Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

"XMF 2019" олон улсын хөгжмийн наадмын тайзнаа дуулах монгол уран бүтээлчид хэн хэн байх вэ?

2019-8-14
0
ЖИРГЭХ

2019.08.23-ны өдрийн Монгол уран бүтээлчид

 

 Жил бүр зохион байгуулагддаг XMF 2019 олон улсын хөгжмийн  наадамд оролцох Монгол, хип хоп артистуудын нэрс тодорсоор байна. Бидэнтэй хамт нэг үдшийг доргио өнгөрөөх болсон эхний артистууд бол бидний Rapper big gee нэрээр нь сайн мэдэх Т.Мөнх-Эрдэнэ. Тэрээр анх Click click boom нэртэй бүлгэм байгуулж нөхдийн хамтаар уран бүтээл туурвиж эхэлжээ. Тэр цагаас хойш 13 жилийн турш тасралтгүйгээр тус урсгалд зүтгэж Монголын хип хоп-д томоохон хувь нэмэрээ оруулаад байгаа юм. Сүүлийн жилүүдэд тэрээр Real label, Enthusiast gym-г үүсгэн байгуулж, шинэ залуу үеийнхэнийг дэмжин тэдэнд үлгэр дуурайлал болон ажиллаж байна.

 

 Олон талаараа үзэгчдийн хайр хүндэтгэлийг татсан дараагийн уран бүтээлч бол реппер, продюсер Одонгийн Баярсайхан буюу Rokit bay.  Тэрээр анх уран бүтээлчийнхээ гарааг 2007 онд “Асуулт форум” – аас Nevalast нэртэйгээр эхэлж байжээ. Тэрээр студийн гурван цомог гаргаж байсан ба 2011 онд Пуужин баяраа, 2013 онд Эвдэрхий хүмүүс, 2016 онд Хариуцлага цомгуудаа олон нийтэд цацжээ. Мөн тэрээр реппэр гэдгээсээ гадна хэд хэдэн киноны гол дүрийг бүтээсэн. Сүүлийн жилүүдэд Rokitbay репперийнхаа карьериас түр завсарлаад байсан бөгөөд энэ хооронд Авъяаслаг Монголчууд шоуны гурван улирлыг шүүгээд зогсохгүй өөрийн “Онцц Дүмд” цуврал хүүхэлдэйн киноны  хоёр улирлыг гаргаж олны хүртээл болгосон. Тэгвэл үндсэн карьераасаа завсарлаад байсан уран бүтээлч маань энэ жил XMF 2019 олон улсын хөгжмийн наадмын тайзнаа эргэн үзэгч түмэнтэйгээ уулзхаар болсон байна. Мөн Дэлхийн 38 орноос   цугларсан 50 гаруй шүүгчтэй АНУ-ын CBS телевизийн   уран бүтээл болох  “Дэлхийн шилдгийн шилдэг” буюу  “The Worlds  best”   шоу нэвтрүүлгийн шүүгчээр ажиллаж шүүн тунгаасан билээ.

 

 Одоо танилцуулах артист бол Шоо хамтлагаас гараагаа эхэлж Opozit нэрийн доор сонсогчдийг байлдан дагуулж байсан нэгэн. Тийм ээ энэ бол реппер Энэрэл. Тэрээр анх шоо хамтлагаас гараагаа эхэлсэн цагаасаа хойш мөн л тасралтгүй урлагт зүтгэж яваа. Opozit хамтлагийн хамтрагч Гантулгатай тааламжгүй харилцаатай болсон тул соло уран бүтээлч хийх болсон ч тэд эргээд сайн найзууд болсон байдаг. Одоогийн байдлаар Энэрэл Belluci records-г ажиллуулдаг бөгөөд түүний гаргасан хамгийн алдартай дуэт репперүүд бол бидний мэдэх Vandebo хамтлаг юм. Мөн тэдний хамтран бүтээсэн “У на на” дууг мэдэхгүй хүн байхгүй байх. Учир нь цацагдаад  хоёрхон сар болж байгаа ч аль хэдийн 4 сая үзэгчийн хандалт Youtube сайтад аваад байгаа юм.

 

  Харин одоо Монголын хамгийн халуухан реппер болох Mrs.M –ийн талаар өгүүлэх нь зүйтэй байх. Тэрээр өөрийн гэсэн хэв маяг, тачаангүй үглэлт, төрхөөрөө олон охид, залуусын зүрх сэтгэлийг татдаг нэгэн. Түүний youtube сувагдахь хамгийн олон үзэлттэй дуунуудад “Цор ганц”, “Bang”, “Ядаргаа” зэрэг дуунууд нь багтаж байна. Түүний тухай бас нэгэн сонирхолтой зүйл бол тэр хэзээ ч том хар нарны шилгүйгээр үзэгчдийн өмнө гардаггүй гэхэд болно. Тиймээс  энэ нь түүний image –ийг тодорхойлох нэг хэсэг болж чаддаг байна. Мөн чадварлаг реппер бүсгүй маань саяхнаас Хонг конгийн B2 talent asia LLC тэй хамтран ажиллаж эхэлсэн бөгөөд өнгөрсөн таван сард хамтран бүтээсэн уран бүтээлээ олон нийтэд цацсан билээ.

 

  XMF –ийн тайзнаа бидэнтэй цуг байх дараагийн уран бүтээлч бол реппер Thunder. Түүнийг хүүхэд залуус анх Реп дэмбээ хэмээх гудамжны дисс тэмцээнээс нь мэдэх биз ээ. Хожим нь тэрээр Backyard хэмээх тэмцээний ялагчаар тодорч уран бүтээлийнх нь гараа эхэлсэн гэхэд болох юм. Тэрээр үгэлж залуучуудыг сайнд уриалсан, эерэг хандлага бэлэглэсэн уран бүтээлүүдээрээ түүчээлдэг нэгэн. Тиймээс ч залуучуудын дунд нилээд ритинг өндөртэй репперүүдийн нэг болон гарч ирээд байгаа юм.

 

 

 

  Шинэ цаг үеийн реп урсгалд хүч түрэн гарч ирээд байгаа артис бол  нисдэг чоно WOlfizm. Тэрээр анх 2014 онд анхныхаа дууг хийж байсан бөгөөд Rapper big gee-ийн label-тай хамтран ажилладаг байсан. Нэгэн ёсондоо wolfizm нь Big Gee- гийн гарын шавь түүний үргэлжлэл гэж хэлж болохуйц нэгэн юм.

 

 

 

 

 

 Уншигчдын маань XMF 2019 олон улсын хөгжмийн наадмын тайзнаа харахыг хүсч байгаа залуус бол Энхжамц, Эрдэнэболд нар юм. Гэхдээ тэднийг Vandebo гэдгээр нь сонсогчид нь илүүтэй мэдэх биз ээ. Тэд дархан хотоос гаралтай бөгөөд одоогоор хоёул ШУТИС-д суралцдаг. Тэд эхэлсэн цагаасаа хойш дууныхаа үг, ая, мастерингийг өөрсдийн биеэр хийж гүйцэтгэдэг байсан гэж ярилцдаг. Тэд Реппер энэрэлийг шүтдэг хэмээн нэг дуундаа хэлсэн бөгөөд хэсэг хугацаанд Belucci records-д гэрээтэй ажиллаж байсан. Тэдний Youtube сувагдахь бараг бүх л дуу нь хит болдог гэхэд илүүдэхгүй хамгийн актив уран бүтээлчдийн нэг юм.

 

 

  XMF  олон улсын хөгжмийн наадмын тайзнаа хамгийн он удаан жил гарч буй XMF – ийн ахмад артист бол Roockie. Тэрээр наадмын хамгийн залуу реппер боловч тасралтгүй XMF –ийн тайзнаа гарсан гэдгээрээ онцлогтой. Мөн тэрээр охидын дунд нилээд цуутай нэгэн. Арга ч үгүй залуухан царайлаг уран бүтээлчийн хувьд байх л зүйл.

 

 

 

 

 

  Rap dembee, backyard гээд олон уралдаанаар шалгаран цойлж гарч ирсэн нэгэн реппэр бол Mabberant буюу Мийгаа. Мөн адил залуу хип хопын үеийг нуруун дээрээ үүрч яваа артистын нэг юм. Түүний дууны үгэнд гүн утга учир, найраглал оршдог тул түүнийг сонсох залуучууд их байдаг биз ээ. Тэгвэл энэ  жил тэрээр XMF 2019 олон улсын хөгжмийн наадмын тайзнаас та бүхэнтэй өөрийн уран бүтээлээрээ мэндчилхээр болоод байгаа юм байна.

 

 

 

 

  Шинэ цагийн реп, трап хип хоп урсгал зонхилоод байгаа өнөө үед Oldschool хэв маягийн үглэлтээрээ түрэн гарч ирсэн залуучууд бол O.G Mob. Тэд хуучны хип хопын сэргээхийн хажуугаар шинэ үеийн хип хопыг ч мөн чадварлаг хийдэг ээ. Тэдний дуунд хурц нийгмийн шүүмжлэл хэл ихээр зонхилдог гэдгээрээ онцлогтой. Тэгвэл чадварлаг залуус маань энэ удаад мөн л адил ХMF – ийн тайзнаас та бүхэнд хонхны дуу сонсгох нь.

 

 

 

2019.08.24-ний өдрийн Монгол уран бүтээлчид

 

   Тэгвэл бидний дараагийн дурдахь артист бол Rapper Тsetse. Vanquish хамтлагтайгаа уран бүтээлээ туурвиж ирсэн тэрээр хэсэг завсарлага авсан ч сүүлийн жилүүдэд эргэн ирэлт хийгээд байгаа. Түүний сүүлийн саруудад гаргасан дуунууд нь маш их хандалттай байгаа. Мөн тэрээр амжилттай яваа бизнесмен юм. Учир нь тэрээр саяхан өөрийн гэсэн шинэ хувцасны SOYO брэндийг нээсэн, мөн Fibonacci хэмээх студийг удирдан ажиллуулж залуу шинэ үеийн уран бүтээлчдийг дэмжсээр байгаа билээ.

 

 

 

   Өнгөрсөн долоо хоногт шинээр XMF 2019 олон улсын хөгжмийн наадмын артист листэнд багтсан нэгэн уран бүтээлч бол Don dior нэрээр залуучуудын дунд алдартай Мөнхтүлга юм. Don dior өөрийн гэсэн өвөрмөц төрхөөрөө залуучуудыг хэзээд байлдан дагуулж ирсэн нэг билээ. Түүний биений 50 хувь шивээстэй гэж нэгэн ярилцлаганд дурьдсан байсан ба эдгээр шивээснүүд нь түүний хувьд амьдралынх нь салшгүй нэгэн хэсэг гэж ээ.

 

 

 

 

   Харин хамгийн сүүлд онцлох уран бүтээлч бол Данди. Тэрээр анх Vanquish хамтлагаас уран бүтээлийн гараагаа хийж байсан. Сонсогчид нь түүний Dandi 27 гэдэг дуугаар нь бүр илүү мэдэх бизээ. Нэгэн үе дуучин Хишигдалайгийн найз залуу байсан тэрээр уран бүтээлийн хувьд нам гүм байна. гэхдээ Түүний сэтгэлд хоногшсон сайхан дууг  XMF 2019 олон улсын хөгжмийн наадмын тайзнаа сонсоно гэдэг юутай сайхан.

 

 

 

 

  Харин наадмын хоёр дахь өдөр бидэнтэй хамт дуулж бүжиглэх нэгэн артист бол мэдээж Ука. Укагийн эрч хүч, үзэсгэлэн төгөлдөр байдал, содон стил гээд бүх зүйлс нь төгс гэж хэлэхэд хэлсдэхгүй. Монголын урлагийн ертөнцийн Үзэсгэлэнт дагина гайхалтай бүсгүй маань XMF 2019 олон улсын хөгжмийн наадмын тайзнаа олон хит дуунуудаасаа алийг нь бидэнд хүргэх бол оо.

 

 

 

 

Ийнхүү энэ жил үзэгч түмэн XMF 2019 олон улсын хөгжмийн наадмын тайзнаа дээрхи артистуудын хамт 2019 оны 08-р сарын 23,24-ний өдрүүдийг хөгжмийн хэмнэлийг мэдэрч өнгөрөөхөөр болоод байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Grammy Awards 2027: Нэр дэвшигчдийн БҮРЭН жагсаалт
Роберт Паттинсон дараагийн Жеймс Бондын дүрийг бүтээнэ
Өөрийн барааг худалдаж авахыг хориглодог Өмнөд Солонгос наймаачин эр
ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.160.110)
    haana boloh ym heden tsagaas
    2019 оны 08 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СЗХ-ны гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгууллаа
    2 мин
  • Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг ухаалаг болгожээ
    32 мин
  • Говь-Алтай аймагт 3.7 магнитудын газар хөдөлжээ
    58 мин
  • Электрон тамхи уушгины хорт хавдар үүсгэдэг үү? Шинжлэх ухаан юу хэлж байна вэ?
    1 цаг 39 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    2 цаг 15 мин
  • Б.Пүрэвдагва: Шөнө ажилладаг иргэддээ зориулж 22:00-02:00 цаг хүртэл явах шөнийн автобусыг  үйлчилгээнд гаргаад байна
    2 цаг 35 мин
  • Ши Жиньпин Трампыг очихоос өмнө В.Путинтэй уулзлаа
    2 цаг 47 мин
  • Сошиалд олны хайрыг татсан Фиона нэртэй усны үхэр сүлжмэл малгай залгисны улмаас эмнэлэгт очжээ
    3 цаг 2 мин
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
    3 цаг 33 мин
  • “Хятадын засаглал ба дэлхийн хөгжил” хэлэлцүүлэг боллоо
    3 цаг 43 мин
  • Б.Дамдинням: Шатахууны нийлүүлэлт, түгээлтийг хэвийн байлгахад анхаарна
    3 цаг 55 мин
  • Ц.Идэрбат: Монгол Улс 1990 оноос хойших хамгийн өндөр буюу 1.4 сая тонн ургац хураан авлаа
    4 цаг 8 мин
  • Тавантолгой Түлш ХХК-ийн бүтээгдэхүүн чанар, стандартын шаардлага хангаж буйг дахин баталгаажууллаа
    4 цаг 28 мин
  • Ц.Идэрбат: Малын вакцины асуудалд онцгой анхаарна
    4 цаг 28 мин
  • Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдыг хүлээн авч уулзжээ
    4 цаг 51 мин
  • "Нойрсож буй гоо бүсгүй" хүүхэлдэйн киноны хөдөлгөөний зураач Флойд Норман "Оскар" авчээ
    5 цаг 1 мин
  • АНУ-д эрчүүдийн бэлэг эрхтнийг томруулах бизнес цэцэглэн хөгжиж байна
    5 цаг 32 мин
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
    6 цаг 2 мин
  • Н.Учрал: Төр эзгүйдэж болохгүй
    6 цаг 30 мин
  • Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ хэрхэн шийдвэрлэх вэ?
    7 цаг 3 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • СЗХ-ы даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудалыг хэлэлцэнэ
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
24 баримт
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 24 БАРИМТ: Дэлхийн гүнжүүдийн тухай сонирхолтой түүхүүд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК