Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Энхсайхан, С.Баяр нарын араас хэн Тавантолгойн үнэнийг дэлгэх бол

2019-7-08
0
ЖИРГЭХ

Нийтлэлч Баабар ингэж бичжээ. “С.Баярыг магтаж, ойлгож, хүндэлж байгаа хүмүүсийн тоо сүүлийн хэд хоногт асар их өслөө. Цаазал, алаад өг, долоон байшин, голомтыг нь харлуул, буудая гэх өнөө нэр нүүрээ нуусан идэвхтнүүд хэлдгээл хэлсээр авч илт доройтжээ, хөөрхийс. Шинэ юм сэтгэхгүй бол шан харамж нь багасч байгаа даа?” гэж. Ерөнхий сайд, МАН-ын дарга асан С.Баярын “Жаран хоног, Жараны бутархай” номын дагасан уншигчдын шүүмжлэл, магтаал, эргэцүүлэлд тэрбээр ийн дүгнэлт өгчээ.

Сонирхолтой нь, Ерөнхий сайд асан С.Баярын эл номонд Тавантолгой тэр дундаа төмөр замын асуудлаар өмнө дурдагдаад өнгөрсөн нэг баримтыг дэлгэжээ. “Муужруулах шахсан МОU” гарчигтай 2018 оны зургадугаар сарын 4-нд бичсэн түүний эл “ой санамж”-д ийн бичжээ.

“2009 оны гуравдугаар сар шиг санагдаж байна. Х.Баттулга Зам тээврийн сайд байхдаа үүрэг өгч, дэд сайд А.Гансүхийг тун ноцтой нэгэн баримтад гарын үсэг зуруулсан байдаг. Би түүнийг нь санаандгүй шахуу мэдсэн нь аз болсон. Тэр нэгэн өдөр БНХАУ-ын Элчин сайд надтай яаралтай утсаар ярих хүсэлтээ Гадаад яамаар дамжуулан уламжлав. Хөрш орны Элчин сайд “яаралтай” хэмээн тодотгон Ерөнхий сайдтай шууд холбогдох хүсэлт тавина гэдэг эгзэгтэй. Юу ч болсон юм билээ? Гадаад яам, гадаад бодлогын бодлогын зөвлөхөөсөө асуутал тэд мэдэж, таамаглаж байгаа юм алга.

Юутай ч утсаар холбогдлоо. Тэдний ажилтан хэлмэрчилж байна. Элчин сайд надад шууд л баяр хүргээд унав...

...Таны тэргүүлсэн Засгийн газар түүхэн ийм шийдвэр гаргаж байгаад манай тал маш их талархаж байна...

Би юу ч ойлгосонгүй, гайхаад сонсоод л байлаа. Яриаг лнь сонсвол БНХАУ-ын төмөр замын дэд сайд манайд ирээд буцсан, Зам тээврийн яаман дээр чухал баримтад гарын үсэг зурсан, тийм учраас “онцгой өдөр тохиолоо” гэж байгаа аж...

Тэр дор нь Х.Баттулга, А.Гансүх хоёрыг дуудуулж, гарын үсэг зурсан гэх тэр баримтаа аваад ир гэж хэлүүлэв. Тэр хоёр ч удалгүй ороод ирлээ. Гарын үсэг зурсан баримтыг нь уншлаа. Ашгүй гэрээ биш MOU буюу Ойлголцлын Санамж бичиг байна. Хэлбэр нь харьцангуй гэмгүй ч агуулга нь аймшгийн юм харагдав. Хоёр нүдэндээ итгэсэнгүй.... Энэ баримтын дагуу явц өрнөх юм бол Монголын газар нутаг Хятадын нэгэн муж мэт тэр чигтээ “нарийн” царигийн төмөр замын сүлжээтэй болох аж. Дээр нь Тавантолгойн нүүрсний орд газар БНХАУ-ын хөрөнгө оруулагч аль нэг компанийн бүрэн мэдэлд очиж таарах нь. Өөр юу юу ч гэнэ вэ, муужирч унамаар... Юу вэ? Юу болж байгаа нь энэ вэ?

Асуулаа. Юм дуугарсангүй. Дахин асуулаа. Тэгтэл Баттулга сайд “Та л өөрөө Хятадтай сайн харилцаатай байх ёстой. Төмөр замын асуудлаараа хэлэлцээр хий гээ биз дээ” гэж байна. Уур шатаад явчихлаа. “Харилцаа хөгжүүлнэ гэдэг хамаг юмаа тавиад туучихна гэсэн үг биш, Баттулга сайд аа. Хэлэлцээ хийхдээ тулвал танд Засгийн газраас баталж өгсөн албан ёсны удирдамж байгаа. Тэнд чинь ийм элий балай юм ороогүй байх шүү” гэлээ. Сайд, дэд сайд хоёр таг дуугүй сууна.

“Ийм юманд гарын үсэг зур гэж хэн танд хэлэв, дэд сайд аа. Та уг нь хууль мэргэжилтэй байх аа” гэж Гансүхээс асуулаа. Тэр Баттулга руу дохиж байна. “Та асуултад ном ёсоор нь хариул. Хэлгүй болчихоогүй биз дээ” гэж дуугаа өндөрсгөв.

“Баттулга сайд надад үүрэг өгсөн” гэж сулхан дуугарлаа” гэсэн байна.

Ерөнхий сайд асан С.Баярын бичсэн үнэн бол нэгэн цагт нарийн царигтай төмөр замаар дамжуулж Монголын баялгийг урд хөрш рүүгээ зөөж дуусгах нь гэсэн Ерөнхийлөгч асан Х.Баттулгын байр суурь, түүнийгээ “бат” илэрхийлж ирсэн нийтлэл, нэвтрүүлэг нь ор үндэсгүй Монголын нийгэм, улс төрийн хүрээнд шидсэн, тэгээд үр дүнг нь үзэх гэсэн тандалт болж таарах нь.

Үүнээс гадна Ерөнхий сайд асан М.Энхсайхан 48 цаг саатуулагдаад гарч ирэхдээ бас нэгэн нийтлэл бичсэн нь нийгмийн анхаарлыг татах сэдэв болов. Учир нь, түүнийг Монгол Улсын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж Тавантолгойн ордыг бусдад өгөх байсан гэх үндэслэлээр саатуулан шалгасан юм.

Тэрбээр “ТТ Зохиомол хэрэгт баримт түшсэн Хариу -1” нийтлэлдээ дээрх асуудлаар бичсэн юм. Ингэхдээ “Ерөнхийлөгчийн шадарлагч З.Энхболд УИХ-ын дарга байхдаа Засгийн газраас хөрөнгө оруулагчидтай үзэглэхээр бэлтгэсэн Төслийг УИХ-ын албан ёсны сайтад байрлуулж, худал мэдээллээр нийгмийг цочирдуулж байсан нь мартагдаагүй байна. Тэр үед хүмүүс уншаагүй, худал яриа, худал үгэнд итгэчихсэн шиг байгаа юм.

Одоо тэрхүү төслийг бүтэн эхээр нь интернэт орчноос олж үзье гэхээр олдохгүй байгаа юм байна. УИХ-ын сайтад ил байсан гэрээний төсөл нь миний эсрэг “хэрэг зохиох”-д хэрэггүй болоод сайтаасаа авчихсан бизээ гэж бодож байна.

Мегатөсөл том гэдгээсээ илүүтэй, ярвигтай олон асуудлыг багтаадаг, олон сонирхлын уулзвар, огтолцлыг олох шаардлагатай, улс төрчдийн болон олон түмний зүгээс хардлага, сэрдлэг ихээр дагуулдаг гэдгийг тухайн үед хэлж ярьж байсан маань интернэт орчинд бичлэг хэлбэрээр олноор үлдсэн байгаа.

Тиймдээ ч төслийг хийхдээ ил тод байлгасан маань хожмоо надад болон олон хүнд хэрэг болж байгаа, цаашид ийм байх учиртай юм. Ил тод хийгдээгүй төсөл болгон хардлага сэрдлэг дагуулна. Тийм төсөл бүтэмжтэй байх үндэсгүй болдог.

Энэ төслийг бүтээчих гээд зүтгэж байсан олон залуусыг хараад Монгол өөрийн чадамжтай болж байгаа юм байна гэж баярлаж байсан юмсан. Харамсалтай нь ТТ Төсөл бүтээгүй. Шил мэт хагаран унасан.

Бүтэлгүй төсөлтэй байж билээ гэж муу дурсамжаар цаашид ажлаа явуулдаг дэлхийн компани гэж байдаггүй. Дотоод гадаадын компаниудын нэр хүндэд сэв суулгахгүй гэдэг үүднээс миний хувьд Гэрээний төслийг ил тавихаас өнөөг хүртэл түдгэлзсээр ирсэн.

Үнэнийг хэлж худлыг баримт түшэж няцаах үүднээс ТТ-той холбогдолтой мэдээллийг ээлж дараатай нээлттэй болгоно оо. Энэ нь нийтийн боловсролд ч хэрэгтэй байна. Монгол, Хятад, Японы тал намайг уучилна биз ээ” гэжээ.

Ардчиллын анхны Ерөнхий сайд М.Энхсайхан болон Ардын намын ээлжит намын дарга, гүйцэтгэх засаглалын тэргүүн нар ээлж дараалан ийн дурдатгал бичсэн нь зүгээр ч нэг цаг хугацааны давхцал биш болов уу. Харин Тавантолгой хэмээх тавган дээр тавьсан “хоол” улстөрчдийг өөр хооронд нь мэтгэлцүүлдэг дэлхийн хэмжээний орд газар, түүнийг дагасан төмөр замын эрх ашиг өнгөрснөөс өнөөдрийг хүртэл хугацаанд яагаад гацаж ирсний нэгээхэн учиг байж мэдэх. Цаашлаад Тавантолгойтой холбоотой асуудлаар Ерөнхий сайд асан, М.Энхсайхан, С.Баяр нарын араас үнэнийг дэлгэх дараагийн хүн нь хэн байх вэ гэдэг нь өнөөдөртөө асуулт хэвээр үлдэж байна. Ч.Сайханбилэг үү, түүнээс өмнөх Сү.Батболд уу, эсвэл одоогийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх үү үүнийг цаг хугацаа л харуулна.

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Зочин (49.0.212.83)
    Бүгдийнх нь толгой хүрэхгүй байсан юм бишүү. Гадныхны санааг даваад цаана нь гарч гэрээ хийчих толгой тэр үйл явцын хүрээнд монголд байхгүй байсан нь харагдаад байна даа. Эдийн засгийн боловсрол таг хэл ус таг том гэрээ хийж байсан туршлага таг хуучин чадалтай улсаасаа туршлага мэдлэгийг нь хэрэглэж тусыг нь авдаггүй зүгээр хоосон том толгойт улс төрч нэртэй бацаанууд байсын бишүү. Одоогийн залуус дээрдээ эд нараас. Баярыг ойлгож хүндэлдэг нь олшроод ч гэх шиг наадам гээд завгүй байна за бла баабар нэртээ.
    2019 оны 07 сарын 13 | Хариулах
  • Зочин (43.242.243.129)
    МАНАН байгаа цагт МАН АН гэж нам байж ард тумний толгой угаагаад яана тэртэй тэргуй карман нэгтэй болчихсон хумуус монголыг хегжуулэх биш еерсдийгее энэ олон жил
    2019 оны 07 сарын 09 | Хариулах
  • Болд бэх (5.77.30.37)
    За одоо л эхлэх нь дээ ногоо хэдэн хулгайч шиг еронхий сайд нараа ардын баатаюрууд болгоод эхэллээ тэгээд тэд монгол улсыг хогжуулчих нь яасым тэдэнд бурэн эрх нь байсан шуу дээ .идэж ууж устгаж урваж монгол орныг гуйлгачин болгочихоод одоо оорсдийгоо омоорч нэг их ухаантай хумуус болж солиороод .ард тумний толгой угаагаад эхэллээ энэ бухэн огор толгойгоо хамгаалж Баттулгыг буруутгаж цэвэр шудрага хумуус болох гэсэн л оролдлого ..Баттулга тэдэнтэй хамтарч эх орноо зараагуй .эд нар туунээс ухтэлээ айж байгаагын илэпэл .эд нар монгол улсыг хогжуулэх юу ч хийгээгуй .
    2019 оны 07 сарын 09 | Хариулах
  • irgen (202.55.191.194)
    Bayar shig said dahij meddee garahgui ni dee uneheer uhaalag mash sain uls terch bas ih medlegtei hun bainaa
    2019 оны 07 сарын 08 | Хариулах
  • иргэн (202.179.24.25)
    Баавар бол МАНАН-гийн хөлсний этгээд, хувь хүртэгч. Голцуу Хятад гаралтай эсвэл Хятадтай ашиг сонирхлын холбоотой хүмүүс МАНАН-г бүрдүүлсэн. Тэд одоо амь тавих гээд янз бүрээр оролдож байна хөөрхийс
    2019 оны 07 сарын 08 | Хариулах
  • irgen (202.21.118.174)
    BAYAR OLON TYMNIIG HUURAH ARGAA HEREGLESEER,URUVDYYLEH URGANDAA ORSON BAINA.ULSAA HUDALDSAN NIHRUUN HUDAL GOE YGIIG BYY SONS!!!!!AVILGAD AVSAN HURUNGIIG NE HURAAJ SHIITGEH HEREGTEI!!!!
    2019 оны 07 сарын 08 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Хятадуудад 100 жилээр өгөхөөр бэлтгэлээ хангасан нь үнэн юм биш үү...Боловсруулсан бүх бичиг баримт нь нотлоод байгаа юм биш үү? Хэрэг үйлдэхийг завдсан, бэлтгэсэн, гүйцэтгэсэн бол гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үздэг шүү дээ. Заавал гэрээнд гарын үсэг зурсан байх шаардлагагүй
    2019 оны 07 сарын 08 | Хариулах
  • mongol huu (202.179.27.106)
    анх тэгж бодож бичиж байж л дээ тэд баттулга гансүх хоер з.энхболд бас гэе... одоо тэд тэгж боддоггүй тэгж хийдэгггүй бүр эсрэг байр суурьтай болчихжээ тэгээд муу нь юу байна таныхаар гадаадын хөрөнгө оруулагч нарт бүр өгөхийн эсрэг байр суурьтай монголын давуу байдлыг шаардаад байна шдээ эдгээр хүмүүс энэ муу юу ....санамж бичиг гэдэг бол гэрээ биш бизнес хийдэг ямар ч хүмүүс үүнийг мэднэ санамж бичиг бол дагаж мөрдөх албагүй санамж бичигт ямар ч нөхцөл, цаг хугацаа, боломж бололцоог тусгадаггүй тоо хэмжээ ашиг орлого зардал зарлагын заадаггүй үүнийг ямар ч тэнэг нь мэддэг дээ
    2019 оны 07 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.9.90.130)
    sanjaagiin arhichin huu hudlaa shaasan n barigdsan.ha ha.gannsuh uneniig helsen sanj bayar uuruu hujaatai geree hii gej daramtalsan baisan
    2019 оны 07 сарын 08 | Хариулах
  • Зочин (182.160.36.23)
    Энэ БААБАР ГЭГЧИЙН БИЧСЭН ЗҮЙЛД БИТГИЙ ИТГЭ.
    2019 оны 07 сарын 08 | Хариулах
  • Зочин (139.5.217.220)
    Аргагүй л өөрсдөө бүтээн байгуулалт гэдэгт нэг ч гар хөдөлгөөгүй мунхагдуу , өлөн сэтгэхүйтэй , хүмүүс төр барьж, түүнийг хөгжөөн дэмждэг Баабар мэтийн хоосон толгойтой хүмүүс үнэнхүү өрөвдмөөр харагдах юм аа
    2019 оны 07 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна
    5 цаг 9 мин
  • Б.Анарыг "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо
    5 цаг 15 мин
  • Багс Банни, Даффи Дакын дуу оруулагч Эрик Бауса 46 насандаа таалал төгсжээ
    9 цаг 39 мин
  • Израилын нийгэм гүн хуваагдалтай байгаа энэ үед шийдвэрлэх сонгууль болно
    11 цаг 54 мин
  • Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той
    12 цаг 2 мин
  • Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той
    13 цаг 23 мин
  • Зээлийн батлан даалтын сангийн баруун бүсийн салбар Ховд аймагт нээгдлээ
    14 цаг 49 мин
  • Лионель Месси “Астурийн гүнжийн нэрэмжит спортын шагнал”-ыг хүртлээ
    15 цаг 2 мин
  • The MongolZ баг Vitality-д ялагдаж, дараагийн тоглолтоо өнөө орой хийхээр хүлээж байна
    15 цаг 23 мин
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
    15 цаг 34 мин
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
    15 цаг 44 мин
  • Лула да Силва дөрөв дэх удаагаа Бразилын ерөнхийлөгчөөр сонгогдлоо
    15 цаг 50 мин
  • Болгарын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал авч чадсангүй
    16 цаг 2 мин
  • Бэлчээрт байсан 25 толгой сарлаг хулгайлсан иргэдийг баривчиллаа
    16 цаг 23 мин
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
    16 цаг 27 мин
  • Хэнтий аймгийн малчны гэрийг баавгай сүйтгэжээ
    16 цаг 28 мин
  • Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна
    16 цаг 33 мин
  • ХЗБХ: Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцана
    16 цаг 38 мин
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
    2026-10-24
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
    2026-10-24
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • Трамп, Зеленский нарын үл итгэлцэл гүнзгийрч, АНУ-Украины харилцаа хурцадлаа
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Эргэн ирэлтээ хийж буй Улсын арслан Ц.Бямба-Отгоны 12 түрүү
  • “Senzu”, “mzinho” нарын тоглож буй BC.Game баг плей-оффт шалгарлаа
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • “The MongolZ” баг өнөөдөр Германы “BIG” багтай тоглоно
  • Дуучин Н.Ундралын “ТОМ” тоглолт
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК