Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

125 сая ам.долларын хахуулиар халхавчилсан ҮАБЗ-ийн их цэвэрлэгээ эхэллээ

2019-6-27
0
ЖИРГЭХ

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 26-нд зарлиг гаргаж нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн юм.


Уг зарлигт "Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.8 дахь заалт, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн саналыг тус тус үндэслэсэн” хэмээн тодотгосон байсан. Энэ талаар Шүүхийн ерөнхий зөвлөлөөс тодруулахад “ҮАБЗ-өөс зөвлөмж хүргүүлбэл тухайн шүүгчийн бүрэн эрхийг түтгэлзүүлэх эсэхэд санал хүргүүлэх шинэ хуультай болсон. Энэ хуулийн дагуу ҮАБЗ-өөс зөвлөмж ирсний дагуу санал хүргүүлсэн. ҮАБЗ-өөс ирүүлсэн зөвлөмж нь нууцын зэрэглэлтэй тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. Харин УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар “УИХ-ын ажлын албанаас бүрэн эрхийг түдгэлзүүлсэн шүүгчид Салхитын мөнгөний ордоос 125 сая ам.долларын авлига авсан эсэхэд ямар нэгэн тайлбар хийх боломжгүй. Энэ сарын 26-ны өдрийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр энэ асуудал яригдсан” гэж хэвлэлийнхэнд хэлсэн байна.

 

Тэгвэл олон нийтийн сүлжээгээр Ерөнхийлөгчөөс бүрэн эрхээсээ түтгэлзэх эрхээ хүлээж авсан 17 шүүгчийг хахуулийн хэрэгт холбогдсон гэх яриа гараад байна.

Тодруулбал, Засгийн газраас Салхитын мөнгөний ордод гүйцэтгэх ажиллагаа явуулж, төрийн мэдэлд авсны дараа нэр бүхий хүмүүсийг АТГ-аас баривчлан Урьдчилан хорих төвд саатуулсан юм. Энэ үеэр гавьяат хуульч, шүүгч асан Л.Бямбаа амь насаа алдсан. Эл хэргийн дараа нэр бүхий долоон шүүгчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт холбогдуулан шалгасан боловч нийслэлийн Прокурорын газраас хавтаст хэрэг нээх хангалттай баримт нотолгоогүй гэдэг үндэслэлээр хэргийг буцаасан байдаг.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар “17 шүүгчийн авилгын хэргийг баримтаар нотолсон. Авилга авч байгаа видео бичлэг нь бий. Долоон шүүгч Салхитын мөнгөний ордоос 125 сая ам.долларын авлига авсан. Шүүгчийг тагнаж, баривчилж болохгүй. Бүх юм хаалттай учраас түдгэлзүүлж шалгахаас өөр аргагүй. Салхитын мөнгөний ордын хэргээр л гэхэд найман шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Хууль бус юм хийгээд байсан иргэдийг хяналтад авчихсан байхад шүүгчид тэдэн рүү холбогдож, мөнгө өгөлцөж авалцаж байгаад баримт бий болсон. Шүүгчийг мөрдөж хянаагүй байхад нотлох баримт цугласан гэдгийг хэлэх нь зөв байх.

Хүмүүс "ҮАБЗ тийм, ийм эрхтэй болчихлоо" гээд байгаа. Яг үнэндээ энэ бол бусад улсад байдаг жишиг.

Шүүх эрх мэдлийн хариуцлага хараат бус байдал алдагдсан байна. Үндсэн хуулийн хэлэлцүүлэг өрнөж байхад иргэдээс хамгийн их эсэргүүцлээ илэрхийлж байгаа асуудал шүүхийн талаар" хэмээсэн.

 

Харин Г.Занданшатарын галыг залгамжилсан Л.Оюун-Эрдэнэ сайд “Эрүүгийн шүүх дээр Цогт гэдэг шүүгч Б.Хурцын нэхэмжлэлтэй УИХ-ын Л.Болдын эсрэг хэргийг шүүх гэж байна.

Гэтэл энэ шүүгч нь ашиг сонирхолын зөрчилтэй байна. Учир нь энэ шүүгчийн эхнэр өмнө нь Б.Хурцтай хамтарч ажиллаж байсан хүн” гэж хэдхэн хоногийн өмнө мэдэгдсэн байсан. Тэгвэл хошууч генерал Б.Хурцын нэхэмжлэлтэй, УИХ-ын гишүүн Л.Болдод холбогдох хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүхэд болсон юм. Уг шүүх хурлаас УИХ-ын гишүүн Л.Болдыг нотлогдоогүй, үндэслэлгүй мэдээллээр бусдын нэр төрд халдаж, гутаасан байна хэмээн үзэж, уучлалт гуйхаар шийдвэрлэсэн.

Шүүх хурал өчигдөр үдээс өмнө болж, шийдвэрээ гаргасан.

Үүний дараахан Шүүхийн ерөнхий зөвлөлд ҮАБЗ-ийн зөвлөмж хүргэгдсэн байх юм. Уг зөвлөмжид Улсын Дээд шүүхээс таван шүүгчийн нэр багтсан нь Б.Хурц болон Л.Болд нарын хэрэг маргааныг шийдвэрлэсэн Хяналтын шатны Иргэний танхимын тэргүүн Х.Сонинбаяр багтсан нь анхаарал татаж байна.  

 

Эндээс л 125 сая ам.долларын хахуулийн хэргээр "халхавчилсан" шүүгчдийг цэвэрлэх их цэвэрлэгээ эхэлж буй бололтой. Ямартай ч Ерөнхийлөгчийн санаачилсан хууль ийнхүү биелэлээ олж, шударга ёсны жинлүүр ажиллаж эхлэж байна. Эхний ээлжинд 17 шүүгч өртсөн бол үүний араас дахин таван шүүгчийн асуудал бий гэх "шуум" байна. 

Г.Нацаг-Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллад үүрэг, даалгавар өглөө
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (30)

  • Зочин (66.181.178.236)
    Хэдэн Элбэгдоржийн томилгооны хэд нэрний жагсаалтанд байхгуй байна.
    2019 оны 06 сарын 28 | Хариулах
  • Zochin (66.181.161.55)
    Davarsan shuugchid ih oodordog bolood baigaa. Handiin ni darahgui bol ulsiin ard tumnii bayalagiig sorood duusgalaa
    2019 оны 06 сарын 28 | Хариулах
  • Иргэн (66.181.161.23)
    Гаднаас барилга уул уурхайн багш гэх мэтийн ажиллах хүч авч байхаар оронд нь шудрага шүүгч прокурор цагдаа авмаар юм тэгвэл ч нөгөө 30.н гэр бүл 76.ч дашийн шог болно доо
    2019 оны 06 сарын 28 | Хариулах
  • Зочин (150.129.140.59)
    Элбнгдоржийн гар хөл болдог хэдийн нэр алга л байна даа хэзээ цэвэрлэгээнд орох юм бол доо
    2019 оны 06 сарын 28 | Хариулах
  • зочин (139.5.216.92)
    Монгол улсыг тайван замаар хөгжүүлэхэд садаа болоод байгаа мафийн бүлэглэлээ устгаснаар монголын ард түмэн тайван амьдрана улс орны хөгжлийн зам зөв явагдана
    2019 оны 06 сарын 28 | Хариулах
  • сэтгэгдэл (139.5.216.92)
    Шүүхийг шүүгчдийг татан буулгаж ардын гэсэн тодотголтой ард түмний шүүх засаглалыг нэн яаралтай бий болгооч одоогийн шүүгчид шудрага шүүхгүй бна дан мөнө харсан шуналтай бэлэн мөнгө гордож сууна гэсэн чинь юу гэсэн үг вэ өөрт нь хамаагүй бусдын мөнгийг захиран зарцуулах эрх шүүгчдэд байхгүй баймаар юм
    2019 оны 06 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.229.121.248)
    Жишээ: Одоо 192.000.000 доллар авсан шүүгч нарыг цагдаа мөрдөөд, прокуоро хянаад тэгээд хамт ажиллаж байсан шүүгч дээр хувиарлуулаад нөгөө хамт ажиллаж байсан шүүгч нь ХЭРЭГТ ХАНГАЛЛТАЙ НОТЛОХ БАРИМТ байхгүй байна гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоно ийм л юм болно.
    2019 оны 06 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.229.121.248)
    Шүүхийн шүүгч нарын авилгыг ямар аргаар зогсоох вэ? 1. Шүүгчийн авилга хээл хахуулын талаарх мэдээллийг улс маш өндөр үнээр худалдаж авах, эсвэл тухайн хахуулын 50 хүртэл хувиар шагнаж урамүуулах хуулийн заалт оруулж өгөх. 2 Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд шүүгчийн бүх үйл ажиллагаа ил тод нээлттэй байлгах Дэлхий дээр ямар ч тэнэг шүүгч Би өнөөдөр авилга авах гэж байгаа шүү тан нар намайг хараарай гэхгүй шүү дээ, Үүнийн ч шүүгч нар маш сайн мэдэж байгаа учир авилга авчаад хараат бус гэдэг байдлаар халхавчилсан хуулийн заалтыг гарцаагүй оруулж өгсөн. Шүүгчийн авилгыг мэдээж гүйцэтгэх ажиллагаа явуулж байж л илрүүлнэ тэгээд л эхлээд түдгэлзүүлээд дараа нь шалгана гэдэг шүүгчил бүх үйл ажиллагаа нуун далдлах бүх боломсжыг олгож өгч байгаа хуулийн дагуух үйлдэл шүү дээ.
    2019 оны 06 сарын 28 | Хариулах
  • зочин (203.91.116.118)
    Нээрээ шударга ёс тогтож магадгүй боллоо шүү, Монголыг бүхэлд нь хямрааж байгаа Маф-г дарж магадгүй боллоо, Иргэд бид дэмжиж байна шүү,
    2019 оны 06 сарын 28 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    ШУДАРГА ЁСНЫ САЛХИ ШҮҮХ ГЭДЭГ ЯЛЗАРСАН ГАЗАРТ ИРЛЭЭ. ШҮҮХИЙГ ОРВОНГООР НЬ СОЛИХ НЬ ЗӨВ ҮАБЗӨВЛӨЛ ШИЙДЭМГИЙ ЗОРИГТОЙ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ...
    2019 оны 06 сарын 28 | Хариулах
  • Шударга ёсыг хүсэмжлэгч (202.179.3.18)
    Шүүхийг цэвэрлэж цэгцлэх цаг нэгэнт болсон, би дэмжиж байна.
    2019 оны 06 сарын 28 | Хариулах
  • Зочин (2.216.58.232)
    Энэ хөгийн 3н юмны байж бгааг... Ийм л хулгайч хулигаан жол 3 монголын хувь заяаг шийдэж бхд яаж ч юм өөдлөхөв дээ
    2019 оны 06 сарын 28 | Хариулах
  • Баттулга (66.181.161.92)
    Чонын амнаас гараад барын аманд гэгч болж байна Бөөн өс хонзон
    2019 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    ЭЛБЭГДОРЖИЙН ШУДАРГА ШҮҮХИЙН НҮҮР ЦЦАРАЙ 125 САЯ АМ ДОЛЛАР ХАХУУЛЬ ШҮҮ..
    2019 оны 06 сарын 27 | Хариулах
  • ЗОЧИН (103.229.120.47)
    ЭНЭ СЭТГҮҮЛЧ ХАЛХАВЧИЛСАН ГЭЖ ЮУГ ХЭЛЭЭД БАЙНА? ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ЭХЭЛЛЭЭ Л ГЭВЭЛ БАРАА БИЗ. НЭГ ИХ ЧАМИРХАХ ГЭЖ ЯДАХ ЮМ. НААДАХ ҮГ ЧИНЬ ӨӨР УТГЫГ ТЭЭГЭЭД БАЙНА.
    2019 оны 06 сарын 27 | Хариулах
    • Tүүхээ дээдлэгч
      Цэвэрлэгээг буруу гэж чадахгүй мөртлөө цаанаа эсэргүүцэж этгээд л бна.
      2019 оны 06 сарын 27
  • goe (185.39.141.234)
    goe goe . alaad ug
    2019 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (64.119.17.177)
    hulsnii muu natsag . shuuh yamar buzar bolsniig bid bie eree mederch yabn
    2019 оны 06 сарын 27 | Хариулах
  • Ганболд (103.57.94.233)
    Ерөнхийлөгчийн зөв өө. Дэмжиж байна.
    2019 оны 06 сарын 27 | Хариулах
  • цэвэрлэх ёстой (122.201.24.121)
    ШҮҮХийн байгууллагаа цэвэрлэх цаг болсон. АВЛИГАЧИН шүүгч нарыг зайлуулах нь зөв
    2019 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.21.109.103)
    Хонгилын шүүгчидээ хойш тавилгүй авилгач шүүгчдээр ам хаалгүй шүүхийн шинэчлэлийг яаралтай хий.
    2019 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (64.119.24.14)
    үнэн зөвөөр л асуудалд хандахгүй бол болохгүй дээ манайхан часуудлыг хэт нэг тал руу дэвэргэдэг биз дээ
    2019 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    17 БИШ . ЭЭ. ШҮҮГЧ НАРЫН АЛБАН ТУШААЛ АВЛИГЫН ХЭРГИЙГ АРД ТҮМЭН ИЛ ХЭЛЭХ ЦАГ БОЛСОН. ДААНЧ ТОМ ТОМ ДУГААРААД ХУУЛЬ ЯРИААД ДЭНДҮҮ ШУДАРГА ЦАРАЙЛААД БАЙСАН ...
    2019 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    ЭЭ БУРХАН МИНЬ 125 САЯ АМ. ДОЛЛАРЫН ХАХУУЛЬ..... БҮҮ ҮЗЭГД . ЭЛБЭГДОРЖИЙН ШУДАРГА ШҮҮХИЙГ НЬ ЭЭ
    2019 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    125 сая ам доллар хахууль авсан бол яаралтай хөрөнгийг нь битүүмжлээд шууд цагдан хорих хэрэгтэй ш дээ
    2019 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    Ц.Элбэгдорж шударга шүүхтэй болсон гээд их л хошгирч байсан даа... 125 сая төгрөг биш 125 сая .ам долларын хахууль.... ээ бурхан минь шүүгч нар минь ээ. даанч тэрбумтан их төрөөд байсан даа
    2019 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    Цхуа Элбэгдоржийн шударга шүүхийн үнэн нүүр царай илчлэгдлээ. аягүй бүгд элбэгдоржийн томилсон гарын амьтад даа
    2019 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.21.109.103)
    Хонгилын шүүгчдээ хойш тавилгүй, авилгач шүүгчдээр ацаглалгүй түргэн шийдээрээ
    2019 оны 06 сарын 27 | Хариулах
  • Зочин (66.181.161.87)
    эрүүгийн хэргийн дээд шүүхийн шүүгч цог гэдэг хүн бусад шүүгч нартаа нөлөөлөөд байгаа мэдээлэл яваад байна үүнийг яаж шийдэх бээ
    2019 оны 06 сарын 27 | Хариулах
  • zochin (202.9.43.170)
    Tseverlekh tsag ni bolson...
    2019 оны 06 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхий шүүгч сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл хийлээ
    11 цаг 26 мин
  • УИХ-ын ээлжит бус чуулганыг хаалаа
    12 цаг 16 мин
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
    13 цаг 10 мин
  • А.Ариунзаяа: Төрийг хамгаалж явснаас биш түгжиж явсан удаагүй
    13 цаг 54 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдлагууд, шүүх, прокурор, хууль, хяналтын байгууллад үүрэг, даалгавар өглөө
    14 цаг 16 мин
  • “ОЮУТАН АВРАГЧ” ХӨДӨЛГӨӨНТ ЭРГҮҮЛЭЭР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА
    14 цаг 57 мин
  • Эрдэнэбүрэнд хиймлээр үүсгэх нуурыг “Шүтээн нуур” хэмээн нэрлэлээ
    15 цаг 24 мин
  • Хойд Солонгос ОХУын Украинд хийж буй дайн руу олон мянга цэргээ илгээнэ
    15 цаг 38 мин
  • Пенсильванид улаанбурхан өвчний улмаас дахин нэг хүн нас баржээ
    15 цаг 44 мин
  • М-Си-Эс Групп “Зүрх мартахгүй хүүхдийн сан”-д 500 сая төгрөг хандивлалаа
    15 цаг 50 мин
  • С.Даваасүрэн: Тавантолгой Түлш компани түлшний чанар, түгээлтэд онцгой анхаарч, бүрэн хариуцаж ажиллана
    16 цаг 43 мин
  • Монгол, ЕАЭЗХ-ны хоорондын түр худалдааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх хамтарсан хорооны анхдугаар хуралдаан боллоо
    17 цаг 5 мин
  • Оросын дроны цохилтууд Польшийн хилд тулж ирэв
    17 цаг 16 мин
  • Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
    17 цаг 51 мин
  • Турк улс LGBTQ+ байгууллага, идэвхтнүүдийн хүрээнд өргөн хүрээний баривчилгаа явуулжээ
    18 цаг 17 мин
  • Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
    18 цаг 28 мин
  • Арьс ширийг дундын зуучлагчгүйгээр үйлдвэрүүдэд нийлүүлэх төв нээгдлээ
    18 цаг 29 мин
  • Болзооны аппликэйшнүүд “свайп”-аас татгалзаж, бодит уулзалтыг санал болгож байна
    18 цаг 34 мин
  • Монголд анх удаа “Энержи Ресурс” ХХК усны үр ашгийн ISO 46001:2019 стандартыг баталгаажууллаа
    18 цаг 39 мин
  • 300 жилийн хаант засаг хэрхэн нуран унав: Оросын эзэнт гүрний төгсгөл
    18 цаг 43 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
24 баримт
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК