Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нийгмийн сүлжээнд банк “дампууруулах” санал асуулга явуулж буйд хэн хариуцлага тооцох вэ?

2019-7-23
0
ЖИРГЭХ

-Санхүүгийн салбарын тогтвортой байдалтай холбоотой энэ мэт арга ажиллагаа сошиал орчинд хийгдэж байгаа бол ийм асуудлыг зохицуулах зохицуулалт бий юу гэдэг асуулт тавигдаж таарна-

Өнгөрсөн гуч шахам жилийн хугацаанд банкны салбар эдийн засгийн ачааны хүндийг үүрч дүүрч ирснийг үгүйсгэхийн аргагүй. Эдийн засгийн салбарын гол тулгуур болох санхүүгийн зах зээлийн ерээс илүү хувийг эзлэх банкны секторын нөлөөлөл ямар их болохыг нэг л жишээнд тулгуурлан харъя. ОУВС-гийн  хөтөлбөрийн хүрээнд энэ онд орж ирэх ёстой 800 гаруй сая ам.доллар өнөөдрийн байдлаар зогсонги байдалтай байгаа нь арилжааны банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрийг шалгаж, нягтлахтай холбогдож буй билээ. Тэгэхээр актив нь 33 их наядаар хэмжигдэх банкны салбар улам бүр томрохын хэрээр тогтвортой байдал нь эдийн засагт төдийчинээ  чухал гэсэн үг.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Капитал банк татан буугдсан нь “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд банкны салбарыг эрүүлжүүлэх чиглэлд хамаарах арга хэмжээ гэдгийг Төв банкнаас илэрхийлж буй. Олон улсын байгууллагууд ч ийм дүгнэлтийг хийж байгаа. Фитч агентлаг сүүлд буюу энэ сарын эхээр гаргасан мэдэгдэлдээ “2019 оны дөрөвдүгээр сард Капитал банкийг татан буулгах шийдвэр гаргасан нь санхүүгийн салбарт бүтцийн сайжруулалт хийх үүрэг, амлалтаа үргэлжлүүлж буйн илрэл. Энэ нь эцсийн дүндээ банкны системийг бэхжүүлэх ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн чухал зорилт гэж үзэв. Системийн ач холбогдолтой банкуудын өөрийн хөрөнгийн дутагдлыг хангахад төрөөс санхүүжүүлэх боломжтой ч энэ нь Активын чанарын өмнөх үнэлгээгээр ДНБ-ий 1.9 хувийн өөрийн хөрөнгийн дутагдалтайг мэдээлэх үеийн тус агентлагийн зээлжих зэрэглэлийн үнэлгээнд нөлөөлнө гэж үзэхгүй байна” гэсэн байгаа юм. Мөн активын чанарын үнэлгээний хүрээнд банкуудын нэмэгдүүлсэн өөрийн хөрөнгөд магадлан шалгалт хийх гэхчлэн арга хэмжээнүүдийг амжилттай хэрэгжүүлснээр ОУВС-гаас болон донор орнуудаас нэмэлт санхүүжилт татах нөхцөл бүрдэнэ гэж Фитчийн мэдэгдэлд дурдсан байгаа юм.

Тэгвэл банкны салбарт өрнөж буй арга хэмжээнүүдтэй холбоотой сэдвийг манай дотоодод улстөржүүлж, хөөсрүүлэн “сэвэх” маягийн үйл ажиллагаа зэрэгцэж явж эхэллээ.  Тухайлбал, фэйсбүүк дэх “60 тэрбум” хуудаст “Дараагийн дампуурах банкийг зөв таасан таван хүнд шагналтай” гэсэн “Азтан тодруулах” сошиал уралдаан хүртэл зарласан байгаа юм. Эхэнд хэлсэнчлэн санхүүгийн салбар тэр дундаа банк бол итгэлцэл дээр суурилдаг бизнесийн үйл ажиллагаа. Иймэрхүү сошиал орчны таавар гэхчлэн асуудлаас үүдэн  банкны салбарт, арилжааны банкуудад асуудал үүсэхгүй гэх баталгаа байхгүй.

Санхүүгийн салбарын тогтвортой байдалтай холбоотой энэ мэт арга ажиллагаа сошиал орчинд хийгдэж байгаа бол ийм асуудлыг зохицуулах зохицуулалт бий юу гэдэг асуулт тавигдаж таарна.

Уг нь Харилцаа холбооны зохицуулах хорооны удирдлагын урилгаар Фэйсбүүк компанийн Ази, Номхон далайн бүсийн төлөөлөгчид манай улсад ирж байсан билээ. Түүнчлэн хууль бус аливаа үйл ажиллагаатай хамтран тэмцэх талаар санал солилцож, “Бүс нутгийн аюулгүй байдал, хувийн нууцлал”, Монгол дахь бизнесийн орчныг дэмжих болон бусад асуудлаар зөвшилцсөн гэх мэдээллийг Харилцаа холбооны зохицуулах хорооноос өмнө нь өгч байв. Цаашлаад Монгол улс болон Фэйсбүүк компани хамтран ажиллах санамж бичиг байгуулах боломжийн талаар харилцан санал бодлоо солилцсон гэж байв.

Тэгвэл түрүүний дурдсан Банкны салбарын аюулгүй байдалтай холбоотой сошиал дайралтын эсрэг Харилцаа холбооны зохицуулах хорооны зүгээс ямар нэг байдлаар арга хэмжээ авах зохицуулалт бий эсэхийг тодруулахад “Шууд оролцож, ямар нэг байдлаар арга хэмжээ авах боломж хуулийн хүрээнд байхгүй. Оюуны өмчийн асуудал байлаа гэхэд Оюуны өмчийн газраас тухайн асуудлаар албан ёсны мэдээлэл ирүүлэх юм уу. Хууль зөрчсөн аливаа асуудал байлаа гэхэд хууль, хяналтын байгууллагын зүгээс манай руу албан ёсны мэдээлэл, дүгнэлт бүхий бичиг, мэдэгдэл ирүүлсэн тохиолдолд манай хорооны зүгээс Фэйсбүүк компани руу дамжуулж, уламжлах л эрх хуулийн хүрээнд бий” гэлээ.

Тэгэхээр өнөөдрийн байдлаарх боломжит зохицуулалт нь энэ л аж. Арилжааны банкуудыг сошиалаар “дампууруулах” сэдэл бүхий элдэв үйл ажиллагааны талаар тухайн бизнесийн компаниуд ч юм уу, холбогдох байгууллагуудын зүгээс албан ёсны байр сууриа илэрхийлж, хүсэлт гаргасан тохиолдолд л сошиал дахь зоргоороо хуудсуудад зохицуулалт хийж болох бололтой.

Ардчилсан нийгэмд ямар ч албан тушаалтныг, Монголбанкны удирдлагыг хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааных нь улмаас шүүмжилж болно. Гэхдээ аливаа шүүмжлэл ул үндэстэй төдийгүй үр дагаварт нь хаана, хэн, хэрхэн хохирох вэ гэдгийг бодолцсон нийтийн эрх ашгийн төлөө байх ёстойг сануулахад илүүдэхгүй биз ээ. 

 

Эх сурвалж: https://news.zindaa.mn       

0
ЖИРГЭХ
Санал болгох
Б.Анарыг "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо
Зээлийн батлан даалтын сангийн баруун бүсийн салбар Ховд аймагт нээгдлээ
ХХБ Өвөр Монголын банктай хамтран, тогтвортой хөгжил-ногоон санхүүжилтийн төслүүдийг дэмжи ажиллана
Монголбанк, Германы Холбооны Банк (Бундесбанк) хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
    1 цаг 16 мин
  • Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
    2 цаг 45 мин
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан
    2 цаг 53 мин
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
    3 цаг 23 мин
  • Хамтын нөхөрлөлийн дээд хэмжээний уулзалтаар боолчлолын түүхэн шударга бус явдлын асуудлыг хэлэлцэнэ
    3 цаг 43 мин
  • Зөвшөөрлийн зөвлөлийн анхдугаар хуралдаанаас гарсан зөвлөмжийн хэрэгжилт, үр дүнг танилцуулж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ
    3 цаг 58 мин
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
    4 цаг 36 мин
  • Бэлгийн мөлжлөг, хүний наймааны хэргээр ах дүү гурван Александрт тус бүр 30 жилийн хорих ял оноожээ
    4 цаг 50 мин
  • "The MongolZ" өнөөдөр ОХУ-ын "Nemiga Gaming" багтай үлдэх үгүйгээ шийдэх тоглолт хийнэ
    5 цаг 2 мин
  • Харь улсууд халаглав, харин Монголчууд...
    5 цаг 13 мин
  • Луис Энрике болон Ханси Флик: Аваргуудын лигийн шилдэг дасгалжуулагчдын дуэль
    5 цаг 14 мин
  • Өнөөдөр Монголын ДОЛООН бүсгүй ДАШТ-ий дэвжээнд гарна
    5 цаг 17 мин
  • Улаанбаатар орчмоор багавтар үүлтэй, цас орохгүй
    5 цаг 43 мин
  • Үйл явдал: Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, цөлжилтийг бууруулах хэлэлцүүлэг болно
    5 цаг 46 мин
  • 41 настай Тамаваши Б.Мөнх-Оргил дээд зиндаанд эргэн ирлээ
    5 цаг 46 мин
  • Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэнэ
    5 цаг 48 мин
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
    21 цаг 23 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
    Өчигдөр 14 цаг 32 мин
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
    Өчигдөр 14 цаг 10 мин
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК