Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгч өө, хүний наймаачидтай тэмцээч. Гуйж байна

2019-6-28
0
ЖИРГЭХ

Хүн төрөлхтөн өөрсдийн оюун санааны бүтээлийнхээ хохирогч болох хувь тавилантай гэж нэгэн суутан хэлсэн нь юутай үнэн. Учир нь улс үндэстэн бүхэн өөр өөрийн түүхийг бичиж үлдээхдээ боолчлол, хар тамхи гэсэн бараан сүүдрийг хамт дагуулсан байдаг. Хэдийгээр ардчилсан тогтолцоо дэлхий дахинд бүрэлдэн тогтож, боолын эрин үед цэг тавьж, цагаан тахлын хүрээг хумих боломж бүрдсэн ч эрт балар үеэс уламжлагдан ирсэн дээрх тогтолцоо зүсээ өөрчлөх төдийхнөөр соёлт нийгэмд оршин тогтносоор байна.

Манай улсад ч ялгаагүй бусдыг худалдаж, ашиг хонжоо олох гэсэн гэмт хэрэг жил ирэх тусам нэмэгдэж буй учир энэ удаагийнхаа нийтлэлээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хаяглаж байна. Учир нь хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд хууль, эрх зүйн орчинг илүү тунгалагжуулж, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх ажлыг үр дүнтэй болгоход дэм хайрлаач гэж хүсэх гэсэн юм. Магадгүй Эрүүгийн хууль болон Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх орчин хангалттай бүрдсэн гэж хэлэх байх. Гэхдээ үгүй юм. 

Хамгийн наад захын жишээ дурьдахад, 2017 онд АНУ-ын Төрийн Департментаас Монгол Улсыг хүний наймааг таслан зогсооход тавигдах шаардлагыг бүрэн хангахгүй ч энэ талаар чармайлт гаргаж буй хоёрдугаар ангиллын улс орны жагсаалтад хамруулж, хэд хэдэн зөвлөгөө өгчээ. Эхнийх нь гэрээгээр ажил­лаж буй гадаад ажилчдын хөдөлмөр эрхлэх нөхцөлд хяналт тавих, хилийн боомттой ойролцоо бүс нутагт биеэ үнэлэгчдийг худалдан авах хэрэгцээг багасгаж ажиллахыг зөв­лө­сөн. Дараагийнх нь гадаадын жуулчид насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох зорилгоор Монгол Улсад ирдгийг дурьдаж, энэ тал дээр дор­витой алхам хийж ажил­лахыг онцгойлон сануул­сан юм.

Гадны улс орнууд биднийг ингэж дүгнэж, зөвлөж байна. Тэгвэл хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэж, үүнээс урьдчилан сэргийлэх боломж бололцоо хэр байна вэ. Цаашлаад  энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хуулийн хариуцлага оноож чадаж байна уу. Эдгээр асуултад цагдаа, прокурор, шүүх бай­гууллагын эрх бүхий алба хаагчид “Үгүй” гэж нэгэн дуугаар хариулсан юм. 

Гэмт хэргийн гаралт нэмэгдсэн ч шүүхээс шийдвэрлэсэн хэргийн тоо буурсаар байна

Цагдаагийн байгуулла­гаас хүн худалдаалсан гэмт хэргийг илрүүлж, сэжигтэн, яллагдагчийг цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлдэг. Гэвч гэм буруутайг шүүхээс эцэслэн тогтоогдоогүй бол цагдан хорихыг шинэ Эрүүгийн хуулиар хязгаарласан. Энэ утгаараа сэжигтэн, яллагдагчаас хохирогчтой уулзахгүй байх баталгаа гаргуулсны үндсэн дээр гадуур байцаах шийдвэрийг шүүхээс гарга­даг байна. Эндээс харвал, тухайн иргэнийг хил­сээр хоригдохоос сэр­гийлж буй мэт боловч энэ төрлийн гэмт хэрэгт сэжиглэгдэж, яллагдагчаар татагдсан иргэд “бүгдээрээ” гэм буруутай болох нь нотлох баримтаар 100 батлагддаг байна. Хуулийн дагуу тэд баталгаа гаргаж өгснөөр гадуур байцаагдах эрхээ эдэлдэг.

Гэвч суллагдангуутаа л хохирогчийг “намнах” анд морддог болох нь цөөнгүй баримтаар нотлогдсныг албаны эх сурвалж өгүүлсэн. Өөрөөр хэлбэл, сэжигтэн, яллагдагч суллагдсныхаа дараа “Би хүний наймааны хохирогч болчихлоо. Энэ хүн намайг дарамталж, айлган сүрдүүлж биеийг минь үнэлүүлсэн. Хил дамнуулан зарсан” гэх гомдол гаргасан хохирогчийг дагаж мөрдөх замаар холбоо тогтоож, мэдүүлгээсээ буцахыг шаарддаг байна. “Мэдүүлгээсээ буцахгүй бол чамайг ална”, “Гэр бүлийнхнийг чинь хүйс тэмтэрнэ”, “Би хоригдсон ч найзууд маань чамайг онилсон байгаа шүү” зэргээр дарамталдаг учир хохирогчдын олонх нь мэдүүлгээсээ буцдаг аж. Дээр нь сэжигтэн, яллагдагч хохирогчтой уулзсан гэдгийг шүүгчид хэлээд байхад л “Хохирогч өөрөө хүсэлт гаргаагүй” гэдэг үндэслэлээр хүсэлтийг хүлээж авахаас татгалздаг байна. Үүний баталгаа нь нийслэлийн Прокурорын газраас яллагдагч М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэдхэн хоногийн өмнө хэлэлцсэн юм. Шүүхээс яллагдагч М-д 12 жилийн хорих ял оноосон нь хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ийм хэмжээний өндөр ял оноосон анхны тохиолдол болж, “сайн” жишиг тогтоох анхны алхам болсон ч гэлээ, шүүгч хэргийг хянан шийдвэрлэхдээ алдаа гаргасан байдаг. Учир нь шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр яллагдагч М нь хохирогчтой уулзсан гэдгийг шүүгчид хэлсээр байтал үүнийг нь хэрэгсээгүй ажээ. Тиймдээ ч цагдаагийн байгууллагын илрүүлсэн хэрэг болон шүүхийн шатанд очоод шийдвэрлэгдэлгүй буцдаг гол шалтгаан нь хохирогч мэдүүлгээсээ буцах, эсвэл гомдлоо татах, ямар нэг нэхэмжлэлгүй гэж мэдүүлдгээс болдог байна. 

2018 оны эхний есөн сарын байдлаар Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйл анги буюу хүн худалдаалах гэмт хэрэгт 18 хохирогч, 16 холбогдогчтой долоон хэрэг, 12.3 дугаар зүйл анги буюу бэлгийн мөлжлөгийн гэмт хэрэгт найман хохирогчтой, дөрвөн холбогдогчтой дөрвөн гэмт хэргийг цагдаа­гийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна. Тэгвэл шинэ Эрүүгийн хууль хэрэгжиж эхлэхээс өмнөх үед буюу 2015-2017 онд хэчнээн хэргийг илрүүлэн шалгаж, 2002 оны Эрүүгийн хуулиар зүйлчилснийг харуулъя. 

2015 онд Эрүүгийн хуулийн 115 дугаар зүйл анги буюу хүн худалдаалах гэмт хэрэгт 26 хохирогч, 13 холбогдогчтой 10 хэрэг илрүүлэн шалгажээ. Харин 2016 онд 28 хохирогч, есөн холбогдогчтой дөрвөн хэрэг, 2017 онд 46 хохирогчтой 26 холбогдогчтой 10 хэргийг илрүүлэн шалгаж, прокрорт шилжүүлсэн байна. Харин 2015 онд 75 хохирогч, 34 холбогдогчтой 32 хэрэг, 2016 онд 46 хохирогч, 16 холбогдогчтой 16 хэрэг, 2017 онд 110 хохирогч, 116 холбогдогчтой 19 хэргийг илрүүлж мөрдөн шалгасан байна. Эндээс харвал, 2015-2017 онд гэмт хэргийн гаралт өндөр байсан бол 2018 оноос буурсан мэт хараг­дах байх. Тэгвэл бодит байдал эсрэгээрээ байгаа юм. 
Шүүхийн ерөнхий зөвлө­лийн судалгаагаар 2012-2017 онд хүн худалдаалсан найман гэмт хэрэгт 15 иргэнийг ялласан бол, биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулж, зохион байгуулсан 41 гэмт хэрэгт 61 иргэнд ял оноожээ. Үүнийг цагдаагийн байгууллагаас гэмт хэргийг илрүүлсэн хэргийн тоотой харьцуулахад тэнгэр, газар шиг ялгаатай нь харагдана.  

Энэ нь хэд хэдэн шалтгаантай. Эхнийх нь 2017 оны долдугаар сарын 1-нээс өмнө хэрэг­жиж байсан хуулиар биеэ үнэлэхэд бусдыг татан оролцуулж, зохион байгуулвал гэмт хэрэгт тооцож, Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйл ангиар зүйлчилж, ял оноодог байв. Эрүүгийн хуулийн энэ заалтаар биеэ үнэлэх, хүн худалдаалах гэмт хэргийг бууруулахад бага боловч хазаар болж өгдөг байв. Гэвч Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжиний санаачилж, баталсан шинэ Эрүүгийн хуулиас дээрх заалтыг хасч, Зөрчлийн хуульд хамруулснаар өөрийн ч бай, өрөөлийн эрхэнд ч байсан хамаагүй биеэ үнэлсэн л бол гэмт хэрэгт тооцогдохгүй болсон юм. Нөгөөтэйгүүр биеэ үнэлэхэд орон байраар хангасан үйлдлийг ч гэсэн Зөрчлийн тухай хуульд хамруулж, гэм буруутай этгээдийг 200-хан мянган төгрөгөөр торгодог болсон. Үүнийх нь харгайгаар гэмт хэргийн шинжтэй 20 гаруй хэргийг хэрэгсэхгүй болгож, Зөрчлийн тухай хуулиар торгох арга хэмжээ авч шийдвэрлэсэн байгаа юм. Үүнийг нь харгайгаар зөрчил нэрээр халхавчлагдсан саун, массаж, цэнгээний газар дахь биеэ үнэлэлт гаарсан гэдгийг эх сурвалжууд нотолж буй. 

Дараагийн шалтгаан нь дээр хэлсэнчлэн сэжигтэн, яллагдагчийн цагдан хориог өөрчилж, гадуур байцааснаас болж, хохирогч дарамт шахалтад өртөх эрсдэл нэмэгдсэн. Энэ нь ч олон баримтаар нотлогддог. Та анзаарсан бол Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хийсэн судалгаагаар 2012-2017 онд шүүхээс шийдвэрлэсэн хэргийн тоо тийм ч чамлагдахааргүй. Учир нь тухайн үед сэжигтэн, ялдагдагчийг цагдан хорьж байгаад хэргийг шалгадаг байсан нь “сайн” талаараа нөлөөлсөн гэж хэлж болно. Нэгэнт хүн худалдаалсан, бусдын биеийг үнэлж зарсан нь нотлох баримтаар тогтоогдсон учир хэрэг шүүхэд шилжинэ. Шүүхээс гэм буруутай нь тогтоогдвол хорих анги руу ачигдана. Гэм буруугүй гэвэл гэртээ харина. Ийм л зарчим үйлчилдэг байв.

Гэтэл шинэ Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлснээс хойш буюу 2018 онд гуравхан хэрэг шийдвэрлэсэн нь өнөө л гадуур байцаасантай холбоотой гэдгийг хууль хяналтын байгууллагын алба хаагчид хэлж байна. Тэдний хэлснээр шинэ Эрүүгийн хуулийн зарим заалт нь хүн худалдаалах, биеэ үнэлэлтийн гэмт хэргийг өөгшүүлэх, цааш­лаад тухайн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа удаашрах, улмаар хэрэг биш болж замхрах эхлэл тавигддаг байна. Тиймээс цагдан хорионы асуудлыг эргэж харах цаг ирснийг төрийн эрх баригчдад хэлэх гэсэн юм.

Тодорхой төрлийн гэмт хэрэгт цагдан хориог оновчтой оноох хэрэгтэй

Шинэ Эрүүгийн хууль яллах бодлогоос татгалзаж, хүний эрхийг дээдэлсэн сайн хууль гэж сайшаагдсан. Гэхдээ уг хуулийг санаачилж, батлахад гар бие оролцсон хүмүүс ийм дүгнэлт хийдгийг сануулахад илүүц байх. Нэг талаасаа үнэний ортой. Үүнийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ биеэ үнэлэлтийг зөрчилд тооцсон нь хүний эрхийг дээдэлсэн бус харин ч биеэ үнэлэлт газар авах, энэ төрлийн гэмт хэргийн хохирогчдын хүрээг тэлэх, улмаар хохирогчид хуулийн байгууллагад хандалгүй хувь тавилантайгаа “эвлэрэх” эрсдлийг бий болгож байна. Учир нь биеэ үнэлсэн иргэдийн цөөнгүй нь найз нөхдийн ятгала­гад орсон эсвэл ар гэрийн гачигдлаас болсон гэж тайлбарладаг ч албаны эх сурвалжийн өгүүлснээр тэдний олонх нь зохион байгуулалттай гэмт хэргийн хохирогчид болсон байдаг гэнэ. Тэд үнэнийг илчлэхээс айдаг. Яагаад гэвэл шинэ Эрүүгийн хуулиар гэмт хэрэгтэн ял завших бүрэн боломжтой болсон. Үүнийг нь “мэргэжил нэгтнийхээ” гашуун түүхээс тэд мэдсэн болохоор тэр. Тиймээс л гомдол гаргахаас айдаг. Иймдээ ч зөвхөн 2015 оноос хойш 400 орчим иргэн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн золиос болсон нь цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Цаана нь хэдэн зуун хохирогч байгааг тогтоох боломжгүй гэж эх сурвалж хэлсэн. Үүнээс гадна 2013-2017 онд БНХАУ, Малайз, Филиппин, Франц, Турк, Солонгос зэрэг улсад худалдсан нийт 28 иргэнийг эх оронд нь авчирсан байна. 3.3-хан сая монголчууд бид нэгээхэн хэсэг нь өвчин зовлон, цаг бусаар амиа алдаж байх хойгуур үр хүүхэд, ахан дүүсийг маань боол болгон зарж байна. 

Тиймээс л Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга танаас Зөрчлийн тухай хуулийн 6.18 дугаар зүйлийн 4-т заасан биеэ үнэлэн бусадтай бэлгийн харьцаанд орсон, эсхүл бусдын биеийг үнэлэн бэлгийн харьцаанд орсон бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, хүнийг 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Тус хуулийн 6.18 дугаар зүйлийн 7-д  заасан өөрийн эзэмшлийн байр, газарт биеэ үнэлэхийг зохион байгуулсан, биеэ үнэлэхэд зуучилсан бол хүнийг нэг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн заалтыг Эрүүгийн хуульд хамруулах хуулийн төсөл санаачлаач гэж хүсье.

Түүнчлэн зарим төрлийн гэмт хэрэг тэр дундаа хүний наймаа, хар тамхи, авилга албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон сэжигтэн яллагдагчийн цагдан хориог өөрчилж, гадуур байцаах заалтыг хэрэгсэхгүй болгох санал санаачилга гаргавал хууль эрх зүйн орчин тунгалагжиж, гэмт хэргийг үнэн зөвөөр шийгдэх боломж бололцоотой болоод зогсохгүй ирээдүй хойч үеэ боол болж худалдаг­дахаас аварна гэдэгт чин сэтгэлээсээ итгэнэм.

 

Г.Нацаг-Эрдэнэ

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • иргэн (66.181.161.91)
    Судалгаа сайтай мундаг бичсэн байна. Сэтгүүлчид талархал илэрхийлье. Хуулийн санкцыг ингэж сайн судалж, ойлгомжтой бичих тун хэцүү. Аргагүй чадвартай сэтгүүлч болох нь харагдаж байна. Сэтгүүл зүйн салбар ийм л сэтгүүлчдээр эгнээгээ бэхжүүлэх ёстой. Түүнээс юу ч мэдэхгүй, асуудлаа ч ойлгоогүй асуулт маягын зүйл асуусан болдог сэтгүүлч нэртэнгүүд олширч. Ялангуяа Зарин.мн сайт байна. арай дэндүү боловсролгүй сэтгүүлчтэй. 24tsag.mn сайтынханд баяр хүргэе. ийм мундаг болохоор байнга уншдаг юм шүү
    2019 оны 06 сарын 28 | Хариулах
  • hvnii (185.39.141.87)
    tsagdaa giin oroltsoogvi geer ene hereg vildegdeh magad mash baga . ter tusmaa oldohgvi baigaa hvvhdvvd ... nymdorj naimaaniii zahialagch sanhvvjvvlegch . ashig h rtegch ni barag baih shvv. nymdorjiig said bolonguut iim turliin hemt hereg ihesdeg
    2019 оны 06 сарын 28 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Залилангийн хэрэг, Хулгайн хэрэг,Хар тамхи гэх мэтчилэн хэргүүдийн ялын санкцийг өндөр болгож хөөн хэлэлцэх хугацааг 10 жил болгож өгөх хэрэгтэй.
    2019 оны 06 сарын 28 | Хариулах
  • Хуц (202.131.243.186)
    Арчаагүй ерөнхийлөгчөө заавал хүнээр хэлүүлж гуйлгуулж байж ажлаа хийх ёстой юм уу. Наад олон зөвлөх нэртэй юмнуудаараа ажлыг нь хийлгүүлээчээ. Наад өрөөндөө унтахаа больчихоочэээээ.
    2019 оны 06 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    7 цаг 5 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    9 цаг 2 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    9 цаг 41 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    11 цаг 0 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    12 цаг 50 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Өчигдөр 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Өчигдөр 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК