Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тээврийн кабинд өссөн сайд энэ байтугай шийднэ дээ?

2019-8-07
0
ЖИРГЭХ

Сайд Б.Энх-Амгалангаас асуух зүйл байна. Дархан болон Налайхын зам хэзээ ашиглалтад орох вэ, товлож төлөвлөсөн хугацаандаа хүлээлгэж өгөх үү. Засгийн газрын хүрээнд хийсэн гэрээ, хөрөнгө оруулалтын хүрээнд шинэчлэл хийж эхэлсэн энэ хоёр замын ажил, бүтээн байгуулалтын үр дүнг хүн бүр харж байна, бас хүлээж байна. Аль алиныг нь шинэчилж, ард түмнээ аюул осолгүй автозамаар зорчуулах тухайгаа тунхаглан тууз хайчилсан нь саяхан биш гэж үү.

Гэтэл үргэлжлэн орсон борооны улмаас Дархан болон Налайх чиглэлийн зам харгуй хаагдав. Холбогдох газраас тухайн орчмын түр замын зорчих хэсгийг хааж, нэг өдрийн “гал унтраах” шийдвэр гаргасан нь энэ.

Нэлээд олон хүний уур бухимдлыг хүргэв. Чин үнэнийг тодотгоход нийслэлийн автозамын түгжрэл гэхээсээ хөдөө орон нутагт дардан биш дурдан замаар явах, түүнийг шийдэх нь салбар хариуцсан яам, сайдын үүрэг гэлтэй. Үргэлжилсэн цас, бороо зэрэг байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнөөс хэн ч сөрж чадахгүй. Харин тэр бүгдэд холбогдох арга хэмжээ авч, шийдвэр гаргах нь салбар хариуцсан сайдын үүрэг биш гэж үү.

Уг нь та “Би өөрөө жолоочийн хүүхэд. Миний бага нас жолоочийн кабинд өссөн” хэмээн нэгэнтээ ярилцлага өгч байсан хүн нь Б.Энх-Амгалан. Гэвч “Тээврийн кабинд өссөн” арвин түүхтэй сайд өнөөдөр яг юу хийв. Үргэлжилсэн борооны улмаас замын хөдөлгөөнийг нь хааж байгаа Налайх-Чойрын замын бүтээн байгуулалтыг харахад ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад орох нь тун эргэлзээ төрүүлэх.

Адаглаад Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөхөөр эхэлсэн ажил хэзээ дуусах бол.

Засгийн газраас одоо байгаа хоёр эгнээ авто замыг Азийн хөгжлийн болон Европын сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр шийдсэн. Санхүүжилтийг нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар холбогдох газруудтай аман болон албаны хэлэлцээ хийсний үр дүнд шийдвэрлэж, өдгөө ажлыг нь эхлүүлээд буй. Хачирхалтай нь, хамгийн сүүлийн үеийн техник, технологийг хэрэглэх Б.Энх-Амгалан сайдын “амлалттай” бүтээн байгуулалтын ажил урагшлах шинжгүй өвөлтэй золгох нь.

Угтаа бол “Хуучин замыг газар дээр нь бутлаад, эргүүлж боловсруулаад дэвсдэг технологийг ашиглах учраас хугацаандаа ашиглалтад орно гэж тооцож байгаа” хэмээсэн салбарын сайдын үг “Улаанбаатар-Дархан хотын чиглэлийн авто замын техникийн шаардлагад хуучин асфальтыг ресайкл машинаар фрезердэж далан эсвэл дэд сууринд ашиглах ёстой байхад хуучин асфальтыг хуулалгүйгээр дээр нь шууд далангийн ѳндѳрлѳгѳѳ хийж байна. Автозамын зѳвлѳх болон тѳслийн нэгжийнхэн харж хяналтаа тавихгүй хийлгэж байна. Асфальтан дээр шороо тогтоно гэж байхгүй. Замын технологи ноцтой зѳрчиж байна” гэсэн нь зүгээр ч нэг шүүмжлэл биш болов уу. Орон нутгийн гэлтгүй Налайх-Чойрын зам ямар байдгийг "Кабинд өссөн сайд" эрхбиш мэдэж байх учиртай. Та замын хөдөлгөөн хаах биш түүгээр аюулгүй зорчих үндсийг бүрдүүлэх үүрэгтэй сайд биш гэж үү?!. Дахиад л бороо орно.

Цаг уурынхан түүнийг тогтооно гэхээсээ байгалийн цаг уур, "зан ааш" тэрийг тодорхойлно. Тэр үед орон нутгийн зам харгуй дахин эвдрэх үү, түүгээр дамжин өнгөрөх тээврийн хэрэгслүүд таг гацах уу?. Ер нь Налайх, Дарханы зам товлосон хугацаандаа багтаж ашиглалтад орох уу, сайд аа?

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • !!!Зочин (49.0.137.164)
    uhsen Az
    2019 оны 08 сарын 07 | Хариулах
  • Irgen (66.181.182.204)
    Aglag buteeliin hiid orohod 2 gazar hesegchilj shoroon zam gargasan baisan. Gants neghen tehnik haragdaj baisan. Ajil hiij baigaa hun ch haragdaagui. Hamgiin notstoi ni shoroon zamaar yavj baihad urdaasaa hoishoo yavj baigaa ni tuv zamiinhaa zuun talaar hoinoosoo uragshaa yavj baigaa ni tuv zamiinhaa baruun talaar yavahgui urd urdaasaa hamaagui yavj bna lee. Neg nuhur genet urdaas garch ireed murgulduh shahsan. Heseg gazrin zorchih hesgiin sul shoroo ni bosood urdah zam haragdahgui tun osoltoi bna lee. Getel uur hesgiin sul shoroo bosohgui sain dagtarshuulsan bna lee. Tegeheer hariutsaj avsan kompaniudiin ajil hariltsan adilgui bna gej dugnelee.
    2019 оны 08 сарын 07 | Хариулах
  • иргэн (202.131.225.197)
    эхлээд шинэ замаа зэрэгцүүлээд барих байсан юм бишүү? шинэ замаа дуусгаад хуучин замаа зассан бол төлөвлөлт нь зөв байсан санагдаад байна даа.
    2019 оны 08 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.131.227.178)
    муу нохойн сүүлнүүд сонгулиар ажил хийсэн дүр гаргах гэж ашиггүй ажил хийж хүмүүсийг эдийн засгаар хохироож байн
    2019 оны 08 сарын 07 | Хариулах
  • Зочин (64.119.24.65)
    дарханы замаар явсан хүн болгон машин болгоны жолооч нар муу үг хэлж байгаа нь чихэнд хүрдэггүй юм байх даа санхжүүлжилт байхгүй юм бол яах гэж хүмүүсийн ажил алдагдуулж ийм ажил хийнэ вэ
    2019 оны 08 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    11 цаг 26 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    11 цаг 52 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    11 цаг 53 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    12 цаг 56 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    13 цаг 34 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    13 цаг 51 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    14 цаг 11 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    14 цаг 14 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    15 цаг 15 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    15 цаг 26 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    16 цаг 19 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    16 цаг 22 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    16 цаг 39 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    17 цаг 23 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    18 цаг 10 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    18 цаг 25 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    19 цаг 6 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    19 цаг 30 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    19 цаг 34 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    19 цаг 39 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК