Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Жанцанноров: Б.Шарав бид хоёр Монголын хөгжмийн урлагт насаараа зүтгэсэн нөхөд

2019-7-08
0
ЖИРГЭХ

Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав нарыг Хөдөлмөрийн баатар цолоор шагнана гэсэн мэдээг дуулсан монголчуудын магнай тэнийсан нь лавтай. Энэ л сайхан мэдээг дуулаад хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайн гар утас руу залгалаа. Жилийн өмнөхөн “Ахынх нь бие тааруу. Гадагшаа явж биеэ үзүүлэх санаатай” гэж ярьж байснаас хойш цөөхөн удаа л холбогдож. Харин энэ удаа бие тэнхээг нь асуухын далимд баярын сэтгэгдэлийг нь хуваалцахаар утас цохисон нь энэ. Тэрбээр утсаа авангуутаа өнөө л ёжтой, бас “чанга” үгээ дайв. “За, дүү хүү сонин сайхан юу байна. Төрөөс шагнана гэсэн байна. Ах нь очдог л байх даа. Яагаав, өнөө зүрхэндээ аппарат суулгасан даа. Бие тэнхэрч өгөхгүй, хэцүүхэн л байна” гэсээр мэнд мэдэлцэв. Ингээд Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноровтой утсаар хэсэгхэн хором ярилцсанаа хүргэе.

-Сайн байна уу. Хөдөлмөрийн баатар цолоор энгэрээ мялаах гэж буйд баяр хүргэе.

-Баярлалаа. Шагнана гэсэн байна. Монголын ард түмэнд “өр”-өө дарж дуусаагүй юм байлгүй дээ. Одоо очно доо.

-Шагналыг “өр” гээд байхдаа яах вэ дээ?

-Ахынхаа хэлсэн санааг ойлгосон хэрнээ давтаж асуудаг янзын хүүхэд шүү. “Өр” гэж хэлсэн учрыг тайлбарлая. Шагнал гэдэг нь тухайн цаг үед хийсэн бүтээлийг нь үнэлэхээс гадна цаашид хийж бүтээх урам зориг хайрладаг эд. Энэ утгаараа цаашид улам ихийг хийж бүтээгээрэй гэж шагнаж байгаа юм болов уу. Ингэхээр би “өр”-тэй болж таарч байгаа биз дээ. /инээв/

-Та Б.Шарав гуайтай холбогдов уу?

-Ойрын хэдэн өдөр уулзаж, утсаар яриагүй л байна. Хүү маань бид хоёрын дунд зуучлагч хийдэг ухаантай.

-Хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?

-Зургаа хоногийн өмнө “Алтан пянз-ны нээлтийн үеэр уулзсан. Бие нь жаахан тааруухан байна лээ. Чи зөвхөн баяр хүргэхээр залгасан юм уу?

-Харин тэгж л таарч байх шиг байна.

-Хаа таарсан газраа "шалгааж" явдаг хүн зүгээр ч нэг залгаагүй байх аа. За, асуух зүйл байвал асуу, асуу.

-Баярлалаа. Монголын хөгжмийн урлагийн “Хөтөлгөө морьд” гэгддэг Б.Шарав та хоёрыг монголчууд  хайрлаж бахархдаг. Ингэхэд та хоёр хэзээ анх танилцсан хоёр бэ?

-Монголын ард түмэн оюун санааны өндөр чадавхтай хүмүүс. Төдийгөөс өдий хүрсэн замнал минь яах аргагүй ард түмний хайр энэрэл, итгэл хүндлэлтэй холбоотой. Б.Шаравтай анх 1968 оны аравдугаар сард болов уу даа, танилцаж байлаа. Би их сургуулийн хоёрдугаар курст байхад Б.Шарав нэгдүгээр курст элсэж байсан юм.

-Эндээс л найзалсан юм уу?

-Найзлах гэхээр ямар ойлголт юм бол доо. Хээр хөдөө гарч, боодог хийж идсэн түүхгүй. Гэр бүлийн уулзалт хийж, нэгнийхээрээ орсон удаагүй. Одоогийн хүүхдүүдийн найз гэдэг ойлголтоос өөр харилцаатай хоёр л доо. Пиво ч хувааж уусаагүй хүмүүс биш шүү дээ. Тэгсэн атлаа үргэлж л хамт байсан. Б.Шарав “Ийм хөгжим бичлээ. Ямар байна” гээд харуулна. Би ч бас асууна. Хоорондоо зөвлөлдөнө. Хэн хэн маань концерт зохион байгуулбал ямар ч завгүй байсан хамаагүй “гүйгээд” л очно. Намайг Хөгжмийн холбооны дарга байхад Дууны асуудал эрхэлсэн нарийн бичгийн даргаар ажиллаж байлаа. Өөрөөр хэлбэл, Монголын хөгжмийн урлагийн төлөө насаараа зүтгэсэн нөхөд гэх юм уу даа. Би “нөхөд” гэлээ шүү.

-Та хоёр бол яах аргагүй Монголын хөгжмийн урлагийн ноён оргилын нэг нь...

-За түр хүлээгээрэй. Дээшээ харахаар С.Гончигсумлаа, Г.Бирваа гээд мундгууд харагдаад байна. Ингэхээр ноён оргил нь мөн юм уу даа.

-Залуу үеийнхэн та хоёрыг ингэж дүгнэж, хүндэтгэдэг юм л даа?

-Аан тэгвэл маш их баярлалаа.

-Та нээрээ их нэрэлхүү хүн шүү. Б.Шаравын “Сэрсэн тал”-ыг тантай салшгүй холбоотой гэж сонсож байсан. Та энэ түүхээсээ жаахан хуваалцаж болох уу. Ийм хамтын бүтээл хэр олон бэ?

-1984 онд Улс тунхагласны 60 жилийн ойн концертийн ерөнхий найруулагчаар би томилогдсон юм. Чулуун удирдаачтай хамт 100 гаруй хөгжимчин цуглуулаад бэлтгэл хийж байлаа, тэр үед. Үндэсний найрал хөгжимд 3-хан минутын хөгжим бичих даалгавар өглөө. Тэгэхэд Б.Шарав дөнгөж төгсөөд ирсэн үе л дээ. Манай хүн хөгжмөө бичээд ирлээ. Гэтэл нэр өгөөгүй байх юм. Хөгжмийн зохиолыг нь үзтэл үнэхээр гайхалтай. Гайхалтай бүтээлд сайхан нэр хайрлах ёстой биз дээ. Ингэж л “Сэрсэн тал” гэж нэр хайрласан даа. Бидний дунд энэ мэт түм, буман учрал бий. Үүнээс ч олон бий байх шүү.

-Их сургуульд байхаасаа нөхөрлөсөн хоёр хөгжмийн ертөнцөд мөр зэрэгцэн нэг нэгнээсээ хөглөгдсөн. Энэ л замналаар өнөөдөр хоёулаа хамтдаа Хөдөлмөрийн баатар цолоор энгэрээ мялаах гэж байна. Энэ бүхэн хувь тохиол болов уу гэж танд бодогдож байна уу?

-Тэгж бодохгүй байна. Өнөө үед өөрийн дотроо бодсноо бүрэн хэлдэггүй, нууж хаадаг болсон цаг. Аа тэгвэл, хөгжмийн болон кино, драммын урлагт ийм зүйл байдаггүй.  Хөгжмөөр чин сэтгэлээ илэрхийлэх боломжтой. Юу бодож байна, тэр бүгдээ илэрхийлэх боломжтой. Нийгмийн чин үнэн байдлыг хөгжмөөр илэрхийлэх боломж бүрэн бий. Энэ ч утгаараа хөгжмийн урлагаа үнэлж, “Цаашид илүү их үнэнийг өгүүлээрэй” гэсэн хэрэг болов уу. Би ингэж л бодож байна. Түүнээс биш хувь зохиол биш болов уу.

-Шагналаа авахдаа хэнтэй хамт очих вэ?

-Хүүгээ дагуулаад л очно доо.

-Тун удахгүй Үндэсний их баяр наадам болох гэж байна. Нутагтаа очиж наадамлах уу?

-Үгүй ээ. Зуслан дээрээ хэдэн хүүхдүүдтэйгээ наадамлана даа. Бие тааруухан болохоор хол явж чадахгүй байх.

-Төрийн дээд одон медалиар энгэрээ мялаах энэ сайхан өдөр монголчууддаа хандаж үг хэлж болох уу?

-Би ч одоо юу хэлэх вэ дээ. Монголчууд минь эв эеийг сахиж, эх болсон эх орныхоо сайн сайхныхаа төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж, хөдөлмөрлөөрэй гэж хүсэх байна даа.

-Утсаар ярилцлага өгсөнд баярлалаа.

-Зүгээр дээ.

Г.Нацаг-Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Ганаа (122.201.25.58)
    Баянхонгорын алдарт хөгжмийн зохиолчид өөрийнх нь багш байх С.Гончигсумлаа, Г.Бирваа нарыг дурссанд баярлалаа. Та Баянхонгорын гаралтай Монгол Улсын Ерөнхийлөгчөөс асар хүндтэй өндөр гавьяа шагнал авч байга а юм бна.
    2019 оны 07 сарын 09 | Хариулах
    • Уучлаарай Н.Жанцанноров гуай бол Өвөрхангай аймгийн Өлзийт сумын хүү шүү
      2019 оны 07 сарын 09
  • b (64.119.17.145)
    huu ih muuhai
    2019 оны 07 сарын 09 | Хариулах
  • Энэбиш (202.179.26.5)
    БАС ИХ ЗАЛЬТАЙ ӨВГӨН ЮМАА. УРЛАГЫНХАН ХӨДӨЛМӨРИЙН БААТРЫГ НЬ ӨГӨӨД ЗАЙЛУУЛЬЯ ГЭЖ ЯРЬДАГ ЮМ БИЛЭЭ. ИХ ХҮН МУУТАЙ ЗОЛИГ
    2019 оны 07 сарын 08 | Хариулах
  • Зочин (66.181.181.56)
    Өөөө тийм үүү, мэдээгүй ш дэээ
    2019 оны 07 сарын 08 | Хариулах
  • Дуу хөгжмийн багш (203.91.115.39)
    Их сургууль хөгжмийн боловсрол олгож байгаагүй санагдана, Багш нарыг бэлгэх сургуулийн Хөгжмийн анги гэж чанартай боловсрол олгодог сургууль байлаа гэж
    2019 оны 07 сарын 08 | Хариулах
    • АТААРХАЛ
      Оросод сурснаа яриад байна. Өөрсдөө бүх юмыг мэддэг юм шиг ингэдгээ болиоч, чамаас юу ч үлдэхгүй. Харин энэ агуу 2 хүний бүтээл хэдэн зуун дамжина
      2019 оны 07 сарын 08
    • Ёстой үнэн
      2019 оны 07 сарын 08
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    9 цаг 10 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    9 цаг 16 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    19 цаг 43 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    23 цаг 4 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    23 цаг 9 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Уржигдар 11 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК