Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Буянбат: Бид төсөөлшгүй хүнд байдалд ороод байна

2019-8-15
0
ЖИРГЭХ

Засгийн газрын тогтоолоор Өмнөговь аймгийн Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулж байсан “Сауд гоби коал транс" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлаад байна. Энэ үйл явцын талаар “Сауд гоби коал транс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Буянбаттай ярилцлаа.


-Засгийн газраас “Сауд гоби коал транс” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцлах үе шаттай арга хэмжээг энэ өдрүүдэд авч байна. Энэ үйл явцад ямар байр суурьтай байна вэ?

-Цэвэр улс төрийн шийдвэр гэж харж байна. Хувийн аж ахуйн нэгж рүүгээ дайрдаг төр засагтай байгаадаа үнэхээр харамсаж сууна. Засгийн газраас ийм шийдвэр гарна гэж төсөөлсөнгүй. Үүнийг олон нийтэд таалагдах гэсэн популист шийдвэр гаргалаа гэж компанийн зүгээс харж байна.

-Тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг Ерөнхий сайд тайлбарлахдаа танай компанийг хууль зөрчсөн гэсэн. Эсэргүүцэл тэмцэл өрнүүлж байгаа хүмүүс ч үүнийг хэлдэг?

-Үнэндээ нутгийн иргэд эсэргүүцэж босоод байгаа юм байдаггүй юм. Манай компанийн зүгээс нутгийн иргэдтэй ойлголцоод ажлаа үргэлжлүүлж ирсэн.

Тэнд манайхаас гадна найм, есөн уурхай үйл ажиллагаа явуулж байгаа. Одоо ч хэвийн явуулж л байна. “Чинхуа Мак”, “SGS", “Өсөх зоос”, “Жавхлант орд", “Хайрхан толгой”, “АГМ майнинг” гээд бүгд БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани байгаа. Манайх бол тэнд үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний хоёрхон компанийн нэг.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд болсон үйл явдлыг харахад гүтгэлэг, доромжлол, худал мэдээлэл зөвхөн манай компанийг л онилж байлаа.

2016 оны сонгуулийн өмнө энэ сэдвийг ярьж байсан. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр бас орон нутгийн улс төр болгож явуулсан. Ирэх жил сонгууль болох гэж байна. Ийм циклээр нэлээд мөлжүүртэй томоохон сэдэв болчихоод байх шиг байна даа, манайх.

Манайх руу босоод байгаа хүн бол Х.Мандахбаяр гэж хүн. Одоо ингээд харахад Х.Мандахбаяр гэдэг нөхөр шууд улс төрийн бодлого шийдвэртэй холбож шантаажилж эхэлсэн.

-Булаг шанд ширгэж, ирвэс үхсэн асуудлыг тэмцэгчид яриад байгаа. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Манай лицензийн талбайд уул нуруу, булаг шанд байдаггүй тал газар. Хууль зөрчсөн асуудал манайд байхгүй. Сүүлийн үед манай улсад нийтээрээ нэг тийм үзэлтэй болчихлоо. Уул уурхай ажиллуулж байгаа хүн хамгийн муухай гэдэг ойлголттой болчихоод байна.

Манайх руу Х.Мандахбаяр гэж хүн дайрахдаа анх “Улсын тусгай хамгаалалттай газар үйл ажиллагаа явуулж байна” гэж гарч ирсэн. Нэгэнт улс тусгай хамгаалалтад авчихсан газарт хэн ч үйл ажиллагаа явуулах боломжгүй. Үүнийг бид хэлсэн, тайлбарласан, үзүүлсэн.

Гэтэл дараа нь Тост, Тосон бумбын ай савд үйл ажиллагаа явуулж байна гэх болсон. Ай сав гэвэл харьцангуй ойлголт болчихно. Бас л тайлбарласан. Ус булаг сүйтгээд байна гэлээ.

Манай тусгай зөвшөөрлийн талбайд булаг шанд, гол горхи байдаггүй. Бас л газар дээр нь тайлбарлаж егөөд, хүмүүс ч ойлгож эхлэхээр “Энэ компаниас болоод ирвэс үхчихлээ” гээд унтуулчихсан ирвэсийн зургийг олон нийтэд түгээж эхэлсэн.

Та сая ирвэс үхсэн талаар зөөлрүүлж асуулаа. Энэ тэмцэгч гээд байгаа нөхдүүд ирвэс хамгаалагч Лхагвасүмбэрэл агсны үхэлд хүртэл буруутай мэтээр гүтгэж байгаа шүү дээ. Энэ асуудлаар нь бид холбогдох хуулийн байгууллагад хандаж, үнэн мөнөө тогтоолгох болно гэдгийг хэлье.

Ер нь үе шаттай зохион байгуулалттай илт гүтгэлгийн чанартай мэдээллүүдийг давтамжтай өгөхөөр ард иргэд “Энэ үнэхээр болохгүй бүтэхгүй компани юм байна. Дээрээс нь улстөрчтэй холбогдчихсон” гэдэг ойлголттой болчихдог юм байна. Эцэст нь ийм л байдалд хүрч байна.

-Үүнээс гадна бас нэг асуудал үүсгээд байгаа зүйл бол улсын тусгай хамгаалалттай газрын хилийн цэсийн маргаан байдаг?

-Олон улсын “TNC” байгууллагаас говьд хамгаалах шаардлагатай газруудыг судалж нэрлэж өгсөн байдаг. Тэрхүү нэрлэсэн талбай нь манай лицензийн талбайд хамаардаггүй юм. Засгийн газраас “TNC”-ийн саналаар Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авсан гэж ярьдаг.

Бүр тодруулбал, олон улсын байгууллагын гаргасан хилийн цэсийн дагуу мөн Засгийн газрын 2015 оны арванхоёрдугаар сарын 512 дугаар тогтоолыг харгалзан үзэж улсын тусгай хамгаалалтад авсан болов уу гэж бодож байна. Үүний дагуу ч УИХ, Засгийн газар ч шийдвэрээ гаргасан байх.

-Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах шийдвэр УИХ-аар гарахдаа хилийн цэсийг багасгаж баталсан. Өөрөөр хэлбэл, танай компанийн талбайг тусгай хамгаалалтад авах ёстой талбайгаас авч үлдлээ гэж тухайн үед нэр бүхий улстөрчид хэлж байсан. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?

-Тост, Тосон бумбын нурууг хамгаалахыг зөвлөсөн байгууллага тухайн үед өөрсдөө УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороон дээр танилцуулга хийсэн байдаг. Тэр үед уурхай эхлээгүй, хээр талаараа байсан. Энэ бол 2016 оны асуудал. Тэр үед нүүрсний зах зээл уначихсан байлаа.

Харин тэр хурал дээр яригдсан зүйл гэвэл манайхыг “Нүүрсний үнэ уначихсан. Ашиггүй болсон бизнесээ улсад шахах гэж байна” гэсэн яриа гарч байсан юм шүү. Байнгын хорооны протокол дээр ч бий. Бидний хувьд тухайн үед улс хамгаална гээд авчих юм бол хэлээд байх юм байхгүй байсан. Яах вэ, бидний зүгээс “Олон улсын судалгааны үр дүнг харгалзаж үзэж шийдвэр гаргаач” гэдэг тайлбар хийсэн.

Хэрэв авчих юм бол нөхөн төлбөр яригдах байсан. Энэ мэт олон хүчин зүйлээс шалтгаалж хилийн цэсийг тогтоосон болов уу гэж үздэг. Түүнээс биш улсын тусгай хамгаалалтын талбайд манай лицензийн талбай орж, дараа нь бид гаргасан бол өөр шүү дээ. Тэгэх ч боломж байхгүй.

-Төслийнхөө талаар танилцуулаач. Тус тусгай зөвшөөрлийг хэнээс яаж авч байв. Нөөц нь хэд гэж тогтоогдсон байдаг юм?

-Манай компани 2010 онд байгуулагдсан. 2011 онд “SGS” компаниас лицензийг худалдаж аваад хайгуулын ажлыг хийж эхэлсэн. 2018 оноос олборлолтын ажлыг эхлүүлсэн байдаг. Уурхай эхэлж байхад 390 гаруй ажилчинтай байлаа.

Сүүлийн үеийн нөхцөл байдлаас болж ажилчид маань арай цөөрсөн. Өнгөрсөн найман жилийн хугацаанд бид зардал, зам, кемп зэрэгт 130 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийгээд байсан юм. Ажлаа дөнгөж эхэлж байсан уурхай учраас зардлаа нөхөх боломжгүй. Ордын нөөц бол ТЭЗҮ дээр 55 сая тонн нүүрс гэж тогтоосон байдаг.

-Одоо танай нөхцөл байдал ямархуу байна вэ?

-Уурхайг хаасан, лацадсан. Ийм л байдалтай байна. Ер нь бол Засгийн газрын энэ шийдвэрээс болж бид төсөөлшгүй хүнд байдалд орлоо.

Манай компани 130 гаруй тэрбум төгрөгийн өртэй. Нүүрсний урьдчилгаа болгоод авчихсан гадны компаниудын өр, дотоодын компаниудаас авсан зээл, нефтийн компаниудад өгөх ёстой өр овоорчихоод байна. Цаашид ч зээлийн хүү, гэрээний алдангиуд гээд өр төлбөр нэмэгдэх нь ойлгомжтой болчихлоо.

-Энэ 130 гаруй тэрбум төгрөгийг ашиг болгоод компани авчихсан гэсэн үг үү?

-Юу гэж дээ. Энэ мөнгөөр хөрөнгө оруулалт хийнэ шүү дээ. Кэмп байгуулах, зам тавих, хөрс хуулалтын ажил эхлүүлэхэд энэ мөнгийг зарцуулсан. Дээр нь орон нутагт төлөх татвар, ажилчдын цалин, нийгмийн даатгалын шимтгэл гээд зардлууд гардаг. Одоо ч бид ажилчдынхаа цалинг тавьж чадахгүй сууна. Уурхай хаагдах бол улс төрийн шийдвэр.

Харин туслан гүйцэтгэгч компаниуд, тэнд ажиллаж байсан манай уурхайчид бүгд цалингүй боллоо. Ойролцоогоор 350 гаруй хүн, тэдний ард байгаа 350 айл амьжиргааны эх үүсвэргүй болж байна шүү дээ.

-Лицензийн асуудал 2003 оноос үүдэлтэй гэв үү?

-2003 онд тухайн үед “Айвенхоу майнз” компанийн охин компани “Саус гоби сэндс” гэж компани Өмнөговьд нүүрсний төслийн 100 гаруй лицензтэй байсан. Үүнийх нь нэг. “SGS"-ээс 2011 онд манайх худалдаж авч байсан. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн тэр үед хувьцаа эзэмшдэг байсан нь үнэн.

2011 онд хайгуулын ажил хийж 2012 онд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр нөөцөө оруулаад нэг хэсгийг нь А болгож байв. 2014 онд дахин хайгуул хийж үлдсэн хэсгийг нь А болгож ингээд хоёр ашиглалтын лицензтэй болсон түүхтэй. Явц дунд 2016 онд эзэмшигч нь солигдож 100 хувь өөр эзэмшигчтэй болсон.

-Б.Чойжилсүрэн гишүүнээс тусгай зөвшөөрлийг хэдэн төгрөгөөр худалдаж авсан бэ?

-Нарийн ширийн гэрээний асуудал бий. Манайх компанийг худалдаж авахад багагүй хэмжээний зээлтэй байсан. Одоо ч зээлтэй байгаа. Уурхайн үйл ажиллагаа явуулаад эхлээд энэ өрийг дарах, оруулсан хөрөнгө оруулалтыг нөхөх, үүний дараагаар төлбөр тооцооны асуудал яригдах ёстой юм. Өөрөөр хэлбэл, оруулсан хөрөнгийг нь гаргаж өгөх гэрээтэй ажиллаж байсан.

-Тухайн үед худалдаж авч байхдаа лицензийн хувьд хууль ёсных эсэхийг та бүхэн шалгасан уу. Учир нь одоо хөндөгддөг нэг асуудал нь тусгай зөвшөөрлийг хууль бусаар авсан гэж байгаа?

-“Саус гоби сэндс”-ээс манайх авахаас өмнө хайгуулын ажлаа бүрэн хийж гүйцэтгэж байсан уу, жилд хийх ёстой хөрөнгө оруулалтын нэг гa-д оногдох хөрөнгө оруулалтыг хийж байсан уу, нөхөн сэргээлтийнхээ ажлыг хийж байсан уу гэх мэт бичиг баримттай нь танилцаад шилжүүлж авч байсан.

Би өөрсдийнхөө хэмжээнд лицензийг шилжүүлж авахдаа шаардлагатай шалгах ёстой юмыг бүгдийг нь шалгаад тухайн үед хууль ёсных юм байна гэж ойлгож л авсан шүү дээ. Төрийн байгууллагууд ч энэ бүх зүйлс нь хууль ёсных гээд шилжүүлж өгсөн байх.

-Уг төсөлд 130 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэлээ. Засгийн газрын зүгээс нөхөн төлбөрийн асуудлыг ярих боломжгүй гэсэн?

-Маш их харамсалтай байна. Бидэнд их хүнд байна. Шүүхийн байгууллагад хандахаар материалаа бэлдээд эхэлж байна. Хандаж болох бүх газарт хандана. МҮХАҮТ ч бас аж ахуйн нэгжүүдээ хамгаалж дуугармаар байна. Хувийн хэвшлээ ингэж дээрэмдээд байж болох уу. Өнөөдөр биднийг, маргааш хэн нэгнийг дээрэмдэх үйл ажиллагаа зогсохгүй юм шиг байна.

-Б.Чойжилсүрэн гишүүн та бүхэнтэй холбогдсон уу?

-Өнөөдөр /өчигдөр/ ярьсан. Уулзаж нөхцөл байдлыг сонсмоор байна гэсэн.

-Тусгай зөвшөөрлийг Б.Чойжилсүрэн гишүүнээс 2016 онд худалдаж авсан гэлээ. Одоо танай компани Б.Чойжилсүрэн гишүүнтэй холбоо бий юу?

-Холбоо байхгүй. Энэ үйл явдлаас болж бид нараас бас мэдээлэл авахыг хүсэж байна. Нөхцөл байдлаа танилцуулъя гэж ярилцаад байж байна.

Үнэндээ бид ингэж хэлмэгдэж байгаадаа бухимдалтай байна. Манайх бол дотоодын компани. Тэгвэл гадны компанийг ингэж чадах байсан уу. Ингэж чадах байсан ч, үгүй байсан ч энэ үйлдэл нь өөрөө хөрөнгө оруулалт хийх, Монголд бизнесийн үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бараг 100 хувь хаачихлаа.

-Тэгвэл одоо танай хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгч ямар хүн. компани байна вэ. 130 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн гэхээр нөлөө бүхий хүн байна уу гэж харагдаж байна?

-Бид бол зээлээр явж байгаагаа дээр хэлсэн. Бүтээгдэхүүнийхээ урьдчилгаагаар үйл ажиллагааны зардлаа нөхөх зарчмаар л явдаг.

Ер нь бол үйл ажиллагаа танилцуулаад зээл аваад хийж байсан төсөл. Эцэст нь хэлэхэд, хөрөнгө оруулалт бол маш олон хүний хүч хөдөлмөр ордог.

Гэтэл ингээд л дээрэмдэж болох уу. Тиймээс бид энэ асуудлаар шүүхэд хандана. ҮАБЗ-д ч хандана. Бүр болохгүй бол ажилчдаа авч гараад талбай дээр жагсах ёстой юм уу, яах ёстой вэ. Хувийн хэвшлийг ингэж дээрэмддэгийг ойлгохгүй байна.

Эх сурвалж: Өдрийн сонин Б.Энхзаяа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
No Brand болон Emart Club - “Улаанбаатар Түншлэл 2026” олон улсын үзэсгэлэнд амжилттай оролцлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (41)

  • Б зар гэж олон жил оролдсон нь би баяртай байна, миний бөөрийг ($780,000 доллар) худалдаж авсан Энэтхэгийн ADITY баярлалаа. Имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM (197.211.52.74)
    Бидэнд эрүүл мэндийн хувьд сайн бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа бөгөөд бид донорыг бүх үйл явцын туршид зохих ёсоор нь асарч хамгаалах болно. Бөөрний үнэ нь 780,000 доллар. Бидэнтэй имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Би бөөрний мэс засал, бөөрний өвчнийг эмчлэх чиглэлээр мэргэшсэн манай эмнэлгийн нефрологич. Бид Турк, Монгол, АНУ, Малайз, Дубай, Кувейт, Австри, Герман, Испани зэрэг улсуудад донорын салбартай бөөр худалдан авах, шилжүүлэн суулгах мэс заслыг хөнгөвчилдөг. Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарах сонирхолтой бол имэйлээр бидэнтэй холбоо барина уу. Баярлалаа
    2026 оны 02 сарын 07 | Хариулах
  • Б зар гэж олон жил оролдсон нь би баяртай байна, миний бөөрийг ($780,000 доллар) худалдаж авсан Энэтхэгийн ADITY баярлалаа. Имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM (197.211.52.74)
    Бидэнд эрүүл мэндийн хувьд сайн бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа бөгөөд бид донорыг бүх үйл явцын туршид зохих ёсоор нь асарч хамгаалах болно. Бөөрний үнэ нь 780,000 доллар. Бидэнтэй имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Би бөөрний мэс засал, бөөрний өвчнийг эмчлэх чиглэлээр мэргэшсэн манай эмнэлгийн нефрологич. Бид Турк, Монгол, АНУ, Малайз, Дубай, Кувейт, Австри, Герман, Испани зэрэг улсуудад донорын салбартай бөөр худалдан авах, шилжүүлэн суулгах мэс заслыг хөнгөвчилдөг. Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарах сонирхолтой бол имэйлээр бидэнтэй холбоо барина уу. Баярлалаа
    2026 оны 02 сарын 07 | Хариулах
  • Зочин (203.91.115.40)
    Болжээ одоо нүхэнд нь хийгээд булж нөхөн сэргээ
    2019 оны 08 сарын 19 | Хариулах
  • СС (66.181.161.38)
    Тэнгэр бурхан шийтгэх хүмүүсээ шийтгэдэг л юм байна.
    2019 оны 08 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.161.112)
    Энэ. Үйл явдал хатуу сургамж болог.Хоёр том асуудал байгаа.Эхлээд зөвшөөрөл авахдаа анхан шатны зөвшөөрөл болох багийн иргэдийн хурлын шийдвэр нь хуурамч .Түүнийг нь зөвшөөрөл олгодог байгууллагууд зориуд шалгаагүй.Хоёрт нь тусгай хамгаалалтанд авахад зориуд зохион байгуулалтайгаар гадна үлдээсэн.Хэрэв энэ үнэн гэж тогтоогдвол худалдсан Чойжилсүрэнтэйгээ л тооцоо хийхээс өөр зүйлгүй.Ерөнхий сайд хэллээ.Одоо ашиглаж байгаа томоохон уурхайнуудаа ашиглаж энд тэндгүй газар ухахаа зогсоое гэж.Энэ үнэхээр иргэдийн хүсдэг хүслэн.Энэ байдал нөгөө Үндсэн хуулийн өөрчлөлтөд ч тусах байх.Одоо газрын дээр доорх ашигт малтмалыг ашиглах хуулиудаа өөрчлөх шаардлага үүслээ.
    2019 оны 08 сарын 17 | Хариулах
  • Я (202.126.89.57)
    Засгийн газар зөв шиидвэр гаргасан
    2019 оны 08 сарын 17 | Хариулах
  • Toogii (202.9.42.11)
    Хамгын гол хүний амь нас бүрэлгэсэн, байгаль экологт ноцтойгоор хор хөнөөл учируулаж байгаад л учир нь байна. Ийм байдлыг хэрхэвч өөгшүүлж болохгүй.
    2019 оны 08 сарын 16 | Хариулах
  • Зоригт (202.9.42.223)
    Увсынхан Увс нутгаа очиж ухаа!
    2019 оны 08 сарын 16 | Хариулах
  • ZOCHIN (202.126.88.234)
    BUGDIIG ni tsutsalj ulsiin tusgai hamgaalaltad av, er ni gants tavan tolgoi l bhad bolno. Ter jijig tavan tolgoig ch tom tavan tolgoin medeld av. Huvid bailaa geed ard tumend ashigtai yu. UGUI. SOHOR zoosnii ch ashiggui. OLIGTOI tatvar shimtgelch tulduggui yum
    2019 оны 08 сарын 16 | Хариулах
  • Амгаа (202.126.89.145)
    Угаасаа Чойжилсүрэнгийн юм шүү дээ цаасан дээр л нэр нь байхгүй болхоос 100%Чойжилсүрэнгийн ххк тэнэг хүн хуурч байгаа биш дээ эд нар ямар ирвэс хамгаалагч залууг эд алсан шүү энэ үнэн
    2019 оны 08 сарын 16 | Хариулах
  • Эсен (46.244.29.144)
    Бүгдээрээ сайн уу! Би бол Эсен, одоо Улаанбаатарт амьдардаг. Би одоо хоёр хүүхэдтэй бэлэвсэн эхнэр бөгөөд долоодугаар сард санхүүгийн байдал хүндэрсэн тул төлбөрөө дахин боловсруулж, төлөх шаардлагатай болсон. Би хувийн болон корпорацийн аль алиных нь зээлийн байгууллагуудаас зээл авахыг хичээсэн боловч хэзээ ч амжилтанд хүрээгүй бөгөөд ихэнх банкууд миний зээлээс татгалзсан. Гэхдээ бурхан надад таалагдсан шиг, надад 80,000 долларын зээл олгосон, хувийн бизнес эрхэлдэг хувийн зээлдүүлэгчдийн хамтран ажилласан хоршооны талаар танилцуулж байсан. Өнөөдөр би бизнес эрхэлдэг, хүүхдүүд маань яг одоо сайн байгаа. Барьцаа хөрөнгөгүй зээлийн баталгаат хугацаа байхгүй, зээлийн хүүгүй, барьцаагүй, ердөө 2% -ийн хүүтэй, эргэн төлөлтийн төлөвлөгөө, хуваарьтай холбоотой аливаа фирмтэй холбоо барьж лавлах хэрэгтэй. Ноён Данте Паолатай имэйлээр: dantecooperativehelp@hotmail.com Тэр холбоо барина уу. Ийм зүйл хийж байгаа гэдгээ мэдэхгүй байгаа ч одоо маш их баяртай байгаа. Би хүмүүст түүний тухай илүү ихийг мэдэхийг хүсч, бас Бурхан түүнийг илүү адислахыг хүсч байна. Та түүнтэй имэйлээр холбоо барьж болно: dantecooperativehelp@hotmail.com хаягаар түргэн чатлах эсвэл whatsapp / +35677926593 Баярлалаа Эсен
    2019 оны 08 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.70.34.115)
    matriin nulims gargaad nugel chine nimgerehgui
    2019 оны 08 сарын 16 | Хариулах
  • Зочин (139.5.218.213)
    Та нар нутгиин иргэд байгаль орчинд тесеелшгуй нугэл хиилээ дээ
    2019 оны 08 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.55.188.41)
    1сая тн нүүрс зарахад өнөөдрийн ханшаар 200-д тэрбум болно. 55 сая тн нүүрс бол 11 их наяд үнэтэй шүүдээ
    2019 оны 08 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.9.42.145)
    Хятадын хөрөнгө оруулалттай компаниудруу халдаж чадахгүй өөрсөдруугээ довтлож попдож байгаамуу
    2019 оны 08 сарын 15 | Хариулах
  • Зочин (59.153.115.67)
    Зүгээр л нэг зорилго агуулж үндэснийхээ аж ахуй байгууллагуудыг татан унагаж байна. Цаанаа аль нэг улстай гэрээ хийж зарахаар тохирсон байх магадлалтай засаг өөрөө. Явж явж тагнуул Нямка ахын төлөвлөгөө эхнээсээ биелэлээ олж байгаа бишүү
    2019 оны 08 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.9.43.242)
    Ard tumend taalagdakhiin tuld ingelee gej uurlaj b.gaa khulgaich shiv dee...jinkhene davarsan deeremchid b.na daa...
    2019 оны 08 сарын 15 | Хариулах
  • Баян (66.181.161.28)
    Ямар ч нөхөн төлбөр байхгүй.Харин экологийн төлбөр улс авах естой
    2019 оны 08 сарын 15 | Хариулах
  • Вау вауаг (66.181.161.28)
    Сая сая тонноор нүүрс олборлож зараа биздээ тэр мөнгийг улсад буцааж өг
    2019 оны 08 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.9.44.57)
    Өөрөө унасан хүүхэд уйлахгүй ээ гэдэгдээ.2013 онд л энэ асуудал хөндөгдөж байсан.Энэ асуудал дэвшүүлсэн хүмүүс эрх биш ялгаад харсан болоод асуудал хөндөө байлгүй дээ.Хятадуудыг үлдээгээд монгол рүү дайрлаа гэдэг үнэнд хир нийцэх болдоо.Битгий ингэж эх орноосоо урваж бай.Ард чинь эх орон чинь уйлж байхад хайрлах сэтгэл алга байна гэж үү.Чи хайрлахгүй бол хятадууд хайрлахгүй ш дээ
    2019 оны 08 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.131.245.50)
    Хэн нэг нь тэмцэл хийгээдл уурхайг хаагаад байж болдог бол бүх уурхайгаа хаагаад лаа бариад амьдрах хэрэгтэй байхаа.
    2019 оны 08 сарын 15 | Хариулах
  • ЗОЧИН (150.129.143.166)
    ТЭР ОЛОН ХЯТАДЫН КОМПАНИАС, ГАНЦ МОНГОЛ КОМПАНИА НУХАЖ БДАГ,УСАН ТЭНГҮҮДИЙН УЛС ТӨР ГЭЖ ЭНЭ БАЙХДАА
    2019 оны 08 сарын 15 | Хариулах
  • Иргэн (66.181.161.125)
    Хамгийн гол нь ажилчид, бэлтгэн нийлүүлэгч нар хохирч болохгүй шүү дээ.
    2019 оны 08 сарын 15 | Хариулах
  • Шудрага ёсыг тогтоох цаг нь болсон (103.10.20.196)
    Хууль зөрчиж Монголын үзэсгэлэнт байгаль ан амьтадыг үгүй хийх ажил хийсэн хүмүүсээс харинч байгаль сүйтгэсэн хохиролыг гаргуулах хэрэгтэй
    2019 оны 08 сарын 15 | Хариулах
    • Ангараг
      Хуулийн зохицуулалт: Хохирлыг төр хариуцна. Шийдвэр гаргасан Хүрэлсүх түүнийг төрд нөхөн төлнө
      2019 оны 08 сарын 15
  • Зочин (202.131.228.118)
    Анхнаасаа хуулк бусаар авилгадаж авсан биздээ. Усгүй бол алтаар яахын. Алтыг аваад авдгийг нь та нь хаяад явах байсан биздээ. Байгалиа сүйдүүлсэн нутгийн иргэд харин чинь ТӨСӨӨЛШГҮЙ хүнд байдалд орох байсан юм шүү.
    2019 оны 08 сарын 15 | Хариулах
  • Zzzz (150.129.140.159)
    Amaa tat sawraa ugaa
    2019 оны 08 сарын 15 | Хариулах
  • Логик гаргалгаа (64.119.20.233)
    Ямар эргэлзээтэй явагдсан ажил вэ? Цаг хугацааны хувьд маш ээдрээтэй хэрэг бна. Лхагвасүмбэрэлийг нухаж байгаад л тухтай хийсэн наймаа гэж ойлгогдоод эхэллээ. Нөгөө формын голууд чинь .... юу билээ дээ?
    2019 оны 08 сарын 15 | Хариулах
  • Зочин (66.181.183.45)
    Dotoodiinhoo huviin company ruu halddag une archaagui tur iim l humuusiig songoson humuus odoo bas daraa ni uilaad yahav dee l bolno do ene bl zuvhun 1 companii asuudal bish yana da orkuud mini
    2019 оны 08 сарын 15 | Хариулах
  • энх60лд (202.21.124.22)
    Чойжилсүрэнгийнл уурхайшдээ туслангаар ороод мөнгөө авч чадахгүй бараг өлсөглөн зарлах шахуу юм болж бж Чойжоогоос жоохон юм салгаж билээ ганцхан жилийн өмнө Үйлийн үр гэж энэ дээ...
    2019 оны 08 сарын 15 | Хариулах
  • Зочин (66.181.183.167)
    Анхнаасаа шуналаа дараагүйн гай.Одоо Засгийн Газартай шүүхдэж заргалдана гэв үү.Мөнгөтэй хүчтэй байна уу. Цуцалсан штийдвэр гарахаас өмнө юу хийж байв.Эрх мэдэл,мөнгөндөө сагаад сууж байлаа юу.
    2019 оны 08 сарын 15 | Хариулах
  • kkkkkkkk (185.39.141.217)
    nutgiin irgedtei tsartsaanuud tohirson gene vv. iim shaadag lalartai chalchij suudag ulugchin bas bainaaa ???????????? .tor zasag yumaa mednee . ard tvmen umchuu avnaaa hu .
    2019 оны 08 сарын 15 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Шунал ихэдвэл шулам болно гэж үг бий дээ. Сайныг дагавал сарны гэрэл Мууг дагавал МОГОЙн хор дахиж алдаж эндэхгүй яваарай...
    2019 оны 08 сарын 15 | Хариулах
  • Сод-ухаантан (66.181.161.52)
    Хэдэн жил эсэргүүцээд байхад улайраад байсан нь та нарын алдаа. Ахиад улайрвал бүр их гарз болох байсныг бурхан зогсоосон байж ч магадгүй.
    2019 оны 08 сарын 15 | Хариулах
  • Увс нутагийн байгаль хамгаалагчид (49.0.218.142)
    Чойжилсүрэндээ муухай хулхидууллаа даа
    2019 оны 08 сарын 15 | Хариулах
    • Иргэн
      Харин тэхх
      2019 оны 08 сарын 15
  • Зочин (103.111.68.3)
    130 тэрбум мөнгө шүү ийм зардалаа нэг бүрчлэн гаргаач худал ярихаа больж үз 130 сая байлгүй
    2019 оны 08 сарын 15 | Хариулах
  • ИРГЭН (64.119.16.48)
    ЧОЙЖИЛСҮРЭН ГИШҮҮНДЭЭ ЗАЛЬДУУЛСАН БИШҮҮ? ЗӨРЧИЛТЭЙ БОЛООД НААД ГИШҮҮН ЧИНЬ ЧАМАЙГ МУРИЧИХГҮЙ ЮУ. АМ МЭХЭНД УНАСАН БОЛ ЯАХ Ч АРАГАГҮЙ БАЙДАГТАЙ АДИЛ ШАХУУ ЮМ БОЛСОН ЮМУУ ДАА. ХӨӨРХИЙ
    2019 оны 08 сарын 15 | Хариулах
  • Sainaa (202.9.42.46)
    Hulgai liuvariin kompaniig haah n zov.
    2019 оны 08 сарын 15 | Хариулах
  • n (203.91.115.253)
    Xuuli bus shiidver gargasan turiin alban xaagchdaar ni tuluulex baix da.
    2019 оны 08 сарын 15 | Хариулах
  • зочин (202.21.124.22)
    Улсын тусгай хамгаалалттай байсан газрыг хүчээр хамгаалалтаас нь хэсэг газрыг луйвардан цуцлуулж авсан талбай шүү дээ. Хэнд ч ойлгомжтой сэдэв. Ийм чухал газарт шунаж, хүчээр ухаж төнхдөг нь та нарын буруу. Буруу газарт хүчээр бярдаж орсоны чинь гор гарч байгаа нь энэ. Уйлан дуугараад яахав дээ. Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй юм. Хэн ч та нарыг "Тэнд очиж ух" гэж шаардаагүй. Та нар өөрсдөө л дур мэдэн авирласан. Нутгийн тэр олон хүмүүс эсэргүүцээд байхад та нар дур зоргоороо аашилсан. Та нарын хэдэн төгрөгнөөс газар нутаг, байгалийн нандин тогтоц, говийн баян бүрд хэд дахин илүү үнэтэй. Бас байгаль хамгаалагч Сүмбэрэлийн үхэлд та нар ч буруутай нь ойлгомжтой. Сүйдсэн байгалийг та нар сэргээж хэвэнд нь оруулж чадах уу? Яагаад ч чадахгүй. Та нарын гаргасан эдгээр олон хохирлыг нөхөн төлүүлэх, шударга шүүхийн хаалга татуулах гээд та нартай холбоотой маш олон асуудал бий шүү. Ийм байхад та нар олон юм ярилгүй, матрын нулимс унагалгүй нөхөн сэргээлтээ ном ёсоор нь хийгээд далд орж үз! Бүү үзэгдмэрүүд минь!
    2019 оны 08 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын ТӨЛӨВ
    4 цаг 33 мин
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
    5 цаг 12 мин
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
    5 цаг 16 мин
  • "Converse" бренд арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан агуулгатай сурталчилгаагаа татан авч, уучлал хүсжээ
    5 цаг 40 мин
  • Түгжрэл ихээр үүсгэдэг Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ
    5 цаг 43 мин
  • Алдартай супермодел Синди Кроуфорд нарын хүү модел Пресли Гербер 27 насандаа таалал төгсжээ
    5 цаг 50 мин
  • ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН НААДМЫН ШАТРЫН ТЭМЦЭЭН ЭХЭЛЛЭЭ
    5 цаг 57 мин
  • Э.Батшугар: Их сургуулийн эмнэлэг бол сургалт, судалгаа, эмнэлзүйн тусламжийг нэгтгэсэн орчин
    6 цаг 3 мин
  • Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    6 цаг 6 мин
  • УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугийн хөтөлдөг байсан “Улаан бал” нэвтрүүлэг эргэн ирнэ
    6 цаг 37 мин
  • Г.Болор-Эрдэнэ: Азийн наадмаас медаль авна гэсэн том зорилготой ирсэн
    7 цаг 24 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
    8 цаг 4 мин
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
    8 цаг 50 мин
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
    9 цаг 20 мин
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
    9 цаг 36 мин
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
    9 цаг 56 мин
  • Азийн наадамд өрсөлдөх 3х3 сагсанбөмбөгийн багийн оноолт
    10 цаг 0 мин
  • 2025 оны эцэст дэлхий даяар 117.8 сая хүн дайн, мөргөлдөөн, хүчирхийллийн улмаас гэр орноо орхин дүрвэжээ
    10 цаг 24 мин
  • Харилцан туршлага, хамтын ажиллагааг өргөжүүлэх гамшгийн үеийн хариу арга хэмжээний “Увс-2026” сургалт, дадлагыг зохион байгуулж байна
    10 цаг 45 мин
  • Оросын парламентын сонгуульд В.Путиныг дэмжигч нам ялалт байгуулж байна
    11 цаг 3 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Орос, Украины дайн: Киев шинэ давшилт эхлүүлж, Москва дроны цохилтоо нэмэгдүүлэв
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
  • ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫГ ҮҮРЭГТ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЛӨӨ
  • 1990 оноос өнөөг хүртэлх ХЗДХ-ийн яамны сайдаар ажилласан 19 эрхэм
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК