Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Нямбаатар: Гишүүдийн тоог 108 биш 99 болгох санал гарсан

2019-8-15
0
ЖИРГЭХ

Хуульзүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатараас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.


-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг чуулганаар хэлэлцэх гэж байна. Сая МАН-ын бүлэг хуралдсан юу хэлэлцэв?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг өнгөрсөн долдугаар сард судалгаанд оролцогчдын 78 орчим хувь нь дэмжсэн. 1992 онд Үндсэн хууль батлагдах үед манай улсын нийгэм, эдийн засаг, олон улсын харилцаа, эдийн засгийн цар хүрээ ямар байсан гэдгийг иргэд хэнээр ч хэлүүлэлтгүй ойлгож байгаа. Тиймээс цаашид хөгжлийн Үндсэн хууль руу нэг алхам алхахын тулд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийнэ гэж 2016 оны УИХ-ын сонгуульд МАН-аас мөрийн хөтөлбөртөө дэвшүүлж сонгуульд оролцсон. Энэ хүрээнд 2016 оноос хойш олон судалгаа, зөвшилцөлд зэрэг олон арга хэмжээ хийгдсэний үндсэн дээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл хоёрдугаар хэлэлцүүлгийнхээ шатанд явж байна. МАН-ын бүлэг таван өдөр Ерөнхийлөгч Х.Баттулгаас ирүүлсэн зөвшилцлийн саналыг хэлэлцэж байна.

Ерөнхийлөгчөөс ирүүлсэн зөвшилцлийн саналыг авахгүйгээр МАН-ын 64 дангаараа хэлэлцүүлж болдоггүй юм уу гэсэн саналыг асууж байна. Ерөнхийлөгч нийт ард түмнээс сонгогдсон субъект тул Үндсэн хууль зөвшилцлийн баримт бичиг байх учиртай. Тиймээс уг оруулж ирсэн санал дээр зөвшилцөж, үүний үндсэн дээр Үндсэн хуулийн өөрчлөлт хийгдэх ёстой гэсэн байр суурьтай байна. Хоёрдугаарт, Ерөнхийлөгч Үндсэн хууль батлагдсан тохиолдолд хориг тавих эрх нь нээлттэй. Тиймээс хоригийг хүлээн авахгүй байж чадах уу, үгүй юу гэдгийг бодох учиртай. Мөн хууль батлагдах хэд хэдэн процесст Ерөнхийлөгчийн оролцоо бий.

-МАН-ын бүлэг Ерөнхийлөгчийг хүргүүлсэн саналыг тав хоног хэлэлцсэн гэж байна. Шийдэлд хүрч чадав уу?

-Ерөнхийлөгчөөс гишүүдийн тоог 108 болж нэмэгдүүлэх ингэхдээ 54, 54-өөр нь можаритар, пропорциональ хэлбэрийг оруулж ирье гэдэг санал ирсэн. Харин гишүүдийн тоог 108-д хүргэх саналыг хүлээж авахгүй байя гэдэг санал гарсан. ҮҮний оронд 99 гишүүтэй байвал яасан юм. Нэг хүний жин дарах хувь хэмжээг багасгая. Хувийн ашиг согнирхлыг багасгая. Томоохон компаниудын Их Хуралд дахь нөлөөллийг багасгая гэдэг агуулгыг тал талаасаа ярилцаж байна. Өнөөдөр хэдхэн том компаниуд парламентад арван хэд, арван хэдэн гишүүд оруулж ирээд шийдвэр гаргалтад нөлөөлдөг явцуу ашиг сонирхол байгааг бүгд мэдэж байгаа. Томоохон компнийн ТУЗ-ийн гишүүн, дэд захирал байсан хүмүүс олноороо парламентад сууж байна.

Тэгэхээр эдийн засаг, бизнестэй холбоотой алив шийдвэр дээр томоохон компанийн нөлөө орох вий гэдгээс болгоомжилж, сэрэмжлэх ёстой. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл гурван үндсэн лоозонтой явагдаж байна. Нэгдүгээрт, хяналт. Хоёрдугаарт, тэнцэл. Гуравдугаарт, хариуцлага. Жижиг тойргоос сонгогдсон гишүүд улсын төсвийг хэлэлцэхээр яадаг вэ гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Үе үеийн сангийн сайдууд зөвхөн өөрийн тойрог, нутаг руу төсвийн хувиарлалтыг хийдэг. Гишүүн бүр өөөрийн тойрог дээр төсөв тавиулъя гэдэг зүйлийг ярьдаг.

Бид нар том тойргоос 20 гаруй гишүүд ард түмнээс санал авч сонгогдвол нийтлэг эрх ашиг гэдэг зүйл бий болох юм болов уу гэдэг байр суурьтай байна.

2011 оноос хойш манай улсын эдийн засаг дорвитой тэлэхгүй байна. Учир нь тойрог руугаа чиглэсэн популист улс төр рүү илүү чиглээд байдаг. Нийтлэг эрх ашиг, улс орны эдийн засгийг 10, 20 дахин тэлэх асуудал дутмаг байна. Хэрэв нгэж чадвал бүх асуудлыг шийднэ. Удахгүй ирэх оны төсвийг есдүгээр сард өргөн барьж, аравдугаар сараас хэлэлцээд л эхэлнэ. Гэтэл улсын төсвийг том фракцтай лобби бүлэгтэй гишүүд тойрогтоо авдаг. Сүүлийн 27 жил ийм л чөтгөрийн тойргоор явлаа.

-Магадгүй Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авахгүй гэсэн шийдвэр олонхиороо гарчихвал яах вэ?

-Үндсэн хууль нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал цаашид явахаа байх эрсдэл гарна. Гэтэл бид чинь ард түмэндээ тангараг өргөсөн улс шүү дээ. Судалгаанд оролцогчдын 78 хувь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг дэмжинэ гэдэг маш том үзүүлэлт. МАН-ын бүлгийн ажлын хэсгийн гишүүд энэ зун амралгүй ажллаж, бүх талаас нь шүүн тунгаалаа. Хоёрдугаар хэлэлцүүлгийн дараа ард нийтээс асуух эсэхийг санал хураалтаар шийдье гэж ярьж байна. Ард нийтийн санал асуулгыг огт явуулахгүй байя гэдэг блгийн шийдвэр гараагүй. Тэгэхээр тал талаасаа бодож, зөвшилцөл хийх ёстой. Хэн нэгэн хүч төрөх нь биш.

-Эхлээд Засгийн газар, Ерөнхийлөгч, УИХ гэсэн гурван институци хоорондоо зөвшилцөж байж, дараа нь ард түмнээсээ санал асууя гэсэн байр сууртай байгаа гэсэн үг үү?

-Тийм. Энэ зөвшилцөл цаашид үргэлжлэх ёстой. Хамгийн гол нь миний хэлээд байгаа зүйл бол том компанийн эрх ашгийг төлөөлөхгүй гэдэг асуудал. Тухайлбал, Оюутолгойн асуудлыг олон жил ярилаа. Тухайн үед бас л лобби явагдсан. Тиймээс зөвхөн жалга довын үзлээ орхих хэрэгтэй.

Б.Лхам

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • zochin (122.201.23.84)
    УИХ-ын гишүүдийн тоог 69 болгож цөөлөх хэрэгтэй
    2019 оны 08 сарын 16 | Хариулах
  • Sugar (202.126.88.192)
    hezee bvgd huraldaa suuj bailaadaa 40-n hvn baisanch yadagin Hurlaa taslahgui l baina biz Jijig mongoldoo l bolno
    2019 оны 08 сарын 16 | Хариулах
  • uurtai hun (143.176.142.132)
    76 durak ulsaa ideh ni bagadaad idej uuh huniihee toog nemseer baihuu , elentsgiin chini 108 , 99 ve 30 baihad bolno durakuudaa
    2019 оны 08 сарын 15 | Хариулах
  • Zochin (91.178.17.87)
    Мал бол нядалчихсан гэдэг шиг, хэлэх ч үг алга. Улс орноо сүйрүүлэх хүмүүсийг нэмээд л......
    2019 оны 08 сарын 15 | Хариулах
  • ИРГЭН (202.179.27.22)
    ЕР НЬ ОЛОН ГИШҮҮН БАЙВАЛ ЖИН БУУРАХ НЬ ҮНЭН.ТИЙМЭЭС АЛЬ НЭГ ХУВИЛБАРААР ХИЙХ НЬ ЗӨВ.ЛОББИ БҮЛЭГЛЭЛИЙГ УСТГАХ ГАРЦЫГ САЙН СУУЛГАЖ ӨГӨӨРӨЙ.
    2019 оны 08 сарын 15 | Хариулах
  • Zochin (202.4.248.67)
    Юун 99 вэ? Мэдлэггүй, чадваргүй дээр нь сэтгэлгүй хүмүүс 1000 байгаад ч яах юм билээ. Тоог нь багасгаж 56 ч юмуу болгох хэрэгтэй. Угаасаа хуралдаа суудаггүй л биздээ. Хэдхэн хүн л сууж харагддаг шүү дээ.
    2019 оны 08 сарын 15 | Хариулах
  • жэнко (202.21.100.210)
    Энэ муу тэнэг мал өөртөө зориулож хууль гаргасан юм. зөрчилийн тухай хууль нь ард иргэдийн халаас хоослож байна газарын наймаачин
    2019 оны 08 сарын 15 | Хариулах
  • Irgen (169.253.162.3)
    21 aimag 9 duureg niit 30 bhad l boloo sh de !!!!!!
    2019 оны 08 сарын 15 | Хариулах
  • харамсаж байна (66.181.184.50)
    ТА нар болиоч. 76 бол монголын хувьд ихэдсэн тоо. ХҮН ам хэд билээ. Эдийн засгаа бод. ХАРИН цөөлөх хэрэгтэй.
    2019 оны 08 сарын 15 | Хариулах
  • zochin (185.39.141.217)
    65 atsaa . ta nariin vildsen gemt deerem tonuul bol ....... hongkong iiin jagsagchid tavij bui shaardlaga tai haritsuulbal .... 65 ats delhiigees zailah hemjeenii nvgel vildsen ni haragdaj bn .
    2019 оны 08 сарын 15 | Хариулах
  • Zochin (66.181.184.138)
    Uuj idehees oor id shidgui ymnuudiig tsooloh heregtei.
    2019 оны 08 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    20 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    26 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    10 цаг 52 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    14 цаг 13 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    14 цаг 18 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Өчигдөр 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Өчигдөр 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Өчигдөр 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Өчигдөр 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Өчигдөр 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК