Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Тогтохсүрэн: Бүлгийн гишүүд дотроо санал зөрөөд, Үндсэн хууль явахгүй, гацаанд орчихоод байгаа юм байхгүй

2019-8-21
0
ЖИРГЭХ

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнтэй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар ярилцлаа.


-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл дээр УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэг, Ерөнхийлөгчөөр ахлуулсан Үндэсний зөвшилцлийн ажлын хэсэг ажиллаж байна. УИХ дахь МАН-ын бүлэг хоёр төслийг нэгтгэх асуудлаар ажлын долоо хоног хуралдлаа. Энэ олон хоног хуралдаж байгаагаас үзэхэд танай намын бүлэг нэг талдаа гарч ойлголцож чадахгүй байна гэж харагдаад байна л даа. Нэгдсэн шийдвэрт хүрэхгүй байгаа ямар заалтууд байна вэ?

-УИХ-ын 62 гишүүний өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл Үндсэн хуулийн 52 заалтад өөрчлөлт оруулахаар орж ирсэн. Харин Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөл, санал нь Үндсэн хуулийн 49 заалтад өөрчлөлт оруулахаар өргөн баригдсан л даа. Хоёр төслийг нэгтгэхээс эхлээд ажил их байсан нь үнэн. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ахлуулсан Үндэсний зөвшилцлийн ажлын хэсэг байгуулагдаж, сайтар ярилцаж байгаад хоёр төслийн заалтуудыг нэгтгэсэн.

Өнгөрөгч долоо хоногийн даваа гарагаас хойш УИХ дахь МАН-ын бүлэг маань үндсэндээ долоон өдөр хуралдлаа. Бүлгийн хүрээнд дөрвөн асуудлаас бусад асуудлыг нь шийдсэн. Нэг үгээр хэлбэл авах, гээхийн ухаанаар хандаж асуудлуудаа тодорхой болгосон гэсэн үг.

Харин сонгуулийн тогтолцоо, УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн хугацааг нэмэгдүүлэх, шүүх засаглалтай холбоотой дөрвөн асуудал үлдчихээд байна.

Тиймээс манай намын бүлгээс эдгээр асуудлаар УИХ дахь Ардчилсан нам, улс төрийн намууд, Ерөнхийлөгчтэй ярилцаж, нийгмийн зөвшилцөл рүү явуулъя гэсэн шийдэл гарсан. Энэ хүрээнд бусад намынхантай санал солилцох, саналыг нь авах, зөвшилцөх ажил явагдаж байна. Түүнээс биш бүлгийн гишүүд дотроо санал зөрөөд, дотоод зөрчлөөсөө болоод Үндсэн хууль явахгүй, гацаанд орчихоод байгаа юм байхгүй. УИХ дахь Ардчилсан намын зүгээс саналаа ирүүлсэн. Саналынх нь хүрээнд өнөөдөр (өчигдөр) манай намын бүлэг хуралдлаа. Намуудтай зөвшилцөж дуусаад, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө. Дараа нь МАН-ын бүлэг дахин хуралдана.

-Ерөнхийлөгч саналаа өгснөөс хойш сар гаруйн хугацаа өнгөрсөн. Энэ хүрээнд таван удаагийн хэлэл­цүүлэг хийгдсэн байх жишээтэй. Тиймээс зөвшилцөл хангалттай явагдсан болов уу гэж хараад байгаа. Зөвшилцөл амжилтгүй болоод байгаа учраас дахин зөвшилцөнө гээд байгаа юм уу?

-УИХ дахь хоёр намын бүлэг асуудлаа заавал бүлгээ хуралдуулж шийддэг. Түүнээс бүлэг төлөөлж хэн нэгэн УИХ-ын гишүүн ажлын хэсэг дээр ороод дур зоргын зүйл яриад байж болдоггүй. Ажлын хэсэг дээр яригдсан зүйлсээ бүлэг дээрээ ярилцаад, нэгдсэн шийдэлд хүрдэг. Болж байна гэж үзвэл цаашаа яваад, болохгүй байна гэвэл яах вэ гэдэг шийдлээ ярьдаг. Өмнө ажлын хэсэг дээр аль саналыг авах вэ гэдэг нэгтгэх ажил хийгдсэн.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг УИХ-ын 75 гишүүн батлах тул парламентад суудал бүхий намуудтайгаа зөвшилцөх нь хамгийн чухал.

Ардчилсан намын хувьд орон нутагт ажиллаад Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой асуудалд анхаарал хандуулах нь бага байсан. Харин өнгөрөгч долоо хоногийн төгсгөлөөс анхаарал хандуулж эхэлсэн. Бид парламентад 64 суудалтай намын хувьд бусад намуудын саналыг авахгүй явчихаж болно. Гэхдээ үндэсний зөвшилцөл хийж, намуудын оролцоог хангаж, тэдний саналыг авч байж энэ ажил явах ёстой гэж үзээд байгаа юм.

-УИХ дахь МАН-ын бүлгийн зүгээс дөрвөн зүйл дээр эргэж харах шаардлагатай гэж үзсэн юм байна. Танай бүлгийн гишүүд дотроо хоёр хуваагдсан нь харагдаад байгаа. УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, бүрэн эрхийн хугацааг нэмэг­дүүлэх, шүүхийн хяналтын хороотой болох зэрэг дээр гишүүд дургүй байгаа юм уу?

-Дургүй байгаа юм биш ээ. Гишүүд янз бүрийн байр суурьтай байгаа нь үнэн. Өөр өөрийн байр суурийг илэрхийлэх ч ёстой.

Гишүүдийн тоог нэмэгдүүлэх зэрэг дээр нийгэм өөр хандлагатай байна. Тиймээс манай бүлгийн зүгээс УИХ-ын гишүүдийн тоог 108 болгож нэмэгдүүлэхийг дэмжихгүй байгаа.

Харин 76 байх уу, энэ тоог жаахан нэмэгдүүлэх үү, тэр нь ямар тогтолцоотой байх вэ гэдэгт бусад намуудын байр суурийг сонсъё. Зөвшилцөл, ойлголцолд хүрэхгүй бол 62 гишүүний өргөн барьсан төслийг хэлэлцээд явъя гэдэг чиглэл бүлгээс гарсан.

-Цаг хугацааны хувьд нэлээд шахуу болчихов уу гэж харагдах юм?

-Хоёрдугаар хэлэлцүүлэг хамгийн чухал нь. Энэ хэлэлцүүлгээ давчихвал гуравдугаар хэлэлцүүлэг дээр шинэ санал хүлээж авах асуудал байхгүй. Товчхондоо найруулга хийх, хасах л асуудал бий. Амжвал хоёрдугаар хэлэлцүүлгээ энэ долоо хоногт хийнэ. Амжихгүй бол ирэх долоо хоног гэхэд хоёрдугаар хэлэлцүүлгийнхээ ард гарчихна гэж бодож байна.

-Ардчилсан намын зөвлөл албан ёсоор саналаа хүргүүл­сэн. Тэдний саналыг авбал Үндсэн хуулийн 35 хувиас хэтэрч, шинэчилсэн найруулга руу орох уу. Үгүй юү. Энэ хувьдаа багтаана гэж үзвэл тэдний саналаас багагүй нь хасагдаж таарах байх. Хэрэв Ардчилсан намын саналыг тусгахгүй бол тэд зөвшилцөлд орохгүй гэдгээ мэдэгдчихсэн...

-Ардчилсан намаас 25 санал өгсөн. Тэдгээрээс 17 саналыг нь хүлээж авах боломжтой. Учир нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар хөндөгдсөн асуудлууд байгаа юм. УИХ-ын 62 гишүүний болон Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслүүд дотор аль аль нь байна гэсэн үг. Харин хүлээж авах боломжгүй найман санал бий. Тэр нь УИХ-ын гишүүдийн өргөн барьсан болон Ерөнхийлөгчийн аль алиных нь саналд тусаагүй юм. Журмын хуулиараа тийм зохицуулалттай. Манай бүлэг болон Үндэсний зөвшилцлийн ажлын хэсгээс үүнийг тайлбарласан. Ардчилсан намынханд хандан гишүүдийн тоо, бүрэн эрхийн хугацаа, улс төрийн намуудын гишүүнчлэлийн хүрээнд тодорхой байр сууриа илэрхийлж ирүүлээч ээ гэдэг саналыг тавьсан.

-Таны хэлээд буй наад асууд­лууд чинь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсны дараа Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах уу, гишүүдийн тоо нэмэгдсэнээр ирэх оны төсөвт ямар өөрчлөлт гарах вэ гээд хугацаа тулсан олон асуудлыг хөндөж байна л даа. Цаг хугацааны хайчин дунд дээрх хуулиуд орох нь. Үнэндээ Үндсэн хуулийн зөвшилцөл гацаанд орчихсон гээд байгаа шүү дээ. Үүнээс гарч чадах уу?

-Наймдугаар сар дуустал 10 хоног, есдүгээр сар бүхэлдээ байна. Намрын ээлжит чуулган аравдугаар сард эхлэх тул үүнээс өмнө шийдэх боломжтой.

-Ардчилсан намын зөвлөл Ард нийтийн санал асуулга явуулах ёстой гэсэн байр сууриа тодорхой илэрхийлсэн. Эрх баригч намын бүлэг шууд УИХ-аар баталчих гээд байгаа юм уу?

-Хуулийн дагуу бид хоёрдугаар хэлэлцүүлэг дууссаны дараа Ард нийтийн санал асуулга явуулах уу, гуравдугаар хэлэлцүүлэгтээ орох уу гэсэн хоёр тогтоолын аль нэгийг нь баталж, албан ёсны шийдвэр гаргах ёстой юм. УИХ энэ шийдлийн аль нэгийг нь гаргаж таарна. 

МАН-ын бүлэг хоёрдугаар хэлэлцүүлэг дууссаны дараа энэ талаар шийдлээ гаргана.

2016 оны сонгуульд орохдоо манай нам мөрийн хөтөлбөртөө Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Ард нийтийн саналын үндсэн дээр шийдвэрлэнэ гээд тусгачихсан. Тиймээс бид мөрийн хөтөлбөрөө биелүүлэх чиглэлд онцгой анхаарна. Бүлгийн гишүүд дотор Ард нийтийн санал асуулгаар баталъя гэж буй олон хүн бий.

-Анхны төслөөрөө Ард нийтийн санал асуулгыг аравдугаар сарын 3-ны өдөр явуулахаар байсан. Гэсэн ч санал асуулга явуулахад төсвөөс 20 орчим тэр­бум төгрөг гаргах шаардлагатай тул парламентаараа шууд баталъя. УИХ-ын гишүүд ард түмнээс сонгогдсон. Тэр утгаараа тойрогтоо сайн ажиллаж ирээд шийдье гэдэг зүйл яригдаад байсан...

-Хуулиараа УИХ шийдвэр гаргаснаас хойш 45 хоногийн дотор Ард нийтийн санал асуулга явуулах ёстой. Есдүгээр сарын 1 гээд шийдвэр гарлаа гэж бодоход аравдугаар сарын 15 гэхэд санал асуулга дуусчихсан байна. Ард нийтийн санал асуулгын төсвийг хэлэлцэж таарна. Ямартай ч 15 тэрбум төгрөг шаардлагатай гэдэг тооцоог Улсын бүртгэлийн ерөнхий газар, Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлах уу, үгүй юү гэдгийг ард түмнээсээ асуучихад гэмгүй.

-Ардчилсан намын зөвлөлийн саналыг бүтэн хүлээж авсангүй гээд тэд зөвшилцлөөс гарчихвал Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт дээр гацаа үүсэх үү?

-17 саналыг нь хүлээж авахад ямар ч асуудал байхгүй. Авах боломжгүй саналууд байгаа юм. Тухайлбал, Ерөнхийлөгчийг парла­мен­таас сонгоно гэсэн санал байна. Аль ч төсөлд орж ирээгүй ийм саналыг хуулийн дагуу хэлэлцэх боломжгүй. Мөн Олон улсын шүүх байгуулах санал байх жишээтэй. Боломжгүй шүү дээ. Ардчилсан намынхан най­ман саналыг нь хэлэлцэх боломжгүй гэдгийг сайн ойлгож байгаа.

-УИХ-ын гишүүдийн тоо, бүрэн эрхийн хугацаан дээр Бүл­гийн даргын хувиар бус хувь гишүүнийхээ байр суурийг илэрхийлээч?

-Бүлэг ямар нэгэн шийдвэр гаргаагүй байхад хувь гишүүний байр суурийг илэрхийлэх боломжгүй. Хувь гишүүний үүднээс байр сууриа илэрхийлчихээр бүлэг тэгж үзэж байна гээд ойлгогдчихдог тал бий.

-Танай намын бүлэг 32, 33-ын бүлэг болж хоёр хуваагдсан. Энэ удаагийн Үндсэн хуулийн асуудалд нэгдсэн байр суурьтай байж чадаж байгаа юу?

-Үндсэн хуультай холбоотой асуудлаар манай намын бүлэг хоёр хуваагдчихаад байгаа юм байхгүй ээ. Бүлэг дээрээ зөвшилцье, дараа нь олонхиороо асуудлаа шийдье л гэж байгаа.

-Хоёрдугаар хэлэлцүүлгийг хүлээсэн хүлээлт бий болчихлоо. Хэзээ албан ёсоор хэлэлцэж эхлэх юм бэ. Цаг хугацаа давчуу байгаа шүү дээ...

-Энэ долоо хоногийн пүрэв, баасан гарагаас УИХ-ын чуулган хуралдах болов уу гэж бодож байна. Зөвшилцөл, ойлголцолд хүрчихвэл нэг их удаад байх юм байхгүй. Ажлын хэсэг Ерөнхийлөгчийн төслөөс хүлээж авсан шинэ саналуудыг төсөлд тусгаад Төрийн байгуулалтын байнгын хороон дээр яриад явчихна.

-Парламентад суудалгүй намууд “Энэ парламент Үндсэн хуульд гар хүрэх эрхгүй” хэмээн хоёр ч удаа хэвлэлийн хурал хийчихлээ. Хуулиараа бол Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эрх нь УИХ-ын гишүүдэд бий. Гэхдээ янз бүрийн хэрэгт холбогдсон ийм парламент ёс зүйн эрх байхгүй гээд байгаа юм билээ...

-Надад парламентад суудалгүй намуудаас тодорхой саналууд ирсэн. Тухайлбал, парламентад суудалгүй 14 намын зүгээс “Холимог тогтолцоог нэвтрүүлээч ээ” гэсэн. Мөн байгалийн баялагтай холбоотойгоор саналаа ирүүлсэн нь байж л байна. Нам “50000+1 гишүүнтэй байх ёстой” гэсэн санал дээрээ уян хатан хандаач ээ, заавал Үндсэн хуульд суулгах шаардлага байхгүй гэж байгаа юм. Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар парламентын гадна байгаа улс төрийн намууд хоёр хуваагдчихаад байгаа юм байна гэж ойлгосон. Нэг хэсэг нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой гэж үзээд, өөрсдийн саналаа өгсөн. Улс төрийн бүхий л намын саналыг бид харгалзан үзэж байгаа.

Э.Энхболд

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Иргэн (103.229.122.45)
    Яагаад олон улсын шүүх байгуулж болохгүй гэж??? Өөрсдөө дийлэхгүй болохгүй байна шүү дээ
    2019 оны 08 сарын 22 | Хариулах
  • Иргэн (103.229.122.45)
    Лүндээжанцангийн хойд дүр
    2019 оны 08 сарын 22 | Хариулах
  • USD BANK (105.112.33.60)
    Сайн байна уу? Намайг Турмөх, Би Монголд амьдардаг. Би бүх ам.долларын БАНК зээлийн зээлдүүлэгчдийн талаар мэдээлэл авахыг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун, цөхрөнгөө барсан. тиймээс би хэд хэдэн онлайн зээлдүүлэгчдийг шалгасан. Миний найзын найз нь АНУ-ын Зээлийн батлан даалтад зээлдүүлэгч зээлдүүлэгч рүү залгасны дараа тэр надад 1,032,904,450 монгол төгрөг (төгрөг) зээл өгсөн. Хоёр өдөр стрессгүй ажил. Хэрэв танд ямар нэгэн зээл хэрэгтэй бол холбоо бариарай: (info@usdbanko.com) энэхүү боломжийг ашиглан бодит цаг хугацаагаар зээл авахаар хайж буй хүмүүст анхааруулж сэрэмжлүүлэг өгөх ба та зөвхөн 2 долларын хугацаатай ам.долларын зээлийг авах боломжтой. өдрүүд. Баярлалаа. И-мэйл хаяг: (info@usdbanko.com)
    2019 оны 08 сарын 21 | Хариулах
    • Иргэн
      Ийм юмнуудыг шалгадаг эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх алба энээ тэрээ байна уу????
      2019 оны 08 сарын 21
  • USD BANK (105.112.33.60)
    Сайн байна уу? Намайг Турмөх, Би Монголд амьдардаг. Би бүх ам.долларын БАНК зээлийн зээлдүүлэгчдийн талаар мэдээлэл авахыг хүсч байна. Хэдэн сарын өмнө би санхүүгийн хувьд сэтгэл хангалуун, цөхрөнгөө барсан. тиймээс би хэд хэдэн онлайн зээлдүүлэгчдийг шалгасан. Миний найзын найз нь АНУ-ын Зээлийн батлан даалтад зээлдүүлэгч зээлдүүлэгч рүү залгасны дараа тэр надад 1,032,904,450 монгол төгрөг (төгрөг) зээл өгсөн. Хоёр өдөр стрессгүй ажил. Хэрэв танд ямар нэгэн зээл хэрэгтэй бол холбоо бариарай: (info@usdbanko.com) энэхүү боломжийг ашиглан бодит цаг хугацаагаар зээл авахаар хайж буй хүмүүст анхааруулж сэрэмжлүүлэг өгөх ба та зөвхөн 2 долларын хугацаатай ам.долларын зээлийг авах боломжтой. өдрүүд. Баярлалаа. И-мэйл хаяг: (info@usdbanko.com)
    2019 оны 08 сарын 21 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Хуучин сүлдээ сэргээн хэрэглэх хэрэгтэй. Модон морьтой сүлдээ хуучин юм цуглуулдаг хүмүүст ЗАР
    2019 оны 08 сарын 21 | Хариулах
  • Э. Аажим (203.169.49.105)
    Ард түмнийхээ төлөө монгол улсын ерөнхий сайд таны хийж байгаа ажилд ард түмэн ам сайтай байгаа. Та одоо энэ алтан боломжийг 100 ашиглах эрх танд олгогдсон шүү. Таны цаашдын ажилд өндөр амжилт хүсье.
    2019 оны 08 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
    11 цаг 2 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
    14 цаг 11 мин
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
    14 цаг 33 мин
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
    14 цаг 48 мин
  • ТАНИЛЦ: Ирэх арваннэгдүгээр сард зохион байгуулагдах АРВАН барилдаан
    15 цаг 43 мин
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
    15 цаг 55 мин
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
    16 цаг 2 мин
  • МОНГОЛ, БЕЛАРУСИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
    17 цаг 34 мин
  • ШХАБ-ын дугуй ширээний бага хуралд Монгол Улс бэлчээрийн усан хангамжийг сайжруулах үндэсний санаачилгыг танилцууллаа
    17 цаг 36 мин
  • NO BRAND гурав дахь салбараа Цайзад нээнэ
    18 цаг 7 мин
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
    18 цаг 20 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна
    18 цаг 42 мин
  • Элчин сайд Игавахара Масарү: Нөмрөгийн Дархан цаазат газрыг нөхөн сэргээхэд Япон улс хамтран ажиллана
    18 цаг 46 мин
  • Хоёр дараалан хожигдсон "The MongolZ" баг тэмцээнд үлдэх эсэхээ өнөөдөр "Legacy"-гийн эсрэг шийднэ
    19 цаг 6 мин
  • Харри Кейн 25 жилийн дараа “Ballon d’Or" хүртсэн анхны англи хүн болж, Алексиа Путеллас гурав дахиа гардлаа
    19 цаг 17 мин
  • Гурав цагаадсан АН-ын гишүүн Н.Алтанхуягийг анхан шатны шүүхээр гурав дахь удаагаа шүүнэ
    19 цаг 26 мин
  • "ИХ ГОВИЙН МАНААЧ" олон улсаас тав дахь шагналаа авч, БНСУ, Энэтхэг, БНХАУ-ын үзэгчдэд хүрэхээр шалгарлаа
    19 цаг 31 мин
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
    19 цаг 43 мин
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн бодлого ба сэтгүүл зүй” сэдэвт өглөөний уулзалт болно
    19 цаг 50 мин
  • Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна
    Уржигдар 20 цаг 22 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК