Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Г.Занданшатар: 2000 оны нэмэлт, өөрчлөлтийг гурав дөрөвхөн цагийн хооронд баталсан гэж ярьдаг

2019-8-14
0
ЖИРГЭХ

УИХ-ын дарга Г.Занданшатар АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатыг хүлээн авч уулзаж, албан бичгээр ирүүлсэн саналын хариуг өгчээ. УИХ дахь АН-ын зөвлөлөөс энэ сарын 06-нд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгад оруулах тухай саналаа энэ талаарх тогтоолын төслийн хамт албан бичгээр ирүүлсэн юм

Уулзалтын эхэнд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17.1 дэх заасны дагуу ард нийтийн санал асуулга явуулах эсэхийг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа шийдвэрлэх хуультай. Энэ саналыг холбогдох хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Ийм ч учраас Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2019 оны 07 дугаар 16-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах,  саналын түвшинд харгалзан үзэх, зөвшилцөх үүрэг бүхий Улсын Их Хурлын 72 дугаар тогтоолоор байгуулагдсан. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ахлуулсан ажлын хэсэгт Та бүхэн ч бас оролцсон.

Иймээс Та бүхнийг техникийн ажлын хэсэг буюу төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсгийн хуралдаан, мөн Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаануудын хэлэлцүүлэгт идэвхтэй оролцохыг хүсэж, албан бичгийн хариуг хүргүүлж байна УИХ-ын дарга онцолжээ.

Хариуд нь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Ард нийтийн санал асуулгаар оруулах саналыг хүргүүлээд, өнөөдөр албан ёсоор хариу өгч байгаад талархаж байна.

АН-ын байр суурь тодорхой байгаа. Үндсэн хуульд оруулах нэмэлт,  өөрчлөлт нь эцсийн дүндээ ард нийттэй хийж буй гэрээ учраас ард нийтийн санал асуулга заавал явуулах ёстой гэсэн зарчмын байр суурийг манай нам илэрхийлсэн. Энэ байр суурь дээрээ ч бид хэвээрээ байгаа гэдгийг баталж байна. Улсын Их Хурал зөвшилцлийн хүрээнд ард нийтийн санал асуулга явуулах талаар  Улсын Их Хурлын чуулганаар санал хураалт явуулахыг зөв зүйтэй алхам болов уу гэж бодож байна. Энэ нь бидний цаашдын зөвшилцөл, ойлголцол руу явахад нэг алхам болно гэж харж байна. Ер нь бид байр сууриа тодорхой илэрхийлж байгаа. Ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшинд ч энэ зарчмын  байр сууриа гурван зүйл дээр илэрхийлсэн.

Үндсэн хуулийн өөрчлөлт бол Үндсэн хуулийн үр дагавраас үүдэлтэйгээр болж бүтэхгүй байгаа зүйл, Монгол Улсын  хөгжил, иргэдийнхээ ахуй амьдралтай уялдуулан зайлшгүй цоо шинээр харах шаардлага үүссэн гэдэгтэй бид санал нэгдэж байгаа. Гэхдээ үүнийг хийхдээ харилцан зөвшилцөл ойлголцол, үнэмлэхүй олонх, цөөнх гэхгүйгээр бүхий л нийгмийнхээ хүрээнд, улс төрийн намуудын хүрээнд ойлголцож батлагдах ёстой гэдэгт би Таныг санал нэгдэнэ байх гэж бодож байна. Ерөнхийлөгчийн өргөн барьсан өөрчлөлтийн хувьд бид өөрсдийн саналыг илэрхийлээд, ажлын хэсэгт оруулаад явуулж байгаа. Ерөнхийлөгчийн саналыг зарчмын хувьд бид дэмжиж байгаа. Өнөөдөр ч байр суурь хэвээр байгаа.

АН-аас энэ гурван зүйл дээр байр суурь илэрхийлсэн. Энэ асуудлыг ард нийтийн санал асуулгаар явуулах нь зүйтэй гэж шийдвэрлэх юм бол цаашдаа зөвшилцөл, ойлголцолд бэлэн байна гэлээ.

Харин Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Ерөнхийлөгчийн өргөн барьсан Улсын Их Хурал 108 гишүүнтэй байх, бүрэн эрхийн хугацааг таван жил болгох, сонгуулийн холимог тогтолцооны талаарх саналуудыг АН-ын зөвлөл дэмжиж, санал нэгдэж байгаа гэж ойлгож болох уу гэдгийг АН-ын зөвлөлийн даргаас тодруулахад тэрбээр, ер нь сонгуулийн тогтолцоотой холбоотой асуудал дээр үнэхээр сонгодог парламентаа төлөвшүүлье гэвэл сонгуулийн тогтолцоо, сонгуулийн хэлбэр дээр Ерөнхийлөгчтэй санал нэг байгаа. Мэдээж, хэдэн гишүүнтэй байх, цаашдаа улс орны хөгжил ямар байх,  20-30 жилийн цаадахыг харъя гэвэл энэ тоон дээрээ тулгуурлаж, Улсын Их Хурал өөрөө ярилцах байх. Ажлын хэсэг дээрээ ч юмуу, зөвшилцийн ажлын хэсэг дээрээ ч юмуу, сайн нягталж ярилцаж байж шийдвэрээ гаргах хэрэгтэй.

Хамгийн гол нь энэ хэлэлцүүлгийн явцад явагдаж байгаа зүйлийн талаар иргэд ойлголт, мэдээлэл муутай байгаа болохоор эерэг, сөрөг янз бүрийн мэдээлэл гарч байгааг бид анхаарч, зөвшилцлөөр нэг талдаа зайлшгүй гарч, ард иргэдэд зөв мэдээлэл өгөх хэрэгтэй байна гэсэн байр суурьтай байгаагаа хэлэв.

Эцэст нь УИХ-ын дарга Г.Занданшатар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг аль болох олон талын оролцоотой, улс төрийн намуудын өргөн хэлэлцүүлэг зохион байгуулж, эрдэмтэн судлаачдыг оролцуулж, багагүй хугацаанд хэлэлцүүлж, ярилцаж байна.

2000 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг гурав дөрөвхөн цагийн хооронд баталсан гэж ярьдаг. Харин түүнтэй харьцуулахад энэ удаад ихээхэн ул суурьтай, нухацтай няхуур хандаж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ардчилсан намын саналыг тусгаж оруулсан. Хамтарч энэ ажлын хэсэг дээр ажилласан бүх процесс аль болох ойлголцол, зөвшилцлөөр асуудлыг шийдэхийг эрмэлзэж, тавьж байгаа саналыг оруулах талаар ярилцаж байна.

Тийм учраас бүх ард түмнээс сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ахлуулсан Зөвшилцлийн ажлын хэсгийн түвшинд саналаа нэгтгэж, ярилцаж, идэвхтэй оролцох нь зүйтэй гэж бодож байгаа. Монголын нийт ард түмний хүсэл эрмэлзлийг төлөөлөх эрх, үүрэгтэй ганц хүн бол Монгол Улсын Ерөнхийлөгч, бас Монгол Улсын Их Хурал. Энэ түвшиндээ асуудлыг хэлэлцэн, сайтар ярилцах хэрэгтэй гэж бодож байна.

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
    10 цаг 49 мин
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    12 цаг 47 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    13 цаг 26 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    14 цаг 45 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    16 цаг 34 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    Уржигдар 22 цаг 58 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    Уржигдар 22 цаг 52 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Уржигдар 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Уржигдар 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2026-11-13
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2026-11-13
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2026-11-13
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    2026-11-13
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    2026-11-13
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2026-11-13
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2026-11-13
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2026-11-13
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2026-11-13
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2026-11-13
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК