Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Энхжаргал: 17 шүүгч авлига авсан нь нотлогдсон бол шалгах нь зөв

2019-7-09
0
ЖИРГЭХ

Ахмад хуульч Д.Энхжаргалтай ярилцлаа. Тэрбээр Завхан аймгийн шүүхийн Тамгын газрын даргаар ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан юм.

-ҮАБЗ-ийн зөвлөмжийг үндэслэн Ерөнхийлөгчийн зарлигаар 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Та энэ процессийг хэрхэн дүгнэж байна вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргахдаа асуудлыг ултай судалж байж, түдгэлзүүлсэн байх. Нарийн зүйлийг нь мэдэхгүй учраас зөв гэж хэлэхэд хэцүү. Яах аргагүй 17 шүүгч авлигын хэрэгт холбогдсон, авсан нь нотлох баримтаар нотлогдсон зүйл байгаа бол шалгах нь зөв. 

-С.Зоригийг хөнөөсөн хэргийг шүүсэн шүүгчдийг огцруулахыг шаардаж жагсаал хүртэл зохион байгууллаа. Энэ байж болох зүйл үү?

-Сүүлийн үед эрүүдэн шүүсэн гээд л яриад байна. Энэ шүүгчтэй ямар холбоотой юм бэ, цэрэг цагдаа гүйцэтгэх байгууллагын хийж байгаа ажил шүү дээ. Шүүх шийдвэрээ л гаргадаг. Шүүн таслах ажиллагаа гэдэг чинь  нэг талын эрх ашгийг хамгаалж байгаа ч  нөгөө тал нь заавал гомддог. Гомдолтой тал байнга эсэргүүцэж байдаг. Үүнийг иргэд маш сайн ойлгох хэрэгтэй. Шүүгчийн үйл ажиллагааны процессын асуудал нь өөрөө тийм юм. Шүүхийн шийдвэр ханатай гарах асуудал их чухал. Ханатай гараагүй учраас иргэд гомдоод асуудал тавиад байгаа юм. Тийм учраас шүүгч хүн асар өндөр мэдлэг чадвартай байх явдал юм. Тэр хүн хэдий буруутай ч шүүх хуралдааны танхимаас ойлгоод гарах ёстой. Яах аргагүй миний буруу юм байна, тийм учраас шийдвэр нөгөө талд гарчихлаа гэсэн гэж шүүхийн шийдвэр тэр хэмжээнд хүрсэн өргөн агуулгатай хуулийг маш зөв тайлбарлаж, шийдвэрээ зөв ойлгуулж тайлбарлаж чадсан, шийдвэрлэсэн хэрэгт маргаан гардаггүй. Маш чадварлаг сайн шийдвэрлэсэн шүүн таслах ажиллагааны дараа үнэхээр миний буруу юм байна гэж хэлээд гарч байсан олон иргэдийг харж байсан л даа. Ийм хэмжээнд шийдвэрээ бичих, тайлбарлах хэрэгтэй.Тийм учраас чадалтай шүүгч нар байх ёстой гэж хэлэх гээд байгаа юм. Нөгөө талаар өмгөөлөгчөөр ажиллаж байсан хүмүүсийг шүүгчээр сонгож байгаа нь буруу гэж үздэг хүн байгаа юм. Яагаад гэхээр ямар ч шүүн таслах үйл ажиллагаа мэдэхгүй, шүүхийн процессын үйл ажиллагаанд оролцдог атлаа  шүүхийн дотоод үйл ажиллагааг огт мэддэггүй, шүүх хуралдаан даргалахаас эхлээд л маш их гологддог.  Арай ч дээ ингэж хурал хийх ч гэж дээ гэж бодогдож байсан үе зөндөө байдаг. Шүүгчийн үндсэн суурь боловсон хүчин бол шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар юм. Энэ хүмүүс бол бэлтгэгдэж байгаа хүмүүс гэж бодож явдаг. Шүүхэд орж ирж байгаа хүндэтгэлээс эхлээд огт өөр байдаг. Шүүгчийн туслах, нарийн бичгийн дарга хийж байгаад шүүгч болсон хүн, өмгөөлөгч хийж байгаад шүүгч болсон хүн хоёр хурал удирдах, шүүн таслах ажиллагаанд оролцож байгаа байдал маш өөр шүү.

-Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд тусгасан шүүх эрх мэдлийн хариуцлага,  хараат бус байдлыг хангах чиглэлээр оруулсан заалтуудыг хэрхэн дүгнэж байна вэ?

-Би Завхан аймгийн шүүхийн Тамгын газрын даргаар 22 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан хүн. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нь зөв. Хамгийн гол нь өнөөдрийн ард түмний хүсэн хүлээсэн хэмжээгээр өөрчлөлт орж байна уу гэдэг нь эргэлзээтэй. Шүүхийн шинэчлэлтэй холбоотой асуудал дээр 2013 оноос багц хууль хэрэгжээд явж байна. Шүүхийн шинэчлэл улсын хэмжээнд маш эрчимтэй сайн хийгдсэн гэж үздэг. Шүүхийн хараат бус байдал бэхжүүлэхтэй холбоотой хууль гарч ирсэн. Цалин, нийгмийн хамгаалал талаас нь олон өөрчлөлтийг авчирсан.Энэ өөрчлөлт маань явц дундаа Үндсэн хуулийн шинэчлэлт өөрчлөлтэй холбоотойгоор үгүй хийгдчих вий гэж эмзэглэж байна. 

-Тэгвэл шүүгчийн насны босго, хугацаатай томилно гэсэн заалтыг?

-Энэ заалтыг зөв гэж бодож байна. Шүүгч хүн гэдэг бол мэргэжлээрээ олонд танигдах хэмжээнд ажилласан, туршлагатай хүн байх ёстой учраас зөв. Харин хугацаатай томилдог асуудал бол буруу юм шиг санагдаж байна. Яагаад гэхээр шүүгчийн ажиллах баталгаа юм. Насаараа томилогдсон шүүгч ажилдаа ямар хандах вэ,  хэдэн жил ажиллаад чөлөөлөгдөнө гэж бодож байгаа шүүгч ямар байдалтай байх вэ, энэ хоёрын дунд асар их ялгаатай  шал өөр хандлага бий болно. Тиймээс энэ буруу гэж үзэж байна.  Ер нь шүүхийн үйл ажиллагаа хөдөө орон нутагт хэвийн хэмжээтэй явагдаж байгаа, шүүх рүү дайрч давшилсан, шүүхийн шийдвэр чинь буруу байна, нэг талд үйлчилсэн, авлига хээл хахууль авсан гэх асуудал яригддаггүй.

Б.Тулга

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Мөнх-Эрдэнэ С.Чулууны нэр төрд халдаж, гүтгэсэн асуудлаарх нэхэмжлэлийг Дээд шүүх хангаж шийдвэрлэлээ
"Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ ТАЛААР...
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (202.9.43.52)
    Хуулиинхан шүүгч прокуроро цагдаагиинхан гэж авлигачид гэдэг 1000% үнэн ш дээ хог шаарнууд үхэж байхдаа таарсан
    2019 оны 07 сарын 13 | Хариулах
  • Zuw helsen bna sanal neg bna. (202.179.26.104)
    Irgen
    2019 оны 07 сарын 10 | Хариулах
  • Z (103.212.117.41)
    Uls torchdiin bulhai ilreh bolchoid shuugch naraar togloj bj magad
    2019 оны 07 сарын 10 | Хариулах
  • XL (192.82.64.214)
    zuw shduu uls turchid shuuheer togloj bgan
    2019 оны 07 сарын 09 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    12 цаг 5 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    14 цаг 3 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    14 цаг 42 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    16 цаг 1 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    17 цаг 50 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК