Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисбажана өнөөдөр манай улсад айлчилж байна.
Тэрбээр манай улсад есөн жилийн дараа айлчилж байгаа ажээ. Айлчлалын үеэр Армида Алисбажана Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхаж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнтэй уузалт хийж хамтын ажиллагааны талаар санал солилцох юм байна.
Сэтгэгдэл (1)