Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

УИХ-ын дарга Г.Занданшатар Азербайжаны Ерөнхий прокурорын орлогчийг хүлээн авч уулзлаа

2019-7-10
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Авлигатай тэмцэх газрын урилгаар Монгол Улсад зочилж буй Бүгд Найрамдах Азербайжан Улсын Ерөнхий прокурорын орлогч бөгөөд Авлигын эсрэг газрын дарга, дэслэгч генерал Камран Алиев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар хүндэт зочдыг Монгол оронд тавтай морилон саатахыг хүсээд, “Монгол, Азербайжан хоёр улс олон жилийн найрсаг харилцаатай бөгөөд бидэнд түүх, соёлын адил төстэй зүйл олон бий. Энэхүү айлчлал хоёр орны найрамдал, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна” гэлээ.

Тэрбээр Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын дарга тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Азербайжан Улсын Баку хотод 2018 оны 11 дүгээр сард зочлох үеэрээ Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Уг санамж бичгийн хүрээнд Монголын болон Азербайжаны талууд авлигатай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр олсон ололт амжилт болон мөрдөн шалгах, гүйцэтгэх ажлын туршлагаа харилцан хуваалцах, Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцийн хүрээнд эрүүгийн хэрэгт холбогдох мэдээ мэдээлэл солилцох, авлигын эсрэг уулзалт, хурал, семинар, зөвлөгөөн, сургалт зохион байгуулах зорилтуудыг тусгасан. Хоёр байгууллагын нийгмийг эрүүлжүүлэх чиглэлийн хамтын ажиллагаа цаашид харилцан үр өгөөжтэй, амжилттай үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ. Ноён Камран Алиев хүлээн авч уулзаж буйд нь УИХ-ын даргад талархал илэрхийлээд, манай хоёр орны харилцаа баялаг түүхтэй. Түүх, соёлын арвин баялаг уламжлалтай танай оронд Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын урилгаар хүрэлцэн ирсэндээ баяртай байна гэлээ. Мөн хоёр улсын өндөр дээд түвшний харилцаа уламжлалд түшиглэн амжилттай хөгжиж байгаа бөгөөд хоёр улсын Ерөнхийлөгчийн нөхөрсөг дотно харилцааг онцлон тэмдэглэмээр байна гэв.

Тэрбээр Монгол Улсад байх хугацаандаа АТГ болон хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах бөгөөд энэхүү айлчлал зөвхөн хоёр байгууллагын хооронд биш, хоёр орны ард түмнүүдийн найрсаг харилцааг цаашид хөгжүүлэхэд чухал гэж үзэж байна хэмээн тэмдэглэлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар Азербайжаны мэргэжилтнүүд социализмын үед Монгол орны бүтээн байгуулалтад олноор оролцож байсныг шинэ үед бид үргэлжлүүлэн хөгжүүлэх ёстой. Азербайжан бол нефть, хий зэрэг байгалийн нөөц баялгаа зохистой ашиглаж, баялгийн сан бий болгох, тэрхүү хөрөнгөө улс орныхоо хөгжил дэвшилд зориулах талаар ихээхэн туршлага хуримтлуулсан нь бидний сонирхлыг татдаг. Манайх ч бас уул уурхайн салбарт томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорьж байна. Энэ мэт төсөлд хоёр улс хамтран ажиллах боломжтой хэмээн онцолсон юм. Ноён Камран Алиев төсөл хөтөлбөр хамтран хэрэгжүүлэх талаар санал нэгтэй байгаагаа тэмдэглээд, хоёр улсын ажил хэрэгч түвшнийхэн, бизнес эрхлэгчдийн хэлхээ холбоог өргөжүүлэх нь чухал гэж үзэж байгаагаа илэрхийллээ. Уулзалтад Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа, Бүгд Найрамдах Азербайжан Улсын Авлигын эсрэг газрын хэлтсийн дарга Эмин Мурсалиев, албаны дарга Сахиб Исмайлов, Рашид Махмудов, Тамгын хэлтсийн ахлах прокурор Исфандияр Хажиев нарын зэрэг албаны хүмүүс оролцлоо.

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (103.212.118.79)
    Энэ занданшатар нэг их эх оронч болох гээд алиа салбадай болжээ. Прокурорын орлогчийг авч уулздаг нь юу ч билээ. Жижиг амьтан юмаа
    2019 оны 07 сарын 10 | Хариулах
  • Зочин (66.181.161.36)
    Энэ занданшатар малгайтайгаа сууж байх юм?!!! Гадаад улсын төлөөлөгчтэй уулзахад үндэсний хувцас өмсөх нь зохимжтой биш л дээ!!! Жишээ нь, Японы Ерөнхий сайд Монголын төлөөлөгчтэй уулзахдаа кимоно өмсөөд сууж байдаггүй биз дээ???
    2019 оны 07 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    7 цаг 18 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    7 цаг 24 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    17 цаг 51 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    21 цаг 12 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    21 цаг 17 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Уржигдар 11 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК