Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Төгсөө: Нүүр болон гарын арьсан дээрх цайх өвчнийг эмчлэхэд хамгийн үр дүнтэй

2019-8-20
0
ЖИРГЭХ

Арьсны цайрах өвчлөлөөс үүдэн олон хүн нийгмээс тусгаарлагдаж, хүний нүднээс дальдчин харц доогуур алхаж байна. Сүүлийн үед энэ төрлийн өвчнөөр эмнэлэгт хандах хүний тоо ч гэсэн нэмэгдэж буй аж. Тиймээс энэ талаарх мэдээллийг уншигчдадаа хүргэхээр И-Хэ уламжлалт анагаах ухааны эмнэлгийн эмч Б.Төгсөөгөөс дараах тодруулгыг бэлтгэн хүлгэж байна. Тус эмнэлэг нь энэ чиглэлээр дагнан ажилладаг гэдгээрээ онцлог юм.


-Арьс цайх өвчний тархалт ихсэж байна. Энэ өвчин хэрхэн үүсдэг юм бэ?

-Арьс цайх өвчин нь хүний биеийн арьсны меланиний гэмтлээс үүдэн бий болдог. Арьсны өвчин гэж хэлэхэд хэцүү. Илэрч харагдаж байгаа нь арьс цайрч байгаагаас бус дархлааны системийн өвчин юм. Уг өвчнийг үүсгэж байгаа гол шалтгааныг шинжлэх ухаан одоог хүртэл олж тогтоож чадаагүй байна. Гэхдээ эрдэмтдийн зүгээс удамшлын гаралтай эсвэл мэдрэлийн эсийн гэмтэл, цочрол, дархлаа суларснаас үүдэж бий болдог гэх таамаг дэвшүүлээд байгаа. Гэвч Хятад Анагаах ухаан, Монгол уламжлалт, европын аль ч оронд олж тогтоогоогүй.

-Манай улсын хувьд энэ өвчнөөр өвчилсөн хэчнээн хүн байдаг юм бол. Эдгэрдэг өвчин мөн үү?

-Арьсны өвчин дотроо тийм ч элбэг тохиолддоггүй. 100 хүнд авч үзвэл, 0.2-2 хувь нь ийм өвчтэй гэж үздэг юм билээ.

-Арьс, гоо заслын эмнэлгүүд янз бүрийн эм бэлдмэл, түрхлэг хэрэглэхийг зөвлөдөг. Гэтэл үүнийг яг юунаас бий болдгийг тогтоогүй үед энэ тийм ч найдвартай арга биш юм биш үү. Эмчлэх биш эсрэгээрээ сөрөг нөлөө үзүүлэх тохиолдол бий юу?

-Иргэд лазер эмчилгээ их хийлгэдэг юм билээ. Энэ эмчилгээ ямар ч үр дүнгүй. Учир нь арьсан дээр гарсан илэрлийг л арилгаж байгаагаас тухайн хүний цус, эсэнд дэх өвчнийг бүрэн эмчлэхгүй шүү дээ. Тиймээс дотроос нь л эмчлэхгүй бол ямар ч үр дүнгүй гэсэн үг.

-Энэ чиглэлээр ӨМӨЗО-ны эмнэлэгтэй хамтран ажилладаг гэсэн. Эдгэсэн тохиолдол бий юү?

-Тухайн эмнэлэг нь уг өвчнийг олон жил судалж, уух эм бэлдмэл, тосон түрхлэг гаргаж авсан байдаг. Энэ өвчний хувьд эмчилгээ авах хугацаа их урт байдаг юм. Тухайлбал, биеийн арьсны хэдэн хувийг эзэлсэн байгаагаас шалтгаалан 3-12 сарын хугацаа ордог. Хамгийн гол нь тухайн хүн эмчлүүлье, эдгэе гэж бодвол тууштай байх шаардлагатай.

-Одоогоор энэ төрлийн өвчнөөр хандаж, эмчлүүлсэн иргэдийн хэд нь бүрэн эдгэсэн бэ?

-Янз бүрийн насны хүмүүс ирдэг. Тэднээс бүрэн эдгэрсэн нь гэвэл 20 орчим хувь нь эдгэрсэн. Учир нь тархац нь ямар байхаас шалтгаалан эмчилгээ авах нь төдий чинээ хурдан болдог. Урт хугацааны турш өвчилсөн болон биеийн ихэнх хэсгээр тархсан хүмүүс хамгийн багадаа зургаан сарын эмчилгээ хийлгэх шаардлагатай.

-Эмчлүүлэх хүсэлтэй олон иргэн бий. Үнэ өртгийн хувьд мэдээлэл өгнө үү?

-Биеийн аль хэсгээр гарсан нь хамгийн чухал. Зөвхөн нүүр, гарын хойд хэсгээр гарсан бол эдгэх магадлал хамгийн өндөр гэсэн үг. Харин цааш хүндэрч цавь хэсэгт гарсан бол эмчилгээ хийхэд хүндрэлтэй. Бага тархалттай өвчний хувьд нэг курс эмчилгээ 300-500 орчим мянган төгрөгийн хооронд байдаг.

-Удамшил, дархлаа муудах зэрэг янз бүрийн шалтгаанаар үүсдэг гэлээ. Арьс цайхаас өмнө ямар нэг шинж тэмдэг, зовиур илэрдэг болов уу?

-Ямар ч өвдөлт, тууралт зэрэг зовиур байдаггүй учраас тэр бүр эмнэлэгт ханддаггүй. Эхэндээ арьс нь холцруутаж, цайрдаг гэж бодон тос түрхдэг. Ингэснээр өвчнийхөө тархалтыг нэмэгдүүлнэ гэсэн үг.

-Ер нь тархалт хэр хугацаанд явагддаг юм бэ?

-Тухайн хүний биеийн онцлогоос шалтгаална. Жижиг хэсэгт гараад хоёр, гурван жилийн хугацаанд огт гараагүй гээд ирдэг хүн ч бий. Энэ хүмүүс зөв амьдралын горимтой, зөв хооллодог гэсэн үг. Мөн хоёр сарын дотор биеийн ихэнх хэсгээр нь тархсан хүмүүс ч байдаг.

 

Б.Лхам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • irgen (31.165.225.30)
    darhlaanaas boldog um shig baigaa um ih balai ovchin ymarch zoviur ene ter baihgui tuhain yed hynii bieiin esergyyzel muu baih yed l bariad avdag um shig baina lee, yamarch emchilgee baihgui ee edgedeg gej byy hudlaa yari, icheed baih asuudalch baihgui haldvargui ovddoggui…...
    2019 оны 08 сарын 20 | Хариулах
    • Бүр эдгэрдэггүй юм аа гэхэд багасах юм уу хэвэнд нь байлгах боломж байна уу холбоо барих дугаараа өгөөч
      2019 оны 08 сарын 20
    • Эдгэсэн хүн хаана байна аа монголд байна уу Одоо минийх харшил шиг туураад загтнагдаг боллоо үлайгаад яах вэ
      2019 оны 08 сарын 20
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шинэхэн дэлхийн аварга Спенсер Лий өвдөгний чагтан холбоос залгах хагалгаанд оржээ
    49 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
    1 цаг 28 мин
  • Хар баасан гарагийн хямдралаар Монголд зарим худалдааны байгууллагууд 80 хүртэлх хувийн хямдрал зарлажээ
    2 цаг 47 мин
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
    4 цаг 36 мин
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    16 цаг 17 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    16 цаг 23 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    Өчигдөр 12 цаг 26 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    Өчигдөр 09 цаг 05 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК