Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ш.Төгсгэрэл: Дахиад ч найман шүүгчийн асуудал яригдаж байна. Энэ бол “дохио”

2019-7-09
0
ЖИРГЭХ

Ахмад шүүгч Ш.Төгсгэрэлтэй ярилцлаа. Тэрбээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан юм. 

-Та ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу шүүгчийн эрхийг түдгэлзүүлэх, огцруулах болсныг шүүмжилж байгаа юм байна. Саяхан хуулийн тэр заалтыг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч 17 шүүгчийн эрхийг түдгэлзүүллээ.

-Дахиад ч найман шүүгчийн асуудал яригдаж байна. Ингэж болохгүй шүү дээ, нийгмийн аливаа асуудлыг шийдвэрлэх эцсийн цэг нь шүүх байгууллага юм. Ингэж шүүх эрх мэдэлд хэтэрхий халдаж болохгүй. Энэ олон шүүгч нар дотор асуудалтай хүн ч байгаа, хэлмэгдсэн хүн байхыг ч үгүйсгэх аргагүй. Гэхдээ 17 шүүгчийн эрхийг зэрэг түдгэлзүүлсэн нь шүүхэд асуудал байгааг харуулж байна. Тийм учраас энэ байдалд дүгнэлт хийж дахиж ийм зүйл гарахгүйн төлөө мэрийж ажиллах ёстой. Шүүх дотроо ажиллаж байхад сөрөг зүйл олж хардаггүй юм байна. Гэвч миний хувьд ажиллаж байгаа тогоогоо муулах дургүй, тийм зарчим ч надад байхгүй, гарсан хойноо ч шүүхийг муулахад нь өмөөрч юм ярьдаг. Энэ байдлыг засахын тулд шүүхийн үүдэнд сууж байгаа жижүүрээс эхлээд нарийн бичгийн дарга хүн бүр дор бүрнээ анхаарах хэрэгтэй.

Мөн шүүгч нар аливаа асуудлыг шийдвэрлэчихээд  гаргасан шийдвэрээ хүнд ойлгуулж тайлбарлах тал дээр дутмаг харагдаад байгаа. Уг хэргийг шийдвэрлэхэд энэ  нь тийм байсан, хуульд ингэж заасан байна,  тэр нь таны зөв байлаа, тийм учраас шүүх ингэж шийдвэрлэлээ гээд маш сайн тайлбарлах хэрэгтэй. Яагаад гаргасан шийдвэрээ тайлбарлаж болохгүй гэж? Юу нь нууц байгаа юм. Шийдвэрээ хүнд ойлгуулж, тайлбарладаггүй, шийдвэрээ бичгээр гаргаад өгнөө гээд гарчихдаг, тэгэхээр хүнд янз бүрийн хардлага төрдөг. Зарим хүмүүс ярьдаг л даа. Шүүх хурал дээр өөр юм ярьж хэлчихээд шийдвэр бичгээр авсан чинь шал өөр зүйл гаргачихлаа гэж. Тиймээс шийдвэрээ ойлгуулах тал дээр шүүгч нар их анхаарах хэрэгтэй гэж захимаар байна.

Шүүгч, шүүхийн байгууллагын ажилтнууд  нэгдүгээрт,  байгууллагын нэр хүнд, хоёрдугаарт, хамт ажиллаж байгаа хүмүүсийнхээ  болон өөрийн нэр төрийг өндөрт өргөж, хамгаалж, аливаа сөрөг зүйлээс урьдчилан сэргийлж байх ёстой. Бидний үед тэгж л ажиллаж байлаа. Цаашид ч томилогдож байгаа залуу шүүгч нар болон хуулийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүс үүнийг маш сайн анхаарах хэрэгтэй. Шүүхийн байгууллагын хамгийн оргил нь шүүгч байдаг. Шүүгч хүнийг нум сумтай  зүйрлүүлбэл байндаа онож байх ёстой. Тийм учраас шалгуур нь өндөр, шударга зөв хүнээ олох, нүдээ олсон байх хэрэгтэй. Тэгж байж тэр хүний гаргаж байгаа шийдвэр мэргэн хууль зөв хэрэглэж, эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүй гэдэг шиг шийдвэрлэвэл  хүмүүс гомддоггүй юм. Тэр тал дээр анхаарах хэрэгтэй.

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ хэлэлцэж байна. Хуульч хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

 -Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахыг дэмжиж байгаа. Гэхдээ шүүх засаглалд хэтэрхий халдсан заалтууд байгааг хууль тогтоогчид анхаарна биз ээ. Ер нь сүүлийн үед шүүх засаглал руу хэтэрхий халдах боллоо. Аливаа асуудлыг зөв өнцгөөс нь харж шийдвэрлэх хэрэгтэй. Хуульч хүн бол хуулийн дагуу ажилладаг. Шүүхээс гарч байгаа шийдвэр бол 2 талтай нэг тал нь гомддог нөгөө тал нь баярладаг. Тиймээс хэт нэг талыг барьсан байдлаар хандаж байгаад ахмад хуульчийн хувьд буруу гэж үзэж байна. Нийгмийн давлагаа, улс төрчдийн үзэл бодлоор ингэж шийдэж байгаа нь буруу. Энэ хандлага Үндсэн хуульд Хариуцлагын зөвлөл гэдэг байгууллага байгуулж, шүүгчийг огцруулж байхаар зохицуулах гэж байгаа нь харамсалтай.

Харин шүүгчийг томилох насны хувьд зөв гэж харж байна. Яагаад гэхээр хүнд үзэж туулсан зүйл, туршлага хэрэгтэй. Өмгөөлөгч, прокуророор ажиллаж байсан хүмүүс  шүүгчээр томилогдвол илүү  ач холбогдолтой гэж боддог. Өөр бусад газар ажиллаж байсан хүмүүс томилогдохоор хууль хэрэглэхдээ буруу зөв тайлбарлах, асуудлыг шийдвэрлэхдээ хөнгөн хуумгай ханддаг асуудал ажиглагддаг.

-Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлд шүүгчийн томилгоонд хугацаа заасныг юу гэж үзэж байна вэ?

-Хугацаа заах нь буруу.  Хугацаа зааж байгаа нь ажилд ямар нэг өөрчлөлт ахиц гарахгүй харин сөрөг муу талтай. Тухайн хүний ухамсарт би бүх насаараа сонгогдсон энэ өндөр хариуцлагатай ажлаа нэр төртэй сайн хийх ёстой гэсэн бодол суусан байдаг. Хуучин бол шүүгч нарыг ард түмнээс сонгодог байсан шиг сонгуулийн зарчмаар сонговол бүрэн эрх нь хугацаандаа байж болно.

-Шүүгчдийн цалинг нэмсэн байтал хариуцлага сайжирсангүй гэсэн шүүмжлэл байна?

-Аливаа асуудлыг шийдвэрлэхэд нэг асуудлаар бусад асуудлыг шийдвэрлэж болдоггүй юм  байна гэдэг нь эндээс харагдаж байна. Цалин хангамж, хараат бус байдлыг хангасан ч хариуцлагын асуудал энд хөндөгдөж эхэлж байна.

-Таны хэлснээр цалинг нь нэмсэн ч шүүгчийн хариуцлагын асуудал орхигдсоноос болж шүүхэд итгэх иргэдийн итгэл буурав уу?

-Иргэдийн итгэл гэдэг бол харьцангуй ойлголт юм. Шүүхээр орж үзээгүй, нэг удаа шүүх хуралд суугаагүй атлаа давлагаалж,  хөөрөгдөж аливаа асуудлыг харлуулах гэсэн оролдлого гаргаад байна уу, магадгүй өндөр цалинтай албан тушаалд дараагийн ээлж хоолондоо орно гэдэг шиг юм болох гээд байна уу гэсэн хардлага төрөөд байгаа. Яагаад гэвэл би хуулийн байгууллагад 36 жил, шүүгчээр 25 жил ажиллаад  тэтгэвэртээ гарсан хүн. Энэ олон нийтийн сүлжээгээр яриад байгаа зүйл бол 2 талтай. Хүн бүр шүүхээр ороогүй, 3 сая иргэний хэд нь шүүхээр үйлчлүүлсэн билээ.
 

Б.Тулга

0
ЖИРГЭХ
Санал болгох
ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ ТАЛААР...
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • Зочин (202.9.43.52)
    Бзд эрүүгиин шинээ гэж хувхай хүүриин шүүгч гэж бузар өвгөн улаан авлигач Дохио ч гэх шиг хуцах юм
    2019 оны 07 сарын 13 | Хариулах
  • Ganaa (122.201.31.143)
    Uneheer shuuh bol yalzarsan. avilgajsan gazar ni unen shu de boldog bol buh shuugchdiig solih heregte shudraga ajillah zaluus zunduu l bn shuugchdiig omoor ch hamgaalaad baidag Lundee ovgon.g suga tataj gargasan bish shuuhiin unen turh yag harahdaj bn shu oshoo ch olon shugchdiig tudgelzuuleh heregte neeh l peedelzsen yarvaasan garuud baidag odoo bugd neg hesegtei l yaj ch chadahgui ajilaa unench shudraga hiih bhda bolj muusain yumnuud
    2019 оны 07 сарын 11 | Хариулах
  • Зочин (64.119.17.145)
    hun zonoh ch bas ovchin shde ter. Dashzevegiig har
    2019 оны 07 сарын 10 | Хариулах
  • irgen (150.129.141.249)
    Ene shuugch chin mongoliin buh irgeded eruugiin hereg uusgej shuuheer yalluulakh huseltei baigaa yumuu. Tetgevertee suugaad zunusun baina.
    2019 оны 07 сарын 10 | Хариулах
  • Zochin (66.181.189.159)
    Tsalin nemsen ni buruu
    2019 оны 07 сарын 10 | Хариулах
  • Зочин (43.242.243.129)
    Татварын менгеер Ендер цалин егеед ч шударга ажиллахгуй байгаа учир цалинг нь эмч багш нартай ижилхэн болгох хэрэгтэй
    2019 оны 07 сарын 10 | Хариулах
  • Цалинг адилхан болго (202.9.45.66)
    Цалин нэмхээр 1 д албан тушаалтайгаа зууралддаг. Хэргийг хэл амгүй талд нь гаргахыг боддож шийддэг. Хэрэглээ нь өсдөг. Өссөн хэрэглээгээ дагаж бусдаасаа тасарч баячуудын эгнээнд орсон мэтээр оодордог.
    2019 оны 07 сарын 09 | Хариулах
  • Хурц (66.181.178.36)
    Энэ 8 шүүгчийг хамгаалж авч үлдэхийн тулд гэмгүй 17 д хуурамч гүйцэтгэх ажиллагаа хийж гүтгэн урьдчилан зарлигдаж байгаа юм.
    2019 оны 07 сарын 09 | Хариулах
  • дэлгэр (64.119.18.237)
    чи ч бас хулхи амьтан шүүхийн нэрийг овоо унагаасаншдээ нирэгсэн хойно нь хашгирав гэдэг болож байна
    2019 оны 07 сарын 09 | Хариулах
  • Ану (59.153.114.125)
    Шүүх үнэхээр ялзарсан авилгад идэгдсэн гэдэг нь нотлогдож байна. Ноён зантай шүүгчид нь хаан шиг амьдарч байгааг юу гэж тайлбарлах вэ? Үндэслэлгүй хөрөнгөжсөн шүүгчдээ бүгдийг нь шалгах хэрэгтэй.
    2019 оны 07 сарын 09 | Хариулах
  • hurdan (202.179.26.102)
    ter 8 iigaa hurdan tutgelzuulee. tsaana chini ajil yavahgui hulgaich shuugcheer hereg shiiduulj ogt bolohgui
    2019 оны 07 сарын 09 | Хариулах
  • irgen (112.72.11.114)
    Dohio mohio ch gene uu. Shuugch nar abliga abdag uuuu esbel gutgeleg yum uu
    2019 оны 07 сарын 09 | Хариулах
  • зочин (202.9.43.48)
    болноо шудрага бус байвал хаан ч гэсэн шалгагдана мөнгөнд дуртай хүн шүүх прокурорт ажиллаж болохгүй шүүхчид хэнч халдаж болохгүй гэсэн юм өнгө мөнгөний хорвоод байхгүй шүү энэ өвгөнийг шалгахад их зүйл гарна гэдэгт итгэлтэй байна тэгээд шудрага бусын талд үг хэлээд байна хараад тайван сууж бай
    2019 оны 07 сарын 09 | Хариулах
  • Дамиран (122.201.24.110)
    та мэргэжил нэг нөхдөө өмөөрч болно.гэхдээ та тэр хүмүүс орлогоосоо хэтэрсэн ямар ба хэчнээн орон байранд амидраад,ямар юм эдэлж хэрэглээд,хадгаламжиндаа яааж хуримлуулалсан тэр хөрөнгийг та юу гэж тайлбарлах вэ?
    2019 оны 07 сарын 09 | Хариулах
  • зочин (112.72.11.102)
    Шүүгч нар дотор цэвэр хүн байдаг юм уу дээрэлхүү зантай би л гэсэн нөхдүүд байдаг гэр бүлээ цуцлуулж буй бүсгүйг салж буй нөхрийнх нь өмнө чам шиг ийм юмтай хэн хамт амьдрах юм бэ гэж хэлж байсан Багануурын Ганчимэг гээд шүүгчийг харж л байлаа өөрөө эмэгтэй хүн байж нэг талд хэтэрхий үйлчилдэг тэр үгийг өөрөөр хэлж болно доо салж буй 2 мэдээж бие биенээ буруутгана биз дээ шүүгч шүүгчдээ хайртай л байхдаа нэг тэрэгний дугуйнууд
    2019 оны 07 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.179.31.49)
    сонгуулийн зарчимаар сонгох нь нэн зүйтэй болов уу
    2019 оны 07 сарын 09 | Хариулах
  • 1 (119.40.103.6)
    Болноо болно. Өргөсөн тангарагтаа үнэн ч байгаад буруутны гар хөл болж, шунал гэгч сэтгэхүйн өвчин тусаагүйсэн бол.
    2019 оны 07 сарын 09 | Хариулах
  • XL (192.82.64.214)
    Хар массын малнууд яагаад комент бичихгүй бна орон нутаг руугаа явж дээ хөөрхий
    2019 оны 07 сарын 09 | Хариулах
    • хххл
      Чи цагаан масс уу
      2019 оны 07 сарын 09
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • МОНГОЛ, БЕЛАРУСИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
    1 цаг 14 мин
  • ШХАБ-ын дугуй ширээний бага хуралд Монгол Улс бэлчээрийн усан хангамжийг сайжруулах үндэсний санаачилгыг танилцууллаа
    1 цаг 16 мин
  • NO BRAND гурав дахь салбараа Цайзад нээнэ
    1 цаг 47 мин
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
    2 цаг 1 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна
    2 цаг 23 мин
  • Элчин сайд Игавахара Масарү: Нөмрөгийн Дархан цаазат газрыг нөхөн сэргээхэд Япон улс хамтран ажиллана
    2 цаг 26 мин
  • Хоёр дараалан хожигдсон "The MongolZ" баг тэмцээнд үлдэх эсэхээ өнөөдөр "Legacy"-гийн эсрэг шийднэ
    2 цаг 46 мин
  • Харри Кейн 25 жилийн дараа “Ballon d’Or" хүртсэн анхны англи хүн болж, Алексиа Путеллас гурав дахиа гардлаа
    2 цаг 58 мин
  • Гурав цагаадсан АН-ын гишүүн Н.Алтанхуягийг анхан шатны шүүхээр гурав дахь удаагаа шүүнэ
    3 цаг 7 мин
  • "ИХ ГОВИЙН МАНААЧ" олон улсаас тав дахь шагналаа авч, БНСУ, Энэтхэг, БНХАУ-ын үзэгчдэд хүрэхээр шалгарлаа
    3 цаг 12 мин
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
    3 цаг 24 мин
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн бодлого ба сэтгүүл зүй” сэдэвт өглөөний уулзалт болно
    3 цаг 30 мин
  • Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна
    16 цаг 1 мин
  • Б.Анарыг "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо
    16 цаг 7 мин
  • Багс Банни, Даффи Дакын дуу оруулагч Эрик Бауса 46 насандаа таалал төгсжээ
    20 цаг 31 мин
  • Израилын нийгэм гүн хуваагдалтай байгаа энэ үед шийдвэрлэх сонгууль болно
    22 цаг 46 мин
  • Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той
    22 цаг 54 мин
  • Энэ долоо хоногт “Сүүлчийн бороо”-той
    Өчигдөр 12 цаг 08 мин
  • Зээлийн батлан даалтын сангийн баруун бүсийн салбар Ховд аймагт нээгдлээ
    Өчигдөр 10 цаг 43 мин
  • Лионель Месси “Астурийн гүнжийн нэрэмжит спортын шагнал”-ыг хүртлээ
    Өчигдөр 10 цаг 30 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • Дуучин Н.Ундралын “ТОМ” тоглолт
  • Мөргөлийн үеэр сүмийн загалмай унаж, цохиулсны улмаас санваартан нь нас баржээ
  • Элон Маск АНУ-ын хүүхэд бүрд SpaceX компанийнхаа 10.7 тэрбум ам.долларын үнэ бүхий хувьцаа бэлэглэнэ
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК