Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

 Хайраар урладаг даашинз

2019-7-28
0
ЖИРГЭХ

"Таван жилийн өмнө ханьтайгаа танилцсан. Манай хамаатны дүүгийн найз охин. Анх дүү гээд л харилцдаг байлаа. Нэг л мэдэхэд дурлаж, түүний талаар илүү ихийг мэдэхийг хүсдэг байсан” гэж дизайнер Г.Батболд ярилаа. Түүний хувьд эхнэр А.Батзултайгаа энэ үед танилцаж, хайрын түүхээ эхлүүлжээ. Өдгөө тэрбээр хайрлаж, дурлаж, хамтын амьдралаа эхлүүлж, хийж бүтээх хүсэл мөрөөдлийнхөө үр дүнд охид бүсгүйчүүдийн дунд хэдийнэ орон зайгаа эзэлсэн "B&B Mongolian fashion"-ыг амжилттай үүсгэн байгуулж, байр сууриа олоод байна.

“B&B Mongolian fashion”-ыг үүсгэн байгуулсан түүх ихэд сонирхолтой. Хөдөлмөрч хүн бүрийн анхны бүтээл зүрх сэтгэлд нь төдийгүй үр хүүхдэд нь өвлөгдөн үлддэг гэдэг. Хайрлаж, дурлаж, хамт хөтлөлцөөд явж байхдаа нэг зүйлд хоёулаа сонирхолтой гэдгээ мэджээ. Тэр нь оёж, хатгаж, урлах. А.Батзул өөрийнхөө урласан дэгжин даашинзыг өмсөөд дэлхийн загварын тайзан дээр дахин давтагдашгүй цор ганц бүтээлийг “амилуулах” хүсэлтэй гэдгээ хэлсэн байна.

Тэрээр бага байхдаа хувцсаа өөр загварт оруулаад өөрөө өөрчлөөд оёод өмсчихдөг байж. Загвар зохион бүтээгч алдартай дизайнер болно гээд тэмдэглэлийн дэвтэр дүүрэн царай муутай хүүхнүүд зурчихдаг байсан нь одоо дурсамж болон хадгалагдан үлджээ.

Харин Г.Батболдод оёх өгөгдөл ээжийнх нь удмаас өвлөгдөн иржээ. Түүний ээж оёдолчин учир тусалж, хажууд нь байсаар өөрийнхөө хэмжээнд бэлэн эсгүүрээр малгай, бээлий оёхыг сураад авсан гэдэг. Сурсан юмыг сураар  боож болдоггүйн адил  анхны бүтээл бүхэн хүний зүрх сэтгэлд хоногшиж үлддэг. Тиймдээ ч  шинэ жилийн  үдэшлэгийн даашинзыг хийж өгөхөө хайртай бүсгүйдээ амлаж, хариуцлагатай хэрнээ хамгийн сайхан үүргээ аз жаргалтай гэгч нь биелүүлэхээр бэлтгэлээ базаажээ. Бэлэн эсгүүрээр малгай, бээлий оёж байснаас эмэгтэй хүний шинэ жилийн гоёлыг урлана гэдэг хэн бүхний санаанд буух зориг, санаснаараа хийх  ажил биш. Хайртай бүсгүйнхээ даашинзыг өөрөө урлана гэдэг хамгийн сайхан ч бэлэн эсгүүрээр оёдог түүнд бас бус асуудал тулгарсан гэнэ. Хэрхэн, яаж эсгэх талаараа хэсэг бодож байснаа А.Батзулыг хүрээд ирээч гэж дууджээ.

“Шинэ жилийн өмнөх өдөр эсгүүр гаргах хэрэгтэй байна. Хүрээд ирээч, хайр аа гээд дуудсан. Би ч одоо хийгээгүй юм чинь худлаа байх гэж бодоод очсон. Намайг ороход газар материалаа дэлгээд тавьчихсан, “дээр нь хэвтэж бай” гэсэн. Гэтэл хадам ээж орж ирээд “эсгүүрийг ингэж гаргадаг юм уу” гээд инээгээд байлаа. Тэгж эсгүүрээ гаргачихаад оёж эхэлсэн. Таван цаг сууж оёсон санагдана.  Дууссаныхаа дараа өмсч үзэхэд яг сайхан таарсан даа. Шинэ жилийнхээ үдэшлэгт ороход хүн бүхэн “Гоё даашинз өмсчээ. Сайхан харагдаж байна” гэсэн. Дөрвөн жилийн өмнө хүмүүс өмсдөггүй, трэнд загвар байв. Үдэшлэгийн дараа олон охин над руу чат бичсэн. Даашинзаа прокатлах уу, зарах уу гээд л. Миний хувьд нандин учраас би хэнд ч өгөөгүй. Одоо ч гэсэн харахад хайр хүрээд хадгалаад хааяа нэг өмсдөг юм” гэв.  Олон хүнээс урмын үгс сонссон хос охид бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнг илтгэсэн даашинз урлах шийдэлд хүрчээ.

“Бид хоёр гэртээ өдөр шөнөгүй оёод л байсан. Оёсон даашинзаа хүргэж өгөхөөр хотын нэг захаас нөгөө зах  руу хөтлөлцөөд хамт алхчихдаг байлаа. Аливаа зүйлийг хийхэд алдаа оноо хамт дэнслэгдэж байдаг. Зарим хүний сэтгэлд таарахгүй тохиолдол байсан. Алдаагаа ухамсарлаад ахиад л оёно. Хийж бүтээж хөдөлмөр гаргах бүрт төрсөн бүтээл төгс болдог байх. Түүний адил хийх тусам сайжирч нэг л мэдэхэд охид бүсгүйчүүдийн дунд орон зайгаа эзэлсэн. Анх гэртээ оёдог байсан бол одоо өөрийн гэсэн ажлын байр, захиалагчид, дэлгүүртэй хүртэл болоод амжжээ. Өөрийн гэсэн өвөрмөц хэв маягтай ЖДҮ эрхлэх гэхээр хөрөнгө мөнгөний асуудал дээр гацдаг. Бидний хувьд ч бас яг л тийм байлаа. Хийх хүсэл мөрөөдөл их байв ч санхүүгийн хувьд бэрхшээл тулгарсан” гэдгийг Г. Батболд онцолж байсан юм.

Тэдний хувьд бичил бизнесээ эхлүүлэхэд эхний ээлжинд оёдлын машин болон материалын мөнгө хэрэгтэй байжээ. Чинээлэг хүний хувьд нэг сая төгрөг  өдрийн хоолны мөнгө ч залуу хосуудын хувьд бизнеснээ эхлүүлэх хэмжээний хөрөнгө.

Энэ талаар А.Батзул “Манай дүү бид хоёрт тусалж, мөнгө зээлсэн. Хүн дэмжээд санхүүгийн тусламж үзүүлж байхад хэлсэн амлалтандаа хүрч хугацаандаа төлөх шаардлага тулгарсан.  Ямар загварын даашинз урлах талаар ярилцаад сууж байхад нэг охин захиалга өгсөн юм. Хийж дуусаад хүргэж өгөхөд “Гоё болжээ” гээд урмын сайхан үгээр угтсан.  Тэр охин бид хоёрт илүү ихийг хийж, бүтээх эрч хүчийг үгээрээ дамжуулж өгсөн” гэлээ.

Урмын үгээр шагнуулсан хоёр ямар ч зүйл тохиолдсон “шантрахгүй шүү” гэж бие биедээ амлаж, бичил бизнесээ өргөжүүлэхийн тулд өвлийн хүйтэн, зуны халууныг ажралгүй үргэлж хамт оёж, хүргэж өгч, алдаагаа ухамсарлаж, амжилтын зүг хөтлөлцөн алхжээ.

Бор зүрхээрээ хөдөлмөрлөж байгаа тэдэнд саад бэрхшээл тулгарна. Хийсэн даашинз нь гологдох, өөлж үнийн буулгах, өөрчилж хийлгэх гээд элдэв янзын асуудал тулгарч байсан ч шантраагүй тэднээр бахархмаар. Алдаа оноотой ахиц дэвшилттэй ажил нь үргэлжилсээр хоёр жилийн дотор тэдний эхлүүлсэн бизнес тэс өөр өндөрлөгт хүрсэн байна. Одоо тэд өөрийн гэсэн захиалагч, ажлын байр, лангуутай болтлоо өргөжсөн. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг уриалдаг тэд өөрсдийн ээж нарыг бизнестээ татан оролцуулж, өөр хүмүүсийг ч мөн адил цалинжуулдаг байна.

Эмэгтэй хүн л утас зүүний ажил хийдгээс эр хүн төдийлөн хийдэггүй. Гэтэл ээжээсээ сурсан зүйлээ амьдралд хэрэгжүүлж, эвлэгхэн оёдог Г.Батболд "Би анх ээжийг юм оёж байхад тусалж байгаад сурсан.  Эмэгтэй хүн бүхэн оёж шиддэг төрөлхийн авьяастай байдаг. Гэтэл оёдог эмэгтэй ховордож байх шиг санагддаг юм. Хувцас нь урагдлаа гэхэд дахиад шинийг авах хандлага ажиглагддаг. Уг нь оёод өмсчихвөл эдийн засагт ч хэмнэлттэй шүү дээ. Ер нь тэгээд айл бүхэн утас зүүний хайрцагтай байх хэрэгтэй. Эмэгтэй хүн бол оёж хатгах үйлээ үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээх ёстой" гэх үгс нь хэн хүнд нэгийг бодогдуулах биз ээ.

Энгийн хэрнээ ихэмсэг эмэгтэй хүний гоо үзэсгэлэнг илүү  тодотгосон чамин чанартай  даашинзыг урладаг тэд баяр бүхнээр үйлчлүүлэгчидэдээ зориулж  шинэ коллекц  гаргадагаараа онцлогтой.

Тэдний урласан даашинзны  үнэ тун боломжийн.  Өнгө загвар хийцээсээ шалтгаалаад 40-80 мянган төгрөгийн үнэтэй. Анх худалдаанд гаргасан ханшаа хадгалахыг бодож явдгаа Г. Батболд онцолж байсан юм.

Гэрэл гэгээтэй ирээдүйн төлөө цаг минут тутамд хөлсөө дуслуулж, хөдөлмөрлөж яваа тэд өөрсдөө бүхнийг хийдэг. Гэртээ "бяцхан" зургийн студи тохижуулчихсан. Урласан даашинзаа А.Батзул өмсөөд зургийн Г.Батболд авна.  Нэг үгээр А. Батзул модел, Г.Батболд зурагчны ажлыг давхар хийдэг гэсэн үг. Өөрсдөдөө байгаа бүхий л боломжийг ашигладаг . Тэд уг нь  зурагчин, модел, оёдолчин мэргэжилтэй биш. Тэс өөр хүнд машины оператор, бизнес менежент маркетинг  мэргэжилтэй ч энэ салбар руу “урваж” орж ирсэн.

Хийх хүсэл зорилгынхоо хүрээнд хүн бүрийн харааг булаах  дэгжин даашинз урлаж байгаагаас тэднийг оёх өгөгдөл, зураг авах чадвар, загвар өмсөх мэдрэмжтэйг харж болохоор. Амьдралаа эхлүүлж, аз жаргалтай ирээдүйн төлөө зүтгэж яваа хайртай хосууд хамтдаа хүссэн оргилдоо хүрч болдгийг тэд өөрсдийнхөө үеийн олон мянган залуучуудад үлгэр дууриал болж болно. Ажилсаг хүнийг бурхан шагнаж, амжилтын зүг хөтөлдөг гэдэг. Тэдний ирээдүй тодоос тод гэрэлтэж, үйлс бүхэн нь өрнөн дэвшихийн ерөөлөөр энэхүү нийтлэлээ өндөрлөе.

 

                                                                                                                         С.Ичинхорлоо

0
ЖИРГЭХ
Санал болгох
ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
Хоёр жилийн турш тавиур дээр байсан "Comté" бяслаг 45 орны 5330 төрлийн бяслагаас дэлхийн шилдгээр шалгарчээ
“Түүний буруу” сэтгэлзүйн драмыг дахин толилуулна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (66.181.161.86)
    Үнэн тасархай биетэй бүсгүй шүү. Ажлын амжилт хүсье
    2019 оны 08 сарын 02 | Хариулах
  • Зол (202.9.43.20)
    Залууст амжилт хүсье. Шантралгүй зүтгэж өөрсдийн брендийг хөгжүүлээрэй. Сэтгүүлч нар үг үсгийн алдаагаа өөрсдөө чаддаггүй юм бол программ ашиглаад шалгаж байгаач дээ! ҮНИЙН буулгах биш ҮНИЙГ НЬ буулгах гэж бичнэ шүү дээ. Өөр зөндөө алдаа байна. Энэ чинь хувь хүний ФБ биш, олон нийтэд зориулсан мэдээллийн сайт шүү дээ!!!
    2019 оны 07 сарын 29 | Хариулах
  • Зочин (139.5.216.121)
    Ajilsag, hudulmurch zaluuchuud baina. Utasnii dugaar ni hed ve? Oeson huvtsasnuud ni ih taalagdlaa.
    2019 оны 07 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    7 цаг 4 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    7 цаг 10 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    17 цаг 36 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    20 цаг 58 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    21 цаг 3 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Уржигдар 11 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК