Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчооны хяналт шалгалтаар хөх өнгийн бүхээгтэй Porter маркийн автомашиныг шалгахад 500 кг бугын эвэр тээвэрлэж явжээ. Шалгалтаар Хөвсгөл аймгийн Жаргалант сумаас тээвэрлэсэн болох нь тогтоогдсон байна.
Тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэн Т-г саатуулсан бөгөөд хэргийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шилжүүллээ.