Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бреттон Вудсыг шинэчлэх нь

2019-7-22
0
ЖИРГЭХ

ОУВС-гийн удирдах захирал Кристин Лагард дэлхий нийтийн эдийн засгийн хамтын ажиллагааны төлөөх шинэ санаачилгыг гаргаж, ирээдүй хойч үедээ захидал хүргүүлжээ. Тус нээлттэй захидал нь ОУВС-гийн “Санхүү ба Хөгжил” сэтгүүлийн тусгай дугаарт нийтлэгдсэнийг  орчуулан хүргэж байна.


Хүндэт нөхдөө, Би та бүхэнтэй бидний хамтдаа бүтээсэн түүхийн талаар болон ирээдүйн талаар өөрийн бодлоо хуваалцъя. 75 жилийн тэртээ 40 гаруй улсын төлөөлөгчид чуулж, дэлхийн эдийн засгийн шинэ дүрмийн талаар хэлэлцэж, баталсан юм. Тухайн үед их халуун зун болж байсан тул Нью Хемпширийн уулсын дундах Бреттон Вудсын амралтын газарт тэд чуулсан. Оролцогчдын дийлэнх нь Дэлхийн II дайны хор уршиг оршин тогтносоор байсан улсуудаас иржээ.

Тэд аймшигт зөрчилдөөнд хүргэж байсан алдаагаа давтахгүй гэж хурлын үеэр амласан байдаг. Учир нь дайнаас өмнөх үед улс орнууд хамтарч ажиллах биш, харин ч бүр протекционист бодлого баримталж байсан нь Их Хямралыг газар авч, гүнзгийрэхэд хүргэжээ. Үр дүнд нь асар том ажилгүйчүүдийн эгнээ үүсч, маш их уур, хилэн бий болсон. Энэ нь ауторитар дэглэм, түрэмгийлэл, дайны үр, үндэс болсон юм.

Бреттон Вудсын чуулган нь улс орнууд өөр хоорондоо, бие биендээ тусалдаг дэлхийн эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ эрин үеийг эхлүүлсэн. Нэгдмэл болох нь тэдний ашиг сонирхолд нийцтэй болох нь ч батлагдсан. Ийнхүү төлөөлөгчид Олон Улсын Валютын Сангийн суурийг тавьснаар түүний үндсэн 3 үүргийг тодорхойлж өгчээ. Тэдгээр нь, олон улсын мөнгө, валютын хамтын ажиллагааг дэмжих, эдийн засгийн өсөлт болон худалдааг хөгжүүлэх, хөгжил цэцэглэлтэд сөргөөр нөлөөлөх бодлоготой тэмцэх юм.

Түүнээс хойш дэлхийн эдийн засаг үндсээрээ өөрчлөгдсөн бөгөөд 75 жилийн туршид ОУВС бүрэн эрхээ хэрэгжүүлэн, тэдгээр өөрчлөлтүүдэд дасан зохицсоор ирсэн. Өдгөө ОУВС нь өндөр түвшний бодлогын зөвлөгөө болон техникийн туслалцаа өгөх, институтуудын чадавхийг бэхжүүлэх сургалт зохион байгуулах, хямралд орсон орнуудад бодлогын шаардлагатай алхмуудыг хийж, санхүүгийн дэмжлэг үзүүлж өөрчлөгдөх орон зайг олгох, хүмүүсийн амьжиргааны түвшинг нэмэгдүүлэх, сайжруулах илүү сайн бодлого боловсруулах зэргээр 189 гишүүддээ  "мөнгө, ухаан, сэтгэл" зарчмаар үйлчлэв.

Бреттон Вудсын чуулганд оролцож байсан төлөөлөгчид зорилгодоо хүрч чадсан уу? Маргаангүй, чадсан. Өнөөдөр, ихэнх хүмүүс эрүүл энх, урт удаан, илүү сайн сайхан амьдарч байна. Улс орнуудын худалдаа тэлж, нэгэндээ хурдан хөгжихөд нь тусалж, илүү их ажлын байр бий болгож, орлогыг нь нэмэгдүүллээ. Бага орлоготой орнуудад худалдаа тэлснээр ердийн өрхийн гуравны хоёрынх нь, харин өндөр хөгжилтэй орнуудын дөрөвний нэг орчмынх нь хэрэглээний зардлыг багасгасан төдийгүй дэлхий даяар 1 тэрбум гаруй хүн ядуурлаас ангижрав.

Үүний зэрэгцээ түүнээс ч олон хүн ядууралд нэрвэгдэж, боломж нь улам хязгаарлагдсаар байна. Тэдний дунд залуу үеийнхэн ихээхэн хувийг эзлэх боллоо. Орлого багатай ихэнх орнууд 2030 он гэхэд Тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхэд хүндрэлтэй тулгарч, шинэ үеийнхэн өөрсдийнхөө чадамж, боломжоороо амжилтанд хүрэх нь багассаар байна. Ядуурал, тэгш бус байдал, шинэ технологи нь уур хилэн, дургүйцлийг өдөөж, авилга нь институтад итгэх итгэлийг үгүй хийхэд хүргэлээ.

Энэ бүх өөрчлөлтүүд нь нэг талыг баримтлахад хүргэж, сэтгэл хөдлөлөөр хандах хандлагыг бий болгож байна. Энэ нь сүйрлийн зам гэдгийг түүх бидэнд харуулсан. Улмаар, "Уур бухимдлын эрин үе" рүү чиглүүлж, их хямралын дараах шиг олон улсын итгэлцэл, хамтын ажиллагаа нурж магадгүй юм.

Боломжийг бий болгох нь

Гэсэн хэдий ч энэхүү дистопи нөхцөл байдлаас өөр зам байхгүй гэж би итгэхгүй байна. Харин ч эсрэгээрээ "Ухамсрын эрин үе" -ийг бий болгох үүрэг, хариуцлага бидэнд ногдож байгаа гэдэгт би итгэдэг бөгөөд үүнийг бүтээх зүрх зоригтой байх хэрэгтэй. Машин, орон сууц, үйлдвэр зэргийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр ашиглах боломжтой ба эмэгтэйчүүд эрчүүдтэй ижил боломж, цалин хүртэх эрхтэй. Инноваци, шинэ бүтээлүүд бүгдэд илүү сайн, сайхан боломжуудыг бий болгож чадна гэдэгт би итгэдэг.

Энэ төсөөллийг бид хэрхэн бодитой болгож болох вэ?

Хариулт нь миний хэлдгээр, “шинэ мултилатерализм”-д оршино. Үүнийг амьдрах ухаан гэж хэлж ч болох юм. Энэ нь эдийн засгийн боломж бололцоог илүү өргөн хүрээнд хуваалцах гэсэн үг бөгөөд ингэснээр, залуучууд хаа ч байсан амжилтанд хүрэх, хувь нэмэрээ оруулах боломжтой болно. Өөрөөр хэлбэл улс орнуудын засгийн газрууд болон институтууд нь нийтийн сайн сайхны төлөө зүтгэж, дэлхийн хэмжээний сорилтуудыг даван туулахын тулд хамтран ажиллах тухай юм.

 Юуг өөрчлөх хэрэгтэй вэ?

Юуны түрүүнд, бодлого боловсруулагчид хүмүүсийг гэртээ, эх орондоо ч амжилтанд хүрч болох нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, дэд бүтцийн хүртээмж буюу тэр дундаа боломжоос хоцорч үлдсэн нэгэнд хүрэх хүртээмжийг бий болгож, илүү өргөн хүрээний боломжийг бий болгоход төсвийн бодлого нь маш чухал нөлөөтэй. Нэлээдгүй орнуудын хувьд энэ нь залуучууд, эмэгтэйчүүдэд онцгой анхаарал хандуулж, хүрэх тухай юм.

Үүнд мөн тэгш бус байдлыг арилгах асуудал ч хамааралтай. Дахин хэлэхэд, төсвийн бодлого нь тухайн улсын онцлогт тохирсон татварын арга хэмжээ, шатлалын тогтолцоог бий болгосноор нийгмийн хамгааллын сүлжээг бэхжүүлэх, технологийн өөрчлөлт, даяаршлын үр дүнд үүссэн тэгш бус байдлыг бууруулахад голлох үүрэгтэй. Төв банкууд инфляци буюу ядуу иргэдийн хамгийн том дайснаас сэргийлэх хэрэгтэй. Бодлого зохицуулагчид 10 жилийн өмнө санхүүгийн хямралд хүргэсэн санхүүгийн эрсдэлээс олон нийтийг хамгаалах ёстой.

Бодлогын ийм арга хэмжээ нь итгэл, найдварыг бий болгож, эдийн засгийн үр ашгийн шударга бус хуваарилалтын талаарх ойлголтыг даван туулахад тусална.

Олон улсын түвшинд бид хил дамнасан орон зайг илүү өргөн хүрээтэй болгох хэрэгтэй. Энд худалдаа маш чухал байр суурь эзэлнэ. Олон арван жилийн турш улс орнуудын гадаад худалдааг хөгжүүлж, хилийг нээлттэй болгосон нь технологид дамжин нэвтэрч, бүтээмжийг нэмэгдүүлж, өндөр цалинтай сая, сая шинэ ажлын байр бий болгосон гэдгийг бид мэднэ. Үүний зэрэгцээ худалдааны тогтолцоонд гажуудал үүсч, хүн бүрт ашигтай байж чадаагүй учраас шинэчлэгдэх шаардлагатай байгаа.

Өөр нэг сорилт бол олон улсын татварын тогтолцоо юм. Олон улсын компаниуд татвараа шударгаар төлдөг байх ёстой. Олон улсад аж ахуйн нэгжийн татварыг шинэчлэн өөрчлөхгүй бол, улс орнуудын татварын орлого тасарч ард иргэд, дэд бүтэц зэрэг чухал шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтыг хийж чадахгүйд хүрнэ.

Эдгээр нь миний харж буй сорилтуудын зарим нь бөгөөд үлдсэн 2 сорилт нь, дараагийн үе буюу залуучууд та бүхний дэлхий нийтийн анхааралд авчирж чадсан сорилтууд юм.

Эхнийх нь манай гаригийн ирээдүйд заналхийлж буй уур амьсгалын өөрчлөлтийг би онцолж байна. Калифорнийн ойн түймрээс эхлээд Мозамбикт болсон трофикийн шуурганы сөрөг үр нөлөөг та анзаарч байсан байх. Эдийн засгийн ногоон бодлого нь энэхүү аюул заналыг шийдвэрлэхэд тусалж чадна. Өөрөөр хэлбэл, байгаль орчны төлөвлөгөө байхгүй бол эдийн засгийн төлөвлөгөө байхгүй гэсэн үг.

Залуучуудын анхаарч байгаа өөр нэг асуудал бол авилга юм. Та үүнийг шударга бус гэж харж байгаа, үнэхээр ч тийм. Дэлхий нийтийн авилгаас үүдэлтэй зардал жилд 1.5-аас 2.0 триллион ам.долларт хүрээд байна. Энд авилга, хээл хахуулиас үүдэлтэй нийгмийн бусад зардал багтаагүй. Тиймээс бид илүү сайн, хүчирхэг эдийн засгийг бий болгохын тулд авилга гэх “хорт хавдар”-ыг эмчлэх ёстой.

Бреттон Вудсын анхны чуулга уулзалт дээр, АНУ-ын Сангийн сайд Хенри Моргенто: “Хөгжил цэцэглэлтэд тогтсон хил хязгаар гэж байхгүй … Хөгжил цэцэглэлт нь энх тайвантай ижил бөгөөд хуваагдашгүй. Бид үүнийг хаа нэгтээ тарааж, аз гэж бодож эсвэл бусдын зардлаар эдлэх боломжгүй юм” гэж хэлж байв.

Өнгөрсөн 75 жилийн туршид бидэнд тулгарч байсан сорилтуудын жагсаалтыг харвал шантармаар их аж. Гэхдээ Нью Хемпширт болсон уулзалтын үеэр тулгарч байсан сорилтуудын жагсаалттай харьцуулахад тийм ч их биш юм. Дэлхийн эдийн засгийн хамтын ажиллагааны талаарх хүчин чармайлтаа шинэчлэх цаг болсон гэж миний бие үзэж байна. Ингэснээр, хөгжил цэцэглэлтэд хүрч, цөөнхийн бус нийтийн аз жаргал, амгалан тайван байдлыг бий болгож чадна.

 

Хүндэтгэсэн,

Кристин Лагард

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Анарыг "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо
Зээлийн батлан даалтын сангийн баруун бүсийн салбар Ховд аймагт нээгдлээ
ХХБ Өвөр Монголын банктай хамтран, тогтвортой хөгжил-ногоон санхүүжилтийн төслүүдийг дэмжи ажиллана
Монголбанк, Германы Холбооны Банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
    8 цаг 24 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
    11 цаг 33 мин
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
    11 цаг 55 мин
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
    12 цаг 10 мин
  • ТАНИЛЦ: Ирэх арваннэгдүгээр сард зохион байгуулагдах АРВАН барилдаан
    13 цаг 5 мин
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
    13 цаг 17 мин
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
    13 цаг 24 мин
  • МОНГОЛ, БЕЛАРУСИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
    14 цаг 56 мин
  • ШХАБ-ын дугуй ширээний бага хуралд Монгол Улс бэлчээрийн усан хангамжийг сайжруулах үндэсний санаачилгыг танилцууллаа
    14 цаг 57 мин
  • NO BRAND гурав дахь салбараа Цайзад нээнэ
    15 цаг 29 мин
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
    15 цаг 42 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна
    16 цаг 4 мин
  • Элчин сайд Игавахара Масарү: Нөмрөгийн Дархан цаазат газрыг нөхөн сэргээхэд Япон улс хамтран ажиллана
    16 цаг 8 мин
  • Хоёр дараалан хожигдсон "The MongolZ" баг тэмцээнд үлдэх эсэхээ өнөөдөр "Legacy"-гийн эсрэг шийднэ
    16 цаг 28 мин
  • Харри Кейн 25 жилийн дараа “Ballon d’Or" хүртсэн анхны англи хүн болж, Алексиа Путеллас гурав дахиа гардлаа
    16 цаг 39 мин
  • Гурав цагаадсан АН-ын гишүүн Н.Алтанхуягийг анхан шатны шүүхээр гурав дахь удаагаа шүүнэ
    16 цаг 48 мин
  • "ИХ ГОВИЙН МАНААЧ" олон улсаас тав дахь шагналаа авч, БНСУ, Энэтхэг, БНХАУ-ын үзэгчдэд хүрэхээр шалгарлаа
    16 цаг 53 мин
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
    17 цаг 5 мин
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн бодлого ба сэтгүүл зүй” сэдэвт өглөөний уулзалт болно
    17 цаг 12 мин
  • Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна
    Уржигдар 20 цаг 22 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК