Тайланд улсын Бангкок хотод энэ сарын 19-27-нд сонирхогчдын боксын "THAILAND OPEN" олон улсын "А" зэрэглэлийн тэмцээн болж, манай гурван тамирчин медалийн тавцанд гарлаа.
Энэ тэмцээнд 37 орны 258 боксчин өрсөлдөхөд ОУХМ Э.Цэндбаатар алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүлсэн юм. Мөн ОУХМ Б.Чинзориг, Х.Энхмандах нар хүрэл медаль хүртэв.
Б.Жаргал