"Туул голын усанд цогцос байна" гэсэн дуудлага өчигдөр буюу энэ сарын 7-ны өдрийн 13.43 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 14.25 цагт очиж, цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. Уг цогцос нь зургадугаар сарын 26-ны өдөр “Эрх саран” сувиллаас гараад сураггүй алга болсон Увс аймгийн иргэн 68 настай, эрэгтэй Б-ийн цогцос болохыг Цагдаагийн байгууллагаас тогтоожээ.