зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өөрийн бус өрөөлийн эрхээр “жаргаж” яваа хүүхдүүд

2019-8-08
0
ЖИРГЭХ

12 настай бяцхан охин. Хэдий тэрбээр бяцхан охин ч гэлээ хэвлийдээ бас нэгэн бяцхан орчлонг тээж яваа. Хэвлий дэх үр нь өдөр, хоногоор өсөн торнихын хэрээр хүүхэд нас нь алслан холдож, ээж болж буйн зөн эрхгүй төрнө. Охин хэвлийгээ үе үе илж, инээмсэглэнэ. Гэсэн ч ирээдүйд тулгарах бартаа саад, бэршээлээс айж, дав хийн цочино. Хүүхэд ээж. Хүүхэд насныхаа гэнэн томоогүй үе дээрээ дэгэж, дэрвэж явах ёстой цөөнгүй охид “хүүхэд ээж” хэмээх тодотголыг өөрийн бус өрөөлийн шахалтаар зүүж явна. Ямар их харуусал бэ. Яг ийм гэмшил, гомдол тээсэн нэгэн хэргийн талаар энэ удаагийнхаа сурвалжлагыг бэлтгэн хүргэхээр  нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд, Залуучуудын сургалт хүмүүжлийн цогцолборыг зорьсон юм. Манай улсад хүүхдийн асрамж үйлчилгээ үзүүлдэг 30 гаруй байгууллага байдаг. Үүнээс ердөө хоёр, гуравхан нь улсын чанартай халамжийн төв юм. Үүний нэг нь дээрх асрамжийн газар бөгөөд тус төвд амьдардаг байсан 12 настай охин бусдад хүчирхийлүүлж, жирэмсэн болсон талаарх  мэдээлэл цацагдсан юм. Охин тус төвд амьдардаг байсан. Байсан ч гэж дээ. Өнөөдөр ч гэсэн энэ төвд амьдарч байна. Харин түүнийг хүчирхийлж, хүүхэд насыг нь хулгайлсан 17 настай этгээд шүүхээс зургаан жилийн ял сонсож, хорих ангид хоригдож байна. Тиймээс охин өнөөдөр ямархуу орчинд амьдарч, сэтгэл зүйн байдал нь хэр байгааг сурвалжлахаар дээрх асрамжийн газрыг зорьсон нь энэ.

Барилгын гаднах талбайг цементлэж, мод тарьсан, байдаг л нэг энгийн дөрвөн давхар барилга. Үүдний өрөөгөө морин хуур, ёочин, хөлбөмбөг зэрэг тоглож байгаа хүүхдүүдийн зургаар чимэглэснээс үзвэл ямар нэг уралдаан тэмцээнд оролцсоныг илтгэнэ. Дотоод тохижилт нь санасныг бодвол муугүй ажээ. Үүдний өрөөнөөс эхлээд давхар бүрт буйдан тавьсан харагдана. Мөн олон цом эгнүүлж тавьсан нь нүдэнд тусна. Ойртон харвал хүүхдүүдийн уралдаан тэмцээнээс авсан шагнал аж.

Хүүхэд, Залуучуудын сургалт хүмүүжлийн цогцолбор нь анх “Итгэл” нэртэйгээр 1991 онд байгуулагджээ. Анх байгуулагдаад гудамжинд гарсан, гуйлга гуйдаг, гэр оронгүй хүүхдүүдийг асрамжлан авч байж. Өдгөө Хүүхдийн төв, Залуучуудын төв хэмээн насны ангилалд хамруулан хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлэх бөгөөд хүүхдийн төвд 4-16 хүртэлх насны 83 хүүхэд, залуучуудын төвд 16-18 насны 46 хүүхэд амьдардаг. Энд гэртээ байх боломжгүй, нэн эмзэг амьдралтай, сэтгэл зүйн дарамтад байдаг, хүүхдүүдээ үл хайхардаг, эцэг эх байх эрхээ хязгаарлуулсан айлын, хүчирхийлэлд өртсөн зэрэг эрх нь зөрчигдсөн хүүхдүүд ирдэг байна. Ингэхдээ дүүргийн Засаг даргын захирамжаар буюу зөвхөн нийслэлээс хүүхэд авна гэсэн үг юм.  Мөн Хүүхэд халамжийн төвийн загвар гэж ярьдаг нийслэлийн төсвөөс 100 хувь санхүүждэг гэдгээрээ онцлог ажээ.

 

-ХҮҮХДҮҮД ХИЧЭЭВЭЛ ГАДНЫН УЛСАД СУРАЛЦАХ БОЛОМЖ БИЙ-

Энэ төв нийт 60 орчим ажилтантай бөгөөд үүнээс 20 орчим нь аж ахуйн ажилчин, хоёр сэтгэлзүйч, 28 орчим багш, нийгмийн ажилтан 24 цагаар ээлжлэн ажилладаг.

Хүүхдүүдийн авьяасыг хөгжүүлэх зорилгоор гадна дотоодын дугуйлан секцүүдэд хамруулдаг гэнэ. Мөн хамтарч ажилладаг сайн дурын байгууллагуудын дэмжлэгээр хүүхдүүдээ гадаадад сургадаг аж. Төсвийн байгууллагын багахан санхүүжилтээр хүүхдүүдийг гадаадад сургах аргагүй ч суралцах хүсэлтэй хүүхдүүдийг ийнхүү сайн үйлсийн нийгэмлэгтэй хамтарч сургадаг ажээ.

Энэ хүрээнд 10 гаруй хүүхэд БНХАУ, Япон, Австрали, Солонгос, Герман, Тайландад сурч байгаа юм байна. Түүнчлэн төгсөж ирээд ажлын байртай золгосон хүүхэд ч байх аж. Мөн багш нарыг чадавхжуулах зорилгоор залуу багш нар гаднын улсад сургалтад хамруулахаар зэхжээ.  

Энд хүүхдүүд ирээдүйд сайхан амьдаръя, хийж бүтээе, улсынхаа хөгжилд хувь нэмрээ оруулах мэргэжилтэн болохоор зорьж, хичээж чадвал боломж их байна. Хичээл зүтгэлтэй хүүхдүүдэд амьдралынх нь гараагаа тавихад гараа сунгадаг, тусалдаг хүн ч олон байдаг юм байна.

Тус төвөөс таван хүүхэд их, дээд сургуульд элсжээ. Тухайлбал, англи хэлний сургалттай “MIU” сургуульд хоёр хүүхэд, МУБИС-ын Сэтгэл судлаачийн ангид нэг хүүхэд элссэн байна. Мөн тус төвийн хөлбөмбөгийн секцийн хоёр хүүхэд Германд хөлбөмбөгийн дасгалжуулагчаар ажиллахаар болсон байна. Удахгүй Герман улсын зорих юм байна. Ингэж хичээл зүтгэлтэй яваа олон хүүхдийг бурхан хишгээ хайрласаар байна. Бусад хүүхдүүдийн хувьд хамран сурах тойргийн буюу 92 дугаар сургууль, Амгалан цогцолбор сургууль, 55 дугаар тусгай сургуульд явдаг.  

 

-ХҮҮХДҮҮД ГАР УРЛАЛААР ХИЧЭЭЛЛЭХ БӨГӨӨД

ЭСГИЙГЭЭ ӨӨРСДӨӨ БОЛОВСРУУЛДАГ-

Хүүхдүүдэд морин хуур, гар урлал, хөл бөмбөг зэрэг төрөл бүрийн сургалт дугуйланг тус төвийн багш заадаг аж. Урлах өрөө дүүрэн хүүхдүүдийн бүтээл харагдана. Эсгий урлалаар хийсэн хүзүүний зүүлт, түрийвч, гоёл чимэглэл, мөн арьсан эдлэл хүүхдүүдийн бүтээлийн самбар дээр өрөөтэй. Хүүхэд-Залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын дарга Б.Лхамсүрэн “Гар урлалыг дан ганц охид гэлтгүй хөвгүүд хүртэл дуртай хийдэг. Хүүхдүүд ноосоо өөрсдөө угааж цэвэрлэн боловсруулж, эсгийгээ хийдэг. Мөн хөшиг, даашинз, өр хөнжлийн даавуу зэргийг багштайгаа хамтран урладаг. Хүүхдүүдэд нэхэж чадахгүй зүйл гэж үгүй. Олон төрлийн аргаар оёж, шиднэ. Энэ нь амьдралынх нь гараанд тустай тул хүүхэд бүрийг өөрсдийн сонирхлоор нь сургалтад хамруулахыг зорьдог.

Боломж олдвол олон улсын байгууллагын тусламжаар гаднын улсад сургах, тэмцээн уралдаанд оролцуулах, аялуулах зэргээр арга хэмжээнд тогтмол оролцуулдаг. Тухайлбал, 2014 онд Герман улс руу 50 хоног аялан тоглолтоор явсан. Энэ мэтчилэн хүүхдүүдийг хөгжүүлэх ажлыг тогтмол хийдэг. Мөн энэ онд хөлбөмбөгийн багаа Польш улсад болсон тэмцээнд оролцуулсан. Энэ нь хүүхдүүдэд минь их туршлага болсон гэж боддог” гэлээ.

Мэдээж тэд өөрсдийн мөнгөөр явахгүй ээ. Мөн л олон улсын хамтын нийгэмлэг, сайн дурын байгууллагуудын тусламжаар аялна. Үүний гол зорилго нь гаднын асрамжийн газрын хүүхдүүд өөрсдийгөө хэрхэн хөгжүүлдэг, хэрхэн амьдардаг талаар харьцуулах, тэднээс сэдэл авах, өөрийгөө хөгжүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой тул боломж нь олдвол ийн аялуулдаг байна. Тухайлбал, энэ төвийн хүүхдүүд хоёр ч удаа Диснейлэнд үзсэн азтай хүүхдүүд. Бусад асрамжийн газрын хүүхдүүд гэлтгүй борхон амьдралтай хүүхдүүдийн хувьд энэ тухай мөрөөдөөд ч хэрэггүй биз ээ.  

 

-ГАДНЫН САЙН ДУРЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ДЭМЖЛЭГ ИХ-

 

Баргийн асрамжийн төвийн гадна талбайд хөлбөмбөгийн талбай байдаггүй. Бүр ногоон зүлэгтэй, стандартын талбай шүү. Энд тийм талбай байсан нь нүдэнд тусав. Уг талбайн талаар тодруулахад БНХАУ-ын Элчин сайдын яамд төсөл бичин шалгарч, 40 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж чаджээ. Учир нь хөвгүүд хөлбөмбөг тоглох их дуртай. Тиймээс тус төвийн багш, удирдлагуудын хөөцөлдөн байж хүүхдүүдээ хөлбөмбөгийн стандартын талбайтай болгожээ. Учир нь энэ төвийн хүүхдүүд хөлбөмбөгийн багтай бөгөөд зарим нь өсвөрийн лигт тоглодог гэсэн. Тэд багтам сайхан амжилтуудтай, түүгээрээ дүү нартаа үлгэрлэдэг тул хүүхдүүд багт хуваагдан чаддаггүй ч байсан хамаагүй тоглох дуртай гэнэ.

Зөвхөн хөлбөмбөгийн талбай гэлтгүй биеийн тамирын заал бий болгож, Германы Элчин сайдын яамны тусламжтайгаар  тохижуулжээ. Мөн алжаал тайлах өрөө, сэтгэцийн өөрчлөлттэй хүүхдүүдийн эмчилгээний өрөө, бие бялдаржуулах өрөөтэй юм байна. Бялдаржуулах өрөөнд олон төрлийн төхөөрөмж байхаас гадна уураа гаргах резинин тоглоомтой. Учир нь хүүхэд бүрийн сэтгэлзүйн онцлог, өссөн орчин нөхцөл өөр тул энэ нь бусдад уураа гаргахаас урьтаад их үр дүнтэй гэнэ. Мэдээж хүүхэд бүр л тоглож наадах дуртай. Энд хүүхдүүд чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх тоглоом наадгай их юм. Бүр теннис, биллъярд хүртэл тоглож болох тусгай өрөөтэй юм байна. Хэрэв тэдэн дунд номын хорхойтон байвал цэлгэр сайхан номын өрөөтэй. Энэ өрөөнд 8000 гаруй ном байх бөгөөд хүүхдүүдийн хичээлийн ном хийгээд уран зохиол, шинжлэх ухааны олон ном  зохиол харагдана.

Харин Залуучуудын төвийн буюу 16-18 насны хүүхдүүдийг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд хамруулж үсчин, гоо сайхан, барилгачин, мужаан, асаргаа үйлчилгээний ажилтан зэрэг мэргэжлээр тусгайлсан зөвшөөрөл авч хүүхдүүдийг амьдралд бэлтгэж, ажилд зуучилдаг байна. 

 

-ХҮҮХДҮҮДИЙН ГУРАВНЫ НЭГ НЬ СЭТГЭЦИЙН ӨӨРЧЛӨЛТТЭЙ-

Тус цогцолборын дарга Б.Лхамсүрэн “Манай хүүхдүүд дунд төлөвшиж, хүмүүжиж байгаа хүүхдүүд бий. Өдөр бүр хэрэг тарьдаг хүүхэд ч бий. Асуудалгүй өдөр гэж байдаггүй. Учир нь олон жил галуур тэнэсэн, сэтгэл зүйн өөрчлөлтөд орсон, буруу зуршилтай орчинд удаан явсан хүүхдүүд “шоронд хоригдож байна” гэж зугтдаг. Ингэх бүрт нь нийгмийн ажилтан, багш ажилчдаас хамтарсан эрэн сурвалжлах баг гаргаж хайдаг. Учир нь хэд хоногийн хугацаа алдахад хүүхэд яг анх ирж байсан шигээ болдог” гэсэн юм. Зарим үед бүр архи уусан эцэг, эх нь багш ажилчид руу хутга барьж дайрах, шидэх асуудал гардаг байна. Ийм л эрсдэлтэй нөхцөлд бидний ирээдүй болсон хүүхдүүдийг хүн болгочих гээд энэ төвийн багш, ажилчид хэрэндээ зүтгэж яваа ажээ.

Хулгай хийдэг хүүхдүүд бас бий аж. Ийм хүүхдүүдийн хуулийн мэдлэг хулгай хийх “чадвараасаа” илүү сайн гэсэн. Учир нь 14 нас хүрэхээсээ өмнө хулгай хийвэл хуулийн хариуцлага хүлээхгүй гэдгийг мэддэг байна. Тиймдээ ч тус төвөөс оргож хулгай хийдэг аж. Тэдний өдрийн орлого нэг орчим сая төгрөг байдаг тул уг төвд амьдрахаас илүүтэй гадуур хоног төөрүүлэхийг илүүд үздэг байна. Мөн хулгай хийдэг байсан хүүхдүүд 14 нас хүрэнгүүтээ дараагийн залгамжаа бэлтгэдэг байна.

 

Энд нэг жишээ дурдая. Бүлгийн багш нь бүлгийн хүүхдийн төрсөн өдрөөр “Бялуу авч өгнө өө” гэж хэлжээ. Гэтэл нөгөө хүүхэд “Багш аа, та мөнгө үрээд яах вэ. Та хоёр цагийн чөлөө өгчих. Би гараад хоёр, гурваар нь олоод ирье” гэжээ.

Инээдтэй ч юм шиг, эмгэнэл ч юм шиг. Аль нь ч бай, өнөөгийн нийгмийн бодит байдал яг ийм байна.

Хүүхдүүдийн хувьд аль эрт архи, тамхи хэрэглээд үзчихсэн байдаг. Заримынх нь бэлгийн бойжилт нь эрт явагддаг байна. Учир нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, байнгын дарамтад байдаг, эсхүл гудамжинд гарсан хүүхдүүдийн олонх нь бэлгийн хүчирхийлэлд өртсөн байдаг аж. Үүнээс болж бэлгийн бойжилт эрт явагдсан олон хүүхдүүд байдаг байна. Багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нарын хувьд тэднийг хулгай, дээрэм хийлгэхгүй байх, гадуур тэнүүлэхгүй байх үүднээс төрөл бүрийн сургалтад хамруулж, хүмүүжүүлэх гэж оролддог. Гэвч нэг л өдөр оргож, босон өмнөх үр дүнг юу ч үгүй болгодог байна. 

Нэг багшид 15-20 хүүхэд оногддог. Охидыг дөрвөн давхарт, хөвгүүдийг хоёр давхарт байрлуулдаг.

Хүүхдийн төв 83, Залуучуудын төв 46 хүүхэдтэй. Энэ онд 30 орчим хүүхдүүд ирсний ихэнх нь бага насны хүүхэд. Хүүхдүүдийн 60 орчим хувь нь эрэгтэй хүүхэд.

 Энд сэтгэцийн өөрчлөлттэй хүүхэд олон байдаг аж. Үүнээс сэтгэл заслын эмчилгээг тодорхой хугацаанд хийлгэж, эргээд хэвийн байдалд шилжсэн хүүхэд ч бий гэнэ. Мэргэжлийн хоёр сэтгэлзүйчтэй бөгөөд маш их ачаалалтай, шахуу ажилладаг юм билээ. Хүүхдүүдийг улаан буюу асуудалтай, шар буюу эмчлэх шаардлагатай, ногоон буюу эрүүл гэсэн гурван хэсэгт хуваадаг. Хүүхэд бүр өөр өөр ертөнц бас айдастай. Энэ айдсыг үргээх, тэднийг ирээдүйдээ зорилготой хүн болж өсгөхийн тулд багш нар хоногийн 24 цаг ажиллаж байна. 

 

-ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛЭЭР ГАРСАН ХЭРГИЙН ТУХАЙД- 

Хүүхэд бол томчуудын үйлдлийг тоть шиг даган дурайдаг тэдний тусгал нь билээ. Тиймээс ч ээж, аав ямар үлгэр дуурайл үзүүлнэ түүнийг нь хүүхэд өвлөдөг. Эцэг, эх нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хоорондоо түнжин муудах, эсвэл нэгнийгээ хүчирхийлэлд байсан айлын хүүхэд энд ирээд дээрх үйлдлийг бусад хүүхдүүдэд гаргадаг байна.

Тус төвийн 17 настай хүү 12 настай охиныг хүчирхийлж, жирэмслүүлсэн мэдээлэл энэ сарын 7-ны өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан юм.

Уг хэргийн талаар тус төвийн дарга Б.Лхамсүрэн “Олон нийтийн хэрэгслээр тэнцвэргүй мэдээлэл цацагдсанд харамсаж байна. Бид “Од” гэдэг зуслантай. Хүүхдүүдээ зуны хоёр сард энэ зусланд амардаг юм. Дээрх хэрэг энэ зуслан дээр гарсан. Тухайн үед багш нар нь өдрийн цайндаа орж байсан юм билээ.

Түүнээс биш шөнийн ээлжинд багш нар аливаа эрсдэлээс сэргийлж хоёр, гурваараа ээлжлэн жижүүрлэдэг. Тухайн үед охин бидэнд юу хэлээгүй. Бид дөрвөн сарын дараа л мэдсэн. Уг нь сарын тэмдэг охидыг үзлэгт байнга хамруулдаг. Дээрх охины хувьд сарын тэмдэг нь ирээгүй байсан тул үзлэгт хамрагдаагүй байсан юм. Хэргийг  нуун дарагдуулсан зүйл огт байхгүй. Мэдсэн даруйдаа ээж болон ар гэрийнхэнд нь мэдэгдэж, хуулийн байгууллагад хандсан. Мөн охиныг зохих журмаар улсын эмнэлэгт хандаж үзүүлсэн” гэлээ.

Охиныг хүчирхийлсэн 17 настай хүү Төв аймгаас эцэг эх, харгалзах хүнгүйн улмаас тус төвд 2014 онд иржээ.

Харин хохирогч охины хувьд өвөө нь зургаан настайгаас нь бэлгийн сэдэл өгдөг байжээ. Мөн СЭМҮТ-ээс донтох өвчтэй, сэтгэцийн өөрчлөлттэй гэж оношилж байсан байна. Ийм өвчинтэй болоход нь бэлгийн донтой өвөөгийнх нь буруутай үйлдэл шууд нөлөөлсөн гэж эмч нар үзсэн байна.

Уг нь охиныг ээж нь өөр дээрээ авсан ч согтууруулах ундааны хамааралтай тул хичээл сургуулиас нь завсардуулжээ. Тиймээс тус төвд халамжиндаа эргүүлэн авсан байна.

Бэлгийн хүчирхийлэлд өртөөд ирсэн олон охид энэ төвд ирэх бөгөөд сэтгэл зүйч нар ганцаарчлан уулзаж, хүн бүрт тохирсон эмчилгээг нь хийдэг байна. Тухайлбал, хэдэн насандаа хүчирхийлэлд өртсөн зэргээр ярилцаж, сэтгэлийг нь засч, эмчилдэг байна. 

-ХҮҮХДИЙН МӨНГИЙГ НЬ АВААД ЭРГҮҮЛЭН ГУДАМЖИНД ХАЯДАГ ЭЦЭГ ЭХ-

Зарим эцэг, эхчүүд халамжийн мөнгийг нь авахын тулд хүүхдээ гэртээ аваачаад мөнгөө авангуутаа эргүүлээд гудамжинд хаячихдаг гэнэ. Ийм зовлон амссан хүүхдүүд буцаад л асрамжийн газартаа ирдэг аж. Хамгийн гол нь хүүхдээ гудамжинд хаях, эсвэл асрамжийн газарт өгчихөөд өөр амьдрал зохиодог олон эцэг, эх байдаг талаар бид өмнө нь “Өнөр бүл” асрамжийн төвөөс сурвалжлага бэлтгэн хүргэсэн билээ.

12 настай охин 17 нас хөвгүүнд хүчиндүүлж жирэмсэлсэн талаарх хэргийн бодит байдал ийм байна.

Асрамжийн газрын багш ажилчид аль байдгаараа ажиллаж байан. Төрөөс багагүй анхаарч ажиллаж байна. Гэвч хайхрамжгүй, ухамсаргүй ээж, аав нарын зааж өгсөн буруу ухамсар хүүхдүүдийн тархинд кодлогдож, гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан болж байна.

Охин өнөөдөр инээмсэглэн алхаж явна. Тэрбээр найз нөхөдтэйгээ найзлаж, хичээлээ алгасалгүй давтаж байна. Хэдийгээр балчир насандаа ээж болох хувь тавиланд түүнд оногдсон ч энэ тавиланг хүлээж авахаас энэ удаадаа татгалзсан. Тэгэхээс өөр аргагүй. 12-хан настай бяцхан охинд дахин нэг бяцхан ертөнцийг бүтэээхэд хэтэрхий балчирдана. Тиймдээ ч охины ээжийн хүсэлт, зөвшөөрлөөр үр хөндөх мэс ажилбар хийсэн байна.

 

Тийм ээ, хорвоо дэндүү баялаг агаад харгис. Бага балчир наснаасаа бэлгийн донтой өвөөгийнхөө бэлгийн хүслийг хангаж, эцэстээ охин өөрөө донтох өвчтэй, сэтгэцийн өөрчлөлттэй гэх оноштой болсон. Асрамжийн газар бус төрсөн эхийнхээ энгэрт эрхэлье гэвч ээж нь охиноо бус шилтэй лонхыг тэврэхийг илүүд үзсэн. Адаг сүүлдээ төрийн халамж хүсэж, халамжийн газарт ирж, анхаарал тавьдаг багш, найзалж нөхөрлөх үе тэнгийнхэнтэй болсон. Гэвч харгислалын шүүс болж байсан дахин нэгэн хохирогч хөвгүүний өгөөш болсон. Охин ийм л хувь тавилангаар амьдарч байна. Энэ тавиланг давтуулахгүй тулд асрамжийн газрын багш нар аль байдгаараа хийчээж байна. Тиймээс үр хүүхэддээ зөв үлгэрлэе. Тэд бидний сэтгэлийн толь юм шүү гэдгийг сануулаад энэ удаагийнхаа сурвалжлагыг өндөрлөе.

Б.Лхам

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр хэвээр байна
Толгойтыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох замын ажил үргэлжилж байна
НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
Үндэсний номын баяр энэ сарын 16-ний өдөр эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • irgen (66.181.183.228)
    Iim joohon ohiniig harj asrah hun bhgui zaaj surgah humuus bhgui uchraas l ene ohin tuurugduj yavaa! Ene bol tsever zahialgat survaljlaga bna! Pedophile humuus-g end ajild avsan darga! pedophile bagsh nar geed bugdiig ni shalgah heregtei bna! Joohon huuhdiig orolddog gaj dontoi yumnuud bagsh nar bolon toiron hureelj bui humuusees ih hamaaraltai! Ene heregtei hereggui baahan asramjiin gazruudad shalgalt hiij bagsh nar-g ni shalgah heregtei! Buur iim uildel gargasan bol buur haah ch heregtei! Iim joohon ohin dontoi bna gej bhgui! Huuhduud yu harsan tuuniiigee l duuraidag!
    2019 оны 08 сарын 15 | Хариулах
  • Tsegi (202.55.188.94)
    ohin dontoh gej baihuu iim jaahan ohin heregees multarah zamuu
    2019 оны 08 сарын 11 | Хариулах
  • Төвийн буруу (124.158.107.6)
    Захиалгат сурвалжлага, гарчигаа энэ сэтгүүлч, редактор нь уншдаггүй юм байхдаа
    2019 оны 08 сарын 09 | Хариулах
  • Зочин (202.9.42.251)
    Turiin asramjind irsen huuhdiig asqrch hamgaalaaguigee uwuugiinh ni buruu gej heleed suuj bolohgui bhaa. Ugasa l setgetsiin uurchlulttei huuhduud gej medej l bgam chini alham tutamdaa hyanah haraa hyanalttai bailgah heregtei shde. Ajlaa sn hii. Hen negend buruu buu ug. Turiin hamgaalalt asramj yos humuujil uur bn l gej bodoj bn.
    2019 оны 08 сарын 08 | Хариулах
    • Өөрсдийн буруугаа хүн рүү өгөх гэсэн захиалгат сурвалжлага байна. Тэр охиныг буруу дадал хэвшил, сэтгэлзүйн гутрал өөрчлөлтөөс нь гаргах нь танай төвийн гол ажил биздээ. Ичээсэй. Охин өөрөө донтох өвчтэй гэж юу гэж ойлгох бэ. Энэ бол энэ төвийн буруу
      2019 оны 08 сарын 08
  • Ajlaa hiigeechee (64.119.16.236)
    4 sariin daraa medeed baihdaa yahav dee, ajlaa hariutslagatai hiigeechee ta nar!!!
    2019 оны 08 сарын 08 | Хариулах
  • Зочин (150.129.140.194)
    Тэр хүүхдийг жирэмслээд өчнөөн удаж байхад асрагч багш юу хийж байсан байна,удирдлага муу учраас багш нь ажлаа хийгээгүй байна. Сайн шалга,дарга багш нарт нь арга хэмжээ ав
    2019 оны 08 сарын 08 | Хариулах
  • Уншигч (43.242.243.130)
    Манай улс төрөөс бодлогоороо эмзэг бүлгийн иргэд тэр дундаа зорилтот бүлгийн хүүхдүүдээ халамжилдаг нь зөв ч эцэг эх нь эрүүл саруул эсэн мэнд байхад төрийн асрамжинд хүүхдийг нь аваад эцэг эхчүүдэд нь ямар ч үүрэг хариуцлага оноодоггүй, өөрсдийг нь ачааллаас хөнгөлж архи ууж, хулгай хийж, гэмт хэрэг үйлдэх нөхцөл боломжийг бүрдүүлж байгаа нь буруу!!! Бүтэн өнчин л биш бол эцэг эхчүүд үүрэг хариуцлагаа хүлээж хүүхдээ өөрөө өсгөх ёстой
    2019 оны 08 сарын 08 | Хариулах
    • Зочин
      Тийм шүү
      2019 оны 08 сарын 08
  • zochin (122.201.22.244)
    Lhkamsuren gedeg zahiral avgai ne zugaalaad l zurgaa FB-d taviad l yavj bdag yum,,, Teheer argagui yum bn
    2019 оны 08 сарын 08 | Хариулах
    • Хн
      Хүн юм чинь амралт чөлөө гардаг байлгүйдээ
      2019 оны 08 сарын 08
  • Зочин (64.119.24.65)
    ийм балай хүмүүс төрүүлж тэжээж байхаар өөр арга хэмжээ авмаар юмаа
    2019 оны 08 сарын 08 | Хариулах
    • чимгээ
      тэгээд яахав чиний бодлоор бол алах ёстой юу ??
      2019 оны 08 сарын 08
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Боловсролын яамныхны боловсролд анхааръя!
    55 мин
  • Ой, хээрийн түймэр гарах эрсдэл өндөр хэвээр байна
    1 цаг 39 мин
  • Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтууд төмөр замаар холбогдох нөхцөл бүрдлээ
    2 цаг 2 мин
  • Толгойтыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох замын ажил үргэлжилж байна
    2 цаг 27 мин
  • Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын 30 бөх
    2 цаг 54 мин
  • УИХ-ын гишүүн О.Амгаланбаатарын "ээлжит бай" Үндэсний их баяр наадмын тухай хууль
    2 цаг 57 мин
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
    3 цаг 4 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
    3 цаг 43 мин
  • Үндэсний номын баяр энэ сарын 16-ний өдөр эхэлнэ
    4 цаг 6 мин
  • Дараах аймгуудын нутгаар бэлчээрийн ургамлын гарц муу байна
    4 цаг 11 мин
  • Д.Трамп: Саудын Арабаас илүү хүчирхэг түнш гэж ҮГҮЙ
    4 цаг 30 мин
  • Засгийн газар өнөөдөр хуралдахгүй
    4 цаг 39 мин
  • Хоёр Владимирын ЗУРГААН жилийн дараах уулзалтын тухай сонин хачин
    4 цаг 54 мин
  • Зурхай: Нохой худалдан авахад муу өдөр
    5 цаг 22 мин
  • Цахилгаан ТАСЛАХ хуваарь /2025.05.14/
    5 цаг 26 мин
  • Улаанбаатарт 14 хэм дулаан байна
    5 цаг 29 мин
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
    20 цаг 13 мин
  • Зарим голууд үерлэж байгаа тул сэрэмжтэй байхыг анхааруулж байна
    20 цаг 26 мин
  • Г.Лувсанжамц: Хэрэглээг биш, хэмнэлтийг дэмжих шинэ бодлогын суурийг тавина
    20 цаг 27 мин
  • УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, Хүний эрхийн форумын ээлжит уулзалт маргааш болно
    20 цаг 38 мин
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • ЭМГЭНЭЛ
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Х.Сумъяадорж: Хангай агийн дүрийг бүтээхийн тулд би зургаан кг жин нэмсэн
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • ЭМГЭНЭЛ
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
24 баримт
  • Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улс, БНХАУ-ын эдийн засгийн түншлэлийн шинэ хуудас нээгдэж байна
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК