛГАНА жилтэй шилдэг 16 бөх
  • Бөхөд үнэнч явсан Б.Номиндалай начны тухай сонирхолтой 24 баримт
  • Лоро Пиана компанийн гүйцэтгэх захирал Фредерик Арногийн тухай 24 баримт
  • Хөдөлмөрлөсөн хүнд АМЖИЛТ ирдгийг харуулсан Э.Баасанжав начны тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Ган удаан үргэлжилбэл хөрс ч доройтдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК