Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

У.Хүрэлсүхийн тэмцэл МАК-аас хэдэн лиценз хураах хүчтэй вэ?

2019-8-14
0
ЖИРГЭХ

Ерөнхийлөгч Х.Баттулгын тодотгосноор Монгол Улсын газрын хэвлий дэх нийт баялгийн тусгай зөвшөөрөл “30 гэр бүл”-ийн халаасанд яваа. Тэдгээрийг нэгбүрчлэн зарлаагүй, хүн тус бүрийг олон нийтэд танилцуулаагүй хоёр жил дуншсан ч УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны индэрээс заримынх нь нэрийг ил болгосон. Удалгүй Ерөнхий сайд У.Хүрэлсүх “30 гэр бүл” байдгийг онцлоод түүний нэгээр нь гишүүн Н.Номтойбаярыг цоллосон нь жилийн өмнөх үйл явдал. “Та бол гучин гэр бүлийн нэг мөн, Н.Номтойбаяр аа” хэмээсэн тэрбээр үргэлжлүүлэн “Зөвхөн "МАК" гэхэд 36 лиценз эзэмшдэг юм билээ. Цагаан суврагын ордыг авсан. Энэ бол танай гэр бүлийн өмч биш, ард түмний өмч. Цагаан суврагыг буцааж авах асуудлыг тавина. Нэг гэр бүл 36 лиценз эзэмшихгүй ээ.

Нэг ч лицензгүй хүн Монголд гурван сая байгаа шүү. Эх орондоо хайртай хууль журам хэрэгжүүлэх гэж л байгаа бол та Цагаан суврагаа улсад буцааж өгөөд Улсын үйлдвэрийн газар байгуулчих” гэж байв.

Хариуд нь гишүүн Н.Номтойбаяр “Үндсэн хуулиар Цагаан суваргын орд төрийн мэдэлд байгаа. Тэрийгээ хураагаад авч болно. Хурааж авах эрх нь Засгийн газарт байгаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ талаар ярьсан. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед “Чингис” бондын 1.5 тэрбумаас 350 сая ам.долларын хөрөнгө оруулалт гаргаад 34 хувийг нь авъя гэсэн. Гэтэл энэ саналыг тухайн үеийн Сангийн сайд болон бусад нь эсэргүүцсэн. Тэр үед би УИХ-ын гишүүн байсан. Энэ төслийг үргэлжлүүлээд хийхэд мөнгө ус, агаар мэт хэрэгтэй байгаа. Хэрвээ тухайн үед Засгийн газар 350 сая ам.доллараа төлсөн бол хэрэгтэй байсан. У.Хүрэлсүхийн Засгийн газар Цагаан суварга дээр ямар зарчим баримтлахаа тодорхой болгочих. Авна гэж байгаа бол ав. Өнөөдрийн байдлаар 400-гаад сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Одоо үйлдвэр баригдаж байгаа. Ганц Цагаан суварга биш Оюу Толгой, Петро Чайна зэрэг уул уурхайн ордуудаа төр аваад улсын үйлдвэрийн газар байгуул” гэсэн байдаг.

Үүнээс хойш жил гаруйн хугацаа тойрсон ч цаг үеийн нөхцөл байдлаас үүдэн “30 гэр бүл”-ийн тухай яриа замхрах тийшээ орж байх шиг. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Цагаан суваргын ордыг төрд буцаан авах талаарх байр суурь ч мартагдав.

Гэхдээ энэ хугацаанд У.Хүрэлсүхийн Засгийн газраас уул уурхайн ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой шийдвэр огт гаргаагүй гэвэл үгүй. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга асан Г.Занданшатараар ахлуулсан тагнуул, цагдаа, тусгай хүчнийхэн Салхитын мөнгөний ордыг төрд буцаан авсан. Араас нь Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь “Сауд Гоби Коэл Транс” компанийн үйл ажиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг нь цуцлав, хоёр хоногийн өмнө.

Тэгвэл Засгийн газрын ээлжит хуралдаанаар нэгэн анхаарал татахуйц шийдвэр гаргасныг Байгал орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийх үеэрээ дуулгав. Тэр нь Шадар сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, ЗГХЭГ-ын дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, Монгол Улсад олгогдсон ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын лицензэд хяналт тавих, хууль зөрчсөн эсэхийг шалгахаар болсон тухай. Мэргэжлийн хяналт, цагдаагаас эхлээд холбогдох тусгай зөвшөөрлийг нь олгосон, олгодог, шаардлагатай тохиолдолд цуцалдаг эрх бүхий яамны сайд нар нь ажлын хэсгийг ахалж байгаа болохоор тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг энэ удаагийн шалгалт илээд өнгөрөхгүй нь тодорхой.

Нэг хоёр хүн, эсвэл нэжгээд ТББ, яам, агентлаг, хувь улстөрч хооронд маргаан дагуулж, магадгүй заримынх нь өндөр сэнтийд суух гүүр нь болсон ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй холбоотой хардлагад Засгийн газар цэг тавьж, таван сайдын төвшинд шалгаж, цэгцлэхээр болсон нь энэ байв.

Хууль зөрчсөн эсэхийг нь өргөс авсан юм шиг нэг өдөрт нь тогтоочихгүй учраас Ажлын хэсгээс хийх хяналт, шалгалтад тодорхой хэмжээний цаг хугацаа орж таарна. Тэр хэрээрээ нийгмийн анхаарлыг татна. Гэхдээ энд нэг асуулт байна. Энэхүү шалгалтын хүрээнд “Нэг гэр бүл 36 лиценз эзэмшихгүй ээ. Нэг ч лицензгүй хүн Монголд гурван сая байгаа шүү” хэмээсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үг биеллээ олох уу.

У.Хүрэлсүхийн өөрийнх нь хэлсэнчлэн Н.Номтойбаяр “30 гэр бүл”-ийн нэг нь үнэн юм бол шүү дээ. Гагцхүү эзэмшиж байгаа тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд тодорхой хэмжээний хөрөнгө оруулж, төдий хугацаанд үйл ажиллагаа явуулсан уул уурхайн компаниас төр өмчөө шууд буцааж авах эрх зүйн орчин нь манайд ямар бол, байгаа юу. “Цагаан суваргын ордыг авна гэж байгаа бол ав” гэж Н.Номтойбаяр гишүүн хэлсэн болохоос 400 сая ам.долларын хөрөнгө оруулсан, тэр хэмжээний нөхөн төлбөрийг Засгийн газар өгөөрэй гэдгийг битүүхэн хэлчихсэн. Төр өмчөө мэдэж байна гээд Цагаан суваргын тусгай зөвшөөрлийг хураагаад авчихлаа гэхэд эзэмшигч талаас нь зөрүүлээд Засгийн газрыг шүүх, цаашлаад Арбитрт өгөх магадлал нь өндөр. Яг л Монголын Засгийн газар Канадын хөрөнгө оруулалттай “Хан ресурс”-ын заргаар дуудагдаж, ялагдсан шиг.

Ингэхэд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн шударга бустай тэмцэл МАК-ийн эзэмшилд байдаг гэх 36 лицензээс хэдийг нь хураах хүчтэй бол? Түүнийг нь таван сайдаар ахлуулсан ажлын хэсгээс хийх шалгалтын үр дүн, цаг хугацаа л харуулна.

Г.Эрхэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Irgen (169.253.162.3)
    huraagaad hariutslaga tootsood yavahgui chimeegui l bgaad bh yum
    2019 оны 08 сарын 15 | Хариулах
  • АХМАД ДАЙЧДЫН ҮР ХҮҮХДҮҮД (202.179.31.252)
    БХЯ-ны генерал халхын голын дайнд оролцсон ахмад дайчин төр засгаас орон байр халамж хүлээсээр бурхан болсонд хүүхдүүд нь БХЯ-н ы генералаас орон байр хүсэхэд нөгөө генерал нь аав чинь дайнд оролцсон харин чи оролцоогүй шүү дээ чамд бхйр өгөхгүй гэж хэлжээ энэ генерал цэрэг армийн слбарын хүн биш бэртэгчин байна шүү яагаад гэвэл дайнд оролцсон ахмадууд улсынхаа тусгаар тогтолыг хамгаалж үүргээ гүйцэтгээд ирсэн учир төрийн тусгай байгууллагын шударга үнэнч хүн цагдаагийн байгууллага аюулаас хамгаалах үүргээ гүйцэтгээд бурхан болсон хүний ар гэрт орон байр өгч үр хүүхдүүдийг нь амьдрах боломж олгодог харин БХЯ гэж ямар хатуу хөлдүү байгууллага гээч ? энэ генералын хэлсэнээр бол БХЯ-ныхан төрийн тусгай албаны формын хувцасаа битгитй өмс ахмад дайчдын үр хүүхдүүд энгийн байгууллагын ажилчдын үр хүүхдүүд юмуу? энэ тухай халхын голын дайнд фронтод явсан дайчдын үр хүүхдүүд ОХУ-ын ерөнхийлөгч Путинд захидал бичих нь зөв манай төр засаг хэдэн тэнэг генералаас болж шившгээ дэлгээд байх уу? халхын голын дайнд оролцоогүй хүмүүсийг орон байртай болгосон гэдэг үнэн биүдээ одоо ахмад дайчдын үр хүүхдүүд гэхээр үнэндээ цөөхөн болж харин энэ тэнэг генералууд өөрсдөөсөө мөнгө гаргах гэж байгаа юм шиг тэнэгтэхээ боль үз бид тэмцэх болно ерөнхийлөгчөө ХАЛХЫН ГОЛЫН 80 ЖИЛИЙН ОЙГ ТЭМДЭГЛЭХ МӨНГИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ АТГ САЙН ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ
    2019 оны 08 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.126.89.64)
    ЖДҮ-чдийн хүчээр засгийн эрх авсан шүү. Үндсэндээ ялтнуудын засгийн газар
    2019 оны 08 сарын 15 | Хариулах
  • зочин (66.181.178.233)
    Зөвөө хууль бусаар авсан бол хураах хэрэгтэй.
    2019 оны 08 сарын 14 | Хариулах
  • Zzz (66.181.161.23)
    Erhes shurguu pyazda ve! Mongold gants ch gesen uildver heregtei bna pyaldaga cda mini.
    2019 оны 08 сарын 14 | Хариулах
  • zochin (202.9.42.74)
    Barag 30 jil ukhlaa. Ard irged ulam l yaduurch uls maani tulj diilekhgui urund orloo. Kheden khund tsalin tavisan nertei khamag ashig dollaraa gadaadiin bank ruu zuuluu. Uul us shirgej tsul bolokh ni. Ene deeremchdiig zogsookh tsag ni bolson.
    2019 оны 08 сарын 14 | Хариулах
  • Зочин (66.181.161.41)
    Хэт олон лицензтэ байх, хууль бус аргаар лиценз авсан г.м. байвал цуцлах асуудал байж болно. Харин үнэхээр үйлдвэр байгуулж, ажлын байр бий болгон, баялаг бүтээж байгаа бол томхон компаниудаа засаг дэмжих ёстой!!!
    2019 оны 08 сарын 14 | Хариулах
  • нэр (202.9.42.216)
    хууль бус юмтайгаа хурдан шуурхай тэмцэж эв гавд нь оруулаач.боломжтой эрх мэдэлтэй байгаа дээрээ хиигээч.Эмхэлж цэгцлэх вм ямар их байнаа. Дандаа буруу ажиллаж самарч хаясан их байна
    2019 оны 08 сарын 14 | Хариулах
  • Иргэн (202.9.43.77)
    Нямтайшир аас Цагаан Суваргаа төрийн мэдэлд ав!
    2019 оны 08 сарын 14 | Хариулах
    • зочин
      Газрын хэвлийн баялаг төрийн мэдэлд л байгаа шүү дээ. Нямтайширт түүнийг олборлох зөвшөөрлийг төр өгсөн. Том жижиг бусад бүх ордод ч адилхан. Төр газрын хэвлийн баялаг буюу ашигт малтмал ашиглуулсны татвар /роялти/-аа авч байгаа. Нэг хэсгийг нь стратегийн ордод бүртгэж тодорхой хувьд нь төрийн хөрөнгө оруулалт хийхээр хуульчилсан. Тэр хувь хөрөнгөө төр оруулж чадахгүй нь гээд МАК ХХК-тай гэрээ хийсэн гэсэн.
      2019 оны 08 сарын 14
  • Зочин (203.91.115.44)
    ЖДҮ авсан гишүүддээ хариуцлага тооцчих. Тэгвэл итгэе. Чадахгүй бол надаас авахуулаад намын гишүүд чинь хүртэл нүүр буруулж бна.
    2019 оны 08 сарын 14 | Хариулах
  • Дарь (66.181.161.52)
    Энэ засгийн газрыг Монголчуудын ихэнх нь дэмжиж байгаа.
    2019 оны 08 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    30 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    1 цаг 8 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    1 цаг 24 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    1 цаг 45 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    1 цаг 48 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    2 цаг 49 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    2 цаг 59 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    3 цаг 53 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    3 цаг 56 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    4 цаг 13 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    4 цаг 57 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    5 цаг 44 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    5 цаг 59 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    6 цаг 40 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    7 цаг 4 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    7 цаг 7 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    7 цаг 13 мин
  • Маргааш өглөө МУГТ Э.Цэндбаатартай тулалдах Мухаммадхужа Якубов гэж хэр тулаанч вэ?
    7 цаг 20 мин
  • Монгол Улс COP17-ыг даргалагчийн хувиар хурлын үр дүнг дэлхийн удирдагчдад танилцууллаа
    7 цаг 30 мин
  • ӨНӨӨДӨР: “Жендэр ба нийгмийн өөрчлөлт” эрдэм шинжилгээний хурал болно
    7 цаг 41 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК