Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ундааныхаа сав, арилгасан ногооны хальсаар бүтээл хийгч бүсгүй

2019-8-13
0
ЖИРГЭХ

Эмэгтэй хүн бүхэн өөр өөрийн гэсэн сонирхолтой. Гэхдээ ганцхан зүйл дээр санаа нэгддэг. Тэр нь дэлхийн хаанаас ч хамаагүй хамгийн гоё, чамин чанартай  сувинерийг хайж олж, худалдаж аваад гэрийнхээ хаа нэг хэсэгт байрлуулах нь ижил төстэй мэт санагддаг.

Энэхүү сонирхол нь явсаар үзэсгэлэн зохион байгуулах хэмжээнд хүртэл цуглуулгатай болсон хүн ч бий. Зарим нь яг цав нэг төрлийг дагнаад нэлээд олныг өрчихсөн харагдаг. Үүн шиг гаднын орноос нэмүү өртөг шингээж орж ирдэг хэт өндөр үнэтэй сувинер болон олон төрлийн гоёл чимэглэлийг худалдаж авах шаардлагагүй болжээ. Учир нь,  Д.Амарбаясгалан бүсгүй гэртээ хоёр хүүхдээ харахын хажуугаар “Декупаже” урлалыг эх орондоо хөгжүүлж байна. Түүнийг  “БҮТЭЭЛЧ ЭЭЖ” цувралдаа онцолсон юм. Лааны суурь, ваар тавгийн хослол, ханын чимэглэл, хослол, цайны байшин, хуурай цаасны суурь, хундагтай виноны хос, түлхүүрийн оосор, алчуурны өлгүүр, утасны тавиур зэрэг өнгө  загварын өргөн сонголттой бүтээлийг харах боломжтой. 

Хаан банкинд дөрвөн жил эдийн засагчаар ажиллаж байгаад дикретээ авсан тэрээр жилийн хугацаанд энэ бүгдийг урлаж сурчээ. Цагийг үр бүтээлтэй өнгөрөөж, өөрийн цахим хуудсаар дамжуулан өрхийн орлогоо нэмэгдүүлж, өөр олон ээжид сургалт явуулж, сурсан зүйлээ зааж өгнө гэдэг баргийн хүний хийх ажил биш.

“Манай гэрээс хог бараг л гардаггүй ээ. Уусан ундааныхаа сав, арилгасан ногооныхоо хальс, өндөг, шил, хуванцар, цаас, саван, мод, чулуу зэрэг урлал хийхэд хэрэгтэй бүхнийг ашигладаг. Гэртээ байгаа хуучирсан ваар, таваг, аяга виноны шилээ чимэглээд хэрэглэж болно. Хуучирсан гээд хаях шаардлагагүй. Харин ч бүр илүү гоё болгоод хэрэглэх боломжттой. Эмэгтэйчүүд энэ гутал, цүнхний өнгө нь онцгүй болоод муудчихлаа. Дахиад авъя гэдэг. Тэгэх шаардлагагүй. Зориулалтын будгаар нь будуулж, чимэглүүлээд дахиад хэрэглэх боломжтой” хэмээн тэрээр ярилаа.

Ингээд урлаач бүсгүйтэй хэсэг хором ярилцсанаа хүргэе.


-Таны хийсэн бүтээл үнэхээр гоё юм. Хийхэд тодорхой хэмжээний ур дүй шаардана биз?

 -За нэг аягыг чимэглэё гэж бодъё. Зориулалтын архины төрлийн ариутгагч шингэнээр арчиж, маш сайн цэвэрлэнэ. Арчиж, цэвэрлэхгүй шууд будчихвал цаг хугацааны явцад элэгдээд муудчихдаг. Тэгэхээр цэвэрлэгээ их чухал. Насан туршдаа хэрэглэх  чанартай бүтээл хийх хэрэгтэй. Сайн цэвэрлэсний дараа будгаараа 3-4 удаа давхарлаж будна. Будах техник гэж бий. Будчихаад хатахын хүлээгээд дараагийн будалтаа хийдэг.  Будаг нь сайн хатсаны дараа зориулалтын зурагтай сальфитекаа нааж,  зүлгүүрдэх газрыг нь зүлгүүрдээд дахиад 3-4 удаа лакдана. Өөрийнхөө сонирхсон зургаа наагаад өөрөө зохион бүтээгч болоод, дизайнаа гаргаад хийж болно. Аяга, тавагаа хэрэглэх бол олон удаа лакддаг.

-Бүтээлээ хийхдээ ихэвчлэн эко материал ашигладаг гэсэн?

-Зориулалтын эко лак, будаг байдаг. Материалаа маш зөв сонгох чухал.

-“Энэ  хувцас хуучирчихсан. Өмсөхгүй дахиад шинийг авлаа” гэх хүмүүс их болчихсон. Та хувцсаа шинэ болгоод өмсөх боломжтой гэсэн. Яаж шинэчилдэг юм бол?

-Ер нь бол юуг ч шинэчилж болно. Хуучирсан гутал, цүнх тэрч бүү хэл ариун цэврийнхээ өрөөний пельтанан хана, ариун цэврийнхээ почикийг хүртэл гоё болох боломжтой. Цамцыг гэхэд гоёж болно. Зориулалтын зураг наагаад, хувцасны лакаар лакдчихна. Гутлыг гэхэд будаад, “Декупаже”-ээд лакдаад өмсч болно.

-Нэг захиалгыг хэр хугацаанд хийдэг вэ. Борлуулалт ямар байна?

-Ямар бүтээл хийхээсээ шалтгаалаад харилцан адилгүй. 2-7 хоногийн хугацаанд урладаг. Зарим захиалагчид “Яаралтай хэрэгтэй маргааш гаргаад өгөөрэй” гэдэг. Тэгэхээр өдөржин, шөнөжин суухаас өөр аргагүй болно. Захиалгачийнхаа итгэлийг алдахгүйн тулд шөнө унтахгүй хийх тохиолдол бий. Хүн өөрийнхөө дуртай зүйлийг дурлаад хийхээр цаг хурдан өнгөрдөг. Гар урлалыг одооноос хүмүүс мэдэж, сонирхож эхэлж байна. Маш их хөдөлмөрлөж нэг бүтээл гардаг.

-Материал нь хэр үнэтэй байдаг вэ. Бүтээл хийхэд ордог материалаа хаанаас авч байна?

 -Хятад материал харьцангуй боломжийн үнэтэй.  Гэхдээ чанарын шаардлага хангаж чаддаггүй. Тиймээс Америк, Гярман, Англиас орж ирдэг материал хэрэглэдэг. Хүмүүсийнхээ захиалгыг сайн чанартай материалаар хийж өгнө. Тэгэхгүй бол захиалагчгүй болно шүү дээ.

-Сургалт хийдэг гэсэн. Хамрагдах хүсэлтэй хүмүүс яаж холбогдох вэ. Одоогоор өөрийн гэсэн шавьтай болсон байх?

-Хийсэн бүтээлээ өөрийн фэйсбүүкт байршуулахаар эзэгтэй нар их сонирхоод захиалга өгч эхэлсэн. Гэртээ хүүхдээ хардаг ээжүүд яаж хийдэг вэ, заагаад өгөөч гэдэг болохоор гэрээрээ сургалт явуулж эхэлсэн. Хэн, хэнд нь ашигтай бизнес. Сургалт заасан мөнгөө гэр бүлийнхээ төсөвт зарцуулна. Сургалтад хамрагдсан ээж гэртээ байгаа хуучирч муудсан сав суулга, хүүхдийнхээ тоглоомыг хүртэл чимж янзлаад шинэ болгоод авчихана. Нэг сурчихсан байхад насан туршийн хэрэглээ болно гэсэн үг.

-Нууц биш бол сардаа хэдэн төгрөгийн орлого олдог вэ?

-Янз бүр л байдаг. Орлого сайтай бол сард 500-600 мянган төгрөг олно. Хамгийн багадаа 300  гаруй мянган төгрөгийн орлоготой. Гэртээ хүүхдээ өсгөөд өөрийгөө тодорхой хэмжээний мөнгөөр цалинжуулаад амьдраад байна. Урлалаа гэр бүлийн бизнес болгохоор зорьж байна.  Хятад гар урлал болон сүвинерээс татгалзах хэрэгтэй. Харин ээжүүд бидний хийсэн эх орондоо үйлдвэрлэж байгаа бүтээлийг авч хэрэглээсэй гэсэн бодолтой явдаг.

-Таны бүтээлийг худалдаж авах гэхээсээ бусдад бэлэг болгож өгөх хүн олон байдаг байх?

-Өнгөрсөн жилийн Цагаан сараар аав ээж дээрээ ирж золгодог бүх хүний бэлгийг өөрийнхөө гараар бэлдсэн. Монголчууд Цагаан сарынхаа бэлгэнд хамаг мөнгөө үрээд дуусгадаг юм шиг санагддаг. Материалаа аваад бэлэг хийсэн нь хамаагүй хямд тусдаг санагдсан.

http://resource4.sodonsolution.org/unen/image/2018/11/23/ys1gepkahrrscksn/42549041_237804330230645_3788620076622544896_n.jpg

-Нөхөр тань гар урлалыг хийж эхлэхэд яаж хүлээж авсан бэ. Гэр бүлийн бизнес болгох зорилготой гэсэн. Бизнес хийхэд санхүүгийн асуудал тулгардаг. Та ЖДҮ-ийн зээлд хамрагдаж чадсан уу?

  -Нөхөр бид хоёр  энэ урлалыг хөгжүүлээд, гэр бүлийн бизнес болгохыг зорьж байгаа. Захиалга орж ирэхээр нөхөр маань бэлдэцийг нь хийж өгөөд, би өөрөө будаж, лакдаж, гоёж чимэглэдэг. Уг нь ЖДҮ-ээс таван сая төгрөгийн зээл авахаар төсөл бичээд өгсөн юм.  Гэвч татгалзсан хариу авсан. Монголын ирээдүй болсон залуучууд бид хийсэн бүтээлээ үзүүлээд, төсөл бичээд зээл авч чадахгүй байхад УИХ-ын гишүүд хэдэн зуун тэрбумаар нь зээл аваад хувьдаа ашиглаж байгаа тухай мэдээ харсан. Үнэхээр тийм бол залуу хүний хийе бүтээе гэсэн сэтгэлийн галыг унтрааж байгаа юм. Зээл авсан хүний ажлын бүтээмж нэмэгдэж, ажилдаа хариуцлагатай хандаж эхэлдэг. Амьдрал ахуйгаа дээшлүүлж, үр хүүхдээ сайхан амьдруулахын тулд залуучууд зүтгэдэг. Хамгийн гол нь төр засаг нь дэмжээд өгөх хэрэгтэй байгаа юм. Энэ урлалаа бизнес болгохыг зорьж  байна. Зөвхөн пэйжээр дамжуулаад зарах биш. Олныг хийгээд массаар зарна гэж төлөвлөөд ажиллаж байна.

С.Ичинхорлоо

 

http://resource4.sodonsolution.org/unen/image/2018/11/23/lsu92iy9rxrxg4ch/43436616_241441716533573_1222097699575169024_n.jpg

 

http://resource4.sodonsolution.org/unen/image/2018/11/23/0k2u4jumq8xhl3dl/46503999_579199432502496_8352626460506193920_n.jpg

http://resource4.sodonsolution.org/unen/image/2018/11/23/bjobz6pyfr21ts88/43408557_241441773200234_4634776149157740544_n.jpg

http://resource4.sodonsolution.org/unen/image/2018/11/23/o2gruy8u8ypaawhz/46505711_292055921415851_4255733568614957056_n.jpg

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • irgen (31.165.225.30)
    eroosoo ene bankuud mash hogiin ajillagaatai um baina ene meteer um hiij baigaa shudarga hodolmorchin yanz byriin hymyys neg joohon zeel avah geed estoi eldev bichig barimt daaj davshgui material shaardaad eroosoo ogdoggui baina lee…..luivarchidad bolohoor zygeer l ogdog bankuud….shalgah heregtei muusain alag yzegchidiig, esvel shal oor dyrem juram gargah estoi baina
    2019 оны 08 сарын 13 | Хариулах
  • Зочин (202.131.247.12)
    ийм хүмүүс т ЖДҮ мөнгө хэрэгтэй байтал хулгайч их хэрлын ЖДҮчин гишүүд авч биднийг хоосруулж ядууууруулж сжжгаадаа ичиж үхээсэй
    2019 оны 08 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    3 цаг 50 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    3 цаг 55 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    14 цаг 22 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    17 цаг 43 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    17 цаг 48 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Уржигдар 11 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК