Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эрүүдэн шүүлтийн хэргээр Д.Дорлигжав, Б.Хурц, Г.Эрдэнэбат нар юу хэлсэн бэ

2019-8-12
0
ЖИРГЭХ

Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц болон Улсын Ерөнхий прокурорын орлогч прокурор асан Г.Эрдэнэбат болон бусад хүмүүст холбогдох шүүх хурал Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж байна. Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэрэгт буруутгагдаж гурван шатны шүүхээс 20-23 жилийн ял авсан  Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн, гүйцэтгэх ажлын журам зөрчсөн хэрэгт тэднийг буруутгаад буй. Тэгвэл уг хэргийн талаар тухайн үед Хууль зүйн сайдаар ажиллаж байсан Д.Дорлигжав болон ТЕГ-ын даргаар ажиллаж байсан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч прокуророор ажиллаж байсан Г.Эрдэнэбат нар байр сууриа хэрхэн илэрхийлж байсныг тоймлон хүргэе.

 

Д.ДОРЛИГЖАВ: Б.ХУРЦ БОЛ ТӨРД ГАМШИГ БОЛЖ ЯВАА ХҮН

Хууль зүйн сайд асан, Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав “Алтан дорнод Монгол” компанийн захирал Т.Ганболдтой дөрвөн сая ам.долларын асуудлаас болж шүүх, цагдаадаа тулаад буй. Тэгвэл түүнийг Хууль зүйн сайдаар ажиллаж байх хугацаанд Т.Чимгээ болон Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн болох нь хяналтын бичлэгээр нотлогддог. Энэ талаар тэрбээр 2017 оны 10 сарын 27-нд телевизэд өгсөн ярилцлагатаа “Телевизийн мэдээнээс харахад энэ хүмүүсийн өөрийнх нь өгсөн мэдүүлгээр ялласан байна лээ” гэж хэлсэн юм. Гэтэл уг хэргийг мөрдөн шалгаж байх үед Д.Дорлигжав нь уг хэргийн шалгах процессийг удирдаж байсан хүн. Үүнийгээ ч өөрөө хэлсэн. Ийм атлаа зөвхөн телевизийн мэдээгээр дүгнэж, ийм зүйл хэлэх нь хуульд нийцэхгүй байлтай.

 

Тэрбээр энэ талаараа "Энэ хэргийг шалгаж, шийдвэрлэсэн нөхцөл байдлыг авч үзэхэд мэргэжлийн үүднээс маш олон ноцтой зөрчлийг хэлж болохоор байгаа юм. Эдгээр хүмүүсийг шийтгэсэн асуудал дээр хуульч хүний үүднээс эмзэглэж явдаг нэг зүйл бий. Тэр бол хүнийг зөвхөн өөрийнх нь хүлээн зөвшөөрснөөр өөрийнх нь талаар мэдүүлэг өгснөөр ганцхан нотлох баримт болгож яллаж болдоггүй. Заавал өөр нотлох баримт гаргаж ирэх хэрэгтэй. Гадуур цацагдсан мэдээллээс харахад өөрсдийнх нь өгсөн мэдүүлгээр л ялласан байна лээ. Энэ бол бидний сургамж болгож авч үлдэх ёстой 1937 оны хэлмэгдүүлэлттэй их ойролцоо зүйл гэж болжээ гэх сэжиг төрж байна. Би энэ хэргийг судалж үзэх нь байтугай шалгах процессыг удирдаж байсан хүн. Миний шалгаж байсан үеийнхээс ажлаа өгсний дараа өөр чиглэлээр асуудал гарч ирээд, энэ хүмүүсийг гэнэт олоод, шийдэгдэх шатандаа байж байх шиг байна. Миний хувьд “Энэ хүмүүс байж болзошгүй” гэдэг үндэслэлээр мөрдөн шалгаж байсан. Огт байгаагүй зүйл гэнэт гарч ирлээ. Би ойлгохдоо энэ хүмүүс бусдын захиалгаар “Алсан” гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм байна. Захиалсан юм уу, яасан ч юм.

Төрд хариуцлага, сахилга, дэг журам тогтоох ёстой гэж олон жил ярьсан. Яг энэ зүйл дээр тогтоох хэрэгтэй. Ийм нөхдүүдийг хурдан зайлуулах хэрэгтэй. Б.Хурц гэдэг хүн бол төрд гамшиг болж яваа. Нийтээрээ үүнийг мэддэг. Одоо болоо шүү дээ" гэжээ.

 

Б.ХУРЦ: ҮНЭН МӨНИЙГ ОЛТОЛ НЬ ТЭМЦЭНЭ

Түүний хувьд гүйцэтгэх ажлын журам зөрчсөн хэргээр таслан сэргийлэх арга хэмжээ авахуулаад суллагдсан. Өмнөх шүүх хурлаар ийм тушаал өгөөгүй гэсэн бол ТЕГ-ын даргын суудлаа өгөхөөс өмнөхөн улс төрийн зорилгоор ийм процесс өрнөж буйг хэлсэн юм. Тодруулбал, тэрбээр “Өнөөдөр захиалагчийн тухай асуудал яригдаж байна. Улс төрийн зорилгоор энэ асуудлыг гаргаж ирсэн, тавилттай жүжиг. Эрүүдэн шүүх тушаалыг би өгөөгүй. Энэ хэргийн үнэн мөнийг олтол тэмцэнэ. Дайны талбараас цэргээ хаяж, зугтаадаг генерал гэж байдаггүй юм. Би алба хаагчдынхаа хэнийг нь ч хэлмэгдүүлэхгүй” гэсэн юм.

 

Г.ЭРДЭНЭБАТ: БУРУУТАЙ БОЛГОЖ ХАРАГДУУЛАХ ГЭСЭН ШАЛТАГ

Харин Г.Эрдэнэбат прокурорын хувьд хууль цаазын итгэмжит зөвлөх. Хуулийн салбартаа нэр хүнд сайтай. Хууль бус асуудалд нэр холбогдсон удаагүй. Эрүүдэн шүүлттэй холбоотой хэрэгт гүйцэтгэх ажлын журамд гарын үсэг зурсан гэдэг хэргээр буруутгагдаад буй. Тэрбээр энэ талаар “Энэ хэрэгт хяналт тавих ёстой прокурорын хувьд гүйцэтгэх ажлын журамд гарын үсэг зурах ёстой. Хуульд ч ингэж заасан. Үүнийг нь хүмүүс мэдэж байгаа. Тэгсэн атлаа зурах ёсгүй мэтээр ярьж байна. Энэ бол буруутай гэж харагдуулах гэсэн шалтаг. Эрүүдэн шүүлт Монголд бугшсан гэмт хэрэг. Социализмын үед ч байсан, өнөөдөр ч байсаар байна. Ийм бусармаг зүйлийг үгүй хийхийн төлөө шаардлагатай арга хэмжээ авсан. Бүх хорихын өрөөнүүдийг камержуулсан. Хяналт тавих ёстой прокурор гэхээр бүх зүйлд хяналт тавих боломжгүй. Энэ ч утгаараа ийм зүйл болсныг би огт мэдээгүй. Хэрвээ хариуцлага хүлээх ёстой бол хариуцлагаа хүлээхэд бэлэн байна. Хэргийн газраас хурууны хээ олдоогүй гэдэг нь энэ хүмүүс энэ хэргийг үйлдээгүй гэсэн үг биш. Бусад маш олон нотлох баримтаар хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон. Улстөрчид энэ хэрэгт хөндлөнгөөс нөлөөлөх гэж оролдож буй нь цаанаа эрх ашгийн томоохон сонирхол байгааг харуулж байна.

Г.Эрдэнэ

0
ЖИРГЭХ
Санал болгох
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИ НАР УТСААР ЯРИВ
Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалингийн доод хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэнэ
Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • Ганаа (150.129.143.71)
    Эрдэнэбат итгэж болохоор хүн байна.
    2019 оны 08 сарын 14 | Хариулах
  • болд (202.179.31.59)
    хэрэг бол тодорхой шдээ, эрүү шүүлт дээр ял яригдах байх
    2019 оны 08 сарын 13 | Хариулах
  • Зочин (64.119.18.175)
    Эрдэнэбат прокурор бодиттой ярьж бна. Өмнө нь цензүргүй ярилцгаар орохдоо тодорхой ойлгогдохоор ярьсан
    2019 оны 08 сарын 13 | Хариулах
  • зочин (103.26.194.137)
    эрүүдэн шүүсэн асуудал нь тодорхой болсон учир Хурц ял шийтгэл хүлээх нь зайлшгүй юм
    2019 оны 08 сарын 13 | Хариулах
    • fsdafasfa
      fsdafa
      2019 оны 08 сарын 13
  • 3333 (66.181.184.180)
    Khurts d enkgbatiig khulgailj irsen kheregtee yal uurekh uchirtaa esvel tushaal.ogson khunee khelekh zorigiin aluur chini 3 -t ogt khamaagui. Nyamdorjtoi mash nyagt kholboitoi khun shuu
    2019 оны 08 сарын 13 | Хариулах
  • зочин (59.153.112.153)
    Дорлигжав Нямдоржийн төлөө Хурцыг муулж амиа аврах санаатай. Тэгвэл Д. Энхбатыг эрүүдэн шүүсээр Энхсайханыг захиалагч болгож Дорлигжваыг АН-н дарга болгох гэсэн Нямдоржийн хэрэг яагаад цэвэр болдог зүйл вэ.
    2019 оны 08 сарын 12 | Хариулах
  • ИРГЭН (202.179.26.85)
    ДОРЛИГЖАВААС ХУРЦЫН ЗААВРААР 4 САЯ НОГООН НЭХЭМЖИЛСЭН БАЙЖ БОЛОХ ЮМ ШҮҮ.ЕР НЬ ДОТООД ИТГЭЛ ҮНЭМШИЛ ГЭГЧЭЭР ХЭРЭГ ШИЙДДЭГЭЭ ӨӨРЧЛӨХГҮЙ БОЛ ХҮН БҮР ӨӨР ӨӨР СЭТГЭХҮЙТЭЙ БОЛОХООР БУРУУГҮЙ ХҮНИЙГ БУРУУТАН БОЛГОДОГ ЖИШЭЭ МАШ ИХ БАЙГАА ШҮҮ.ЗӨВХӨН НОТЛОХ БАРИМТААР ШҮҮХ ЁСТОЙ.ТИЙМ Ч ШААРДЛАГА ИРЖ БАЙНА.ХУУЧЦУУЛЫГ СОЛИХГҮЙГЭЭР ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ Л БОЛ УУ.
    2019 оны 08 сарын 12 | Хариулах
  • ИРГЭН (202.179.26.85)
    ДОРЛИГЖАВААС ХУРЦЫН ЗААВРААР 4 САЯ НОГООН НЭХЭМЖИЛСЭН БАЙЖ БОЛОХ ЮМ ШҮҮ.ЕР НЬ ДОТООД ИТГЭЛ ҮНЭМШИЛ ГЭГЧЭЭР ХЭРЭГ ШИЙДДЭГЭЭ ӨӨРЧЛӨХГҮЙ БОЛ ХҮН БҮР ӨӨР ӨӨР СЭТГЭХҮЙТЭЙ БОЛОХООР БУРУУГҮЙ ХҮНИЙГ БУРУУТАН БОЛГОДОГ ЖИШЭЭ МАШ ИХ БАЙГАА ШҮҮ.ЗӨВХӨН НОТЛОХ БАРИМТААР ШҮҮХ ЁСТОЙ.ТИЙМ Ч ШААРДЛАГА ИРЖ БАЙНА.ХУУЧЦУУЛЫГ СОЛИХГҮЙГЭЭР ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ Л БОЛ УУ.
    2019 оны 08 сарын 12 | Хариулах
  • Зочин (192.82.66.152)
    Хуулийнхан хэдээч өөрсдийгөө хэрэгт хийхээр үг үйлдэл хийхгүй.Одоо бүр хуулийнханыг ялладаг болох нь.Тэгэхээр энэ хэргийг чинь хэн шалгаж баталгаажуулах бэ Ц.Нямдоржоо Батзандан Нямбаатар Аюурсайхан Болд Оюунэрдэнээ.Нэртэйгээр нь та нар шүүх хурал хийгээд хуулийнханд ял өгөөд жинхэн хэргтэнгүүдийг бүгдийг цагаатгаж сулла.Энэ үйл явдал үүнтэй агаар 1 зүйл болж байна.Монгол төрд хууль шүүхийн хүмүүс гэж байхгүй харин Сайд дарга нар УИХ-н гишүүд шүүгч хуулийнхан болдог болсон байна дөө.Млнгол түмэн минээ бүгд гэртээ байхгүй бол хэлмэгдээд л дуусах юм байна.Хэрэгтэнгүүд л бол харин завших цаг ирсэн байна дөө.
    2019 оны 08 сарын 12 | Хариулах
  • мэднэ (64.119.27.213)
    Хэн хэн гэлтгүй адилхан новшнууд
    2019 оны 08 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.21.118.138)
    erdenebat цагдаагийн дээд сургуулииг улаан дмплсмтой төгссөн сургуулийн саибар дээр байгаа
    2019 оны 08 сарын 12 | Хариулах
  • Зочин (202.9.45.240)
    Эрдэнэбат үнэнийг л хэлээд байна даа.
    2019 оны 08 сарын 12 | Хариулах
  • Zochin (43.242.243.110)
    Doigjaviig oilgosongui.
    2019 оны 08 сарын 12 | Хариулах
  • Оюун (182.160.2.84)
    Бид энэ Г.Эрдэнэбат гэдэг орлогч прокурор асанд итгэж байна. Бусдаасаа шал өөр шударга хүмүүжилтэй харагддаг. Хурц Батзандан Хүрэлсүх Жэнко , буян Жагаа ....шиг нөхдүүдэд итгэхийн арга байхгүй.
    2019 оны 08 сарын 12 | Хариулах
    • Зочин
      Эрдэнэбатад итгэж байна
      2019 оны 08 сарын 12
    • ИРгэн
      Энэ муусайн хүүрнүүдийг бүгдийг нь нүх ухаж байгаад булчих юмсан бүгд адилхан луйварчид
      2019 оны 08 сарын 12
  • Зочин (202.70.41.2)
    Dorligoo uuruu ch yalgaagui amitan daa
    2019 оны 08 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИ НАР УТСААР ЯРИВ
    4 цаг 36 мин
  • НҮБ-ЫН ХХААБ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫГ МОНГОЛ УЛСАД БАЙГУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
    5 цаг 51 мин
  • Э.Дэлгэрмаатай хүрлийн төлөө барилдах Кеннеди Алексис Блэйдс гэж хэн бэ?
    5 цаг 54 мин
  • Шатахууны үнэ өссөний улмаас дэлхийг тойрон аялаж байсан тансаг хөлөг онгоц аяллаа зогсоожээ
    8 цаг 33 мин
  • Испанид хоёр хурдны галт тэрэг мөргөлдсөний улмаас 68 хүн амиа алджээ
    8 цаг 39 мин
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЧОЙ ЖИН ВОНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАЛ СОЛИЛЦОВ
    9 цаг 34 мин
  • “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ 2.0) гаргана
    9 цаг 45 мин
  • Өнөөдөр Абу Дабигийн гранд сламд АНЭУ-ын нэр дээрээс Б.Нармандах -66 кг, Б.Хорлоодой -52 кг, О.Оюунчимэг -57 кг жинд тус тус барилдана
    11 цаг 17 мин
  • Дональд Трамп, Барак Обама нар Конгрессын хяналтыг гартаа авахаар ӨРСӨЛДӨЖ байна
    11 цаг 33 мин
  • Өнөөдөр Монголын таван бөх дэлхийн аваргад барилдана
    11 цаг 43 мин
  • Монголын хөрөнгийн бирж үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг тусад нь хүргэж эхэллээ
    11 цаг 44 мин
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
    12 цаг 9 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
    12 цаг 23 мин
  • Баавгай машинд өөрийгөө түгжиж, доторх салон болон эд ангийг нь сүйтгэсэн тохиолдол гарчээ
    12 цаг 33 мин
  • Долоон сартай Ж.Бямба-Очирт туслах хандивын аян өрнүүлж байна
    12 цаг 44 мин
  • Имартын 7 дахь салбар Уранган төвд 10-р сарын 29-нд нээгдэнэ
    Өчигдөр 18 цаг 51 мин
  • Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
    Өчигдөр 13 цаг 48 мин
  • Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан
    Өчигдөр 12 цаг 10 мин
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
    Өчигдөр 11 цаг 41 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
24 баримт
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК