Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадам өнөөдөр үдээс хойш дараах хөтөлбөрийн дагуу үргэлжилнэ.
- 13.30-14.00 Төрийн өндөрлөгүүд сум тавих уламжлалт ёслол, Үндэсний сурын нэгдсэн үзүүлэх харваа Сурын талбайд
- 14.00 Хүй долоо худгийн наадмын нээлтийн ажиллагаа /тусгай хөтөлбөрөөр/ Хүй долоон худагт
- 14.00-17.00 Их насны морьдын уралдаан Хүй долоон худагт
- 14.30-17.30 Үндэсний их сурын хана харвааны адаг өрөг Сурын талбайд
- 14.00-14.30 Төрийн гурван өндөрлөг шагайн асарт ирж харваа үзэх сум тавих Шагайн асарт
- 16.20-18.00 Өсвөрийн бөхийн барилдааны хоёрын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
- 17.10-20.00 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
- 17.30-21.30 Үндэсний их сурын хасаа харвааны эхэн өрөг Сурын талбайд
- 21.00 Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүн Жанжин Д.Сүхбаатарын талбайд
- 23.00 Баяр наадмын ёслолын буудлага Жанжин Д.Сүхбаатарын талбайд, Баянхошуу, Маахуур толгой,Дамбадаржаа