БНХАУ-ын “Жүн Юн” группээс зохион байгуулсан олон улсын гэрэл зурагчдын уралдаан боллоо. Уг уралдаанд 13 орны 1853 зурагчин 16810 бүтээл ирүүлжээ.
Тэмцээн адууны сэдэв дор зохиогдсон бөгөөл манай улсын 52 уран бүтээлч оролцжээ. Үүнээс MPA агентлагийн зурагчин Б.Бямба-Очир хүрэл медаль хүртсэн байна. Мөн гэрэл зурагчин Г.Ган-Өлзий, “Эгэл” төсөл санаачлагч П.Баттулга, гэрэл зурагчин Б.Баттөгс, Ч.Ганболд нар тусгай байранд шалгарсан байна.
Б.Жаргал