Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

З.Энхболд дарга "Оюутан цэрэг"-үүдээ эргэжээ

2019-8-17
0
ЖИРГЭХ

Зэвсэгт хүчний жанжин штаб болон Үндэсний Батлан хамгаалахын их сургууль хамтран 6 дахь жилдээ зохион байгуулж буй “Оюутан цэрэг” сургалтын үйл ажиллагаатай Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр танилцжээ. Цэргийн насны залуусын цэргийн алба хаах хуулиар хүлээсэн иргэний үүргээ биелүүлэх боломжийг нэмэгдүүлэх шаардлага тулгарсны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 92 дугаар зарлиг гарснаар 2014 оноос эхлэн “Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн юм.

Улмаар 2016 оны есдүгээр сарын 1-ний өдөр Улсын Их Хурлаас баталсан “Цэргийн албаны тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт “Оюутан цэрэг” хөтөлбөрийг тусгаж, эрх зүйн орчин нь тодорхой болсноор өдгөө цэргийн албаны шинэ төрөл болон хэрэгжих нөхцөл бүрджээ. Энэ хугацаанд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй их, дээд сургуулиудад суралцаж буй 5500 орчим залуу сургалтад хамрагдаж, дайчилгааны нөөц, нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтэн болж бэлтгэгдээд байна.

Оюутан цэргийн сургалтын онцлог нь нэг жилийн хугацаат цэргийн алба хаагчдын сургалтын агуулгыг багтаасан, ачаалал нягтрал сайтай, шахуу сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлдэгт оршдог юм. Хөтөлбөрийн хүрээнд оюутнууд дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн хоёр сарын хугацаанд Улаанбаатар хотод Цэргийн ерөнхий бэлтгэл сургалтад,  зургадугаар сарын 15-наас эхлэн мөн хоёр сарын хугацаанд Цэргийн мэргэжлийн хээрийн бэлтгэл сургалтад хамрагддаг байна.

Энэ жилийн хувьд “Оюутан цэрэг” сургалтад орон даяар 1000 орчим оюутныг сонгон авснаас нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 60 гаруй их, дээд сургуулийн 700 орчим оюутан Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн Хээрийн сургалтын төвд Цэргийн мэргэжлийн хээрийн бэлтгэлд гарчээ. Харин орон нутгийн их, дээд сургуулиудын оюутнууд Ховд, Орхон, Өвөрхангай, Дорнод аймгуудын нутагт буй цэргийн ангиудыг түшиглэн хээрийн бэлтгэл сургалтад хамрагджээ.

2014 онд анхны “Оюутан цэрэг” сургалтаар 500 оюутныг буудагч мэргэжлээр сургаж байсан бол сургалтын хөтөлбөрийн чанар, цар хүрээ жил бүр өргөжин тэлсээр энэ жилийн оюутан цэргүүд буудагч, пулемётчин, грантомётчин, инженерийн тагнуулчин-байлдагч, химичин-ариутгагч-байлдагч, химичин-тагнуулчин-байлдагч, артиллерийн тагнуулчин-байлдагч, артиллерийн тооцоочин-байлдагч, радиотелефончин-байлдагч, холбооны-хянагч-байлдагч, ариун цэврийн зааварлагч-байлдагч зэрэг цэргийн 11 бага мэргэжлийг эзэмшээд байна.

Их, дээд сургуулийн оюутнууд суралцах хугацаандаа “Оюутан цэрэг” сургалтад хамрагдсанаар Монгол Улсын Зэвсэгт хүчний дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөц нэмэгдэх, улс орны батлан хамгаалах чадвар сайжрах, их, дээд сургуулийн төгсөгчид төрийн албанд ажиллах нөхцөл бүрдэх зэрэг чухал үр дүн гардаг. Мөн хугацаат цэргийн албатай харьцуулахад “Оюутан цэрэг” сургалт нь нэг цэргийн жилийн зардлыг 3 дахин багасгаснаараа эдийн засгийн хэмнэлт дагуулж байгаа юм.

Сургалтад хамрагдсан оюутнууд хичээл сурлагын ахиц үзүүлж, цэрэг эх оронч үзэлтэй, ёс суртахууны зөв төлөвшилтэй болж, бие бялдар, эрүүл мэндийн хувьд сайжирдаг байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдыг Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн Хээрийн сургалтын төвд ажиллах үеэр оюутан цэргүүд энэ талаар ярьж, сургалтын үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байв.

Оюутан цэргүүдийн тав тухыг хангах, сайжруулахын тулд 2018 онд Хээрийн сургалтын төвд цэргийн байр барих дэд бүтцийн асуудлыг шийдэж, олон улсын жишигт нийцсэн байр барьсан байна. Харин энэ жил цэргийн байрыг өргөтгөн, нэмж 7 байр барьснаар тус төв нь 1000 хүний багтаамжтай болжээ. Ирэх жилийн сургалтаас өмнө Хээрийн сургалтын төвд буудлагын иж бүрэн талбай ашиглалтад орох юм байна.

6 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаад буй “Оюутан цэрэг” сургалтын үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцсаныхаа дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оюутан цэргүүдэд хандан “Та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Цаашид сургалтад оролцож буй оюутнуудын тоог нэмэх, хамрагдахыг хүссэн оюутан бүрт боломж олгох нь зүйтэй гэж үзэж байна. Одоо батлагдсан төсвөөр 1000 орчим оюутан цэргийг сургаж байгаа бол энэ тоог хоёр, гурав дахин нэмэх хэрэгцээ байна гэж харж байгаа. Албаа сайн хааж, маргааш тангаргаа өргөөд, есдүгээр сарын 1-нд хичээлдээ орж, сурлагын амжилт гаргахыг хүсье. Энд өнгөрүүлсэн дөрвөн сар та бүхний амьдралдаа өнгөрүүлсэн хамгийн үр дүнтэй, цэгцтэй, үр ашигтай дөрвөн сар болно гэдэгт итгээрэй. Удахгүй мэдрэх байх. Энэ ажлыг санаачилж, амжилттай хэрэгжүүлж яваа хүмүүст баяр хүргэж, амжилт хүсье” гэлээ.

С.Сүлд

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • химич (66.181.189.117)
    химич гэж бич
    2019 оны 08 сарын 18 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    9 цаг 2 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    12 цаг 23 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    12 цаг 28 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Өчигдөр 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Өчигдөр 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Өчигдөр 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Өчигдөр 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Өчигдөр 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК