Согтууруулах ундаа хэрэглэсэн, ганцаараа явж байгаа охид бүсгүйчүүдийг дээрэмдэж, зоддог дөрвөн бүлгийн 15 этгээдийг цагдаагийн газраас илрүүлэн баривчилжээ.
Тодруулбал, уг хэргийг тус газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлсэн бөгөөд шалгалтаар эрхэлсэн тодорхой ажилгүй 17-29 насны М, Э, Д, Б, Э, А нар болох нь тогтоогджээ. Эдгээр бүлэг этгээд нь нийслэлийн хэмжээнд дээрэмдэх 6, хулгайлах 3, залилах 3 нийт 12 удаагийн гэмт хэргийг үйлдсэн болох нь эхний ээлжинд тогтоогдсон байна.