2019-2020 оны хичээлийн жилд ЕБС-ийн нэгдүгээр ангид элсэгчдийг энэ сарын 21-ээс 30-ны хооронд дахин бүртгэл явуулахаар болжээ.
Тодруулбал, нэгдүгээр ангид элсэгчдийг өнгөрсөн тавдугаар сарын 13-27-ны өдрүүдэд бүртгэсэн. Тухайлбал, Баянгол дүүрэг 5577, Баянзүрх дүүрэг 6838, Багануур дүүрэг 465, Багахангай дүүрэг 110, Сүхбаатар дүүрэг 3396, Сонгинохайрхан дүүрэг 5616, Хан-Уул дүүрэг 3883, Чингэлтэй дүүрэгт 2408, Налайх дүүрэгт 676 хүүхэд бүртгүүлжээ.
Мөн нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх, үргэлжлүүлэн суралцах хүүхдийн бүртгэлийг долдугаар сарын 22-ны өдрөөс наймдугаар сарын 22-ны өдрийг дуустал цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Цахим бүртгэлд энэ сарын 15-ны өдрийн байдлаар 28181 хүүхэд бүртгүүлжээ.