Токио 2020 олимпийн наадмын оноо цуглуулах ФИБА 3х3 мэргэжлийн гранпри тэмцээн ирэх сарын 13, 14-ний өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдах гэж байна.
Уг тэмцээн манай улсад дөрөв дэх удаагаа зохиогдож буй бөгөөд “ММС SUKHBAATAR CHALLENGER” нэртэйгээр явагдана.
Тэмцээнд Сербийн алдарт Нови Сад, Лиман, АНУ-ын NY Harlem болон Литви, Польш, Япон Филиппин зэрэг 12 улсаас ирж оролцох аж. Мөн манай Ulaanbaatar MMC Energy, ARA ADM Taikhar багууд дэлхийн шилдэгүүдийн эсрэг нүүр тулах юм.
Б.Лхам