Байгалийн гамшигт өртсөн Эрхүү мужийн иргэдэд туслах зорилгоор 100 хүүхдийг үнэ төлбөргүй амраахаар болсон билээ. Энэ хүрээнд эхний ээлжинд Нижнеудинск дүүрэг, Тулун хотоос 6 багш, 42 хүүхэд “Найрамдал” төвд амарч байна.
Эдгээр хүүхдүүд тус зусланд ирэх сарын 1 хүртэл байрласны дараа үргэлжлүүлэн “Эрдэнэтийн ГОК”-ийн зусланд 20 хоног амрах юм.
Хүүхдүүд хэрхэн амарч буйг сурвалжлахаар Оросын 1-р сувгийн сэтгүүлчид Монголд ирсэн байна. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эдгээр хүүхдүүдтэй энэ сарын 25-нд “Найрамдал” зусланд уулзахаар болжээ.